Sunday, December 12, 2010

10-12-ний өдрүүдэд

Баасан. Өглөө хүүхдүүдээ хүргэж өгөөд, машинаа засууллаа. Ослын дохионы гэрэл бүтэн ажиллаж байсан мөртлөө, баруун тийш эргэх дохио өгөхөөр ажилладаггүй ээ. Энд буруу урсгалтай тул дохио өгөлгүй баруун тийш эргэх нь их осолтой. Тэгээд л яахав дээ, машинаа засварт аваачиж өгчихөөд л сургууль дээрээ хичээлээ хийж байгаад, үдээс хойш дууслаа, машинаа ирж ав гэхээр нь очиж авлаа. 198 доллар гэснээ дээр нь тип нэхсэн. Би энд ирээд огт тийм юмтай таараагүй. За олон хүүхдийн асуудал дуусахгүй дээ. Гэртээ ирэх замдаа хүүхдүүдээ цуглуулаад ирлээ. Бас 1 нь эмнэлэг явах шаардлагатай болжээ. Одоо бүх эмнэлэг хаасан тул оройн хоолоо хийж идээд, зарим хүүхдээ гэртээ найзтайгаа үлдээгээд, эмнэлгийн түргэн тусламж руу явлаа. Оройн 9 цаг гэхэд эмнэлэг дээр очлоо. Энэ өдөр дууслаа, эмч үзээгүй хүлээж л байна.

Бямба. Бүтэн 6 цаг хүлээсний эцэст үүрээр 3 цагт арай гэж эмчид үзүүлтэл хүүхдийн асуудлыг энэ эмч нь шийдэж чадахгүй гээд өглөө 10 цагт дахиад ирвэл нарийн мэргэжлийн эмч бэлдээд байж байя гэнээ. Одоо яахав, харьж хэдэн цаг унтахаас. 4 цагт унтахаар хэвтлээ. 6.30д сэрүүлэг дуугарахад найз охиныхоо Монголоос ирэх нөхөр хүүхдийг нь тосох гээд нойрмоглон сэрлээ. Би найзынхаа гэр бүлийг тосож өгнө, чи тэднийгээ амралтын өдөр энд ирэхээр билет захиарай гээд би олон өдрийн өмнө амлаад, Баасанд манайд хоноод өглөө нь хамт явъя гэсэн юм. Тэгээд одоо эмнэлэг дээр нойргүй хонолоо, тосож чадахгүй гэлтэй биш. 7 цагт гараад 7.50 гэхэд онгоцны буудал дээр очсон байлаа. Би арагшаа бас яарнаа, нөгөө эмнэлэг нь манай гэрээс бараг онгоцны буудал орох дайны зайтай. Найз маань намайг буцаад яв гэсэн ч би "нэгэнт би энд байж байж гэр бүлийг нь аваад явмаар санагдаад байдаг, "за 8.15 гэхэд гарч ирэхгүй бол би явъя" гээд байж байтал ашгүй 8.13д гарч ирлээ, бушуухан тэднийг түр байранд нь буулгачихаад, эргээд л эмнэлэг рүү хүүхдээ аваад хөдөллөө, давхисаар эмнэлэг дээр 10.1 гэхэд орж ирлээ. За тэгээд бас хүлээнэ. 12 цагт нэг юм үзүүлж аваад харихдаа их сургуулийн ангийнхаа хөвгүүнийг гэрээс нь аваад гэртээ 13.30 цагт ирлээ. Ангийн хөвгүүний гэр бүл 1 сард ирнэ гээд нөгөөх маань манайхтай хөрш болно гээд байр хайх ажилдаа бас намайг дайчлаад. Өглөө гэр бүл нь ирсэн найз охин бас манайхтай хөрш болно гээд. 2 цагаас нөгөө 2 байр хайгчаа дагуулж яваад, хооронд нь танилцуулаад, одоо ингээд цаашаа өөрсдөө хай гэж замыг нь зааж өгөөд 4 цагт гэртээ орж ирээд буцаад гарлаа. Манайхтай ойрхон амьдардаг Австралийн иргэн монгол айлын хүүхдийн 1 насны төрсөн өдөрт уригдаад, дэлгүүрээс гялс бэлэг аваад очлоо. Нөхөр бид 2-н хэн нь машинаа барьж, хэн нь пиав уухаа хуруудаж шийддэг уламжлалтай. Энэ удаа би ялаад. Нөхөр уухгүй байгаа юм чинь хүүхдүүдээ нүдээ харах ажлыг давхар хийнэ. Орой 9 цаг болоход үнэхээр ядарсан хүн гэртээ ирээд гудсан дээрээ хэвтлээ гэсэн чинь тас. Хуруудаад ялна гэж үүнийг хэлдэг юм. Харин ялагдсан хүн гэртээ ирээд хүүхдүүдээ хооллоод, усанд оруулаад, унтуулаад, хамгийн сүүлд нь унтахыг хэлдэг юм даа, манай гэрийн дүрмээр.

Ням. 9 цагт сэрээд, гоё палаажтайгаа унтсандаа жаахан харамслаа, үрчийгээд муухай болж. Манайх индүүгүй айл шд. Энэ бол согтоод унасан юм биш, өмнөх өдөр нь эмнэлэг дээр нойргүй байсны хар гай гарсан байнаа. Тэгээд Auburn дахь хятад зах орж махаа авч тавьчаад 12 цагт хичээлээ хийнэ дээ гээд заналтайгаар сургууль дээрээ ирчихээд сууж байна. Нисванис "сургууль нураасай" гэдэг шиг би заримдаа "багш өвдөөсэй" гэж боддийн шд, хаха, би муу хүн байгааз, өөрөө багш юм байж.

