1-р хүүхдийн маань төрсөн өдөр. 3-р хүүхэд маань өнөөдрөөс 2 өдрийн зайтай төрсөн тул энэ 2-н төрсөн өдрийг хамт нь тэмдэглэдэг юм. Иймд өнөөдөр хүүхдүүддээ зориулан 5 бичлэг хийлээ.
Хүүхдүүдийн төрсөн өдрийг 2-нд тэмдэглэж, Гуливэрийн аялал гэдэг кино үзсэн, их хөөрхөн кино байна лээ. Гол нь манай бага төрсөн өдрийн эзэн тоосонгүй. Дараа нь хүүхдүүдийн идэх дуртай бургэрээр нь төрсөн өдөрдчихөөд, айлд очиж үргэлжлүүллээ.
Би мексикчүүдийн бүжгэн дээр латин америкийн халуун цуст залуутай гэрлэсэн монгол бүсгүйтэй танилцсан юм. Тэднийх гэртээ урьсан тул бид бөөнөөрөө тэднийд бууна биз дээ. Тэднийд бас нэгэн монгол гэр бүлтэй танилцаад, тэднийх бас манайхыг уриад, баахан айл хэсэж пиво уусан л хүн болох гээд байна. Айлд баахан идэж ууж, гэртээ ирээд бяцхаан тортоо задалж идээд төрсөн өдрийг өндөрлөв.
Wednesday, January 5, 2011
Хөөрхөн хайрцаг дотор
Ийм арваад хайрцагтай тоглоом манай хажуугийн шоппинг цэнтрийн гадаа байгаа. Доторх бүх хүүхэлдэйнүүд нь утсаар холбогдоод хөдлөөд, хөөрхөн ая яваад, хараад зогсоод байхад уйдахгүй.
Харин энэ хамгийн сүүлийн зургийн баруун дор байгаа шар цамцтай залуугийн унасан машин нь морь шиг булгиад л байна. тэгээд дээшээ болж байснаа доошоо болохгуйт дугуйн дор нь нэг өрөвдөлтэй хулганы цус нь цацагдаад л нөгөө хулгана чинь нэг өндийснөө үхээд л байна. гэхдээ цус нь үзмэн ягаан өнгөтэй л дээ. Гэхдээ л хүүхдүүдэд зориулсан байж тээ...
Leaf insect
Навчин шавьж гэдэг амьтан үрчилж аваадаа. Манай том хүүгийн ангийнхан ийм 3 хорхой ангидаа тэжээж байгаад, сая зуны амралт нь 12 сарын 15-аас эхлээд хүүхдүүд гэртээ авч харьж тэжээж байгаа юм. Манай хүүхэд авч тэжээх хүсэлт тавиад би сургууль дээр нь очиж, гар хөлийн үсэг зурж, энэ амьтныг нь үхүүлэхгүй сайн тэжээж, өөрийн үр хүүхдээс өөрцгүй асран хамгаална гэж ам өчгөө өглөө, сүртэй шүү бас тээ. Бас яаж арчлах талаар 2 хуудас дүүрэн заавар, энэ амьтныг үрчилж авах эрх бүхий лиценз дагаж ирж байгаа юм. Тэгээд нөгөө 3 хүүхэд чинь 3 хорхой нь хамт байсан гаднах савыг нь хэн авах вэ гээд хайч чулуу болж л шодож дээ, хүү хуруунд сайн ээжийн хүү юм чинь тэр тороор бүтээсэн савыг нь авсан.
Хүү үүнийгээ арчлаад, навчийг нь солиод, усаар шүршээд хайрлаад их байгаа. Би болохоор одоо намар болоод сэрүүсэхээр үхээд өгвөл хэцүү санагдаад "миний хүү амьтан чинь байгаль дээрээ л амьдрах нь жаргалтай шдээ, наадхыг чинь паркад аваачаад тавьчихъя" гэхээр өөдөөс "үгүй, шувуу идчихнэ" гээд зөвшөөрөхгүй байгаа.
Хэд хоногийн өмнө бид паркад явж байгаад яг ижил ийм амьтан хараад аав нь "үүнийг гэртээ аваачаад нөгөө амьтантайгаа хамт тэжээчих" гэсэн чинь хүү "надад энэ амьтныг үржилж авах лиценз байхгүй" гэнээ.
Тэр хөлнүүдийг нь харж байна уу, шарласан навч шиг, навчнаас ердөө ялгагдахгүй.
