За сүүлийн үед огт тааварлаж байгаагүй үйл явдал ихээр өрнөж, би олон айлд уригдаж залагддаг болоод байгаа бөлгөө. Өмнө нь 1 хүүхдийн төрсөн өдөрт очоод, хуруудаад, тасарсан гэж онгирсон тал бий над. Тэр парти дээр би Шууданд явдаг курьер залуутай танилцлаа. Тэр залуу надтай мэнд мэдэв үү шууд л "өөрөө курьер хийдэг үү" гэж асууж манийг хахааж алах шахав. Энэ үг болбасу над маш эмзэг бөлгөө. Би курьер хийхээс ичэхгүй ээ, жорлон угаахаас ч ичихгүй ээ, угааж ч байсан, жапанд. Гол нь манийг нь Гилийн хатан гэдгийг мэдчих вий гэдгээс үхтлээ айдаг тул монголчуудад курьер хийдгээ хэлээд байдаггүй юмаа. Шараа биз дээ.
Би хахаж цацаж дуусаад,
-чи намайг курьер хийдгийг яаж мэдээв? гэсэн чинь
-андаш байхгүй шдээ, бядний баруун гар хар байдгийн гэжийн.
Би өөрийгөө хартал, гангалаад үнэтэй палаажаа өмсчихсөн, тэр нь ханцуйгүй, баруун гар нь тал хар, тал нь цагаан өнгөтэй байвал яахуу. Манай гэрт толь байдаггүй юмаа. Би гадуур гоё машины хажуугаар явж өнгөрөхдөө гялс машины хаалга цонхонд тольдож амьдардаг хүн. Машин барихаар баруун гар наранд түлэгддэг юм байна шд (жолооч баруун талдаа суудаг тэргийг чинь зөв рультэй гэдэг билүү, буруу рультэй гэдэг билүү). Бид ажлын хувцас гэж компанийхаа логотой подволк өмсдөг юм. Подволкны ханцуйнаас доошоо пад хар гартайм байна, ий.
Tuesday, January 4, 2011
2011 оны зурхайгаа өөрөө зурмуй
Энэ жилд тохиолдох адал явдлууд миний амьдралд хэзээ ч мартагдашгүй байх болно. Учир нь би блогтоо бичээд байхаар чинь яахан мартах билээ дээ. Энэ жил сэтгэл догдлол, эрч хүчээр дүүрэн бас нэгэн доргио жил байх нь, маний хувьд. Ан гөрөө хийж үл болно гэж бууж байна, үүнийг би жоом алахыг цээрлэ гэж ойлголоо.
Эрүүл мэнд. Байнгын суугаа ажил (жолооны ард сууна, ПиСиний ард сууна, пивотой ширээний ард олон цагаар чалчиж суух) эрхэлдэг тул хүзүү хөших, нуруугаар өвдөх зэргээс сэргийлэн эрүүд мэнддээ анхаарвал зохилтой. Иймд бүжиг таанц эргүүлэх зорилт тавин, гараагаа эхлүүлсэн бөгөөд сард 2 удаа бүжигт явах виз даруулсан болно. Энэ бол эрүүл мэнддээ анхаарч байгаагийн тод илрэл мөн.
Санхүү. Өмнөх оны бөгсөнд тооцоолоогүй зардал асар ихээр гарч санхүүгийн хямралд орох дөхсөн боловч Гилийн хатан уужим сэтгэл гарган, өмнөхөн нь шуналтаж авсан барааныхаа 40%-г дэлгүүрт нь буцаан өгснөөр гал унтраасан. Энэ огцомдсон гэнэт гарлага нь энэ жилийн орлогын үүдийг нээн, санхүүгийн хувьд хөл дээрээ бат тогтох нягууртайг хэлээд байна.
Найз нөхөд. Энэ 2 оны зааг дээр өмнөх 2 онтой харьцуулашгүйгээр найз нөхдийн тоо геометрийн прогрессоор өсөж байгаа нь бодит үнэн билээ. Үүнд барьж аваад үнсэж болдог олон өнгөтэй хүнүүсээс гадна манайхаар орж гардаг барьж аваад үнсэж болдоггүй та бүхнийг бас хамааруулсан болно. Энэ онд олон шоу цэнгүүнд явах мастер плантай. 2009 он амьд үлдэх шалгарлын жил байсан, 2010 он их өр дарах он байсантай холбогдон би аливаа зүйлээс байнга хойш сууж, аливаа хорт зуршилаас татгалзан найз нөхөдтэй болох боломжгүй, гэлэнмаагийн амьдралаар амьдарч их ч гэгээрлээ, их ч цэвэршлээ. Ер нь их ариухан амьтан болжээ, хаха.