Friday, December 10, 2010

Овоо муу гар

шдээ, манай нөхөр.

Манай нөхөр тас хөдөөний улаан хацартай, бов бор, нусаа татсан оюутан юм байж багш нарын өрөөнд (би бол том багш, хаха)орж ирээд, ПиСи-ний нь screensaver (тэр үед багш бүрт ПиСи байдаггүй байсан юм) дээр нь "Гилийн хатантаан, би чамд хайртай" гээд нэрээ биччихсэн байгуул яахав? Тээд л бид суучихсан шд. Манай хүн айлд толгой хоргоддог, мөнгөгүй шалдан оюутан байсан юм даа, тэр үед.

Манай багш нарын нүд орой дээрээ гараад л, өвгөн проф-н зүрх хаагдах хүртлээ хүмүүсийг шоконд оруулж байлаа.

Өмнөх бичлэгийн Чуупсийн сэтгэгдэлд хариулж байгаа шөө, хэхэ. Харин гоё дурсамж сэргэчихлээ.

Thursday, December 9, 2010

Хөдөлмөр зуслан, намрын ажил

Манай сургууль Зүүнхараад, яг Хараа голын эрэг дээр хөдөлмөр амралтын зуслантай байлаа. Нэг давхар дан байшингууд, тэр нь холоос майр гоё харагднаа. Яг хажууд нь очоод харахаар нээх гоё бишээ, үгүй үгүй гоёо гоё.
Биднийг 5-р ангиа төгсөнгүүт л зун бүр хөдөлмөр амралтын зуслан руу анги ангиар нь 21 хоногоор явуулна шүүдээ. Бид зун нь зэрлэг зулгаадаг байлаа. Намар нь 14 хоног очиж ургуулсан ногоогоо хураана даа. Социализмын үед байсан болохоор үнэхээр хүнд өвчтэй хүүхдүүд л явахгүй үлдэж хоцордог байлаа шд. Тэгээд ч өнжсөн хүүхдүүдийг их ад үзнээ, сургуулийн захиргаанаас. Би л гэхэд ганц ч өнжөөгүй нийтдээ 10 удаа явсан байгаа юм даа. Их гоё шд. Бид нар чинь вокзал дээрээс бөөн хүмүүсээр гаргуулаад л бас тосуулаад л. Зун хэд хэдэн ээлжээр очиж амрана, гоё ах нарын ангитай хамт явж таараасай гээд л залбирна шүү дээ. Зуны ажил нь бүр амархан. Өглөө 3 цаг, үдээс хойш 3 цаг зэрлэг зулгаана, бусад цаг нь амралтын цаг. Юун төлөө Хөдөлмөр АМРАЛТЫН зуслан билээ дээ. Зун бол бид пүүгээ авч авч явдаггүй, тэндээ бэлэн ор хөнжилтэй, зөвхөн чемоданаа аваад л явна. Тэгээд л 8,8-аараа өрөөнүүддээ хуваагдаад л орно доо. Ангийн хөвгүүдийг бас ойрхон хуваарьланаа. Хэдэн ч байшинтай байлаа даа. Ахлах ангийн гоё гоё ах нартай дандаа л хамт нэг байранд хуваарьлагддаг байлаа шд, гэхдээ эгч нарт нь дургүй ээ яджаахад. Тэд нарт бас биднийг даатгадаг байсан юм уу. Өглөөний цайгаа уугаад, 9-12 хооронд ажиллаад, өдрийн хоолоо идээд, 2-5 хооронд ажиллаад л болоо. Тэгээд л эрх чөлөөтэй ширээний теннис, сагс, волейбол тоглоно, орой нь дискодно. Амралтын өдөр амардаг байсан юм. Гэхдээ тэр үед Бямба гариг ажлын өдөр байлаа. Амралтын өдөр болгон ангиудын хооронд тэмцээн уралдаан зохионоо.
Намрын ажил нь арай хүнд болоод тэр юмуу цалинтай байдаг юм. Би зуны ажлаас цалин авч байснаа санахгүй байх юм. Намар пүүгээгээ чирч явнаа. Учир нь намрын ажил богино, бас бүх ангиудыг нэг дор явуулдаг тул нөгөө байрнууддаа биднийг олноор нь байрлуулахын тулд цэрэг төмөр орнуудыг хураачихдаг. Намрын ажлын ажиллах цаг нь урт, бас намар хүйтрээд эхэлчихсэн, зутарна шүү дээ. Ханиад хүрэх, хоолой ам өвдөх бол маниуст энүүхэнд.
Энэ ажлаар хэн нь хэн бэ гэдгийг ёстой харуулна даа бүх юман дээр. Жнь: Гэрээсээ авчирсан идэх юмаа бид нар дундаа идэж уугаад л дуусна шд, гэхдээ Зарим хүүхдүүд авчирсан юмаа дуусчихсан гэх мөртлөө шөнө хөнжил дотроо идэх үед нь үйлдэл дээр нь барьж авч, хөөрхийг ангиараа нийлж гадуурхана. Социализмын үед тийм мангар байлаа шд.
Бид нар өлслөө гэхээр л багш "хэзээ та нар гэртээ өдөрт 2 удаа махан хоол идэж байсан юм, энд та нар өлсөх ямар ч үндэс байхгүй" гэнэ шүү дээ. Нээрээ ч тийм дээ. Бид л болсон хойно дуртай үедээ боорцог мэрж чадахгүй болохоороо өлсөж байгаа юм шиг л санагддаг байсан биз.
Хараагийнхан аймаар зэрлэг гээд л бид нар үхтлээ айнаа. Тэд нар орой болохоор л морьтойгоо давхилдаад л хүрээд ирнэ. Тэгээд ангийнхаа охидоос тэдийг өг гэж байна гээд л хөвгүүд биднийг айлгана. Гэхдээ хөөрхийсүүд бид нартай л танилцах гэсэн хүүхдүүд л байхгүй юу. Тэд нар бид нарт ааруул өрөм авчирч өгөхөөр бид идчихнэ, тэгэхдээ л айгаад л найзлахгүй шүү дээ.
Бид нээрээ юу ч мэдэхгүй байсаар л сургуулиа төгссдөг байлаа шд. Ямар сайндаа 10-р ангид байхдаа манай ангийн М гэдэг охин биднээс "Би хөвгүүдийн жорлонд ороод А-г шээснийх нь дараа тэр жорлонд нь би шээчихвэл жирэмсэн болох болов уу" гэсэн чинь бидний хэдэн охины хэн нь ч хариулж чадаагүй шд, хэхэ. Мэдэхгүй байгаа юм чинь.
Их сургуульд ороод 2-р курсдээ уртын намрын ажилд явж байлаа. Бид нар Жаргалантын САА-д очиж төмс хураасан юм. Эхлээд машинаар хураасан төмсний араас нь шуудай бариад үлдсэн төмсийг нь түүдэг байхгүй юу. тэгэхэд л жинхэнээсээ өлссөөн. Нөгөө төмснөөсөө усанд чанаж идээд л байдаг байлаа. Бас майханд их зутарсан, өглөө босоход л цас орчихсон байдаг байлаа. Тэр үед би анх удаа архи амсаж, тамхи сорж үзэж байлаа шд. Манай майханд манай ангиас гадна өөр нэг анги, эрэгтэй эмэгтэйгүй хамтдаа байна шүү дээ. Тэгээд л нөгөө ангийн Өвөрхангайн охинтой нийлээд л майхныхаа ёроолоор толгойгоо гадагш нь гаргаж байгаад л тамхи татна. Нээх дуртай гарууд, өөрсдийгөө нээх том болцонд тооцоод л. Надад анх тамхи татахыг зааж өгсөн найзтайгаа өдийг хүртэл хэлхэлдээд л явж байгаа шд. Тэр маань одоо Японд мастер хийж байгаа.