Хүү үүнийгээ арчлаад, навчийг нь солиод, усаар шүршээд хайрлаад их байгаа. Би болохоор одоо намар болоод сэрүүсэхээр үхээд өгвөл хэцүү санагдаад "миний хүү амьтан чинь байгаль дээрээ л амьдрах нь жаргалтай шдээ, наадхыг чинь паркад аваачаад тавьчихъя" гэхээр өөдөөс "үгүй, шувуу идчихнэ" гээд зөвшөөрөхгүй байгаа.
Хэд хоногийн өмнө бид паркад явж байгаад яг ижил ийм амьтан хараад аав нь "үүнийг гэртээ аваачаад нөгөө амьтантайгаа хамт тэжээчих" гэсэн чинь хүү "надад энэ амьтныг үржилж авах лиценз байхгүй" гэнээ.
Симпсонийхон
гэдэг хүүхэлдэйг бид ирснээсээ хойш орой бүр 6 цагт үзнээ. Та нар ч бас үздэг л байлгүй. Бүгдээрээ нийлээд л хөхрөлдөөд л үзээд байна. Эротик юм зөндөө гарна, хэрэв би байвал тэр үед нь хүүхдүүдээ нүдээ ань, чихээ бөглө гэж орилсоор байгаад таардаг юм.
Өнгөрсөн жил энэ хүүхэлдэйний 20 жилийн ойгоор Hungry Jacks хүүхдийн сэд-дээ үүнийг хийсэн. Манай хүүхдүүд фэн нь юм болохоороо заавал энэ 4-г нийлүүлнэ гээд хэдэн ч бургэр авч идсэн юм бүү мэд. Олныг л идэж байж нийлүүлсэн байх. Манай телевизор дээр одоо ингээд заларч байдаг юм.
Beyblade
гэдэг нэртэй тоглоом энд одоо алдаршаад хэрэг алгаа. Гол нь тэр нь аль ч дэлгүүрт байхгүй болоод 1 сар өнгөрч байгаа юм. Би монголоос ирээд 3,4-г авч өгсөн ч манай хөвгүүд Крисмасаар дахин 2,2-г авахуулна гээд байсан тэр нь олдоогүй.
Энэ эргэлддэг хэсгүүд нь бас салнаа. Нэт-ээр захиад авдаг болсон чинь байхгүй, Австрали даяар тасарсан гэнээ. Амазонд харин харагдана лээ. Уг нь жоохон хүлээвэл дэлгүүрүүдэд ирэх юм. Энэ тоглоомыг асуусан хүмүүс л тоглоомын тасаг хавьцаа олон байна.
Tuesday, January 4, 2011
Курьер хүнийг танихуй
За сүүлийн үед огт тааварлаж байгаагүй үйл явдал ихээр өрнөж, би олон айлд уригдаж залагддаг болоод байгаа бөлгөө. Өмнө нь 1 хүүхдийн төрсөн өдөрт очоод, хуруудаад, тасарсан гэж онгирсон тал бий над. Тэр парти дээр би Шууданд явдаг курьер залуутай танилцлаа. Тэр залуу надтай мэнд мэдэв үү шууд л "өөрөө курьер хийдэг үү" гэж асууж манийг хахааж алах шахав. Энэ үг болбасу над маш эмзэг бөлгөө. Би курьер хийхээс ичэхгүй ээ, жорлон угаахаас ч ичихгүй ээ, угааж ч байсан, жапанд. Гол нь манийг нь Гилийн хатан гэдгийг мэдчих вий гэдгээс үхтлээ айдаг тул монголчуудад курьер хийдгээ хэлээд байдаггүй юмаа. Шараа биз дээ.
Би хахаж цацаж дуусаад,
-чи намайг курьер хийдгийг яаж мэдээв? гэсэн чинь
-андаш байхгүй шдээ, бядний баруун гар хар байдгийн гэжийн.
Би өөрийгөө хартал, гангалаад үнэтэй палаажаа өмсчихсөн, тэр нь ханцуйгүй, баруун гар нь тал хар, тал нь цагаан өнгөтэй байвал яахуу. Манай гэрт толь байдаггүй юмаа. Би гадуур гоё машины хажуугаар явж өнгөрөхдөө гялс машины хаалга цонхонд тольдож амьдардаг хүн. Машин барихаар баруун гар наранд түлэгддэг юм байна шд (жолооч баруун талдаа суудаг тэргийг чинь зөв рультэй гэдэг билүү, буруу рультэй гэдэг билүү). Бид ажлын хувцас гэж компанийхаа логотой подволк өмсдөг юм. Подволкны ханцуйнаас доошоо пад хар гартайм байна, ий.