Мөрөөдөл. Найз нөхөд М унасан хүн 3 баярладаг гэж эртнээс анхааруулсан нь батлагдлаа. М унаж чадахаа байсан тул бусад мөрөөдлөөсөө хэрэгжүүлэх бололцоотой нэг мөрөөдлийг сугалж аваад хэрэгжүүлэх л болно доо.
Блог. Санамсаргүйгээр жорлонд шинэ оноо угтсандаа сэтгэл санаа дундуур байгаач, Гэгээн сан "одоо тээд жорлонгоо л бичээд байж дээ" гэж сэтгэл санааны дэмжлэг үзүүлснээр блогоо энэ жилдээ хөтлөмой.
Хайр дурлал. Күэ энэ дээр чинь богтлогдсон хүүхэн юугаа бичих билээ? Залуу маань үзчихвэл ... ёстой болохгүй юм байнаа, сорри.

Saturday, January 1, 2011
Хэрвээ би синглэ байсан бол...
... баяжлаа. Энд байр хөлсөлж хамаг мөнгөө өгөхгүй, машиндаа эсвэл өрөөндөө амьдраад л боллоо.
... тасархай гоё хүүхэн байх байлаа. Гэр орны ажил, хүүхдүүдэд зориулдаг цагаараа ёга, пилатийз, фитнесс, бассейн, уран гулгалт, ууланд авиралт, усанд сэлэлтээр хичээллээд.
... бөөн найзтай болох байлаа. Төрсөн өдөр өөр бусад олон парти шоу цэнгээнийг огт алгасахгүй ээ.
... онц сурна. хаха, унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр.
... мини юбка өмсөнө. Нөхөр хориг тавьчихаад, би бас Кондализа Райстай хальт барьцаастай.
... ийм блог хөтлөхгүй байлаа. Ийм будилсан, бүтэлгүйтсэн, баасан шээсэн, идсэн ууснаа бичихээр чинь хэн намайг тоох вэ дээ. Синглэ байсан бол уншсан эрчүүд болгон надад дурлахаар чика блог хөтөлнөө, бүгдийг нь араасаа хуйлруулаад л алж өгөх байлаа.

11 оны 1 сарын 1
гэхээр чинь нээх гоё байгаа биз дээ. Нээрээ би хөөрүү амьтан шд. Энд ёолк энэ тэр байхгүй болхоор надад бэлэг өгөх, авах юм байсангүй. Өөрөө л өөртөө хямдралаар баахан юм авлаа. Тэгсэн би нэг хүнээс их сайхан бэлэг хүлээн авсан. Онгирмоор санагдаад болдоггүй ээ. Миний энэ муу блогийг тоож уншдаг уншигчаас захиа авсан. Би амьдралдаа захиа авч үзээгүй энэ тэр гээд дээр бичсэн байсан даа, тэгсэн шинэ жилийн бэлэг гээд их гоё сэтгэлээсээ бичсэн сайхан захиа авсан. Би энд догдлоод хөөрөөд, сэтгэл зүрх баяр хөөрөөр бялхаад, хүмүүстэй хуваалцахгүй бол бяцхан зүрх минь тэр баяр хөөрийг багтаахгүй хагарчих гээд байгаа юм шиг санагдаад, гар салгалаад буруу зөв бичээд баллаж сохлоод гачин л юм болж байна. Бүр хэнийг ч хамаагүй тэвэрч аваад үнсмээр ч юм шиг, ядарсанд нь хамаг байгаагаа гаргаад өгчихмөөр ч юм шиг, тэнхээ мэдэн гүйж хашгармаар ч юм шиг, зовлонд унасан хүмүүсийн асуудлыг нь шийдээд өгчмөөр ч юм шиг бөөн эрч хүч амтагдаад байнаа. Хүн амьтанд уншуулж онгирмоор л байна. Даанч захиа бичсэн эзнээс нь зөвшөөрөл аваагүй байж энд тавьчиж болохгүй л дээ. Одоо ёстой нөгөө захиагаа байн байн гаргаж уншаад байж дээ.