Ингэж явах чинь их хөгжилтэйгээс гадна зөндөө л юм сургадаг юм байна лээ гэхгүй юу, хэхэ.
Жич: Аж ахуй дээр архи ууж, тамхи татаж сурсан гэдэг чинь би одоо архи ууж, тамхи татдаг гэсэн үг биш шүү нөхдөө. Архийг бол би огт амсахгүй, харин пиво-г хэдэн насандаа ууж сурснаа санадаггүй юм. Ямар ч байсан 10 настайдаа би гадаа тоглож байснаа гэртээ гүйж орж ирэнгүүтээ манайд зочилж байсан хүний өмнөх стакантай пиво-г гүд гүд гээд л аймаар ам нь цангачихсан залгилж, аав ээждээ загнуулж байсан юм. Аав ээж намайг пиво уухад хоридоггүй байсан юм.

Цэцэрлэгийн эрэгтэй багш нар 2

Энэ Матт өмнөх зураг дээр сандал дээр сууж байсан даа. Матт ангийнхантайгаа шинэ жилийн дуугаа дуулах гэж байгаа нь.

Том шинэ багш. Удахгүй сургуулиа төгсөнө гэж байна лээ. Одоогоор оюутан багш. Ангийнхантайгаа дуу дуулж байгаа нь.


Тэр өвөр дээрээ ногоон цамцтай хүүхэд суулгасан байгаа нь бас л шинэ багш Рян. Гарынх нь шуу нь тэр чигээрээ эрээн шивээс. Хажуудах Маттын гарны шивээс хальт харагдаж байгаа биз дээ.
2010 оны 12 сарын 3.

Эргэн тойрны минь хүмүүс

Энд суудаг өрөөнийхнөөсөө эхэлнээ.

Намайг Монгол яваад ирсэн чинь өрөөний маань бангладеш Ноем сургуулиа төгсөөд ажилд орчихож. Тэр Австралийн иргэн бангладеш хүүхэнтэй гэр бүл болоод хүүхэд нь гараад, одоо өөрөө австралийн иргэн болох гэж байна.

Орос Анна маань интернэтээр танилцсан Канбэрра дахь ANU-н эрдэм шинжилгээний ажилтан орос залуутай гэрлээд, сургуулиа төгсөөд Канбэррад амьдрах гээд нүүгээд явчихаж.

Солонгос Юна маань багшийнхаа өрөөтэй ойрхон өрөө рүү нүүсэн байна.

Майк гэдэг цагаан залуу маань гэрээсээ хичээлээ хийдэг болж, өрөөгөөр маань үзэгдэхээ ч больж.