2011 оны зурхайгаа өөрөө зурмуй
Энэ жилд тохиолдох адал явдлууд миний амьдралд хэзээ ч мартагдашгүй байх болно. Учир нь би блогтоо бичээд байхаар чинь яахан мартах билээ дээ. Энэ жил сэтгэл догдлол, эрч хүчээр дүүрэн бас нэгэн доргио жил байх нь, маний хувьд. Ан гөрөө хийж үл болно гэж бууж байна, үүнийг би жоом алахыг цээрлэ гэж ойлголоо.
Эрүүл мэнд. Байнгын суугаа ажил (жолооны ард сууна, ПиСиний ард сууна, пивотой ширээний ард олон цагаар чалчиж суух) эрхэлдэг тул хүзүү хөших, нуруугаар өвдөх зэргээс сэргийлэн эрүүд мэнддээ анхаарвал зохилтой. Иймд бүжиг таанц эргүүлэх зорилт тавин, гараагаа эхлүүлсэн бөгөөд сард 2 удаа бүжигт явах виз даруулсан болно. Энэ бол эрүүл мэнддээ анхаарч байгаагийн тод илрэл мөн.
Санхүү. Өмнөх оны бөгсөнд тооцоолоогүй зардал асар ихээр гарч санхүүгийн хямралд орох дөхсөн боловч Гилийн хатан уужим сэтгэл гарган, өмнөхөн нь шуналтаж авсан барааныхаа 40%-г дэлгүүрт нь буцаан өгснөөр гал унтраасан. Энэ огцомдсон гэнэт гарлага нь энэ жилийн орлогын үүдийг нээн, санхүүгийн хувьд хөл дээрээ бат тогтох нягууртайг хэлээд байна.
Найз нөхөд. Энэ 2 оны зааг дээр өмнөх 2 онтой харьцуулашгүйгээр найз нөхдийн тоо геометрийн прогрессоор өсөж байгаа нь бодит үнэн билээ. Үүнд барьж аваад үнсэж болдог олон өнгөтэй хүнүүсээс гадна манайхаар орж гардаг барьж аваад үнсэж болдоггүй та бүхнийг бас хамааруулсан болно. Энэ онд олон шоу цэнгүүнд явах мастер плантай. 2009 он амьд үлдэх шалгарлын жил байсан, 2010 он их өр дарах он байсантай холбогдон би аливаа зүйлээс байнга хойш сууж, аливаа хорт зуршилаас татгалзан найз нөхөдтэй болох боломжгүй, гэлэнмаагийн амьдралаар амьдарч их ч гэгээрлээ, их ч цэвэршлээ. Ер нь их ариухан амьтан болжээ, хаха.
Мөрөөдөл. Найз нөхөд М унасан хүн 3 баярладаг гэж эртнээс анхааруулсан нь батлагдлаа. М унаж чадахаа байсан тул бусад мөрөөдлөөсөө хэрэгжүүлэх бололцоотой нэг мөрөөдлийг сугалж аваад хэрэгжүүлэх л болно доо.
Блог. Санамсаргүйгээр жорлонд шинэ оноо угтсандаа сэтгэл санаа дундуур байгаач, Гэгээн сан "одоо тээд жорлонгоо л бичээд байж дээ" гэж сэтгэл санааны дэмжлэг үзүүлснээр блогоо энэ жилдээ хөтлөмой.
Хайр дурлал. Күэ энэ дээр чинь богтлогдсон хүүхэн юугаа бичих билээ? Залуу маань үзчихвэл ... ёстой болохгүй юм байнаа, сорри.

Saturday, January 1, 2011
Хэрвээ би синглэ байсан бол...
... баяжлаа. Энд байр хөлсөлж хамаг мөнгөө өгөхгүй, машиндаа эсвэл өрөөндөө амьдраад л боллоо.
... тасархай гоё хүүхэн байх байлаа. Гэр орны ажил, хүүхдүүдэд зориулдаг цагаараа ёга, пилатийз, фитнесс, бассейн, уран гулгалт, ууланд авиралт, усанд сэлэлтээр хичээллээд.
... бөөн найзтай болох байлаа. Төрсөн өдөр өөр бусад олон парти шоу цэнгээнийг огт алгасахгүй ээ.
... онц сурна. хаха, унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр.
... мини юбка өмсөнө. Нөхөр хориг тавьчихаад, би бас Кондализа Райстай хальт барьцаастай.