Надад ийм их хөөр баяр бэлэглэсэн захиа бичсэн танд баярлалаа. Үүнийг уншина гэдэгт итгэж байна.

Та бүгд шинэ оноо сайхан л угтсан биз дээ?
Би нь яахав 31-нд нөгөө найзыгаа гэр бүлтэй нь хамт хүүхдүүдийн сэлдэг усан санд оруулж, баахан тоглож байгаад, гэртээ авчирч баахан идэж уугаад өдрийг өнгөрөөлөө. Нөгөө хэд маань 7 хятад оюутантай байр шээрлэдэг болохоороо биднийг гэртээ урьж чаддаггүй юм. Манайхтай хөрш болох гээд л байр хайгаад одоогоор амжилтгүй л байна. Нөхөр нь болох найз маань Монголд захирал хийгээд баахан завгүй, бөөн хүнээр хүрээлүүлдэг хүн чинь энд хэцүүдэж байна шд. Тэгээд тэд автуусгүй болчихно гээд харьсан. Бид гэртээ мэлийгээд мияа царайлаад л он солигдохыг хүлээгээд л, үүрэглээд л, нэг кино харсан болоод байж байлаа. Манайх гэрийн цагаа 5 минут түрүүлүүлж явуулдаг юм. Тэгтэл би гэнэт цаг руу харснаа "хүүе он солигдож байна" гэж орилоод, пиво тулгаад л (нөгөө буудуулдаг юм нь байхгүй ээ) нөхөртэйгээ үнсэлдээд л бөөн он сольдог хүн болсон чинь нөхөр"цаг түрүүлж яваа шдээ, он солигдоход 3 минут дутуу байна" гэхээр нь "өө тэгвэл гялс жорлон ороод нүүрээ цэвэрлээд, шүдээ угаагаад унтах бэлтгэлээ амжуулъя" гээд жорлон орчихоод гараад ирсэн чинь аль хэдийнэ он солигдчихсон, салют буудаад эхэлчихсэн байгаам даа. За одоо яахав дээ. Гарч ирээд нөхөртөө"чи он солигдох үед намайг жорлонгоос дуудахгүй яаасан муухай хүн бэ" гээд байгаа юмаа.
Thursday, December 30, 2010
Алах уу, амьд үлдээх үү?
энэ жоомнуудыг.
Өнөө өглөө харин нүүрэн дээр том жоом тар тархийн гүйж намайг унтаж байхад минь сэрээдэг гэж байна шд. Арай ч дээ. Манайхыг заваан айл гэж бодож байна уу? зүгээр л манай гэрийн хаалга гэхэд доогуураа 2 хуруу зайтай, түүгээр нь хөөрхөн хөөрхөн амьтад орж ирээд нэг салахгүй.
Нөгөө жоомыг чинь гараараа шүүрээд хана руу чулуудаад, араас нь алах гээд гүйтэл харин нэг хүү маань "ээжээ, наад жоомоо алж яах юм бэ, жоомны хүүхдүүд нь гэртээ ээжийгээ хүлээж байгаа шдээ" гэдгийн. Тэгтэл миний хөдөлгөөн шууд удаашраад, түүнд зугтах боломж олгоод, амь өршөөгөөд явуулчихсан. Би хүүхдүүдээ нинжин сэтгэлтэй, эх орондоо, байгаль дэлхийдээ хайртай болгож хүмүүжүүлчих гээд үзээд байдаг чинь бүр хэтрүүлээд байгаа юм болов уу?
Одоо цаашдаа алах уу болих уу? Уг нь хор тавиад л байдаг юм.

2010-12-29
29-ний 00:15. Нээрээ ийм хурдтай явж байгаад гэнэт унтарсан чинь аймаар санагдаж байна лээ, бүх хүүхдүүдтэй хамт явж байсан болохоор.