Харин эдгээр төгсөгчдийн оронд 2 хятад оюутан шинээр иржээ. Хамгийн сонирхолтой нь тэр хоёр хос бөгөөд 2лаа тэтгэлэгтэй. Ийм азтай хүмүүс гэж байдагаа. Эрэгтэй нь Хятадын засгийн газрын тэтгэлэг, эмэгтэй нь Австралийн засгийн газрын тэтгэлэгтэй. Тэгээд 2лаа мөнгөтэй юм чинь ажил хийх шаардлага байхгүй. Гэртээ хамт, сургууль дээр бүр нэг өрөөнд хамт гээд өдөр шөнийн 24 цагт хамтдаа байхаар ямар байдаг болоо. Бүр гоё ч юм болов уу.

За хажуугийн өрөөнд нэг цагаан охин байдаг юм. Надаас 5 см орчим л өндөр байх. Тэр хааяа загвар өмсөж мөнгө олдог юм. Нэг орой хэдэн хувцас өмсөөд 1500 доллар шууд л олдог гэж байна лээ. Энэ загвар зохион бүтээгчид эмээгийн хувцасны загвар зохиохгүй юм, би ч бас загвар өмсөж мөнгө олох юмсаан.

ӨӨдөөс харсан өрөөнд проф.Жон ажлаа хийнээ. Тэр сингл байхаа. Өглөө ирэхэд байж л байна. Манай сургуулийн машины зогсоол оройн 8 цагаас үнэгүй болдог тул хааяадаа өдөр нь сургуулиар ирээгүй үедээ би орой ирдэг юм. Тэгэхэд нөгөө Жон байж л байна. Гэрээр дүүрэн хүүхдүүд шаагилдаад манийг нь хичээл хийлгэхгүй шдээ, зугтаад би хагас бүтэн сайнд хааяа ирнээ, Жон байж л байна. Ийм хүмүүс л шинжлэх ухааныг хөгжүүлдэг байхаа.

Монголд уулзсан найзууд бүгд л надад өөрийн бичиж хэвлүүлсэн номоо бэлэглэж байлаа. Зарим нь мэргэжлээсээ тэс өөр зүйлээр ном бичсэн байв. Японд 6 жил программ бичсэн найз маань Судоку гэдэг тоглоомын ном хэвлүүлсэн байна.

Манай нэг лам найз өөрийн 20 жилийн амьдралаа зориулсан зурхайн 3 боть номоо, хобби нь болох гэрэл зургийн номтойгоо дурсгасан. Тэрээр одоо удахгүй буцахын хооронд гээд л ярих юм, энэ дэлхийгээс буцах бэлтгэлээ хийгээд байгаа ч юм шиг. Уг нь маньтай чацуу л юм байгаан. Би өөрийгөө майр залуу л гэж боддийнш. Миний амьдрал өдөр бүр шинээр эхлэх гээд байгаа юм шиг л би чинь өглөө бүр л хөөрөөд догдлоод байдаг шд.

Төрийн албанд зүтгэдэг найзууд маань бүгд л дарга болоод, бизнес эрхэлдэгүүд маань баяжаад, монголд үйлчилгээ энэ тэр их гайгүй болчихож, бас хүмүүсийн харьцаа харилцаа их сайхан байна.
Би сая монголоос маш их эерэг сэтгэгдэлтэй ирлээ. Хурдан л харимаар санагдсан шүү.

Эцэст нь, миний үеийнхэн бүгд л хар шил зүүгээд жип гэдэг машин дотор ороод суучихсан байна лээ.

Wednesday, December 8, 2010

2010 он - миний хувьд онцлох үйл явдлууд

Сүүлийн үед би somegirl шиг unplugged бичдэг болоод байгаа. Яг анхны төрсөн сэтгэгдлээ шууд буулгаж байхын тулд сэтгэгдэлд хариу өгөхдөө хүртэл бодож ухахгүйгээр шууд л хариулж байгаа. Дараа нь хариултаа харахаар, тухайн үедээ юу гэж бодож байсан юм болдоо гэж өөрийгөө шоолох юм даа, хөөрхий.



Энэ жил маньд нь тохиолдсон олон олон үйл явдлаас онцолж болох юм гэж үзсэнээ тайлагная. 2010 он сайхан жил болж өнгөрч байнаа, 2010 оноо чамд хайртай шүү. Одоо он дуустал надад онцгой явдал тохиолдохгүйг би мэдээд ийм эрт тайлангаа тавиад, хурдан бэлгээ авахаар шийдлээ, хэхэ.

1. 3-р сард Хавай руу явж нэгэн мөрөөдлөө биелүүлсэн.



2. 5-р сард Мужийнхаа засгийн газрын байгууллагад 7 хоногийн дадлага хийлээ. Дадлагын гол зорилго байгууллагын соёл, дотоод зохион байгуулалт, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах байлаа. Япон менежментээс тэс өөр байлаа.



3. 6-р сард Блогтой хүний зөвлөлгөөгөөр блогоо 3 жилийн дараа сэргээлээ.



4. 7-р сарын 5-8-ны хооронд хуралд оролцохоор бүх юм жин тан болсон байсан ч 6 сарын 24-нд хүүхэд хүндээр өвдөж, эмнэлэгт хэвтсэнээр хуралд оролцож чадахаа байлаа. Энэ бол 2 дахь удаагаа хурал кансэл хийж байгаа явдал юм. 2009 оны 7 сарын эхээр бас хуралд оролцохоор үүрээр чемоданаа чирээд гарч яваад, хурлын эхний хэсэгт суусан ч хүүхэд өвдөөд, тэр оройдоо хурлаа хаяж ирээд, шөнө нь эмнэлэгт хэвтэж байлаа.



5. М авч унан бас нэгэн мөрөөдлөө биелүүлж байна.