... ийм блог хөтлөхгүй байлаа. Ийм будилсан, бүтэлгүйтсэн, баасан шээсэн, идсэн ууснаа бичихээр чинь хэн намайг тоох вэ дээ. Синглэ байсан бол уншсан эрчүүд болгон надад дурлахаар чика блог хөтөлнөө, бүгдийг нь араасаа хуйлруулаад л алж өгөх байлаа.

11 оны 1 сарын 1
гэхээр чинь нээх гоё байгаа биз дээ. Нээрээ би хөөрүү амьтан шд. Энд ёолк энэ тэр байхгүй болхоор надад бэлэг өгөх, авах юм байсангүй. Өөрөө л өөртөө хямдралаар баахан юм авлаа. Тэгсэн би нэг хүнээс их сайхан бэлэг хүлээн авсан. Онгирмоор санагдаад болдоггүй ээ. Миний энэ муу блогийг тоож уншдаг уншигчаас захиа авсан. Би амьдралдаа захиа авч үзээгүй энэ тэр гээд дээр бичсэн байсан даа, тэгсэн шинэ жилийн бэлэг гээд их гоё сэтгэлээсээ бичсэн сайхан захиа авсан. Би энд догдлоод хөөрөөд, сэтгэл зүрх баяр хөөрөөр бялхаад, хүмүүстэй хуваалцахгүй бол бяцхан зүрх минь тэр баяр хөөрийг багтаахгүй хагарчих гээд байгаа юм шиг санагдаад, гар салгалаад буруу зөв бичээд баллаж сохлоод гачин л юм болж байна. Бүр хэнийг ч хамаагүй тэвэрч аваад үнсмээр ч юм шиг, ядарсанд нь хамаг байгаагаа гаргаад өгчихмөөр ч юм шиг, тэнхээ мэдэн гүйж хашгармаар ч юм шиг, зовлонд унасан хүмүүсийн асуудлыг нь шийдээд өгчмөөр ч юм шиг бөөн эрч хүч амтагдаад байнаа. Хүн амьтанд уншуулж онгирмоор л байна. Даанч захиа бичсэн эзнээс нь зөвшөөрөл аваагүй байж энд тавьчиж болохгүй л дээ. Одоо ёстой нөгөө захиагаа байн байн гаргаж уншаад байж дээ.
Надад ийм их хөөр баяр бэлэглэсэн захиа бичсэн танд баярлалаа. Үүнийг уншина гэдэгт итгэж байна.
Надад ийм их хөөр баяр бэлэглэсэн захиа бичсэн танд баярлалаа. Үүнийг уншина гэдэгт итгэж байна.
Та бүгд шинэ оноо сайхан л угтсан биз дээ?
Би нь яахав 31-нд нөгөө найзыгаа гэр бүлтэй нь хамт хүүхдүүдийн сэлдэг усан санд оруулж, баахан тоглож байгаад, гэртээ авчирч баахан идэж уугаад өдрийг өнгөрөөлөө. Нөгөө хэд маань 7 хятад оюутантай байр шээрлэдэг болохоороо биднийг гэртээ урьж чаддаггүй юм. Манайхтай хөрш болох гээд л байр хайгаад одоогоор амжилтгүй л байна. Нөхөр нь болох найз маань Монголд захирал хийгээд баахан завгүй, бөөн хүнээр хүрээлүүлдэг хүн чинь энд хэцүүдэж байна шд. Тэгээд тэд автуусгүй болчихно гээд харьсан. Бид гэртээ мэлийгээд мияа царайлаад л он солигдохыг хүлээгээд л, үүрэглээд л, нэг кино харсан болоод байж байлаа. Манайх гэрийн цагаа 5 минут түрүүлүүлж явуулдаг юм. Тэгтэл би гэнэт цаг руу харснаа "хүүе он солигдож байна" гэж орилоод, пиво тулгаад л (нөгөө буудуулдаг юм нь байхгүй ээ) нөхөртэйгээ үнсэлдээд л бөөн он сольдог хүн болсон чинь нөхөр"цаг түрүүлж яваа шдээ, он солигдоход 3 минут дутуу байна" гэхээр нь "өө тэгвэл гялс жорлон ороод нүүрээ цэвэрлээд, шүдээ угаагаад унтах бэлтгэлээ амжуулъя" гээд жорлон орчихоод гараад ирсэн чинь аль хэдийнэ он солигдчихсон, салют буудаад эхэлчихсэн байгаам даа. За одоо яахав дээ. Гарч ирээд нөхөртөө"чи он солигдох үед намайг жорлонгоос дуудахгүй яаасан муухай хүн бэ" гээд байгаа юмаа.
Subscribe to:
Posts (Atom)