Дуудсан тусламж 15 минутын дараа хүрээд ирлээ. Бага оврын ачааны машин машины аккуммулятор, бензин гэх мэт ойр зуурын юм үнэгүй авчраад өгдөг юм байна. Гэхдээ хүргэж ирээд, угсраад өгөх нь үнэгүй ч хэрэгтэй зүйлээ худалдаж авна. Нэг ийм машин хүрээд ирсэн ч залуу нь түлхүүр түлхэж үзээд л "миний туршлагаар духны эрзээн (timing belt) нь тасарсан байна" гээд үнэн зөв оношлов.
вэбээс нь авлаа, энэ зургийг
Уг нь 9 оны 8 сард духны эрмээнээ машин 215000 км явахаар нь 800 доллараар солиулсан юм. Тэгсэн түүнээс хойш 60000 км яваад л тасарчихлаа. Тэгээд "машинаа үнэгүй ачуулж болно. Гэхдээ гэртээ хүргүүлчихээр чинь дахин засварын газар руу хүргүүлэхэд мөнгө төлөх учир эндээ хонуулаад маргааш засварын газар онгойхоор шууд тийш нь ачуулчих" гээд "би та нарыг гэрт чинь хүргээд өгмөөр л байна, даанч миний машинд надаас гадна 2 хүн л сууна, уучлаарай" гэлээ. Биднийг найзыгаа дуудаад гэр рүүгээ хүргүүлчих гэхээр нь би "одоо хүмүүс унтчихсан, болохгүй бол бид такси бариад харъя" гээд түүнээс саллаа. Бид такси барихгүй шүү дээ, автуусаа хүлээнээ. 01 цагт гэртээ ирээд, өглөө 8 цагт салхины шил солиулах гэж байснаа утсаар ярьж 30-нд болголоо. Тэгсээр 01:30д унтаад, 7 цагт сэрээд онгорхой засварын газар хайна биз дээ. Ашгүй өнгөрсөн жил духны резин сольсон газар онгойж байна, машинаа аваад ир гэнээ. NMRA руу залгаад машин засах газрын хаяг өглөө. "20 минутын дараа очоод аччихна, өөрөө машин дээрээ очих уу? шууд засварын газар руу очих уу?" гэхээр чинь шууд л гэнэ шд. гэрээсээ гараад л нөгөө тийшээ автуусанд суугаад засварын газар очтол ачааны машины жолооч нь "машин дээрээ хүн байхгүй бол бид ачдаггүй, явлаа" гэж утсаар ярихаар нь одоо очлоо гээд л дахиад автуусдаад очтол хүн байхгүй, юу гээд л намайг хүлээж байх вэ дээ. Энэ оператор нь худлаа хэлснээс би тэнд хүлээх хэрэг гарлаа. Би машин дээрээ ирчихсэн байна, ачаад өгөөч гэтэл 1-3 цаг хүлээнэ дээ, ачаалалтай байна гэдгийн. Одоо хүлээхээс өөр арга байхгүй. Яг 3 цаг хүлээлгэсний эцэст ийм машин ирлээ дээ.Гууглээс
Энэ 3 цагийг барах гэж үйлээ үзлээ. Гадаа 35 хэм халуун, над ус байхгүй, ойр орчимд жорлон, дэлгүүр юу ч байхгүй газар машин зогсчихсон. Халуунд машин дотор манарсаар мангуу болж байтал нэг юм ирж намайг аварлаа шд. Утсанд минь ямар нэт байх биш, хэдэн хүн рүү утсаар ярьж баахан нэгж л үрлээ. Энэ ачих үйлчилгээ нь үнэгүй. хэрэв зөөвөрлөх газар нь 20 км-ээс илүү байвал км тутамд 4,40 доллар гэнэ лээ. Аан тийм найзыгаа дуудаад машинаа чирүүлж болдоггүй гэнэ, бас.
Засварын газар машинаа орхиод, орой нөхөр очиж тооцоогоо хийсэн чинь 611 доллар болсон байна. Хамгийн азтай нь ингэж өдөрт нь машинаа засуулна гэж байдаггүй юм. Хэд хоногийн өмнөөс захиалж, хүлээж байж машинаа засуулна даа, энд.
30-нд салхины шил хэдэн цаасаар солиулах юм бөө мэд, асуух гээд мартаад утсаа тавьчихаад байх юм. Ингээд жилийн бөгсөнд баахан тооцоолоогүй зардал гарч ирээд, би шуналтаж худалдаж авсан зарим зүйлээ дэлгүүрт нь буцааж өгөх шийдвэр гаргаад сууж байна даа. За яахав яахав.