6. Монголд судалгааны ажлаа сайн нөхдийн хүч оролцоотойгоор амжилттай гүйцэтгэв.



7. Монголд сая очихдоо санамсаргүй бөө охинтой 30 минут ярилцаад, ирснээсээ хойш хэд хэдэн бөөгийн тухай ном уншиж, цоо шинээр бөөгийн талаар цэгцтэй мэдлэгтэй боллоо.



8. Сая монголд очихдоо Бадамлянхуа хүүхдийн асрамжийн газраар зочилж, хуульч блогчин Обод-той 30 минут уулзлаа. Обод ба түүний нөхдийн ажиллуулдаг бас санхүүжүүлдэг гэр хороололд байдаг хүүхдэд зориулсан номын сангийнх нь тухай та нар уншаарай. (залхуу гар би энд линк яаж оруулдагийг нь уншаад сураад нэмчих юмсаан) Би өөрийн хүсэж мөрөөддөг хүмүүнлэгийн ажлаа хаанаас эхлэх талаар тод зураглалтай болж, сургуулиа төгсөөд харихаараа эхлүүлэх ажлынхаа гараагаа тавиад ирлээ. Өдрийнх нь талхыг өгөөд байх биш талх барих аргыг нь зааж өгмөөр байна.



9. Маш их хүч чармайлт, хөрөнгө, хугацаа (11 сар) зарцуулан байж, олон жилээр үргэлжилж магадгүй хүүгийнхээ эмчилгээг Австрали эмч нартай олон ч удаа уулзаж, зөвшилцөж, зөрөлцөж байж 12 сарын 3-аас эхлүүллээ. Үүндээ би их хаппи байнаа, бусдаас нь илүүгээр.




Хэдхэн хоромд санаанд орсон нь энэ хэд байлаа. Хэрэв орхигдуулсан зүйлс байвал нэмнээ.

Хүмүүсээ, над зөвлөлгөө хайрлаач. Нойргүй болгодог эм байна уу? Би хичээлээ хийж амжихгүй байнаа, шөнө унтахгүйгээр хичээлээ хиймээр байхын.

Monday, December 6, 2010

Setgegdeld khariulakh ni

Manii PC uvduud baisan chin odoo bur baikhgui bolson. Khalit uur hunii PC-ees enehuu postiig hiilee.
"Blogoo khaalaa" gesen bichlegt (bichleg gehed tomdoh l bh daa) uldeesen shinehen setgegdel bolno. Tsag zavaa zartsuulan baij bichsen huniig hundleed nadaas uur humuust unshuulahiin tuld end tavilaa. Haramsaltai ni ter neree bicheegui baina.

Anon, bi tanii bichsen zuilsiin ihenhtei ni sanal negdej baigaa ch, hamgiin suuliin paragraph-tai chin sanal negdehgui baina. Blogoo khaakh ni soyolgui uildel gedgiig bi huleen zuvshuuruh bolovch ch "тухайн хүний хувийн ухамсар асуудалд хандах хандлагыг тодорхойлж өгдөг юм шигээ" gedegtei chin ogt sanal niilehgui bna. Uchir ni bi blogooroo niigemd bolon cyber yurtuntsud undur bair suuri ezleed l, esvel humuusiin amidrald mash chuhal medeelel tsatsdag bol naad ug chin taarch magadgui um. Tegeed ch bi uuriiguu blogchin gej helehees ichdeg. Nad shig hund hereggui um bichdeg, byatshan saraachigchiin huvid naad ug chin tohirohgui baina.



Umnu ni bi tsuun toonii unshigchidaa hundleed "Blogoo khaalaa" gej hed honogiin umnuus helj baigaad haaj baisan, odoo bol genet neg udur shaltgaan, tailbarguigeer haah baihoo. Ugaasaa khaakhaa hurvel tailbar tavih ni iluuts bizee.


Ер нь бол Монголчууд блог бичиж эхэлсэнээс хойшоо олон жил болж байна. Анх гадаадад гарч блог бичиж эхэлсэн хүмүүс маань нийгмийн арай өндөр хүрээний хүмүүс байсан учраас тодорохой хүрээний сэдэв хөндөж блог бичдэг байсан харагддаг.

Дараахан нь монголчууд интернэт нийтээрээ шахам хэрэглэх болж блог бичих нь ихэссэн.Олон төрөл чиглэлийн хүнд мэдээлэлтэй блогууд гарч тэр ирсэн.

Тухайн амьдарч байгаа улс орныхоо мэдээлэл бүхий олон блог байдаг.Блогоороо дамжуулж танилцаад гэр бүл болсон дотно сайхан найз нөхөд болж болсон олон тохиолдол бий. Сүлжээний сайтууд блогын нэг зорилго нь тэр юм. Шинжлэх ухааны судалгаа тэмдэглэл санал бодлоо хуваалцах гээд өчнөөн зорилго бүхий блог бий.

Блогийг нээсэн ник нэр болон бичвэрийн байдлаас нь хараад байхад бичигч этгээд маань ямар байдлаар блог бичиж байгаа нь харагддаг. Зарим нь өдрийн тэмдэглэл ч юм уу ямар нэг хувийн блогоо бичиж байгаад таньдаг хүмүүс нь юм уу хэт ойрын хүрээнийх нь хүмүүс уншаад дотносоод эхлэхээр блогоо хааж эхэлдэг.