Wednesday, December 29, 2010
2010-12-28
Өглөө залуу М аваад явахад би виз даруулснаар өдөр сайхан эхэллээ.
3 дахь өдөр машины шил солиулах тул өнөөдөр л нөгөө хүүхдүүдийн аав ээжид машины шилээ харуулж, дахин юм шидүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах гээд байдаг. гэрт орж чаддаггүй ээ, орц руу нь код хийж ордог юм байна. Манай орц 3 хаалгатай гээд бод доо, байнга онгорхой байж байдаг юм, хямд байр учраас. Ямар үндэстэн гэдгийг нь мэдэхгүй учраас халтар л гэхээс. Халтарууд их зовлон үзсэн ард түмэн тул би тэднийг бас их өрөвднөө. Энэ асуудлыг яриад эхэлсэн чинь манай хүүг тэр хүү нь дээрэлхдэг гэнээ. 1 удаа жорлонд орсон байхад нь гаднаас нь дарчихаад гаргахгүй байхад нь манай ээж харж байсан тулдаа очиж гаргасан гэж байна. Бас намайг монголоос ирэхэд нүдний шилний хамраа хугалсан байсан чинь тэр хүү нь манай хүүг найзтайгаа сууж байхад нь толгойг нь хооронд нь мөргөлдүүлээд шилийг нь эвдэлсэн байгаа юм. Энд нүдийг нь шалгуулахад 60 доллар, нүдний шил хийлгэхэд 170 доллар төлсөн. Нүд шүд даатгалд ордоггүй юм. За ууг нь муухай юм бичмээргүй байгаа ч үүнийг хуучин онтой нь хамт үлдээчихье.
За би нөгөө айлыг балкон дээрээ гарч ирэх нь үү гээд чагнаж байгаад шуугилдаад ирэхээр нь гарлаа. Би мэндлэхэд огт мэндэлдэггүй ээж нь байж байна. Би дуудсан чинь харж байна, ярьсан чинь хариулж байна, хэлтэй юм байна шд, дуугардаггүй болохоор нь би хэлгүй л юм байх гэж боддог байлаа. Тэгээд бүр хэрүүлд авьяастай юм байна. Эд над шиг ямар хэлний бэрхшээлтэй юм биш, өөрөөс дуржигнуулж байна. Манай хүүхдүүд хэзээ ч юм шиддэггүй гэнээ. Би "би дандаа л шидсэн тоглоомыг нь авч өгдөг" гээд, буугаад ир машины шил хар гэтэл Үгүй гэнээ. нөхөр нь дор бэлэн байснаараа ирж харлаа. Тэгээд "миний машиныг ч энд тэнд нь зурдаг" гээд хаа хамаагүй юм ярьж байна. Би "хүүхдүүдээ юм бүү шидүүл, хэрэв дахин хагарвал би цагдаа дуудаж шалгуулна" гэлээ. Эд цаашид яаж харьцахыг мэдэхгүй, би байдгаараа л байж байна, хүүхдүүдийг нь зам гаргаж өгөөд, хааяа хэдэн үг солиод л.
Орой нь залуудаа их хотын шөнийн амьдрал харуулдаг болоод бүгдээрээ машиндаа чихэж аваад л хотоор жаал тэнэлээ. Тэгээд буцаад харьж явтал 80 км/ц хурдтай явж байсан машин гэнэт унтарчихлаа. Бараг 12 цаг болж байхад бид хүмүүс рүү залгаж, яахаа асуугаад, тэднээс тусламж хүссэнгүй ээ. Зөвлөснөөр нь NRMA гэдэг даатгалын бас тусламжийн компанид хандлаа. Утсаар яриад бүртгүүлээд, картнаасаа 246,20 доллар төлөөд гишүүн болчихлоо. Тэгээд бидэн дээр 15 минутын дараа ирнэ гэнэ. Хүлээж байтал энэ өдөр дууслаа. Бид улаан зам дээр.