Хүн амьтан болж төрөөд ээждээ уйлж сүү нэхэж уйлдаг.Дараа нь бүдэрч унаад өвдөгөө шалбалаад чулуунд уур бухидлаа гаргадаг. Том болоод ухамсар суусныхаа дараа бодит байдлаар шийдэж чадахгүй зүйлээ далд ухамсар ба шашны өөр хүчин зүйлд итгэж даатгаж тайвширдаг.

Үүнтэй адил хүний хувийн амьтных нь арашин байнга л ямар нэг зүйлд тайлагнаж тайвширахыг шаардаж байдаг. Далд өөр нэрээр блог бичигчид маань найз эхнэр нөхөр ч юм уу хэн нэгэнтэй хуваалцаж чаддаггүй зүйлээ блогоороо хуваалцаж тайвшиодыг олдог. Энэ бол оюун ухаант хүний амьтнаас ялгарах онцлог шинжлэх ухааны дэвшил юм.

Ник далд нэрээр бичигчид маань өөрөө илчлэгдээд сайбэр түншүүдтэйгээ хэт ойр дотно болоод эмоцоо илэрхийлэх боломжгүй болоод ирэхээр блогоо хаадаг.

Тэр үед амьтных нь шинж чанар ухамсар хоёрын аль нэг нь дийлж гарч л таарна.

Бичигч маань блогоо хаах шалтгаанаа сайбер найздаа хамаатуулж хаах нь зохимжгүй зүйл юм. Өөрөө ямар нэг тааламжгүй, блогоо үргэлжлүүлж чадахгүй шалтгаанд хүрээд блогоо хаагаад өөрт төрсөн мэдрэмжээ сайбэр найздаа халдааж үлдээх нь зохимжгүй юм.

Бичигч блогоо хаачихаад сэтгэл зовнил бухимдал бусад байдлаа хуваалцах талбаргүй болж сэтгэл зовнилыг өөртөө хадгалж байх нь блогийг хаалгахад хүргэсэн болон хүргээгүй ч хүргэсэн гэж бодож байгаа этгээдэд бас хэр хэмжээний хүнд тусдаггыг давхар бодолцох хэрэгтэй.

Ийм блохоор блог хаах асуудлыг их сайн бодолцох хэрэгтэй гэж боддог_

Монголын хамгийн анхны блогчидийн нэг Саарал гэдэг блог анх хувийн тэмдэглэл хэлбэрээ явдаг байж байгаад одоо ш-у-ны блог болсон. Их ч унших юмтай олон уншигчидтай том блог байлаа.

Хүмүүс өсөж хөгжихийн хэрээр сайбэрт хандах хандлагаа давхар хэрхэн хөгжиж байгаа тэр хүний блогын жишээнээс харж болно.

Бусдаар би блог бичигч гээд бичиж байгаад гэв гэнэт блогоо хаагаад сайбэр орон зайн нөлөөллийг хүлээж авч чадахгүй хаах нь зохисгүй соёлгүй үйлдэл гэж боддог ч тухайн хүний хувийн ухамсар асуудалд хандах хандлагыг тодорхойлж өгдөг юм шигээ.

Friday, December 3, 2010

2010-12-3

Өдөр бас л бүтэлгүйтсээн. Муу блогийг минь уншдаг нэгний Гилийн хатан яахуу хаягаар ирсэн захианд хариу биччихээд төгсгөлд нь Хүндэтгэсэн гэнгүүтээ дор нь рефлэксээрээ жинхэнэ нэрээ бичээд гялс сэнд товчийг дарангуутаа араас нь ААААА гэж орилоод л үлдлээ. Уг нь Хүндэтгэсэн Гилийн хатан гэх ёстой байсан юм, хаха.

Орой 6 цагаас бага хүүгийн цэцэрлэгийн крисмас парти болсон юм. Би сургууль дээрээсээ шууд л яваад очлоо. Уг нь ч өглөө гоё дээрээ тавиад л гарсан л даа. Тэгээд арга хэмжээ дуусаад идэж уунаа даа. Би аль эрт 1 цагт юм идсэн, орой 8 цаг болоход аргагүй л өлсгөлөн байж таарнаа даа. Үүнийг бичиж байхдаа өөртөө уур хүрээд байна. Хэрэв болдогсон бол цаг хугацааг ухрааж гаргасан алдаагаа засмаар байна. Надад 50 доллар их мөнгө л дөө, гэхдээ л би 50 доллар төлөхөд бэлэн байна. 8 сард би нэг хүүхдийн төрсөн өдөрт оролцоод л гээд л онгироод байсан даа. Гэтэл төрсөн өдрийн эзний аав нь надтай яриа өдөөд. Би тэгсэн яах уу, энэ өлсгөлөн оюутны амьдралаас болж байгаа юм, хаха. Аливаа юманд дор нь буруутныг олоод буруугаа чихэж байна уу. Хүмүүс идэж уугаад ширээнээс холдоход нь би эзгүйчлээд л тааваараа идэх юм эргүүлж байхгүй юу даа. Гэтэл гэнэт ард нэг хүн надтай мэндэллээ. Эргээд л харсан чинь Харригийн хөөрхөн аав зогсож байдаг юм. Би гэж өлөн ходоодтой гар амаараа дүүрэн идэх юм чихчихсэн, хариу мэндэлж чадахгүй, дуу гарахгүй байвал яах вэ, таминь ээ. Уг нь аливаа хүлээн авалт, үдэшлэг дээр би хөөрөөд угаасаа юм иддэггүй юм. Гэтэл өнөөдөр надад хөөрөөд, сэтгэл догдлоод байх юмгүй байсан болохоороо хоол руу дайрахгүй уу даа. ЭЭ дээ охид бүсгүйчүүд минь, та нар минь хаана ч над шиг амаараа дүүрэн юм чихэж болохгүй шүү. Амаараа дүүрэн юм чихээд зогсож байтал чинь харж явдаг эсвэл хайртай залуу чинь ирээд яриа өдвөл үхсэн ч багадна шдээ. Би ч эмэгтэй хүний нэр төрийг хугалсан муу зүйл хийлээ дээ, хэхэ. Тэгээд нөгөөх маань надтай ярих гээд байдаг би бантаад олигтой ч хэдэн үг сольж чадсангүй. Би маааааааангар их харамсаж байнаа.

"Nagoya Times - B and E" weekly e-newsletter

миний оюутан насны минь АЛТАН ҮЕ Японд өнгөрсөн юм.

Бидний 19 оюутан групп эмайлээрээ Э сангийн эрхлэн гаргасан сонинг хүлээн авч уншиж байлаа. Уучлаарай Япон үгнүүдийг хүчээр ойлгоод явчихаарай гэхээс, хэхэ. Э сан эмэгтэй, Б сан эрэгтэй бөгөөд Жайка-н байранд чинь эсрэг хүйстэй хүмүүс бие биенийхээ өрөөнд зочлохыг хориглодог байлаа. Энэ сонинг тухайн үед уншиж байсан найзуудаас маань миний мэдэхийн 3 хүн миний балайрч сараачсан юмсыг минь уншдаг гэдгийг сая монгол явахдаа олж мэдэж сэтгэл санаагаар унасаншд, хаха. Архивийн чухал үнэт зүйлийг алга болохоос нь өмнө яахуу-аасаа чирээд ирлээ.


Minasan konbanwa,

E sangiin gargaj bui enehuu "weekly e-newsletter"-iig Ta suvgaa solilgui zaaval unchaarai.

Tsuun uguulbereer.

SUMO
B san wa ashta sumo o miyo to omotimase. Zarim eh survaljiin medeelsneer ticket wa 3000-40000 yen desu gene. Asashiyoro saan, ganbatte kudasai.

THANKS GIVING FRIDAY
Ene udriig bid yahan martah bilee. B san to E san wa biiru o kaimashta de centa no robbi de nomimashta. Even any person avalaible to join with them and have had the opportunity to drink beer free of charge, under the generous support of B an E, unfortunatelly Muslims and South-east asian people don't drink ... Sain l biz dee, khoroohgui.

ACCIDENTS
Tokyo bolon Okinawagiin nukhduuded zarim neg osol, gemtel, baigaliin ayultai uzegdel bolson shig yavdal Nagoyachuudiich ch mun toirsongui.
B san duguigaar khurd khetruulj yavaad khuchtei unaj khulunduu gun sharkh avsan bol E san mun duguinaas unaj uvdug ni blue bolson baina. Ankhaaral, bolgoomj yanaas ch chukhal bolohiig edreer yavdal kharuullaa.

VOLUNTEERING
Nagoyachuud hagas sainii ugluu ertlen bosch "khog theverleh" volunteering ajillagaand oroltsloo. JICA centerees 500 m-iin orchhogiig tseverlesen ene uil ajillagaag 1 Uzbek tovarish "Japanii subotnik" gej nerlelee.

KARAOKE
E san karaoked olon ornii nukhudtei duu duulj, "Shinki uta" gedeg japan duu surlaa. Neg sonin yum bolson ni mongoliin "15-nii sar" duug chugoku jin chineseer duulj E sang gaihahad kurgesen baina.

NIHONGO
B san uuriiguu nihongo-d khamgiin muu gej angid zarlaad baisan ch ter ni end batlagdsangui. Uchir ni Banglo to Viet-uud buur muu bailaa. E san tuhain yud ni B sang uuriiguu tegj zarlahad ni buruutgaj baisan yum.

ATARASHI KIKONDANSEI
B san ehnertei khunii aruin jurmiig deed zergeer chandlan sahij baina. Ter sayahniig hurtel E santai lobby-d uulzaj shaardlagatai yum aa yarij, ugch avch bailaa. Kharin unuudur ter E sangiin uruund orj ayaga tsai uuj, cameraniihaa photog E sangiin komputert sulalaa.

DAITORIYO
Ene sanaliig Nagoyagiikhan demjij baina. Ted Osakad baisan nukhduud Ch sang sanal negtei devshuulne gedegt ergelzehgui baigaa aj. Ireh doloo honogiin suulcheer songuuli yavuulj boloh yum gej ted uzej baina.

Doloo khonogiin toim iim baina.

Onlinaar medeellee ilgeej baigaa bukh nukhdud chine setgeleesee talarhal ilerkhiilehiin satsuu bicheegui khumuust ch mun adil mendchilgee hurgiye.

Biye sain bodoj baihiig erhem unshigchidaasaa khusiye. E-newsletter-iin talaar sanal, gomdol, huselt, talarhalaa iruulj bolno. Bugdiig ni unshsan Tand talarhalaa. Wish you succes and have a nice weekend.