2 дахь удаагаа баярласан шүү
26-нд монгол 3 хүүхэдтэй гэр бүлтэй хамт мах шарж идээд, биич дээр өнжсөн юм байна. Хуруудаад нөхөрт би хожигдсон, жолоо барьсан, уух хувь дутав. Нөхөр хүүхдийг нь тосоод байна гэдэг Е найзын маань гэр бүл 27-нд манайд ирээд, найзаасаа илүү нөхөр бид 2 нь бүр илүү найзаа, хуруудсангүй, бүгдээрээ ижил түвшинд харьцаж байлаа, жолоочийн хэрэг байхгүй, манайд учраас.
28 бороотой өдөр байлаа, Е найзыг гэрээс нь аваад DFO орж баахан шоппинг хийгээд. Одоо баярын хямдрал болчихоод шунал хөдөлгөөд хэцүү байнаа. Анх удаа энд шуналтай гэдгээ хэлчии, санаанд багтамгүй хямдраад байхаар чинь би яах юм бэ? Орой нь нээх мундаг хүн сургууль орж хичээл хийдэг хүн болоод бороотой байсан ч М-ээ унаад явлаа. Шөнө М-тэйгээ харьж яваад, улаан зам дээр зүгээр л хальтраад уначихсан. Өмнө нь М унахаар 3 баярладаг гэж хүн айлгаад байсан чинь үнэн юм байна. 28, 29 баярын өдөр гээд зам сэлүүхэн тулдаа энд тэнд явж байсан машины дугуйн дор орчихсонгүй. Ард нилээн хол явж байсан машины 2 залуу зогсоод гарч ирээд намайг жаал тайвшруулаад, янз бүрийн юм дуудах уу гээд л байсан, би ч Үгүй гэж гүрийсээр байгаад тэднийг явуулчихсан. Янз бүрийн юм дуудвал дараа нь төлбөр нь барагдахгүй шд. Азаар үхсэнгүй, бас гэмтсэнгүй. Гэхдээ одоо бодохоор аймаар санагдаад, үхчихвэл наанадаж энэ хэдэн хүүддүүддээ, цаанадаж эх орондоо би хэрэгтэй шдээ тээ. Тэгээд нөхөртэйгээ яриад, залуу маань машинтайгаа ирээд, М-г маань унаад, би машинаа нэг юм салганан барьсаар харьлаа. Харьсан чинь асуудал босоод ирлээ. Залуу маань намайг дахин М унахыг зөвшөөрөхгүй гэнээ. Би дорнын эмэгтэй, нөхрийн зарим үг бол хууль шдээ. Тэгээд маргааш өглөө нь М-г маань унаад л явсан, хаана аваачаад өгсөн юм бүү мэд. нэг бол хуучин М зардаг газар эсвэл хаа хамаагүй гудманд Зарна гээд утасны дугаараа бичээд үлдээчихсэн байх. Ингээд миний М унадаг мөрөөдөл үүгээр дуусгавар боллоо. Гэхдээ би хэдэн сар ч гэсэн сүнгэнээд давхисан юм чинь одоохондоо нээх гонсойхгүй л байна л даа. Айдас арилаад жоохон удвал унамаар санагдаад байх юм болов уу?
Залуу маань М-г минь аваад явах агшинд би санан санан нэгэн тохиролцоо хийлээ, "би одоо М унахгүй юм чинь, сард ядаж 2 удаа бүжгэнд явахыг минь зөвшөөрөөч" гээд нээх дорой дуугаар горьдонгуй асуутал харин "тэг тэг" гэдэг байгаа даа. Би ч хөөрөөд, 2011 он бол бүжгийн жил гээд тунхаглаад, бүжгийн виз даруулчихаад сууж байна даа, мундаг байна уу?

Saturday, December 25, 2010
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Би нь яруу найраг энэ тэрээс их хол хөөн. Гэхдээ цээжинд ганц хоёр шүлэг байдаг юм. Үүнийгээ ховорхон тохиолдолд уншнаа.
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй .
Б.Лхагвасүрэн.
Ингээд надтай энэ 6 сарын турш хамт байсан та нартаа зориулж энэхүү сайхан шүлгийг уншлаа. Маний муухай дуу хоолойг сонсохгүй нь сайхан юм даа. Сайхан баярлаарай. Аз жаргал хүсье.
Баярлалаа, баяртай.

Subscribe to:
Posts (Atom)