N.E
Writer,
"Nagoya Times - B and E" weekly e-newsletter

Wednesday, December 1, 2010

Өнөөдөр

Өнөө өглөө 2 багштайгаа 10 цагт уулзах ёстой байлаа. 2 хоногийн өмнөөс бороо ороод байгаа, өглөө бүр ширүүн ороод байхаар нь аминдаа хайртай юм болохоороо сургууль руу М унахгүй автуусаар ирэхээр шийдлээ. 9 цагийн автобусанд суух гээд 8,50 гэхэд буудал дээр зогсож байлаа. Хүлээгээд л байлаа. 9 цагийн автобус ирдэггүй ээ, 9,30 боллоо, бүр 9,30-н автобус ч алгаа. Энд хааяа автобус нь алга болчихдог юм. Би олон удаа автобус алга болохыг баталж чадна шүү, хаха, аймаар байна уу. Японд бол хэзээ ч автобус нь алга болохгүйгээр үл барам бараг хоцордоггүй юм. 2 багшийгаа хүлээлгэх шиг муу юм гэж юу байх вэ дээ, хааяа л уулздаг юм байж. 1 нь Японд доктор хамгаалсан, цаг барихгүй бол бүр болохгүй. 9,42 боллоо. Тэсвэр алдаад гэр рүүгээ гүйлээ. Ороод гялс углаашаа тайлж шидээд даашинз доороо тахал гутлаа углаад, оймс өмсөх ч зав гарсангүй, гараад М-ээ асаагаад ширүүн бороонд шалба нороод ямар ч байсан цагтаа амжаад багш нартайгаа уулзлаа даа. Нөгөө банзалтай М унах боломжгүй гээд л сургаад байсан чинь өнөөдөр яах аргагүй нүцгэн шилбэ, гуяа гялалзуулаад явлаа шд. Уг нь би мини өмсдөггүй юм, гэхдээ М дээр мордохоор чинь даашизны хормой шуугдаад, гуяны тал нь ил явлаа шд. Азаар бороонд даашинзны нойтон хормой гуянд наалдаад, бороогүй бол салхинд хийсээд бүр гуя бүтнээрээ ил явах нь байна шд. Тэгээд гэрлэн дохион дээр зогсохдоо зориуд хажуу хавирганыхаа машинууд руу харлаа. Миний нүүр нүд каскны цаанаас тэдэнд харагдах биш, би ч ичихгүй л хүмүүс рүү харлаа. За тэдний реакцийг бичээд юүхэв зүгээр.

Дараа нь 12 цагт Саратай уулзаад. Сара бол Шинэ зеландын ПиЭйчДи хийж байгаа оюутан бөгөөд судалгааны чиглэл нь судлаач оюутнуудын академик амьдрал болон хөшигний цаадах хувийн амьдралаа яаж зохицуулдаг тухай юм. Тэр 6 оюутны талаар судалгаа хийж байгаа бөгөөд тэдгээрийн 3 нь гэр бүлтэй, энэ 3-аас 2 нь хүүхдүүдтэй, энэ хүүхдүүдтэй оюутнуудынх нь 1 нь эрэгтэй, нөгөө эмэгтэй нь би юм. Түүний 6 оюутных нь хамгийн сонирхолтой судлагдахуун нь би юм гэсэн. Учир нь хамгийн холоос энд хоёр гурван хүүхдээ чирээд ирчихсэн, хүүхдүүдийнх нь асуудал барагдахгүй, байнга эмнэлэг энэ тэрээр явдаг, ер нь хэзээ хичээлээ хийдэг хүн бэ гэмээр байдаг гэнээ би. Тэгээд энэ оны 4 сард миний кэйсээрээ Малайзад болсон эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиад их амжилттай болоод одоо хэвлүүлэх гээд сэтгүүлд өгсөн гэсэн. Мэдээж судалгааны ёсзүйн дагуу маний нэрийг судалгаандаа огт дурдахгүй л дээ.

Сарагаас салаад банк руу явлаа. Өчигдөр мэдээгээр NAB-н систем гэмтэлтэй бөөн асуудал үүсгээд байна гэж хальт сонссон юм. Би нээх их мөнгөтэй хүн шиг л 3 банкинд данстай. NAB дансанд минь миний цалин орж ирдэг, ANZ-н данснаасаа автомат төлбөр, байрны түрээс, хүүхдийн цэцэрлэг гэх мэт дандаа гарах гүйлгээнүүд, Commonwealth-н дансаараа онлайн худалдан авалт, шоппинг хийхдээ байнга картаа уншуулдаг юм. 11 сарын 25нд NAB-н данснаасаа ANZ руугаа байрны түрээсийн мөнгөө шилжүүлсэн чинь одоо болтол орж ирдэггүй, нөгөө түрээс төлөх хугацаа дөхөөд байдаг. Ийм шалтгаанаар банкин дээр очсон ч нааштай хариу сонссонгүй. Дахин хэд хоног хүлээхээс, арай тэр мөнгө маань алга болчихож байгаа юм биш биз дээ. Бүтэн 1 сарын байрны түрээсний мөнгө чинь их мөнгө шдээ.

Монголоос ирснээс хойш миний компьютер ажилладаггүй шүү. IT help 3 дахь удаагаа дуудах гээд сууж байна даа. Өмнө нь ирсэн хүмүүс овоо л вирус энэ тэрийг нь устгаад гоё болгож өгсөн юм. Тэднийг гараад явангуут л ажиллахаа больчих юм.

Ерөнхийдөө бүтэл муутай өдөр ч "Өнөөдөр"-өө чамд хайртай шүү.

Нээрээ харихдаа дахин шалдан гуяа гаргаж явахаар автобусаар хариад, жинсээ өмсөж буцаж ирээд М-ээ унаад харихаас, маргааш би ажилтай тул М-ээ өдөржин энд гадаа хаялтай биш дээ.