Saturday, July 16, 2011

12-15 нд Имжийн хөндийд

Мань чинь үнэгүй юманд нугасгүйм болохоороо оюутнуудын амралтаар kangaroo valley гэдэг газар болох воркшопт бүртгүүлцийн. Би энд ирээд тэр имж царай муутай юм шиг мөртлөө хөөрхөн коалаг нь хараагүй л байсын. Хааяа ийшээ тийшээ явахаар машаанд дайруулаад үхцэн имж харж байсын, гэтэл энд Имжийн хөндийд жинхэнээр нь амьдаар нь харлаа, бүр тэврэлдэж байгаад зургаа дарууллаа шд. Бас вомбат гэдэг царай муутай амьтныг нь харлаа. Баахан шувуу энүүгээр зүгээр. Энд баячууд ирж гольф тоглодгийн байна. Гэхдээ надад гольф оогт таалагддаггүй ээ, энэ гольфыг спорт гэх нээх хэцүү. Би бол амьсгаадаад, аахилаад, хөлсөө дуслуулсан амттай юманд дуртай болохоос, гольфонд дургүй (наа Гилийн хатан чинь ядуу, түүнд хэзээ ч гольф тоглох боломж олдож байгаагүйм, тэгээд атаархсандаа ингэж байгаан. сурв).

Энд зөвхөн эхний өдрийн адал явдлаасаа хуваалцъяа. Өглөө босоод буудлын рэсэпшн халтар залууг сэрээгээрэй гээд байхад сэрээсэнгүй гэж нэг муухай харчаад, автуусандаа суулаа. Автуус дүүрэн над шиг сэтгэл хөөрсөн, өөрсдийгөө нээг л их адал явдалд дуртай гээд итгэчихсэн яавуул яачии гэсэн царайтай хэдэн гар шуугилджиин. Тээд дороо танилцаад танилцаад явчииншд. Тээд 3 цаг яваад Имжийн хөндийд ирлээ, үнэн гоё.
Жаахан юм идүүлчээд, цаг гаран энд хэд хонохдоо хагас цэрэгжилтийн байдалтай байх тухай болон бидний үүрэг ролийг танилцуулж, нэг жижиг ном өгөөд түүнийгээ ягштал цээжлүүлээд буцаана гэжиин. Тээд өдрийн хоол гэж хэдэн өвс, хүйтэн усаар даруулж идчээд, гарлаа даа. Би ч мах байхгүй юмуу гээд л хэлцэн, хэхэ. Өглөө хоосон, өдөр өвс болохоор чинь өлсөнө биддээ, энэ махчин хүүхэн.

 нөгөө яахаас ч буцахгүй гээд өөрсдийгөө бодцон хөөрсөн хэдэн гарууд. Зарим охид хүүхнүүд өөрийгөө ялан дийлж айдсаа дарж чадаагүй, зорилгоосоо буцсаан. Ингэж амьдралд ховорхон олдох боломжийг алддаг хайран санагдлаа над лав. Бид нар одоо яах гээд байгаам бээ, хэхэ. Барилга барих гээгүй шүү.
 Энэ баг бядний амь насыг хамгаална л гэсэн шүү. Ахлагч бүрээгээ үлээн, танилцуулгаа эхэлжиин. Ийм царайлаг гоё залуучуудад амь насаа даатгаад үхсэн ч яахав дээ гэж тухайн үедээ бодож байлаа, хаха.  
 Зүүн талд байгаа залуугийн үсийг хар, нэг илж үзсиймсан, баруун талын залуугийн малгайг нь хар, ваув. Матрын арьсан бүслүүртэй Имжийн арьсан малгай.



 Эхэллээ. Бид 20 м-н өндөр хаднаас доошоо олсоор бууж байгаан. Ийм боломж амьдралд цөөхөн л тохиолдоно биз дээ, хүмүүсээ. Ийм мөчийг мартахын аргагүй, энэ үед төрсөн сэтгэгдэл бол янзтай. Би зүрх зоригтойгоороо хамгийн эхэнд буучаад, зураг дарж мараад, сахилгагүйтээд л явжиилаа.
 Доороос нь харах байдал, аймаар байна уу.
 Хажуугаасаа

За дараа үргэлжлүүлье.

13 comments:

ZAYA said...

Хөөе, тэр гольф гэдэг спорт чинь бидний багадаа тоглодог байсан гүйдэг маатик шиг санагдаад байдгийн гэж намайг хэлтэл манай найз за чи наад үгээ хаа хамаагүй газар хэлж онигоонд оров гээд байсан. ккк
Тийм байгаа биздээ, шал онцгүй спорт шиг санагдаад байдгийн.
Онигоонд орвол орж л байг, гүйдэг маатик...
Сүүлд тэр өндрөөс бууж байгаа чинь ёстой сонирхол татчихлаа гэм.

Гуталчин said...

Golf goyo shtee, nadaa lav taalagddag um keke (tsaad chn guij haraihdaa muu surv)

Ter zaluugiin us yun lagiin, bur ataarhchihlaa.

Ta uneheer mundag umaa bur baharhaad bishirchihlee hehe. Ondroos aidag nad med ni teeer dor uhaan aldtsan l buuh bhdaa haha

Koyuki said...

Beltgelee sain hiij bgaad Harbor Bridge-d l avirdag yum shuu dee gej zahiy :D

Anonymous said...

Zaya-d: Guideg maatk shig gedeg chini baseball shuu dee... medej av neriig ni...:))

Golf bol goyo ed dee, jijig yasan bumbeg nuh ruu hoogood l odriin taliig elbeg avdag ed dee...

Anonymous said...

huushee yaasan goe yum bee. tegeed zovhon oyutnuud l oroltsoh yum uu. bi online-aar surjiigaashdee oroltsoj boloh bol uu hehe

nmn

Гудиггүй эр said...

Энэ нээрээ жаргацан хүүхэн шүү гээд мангар атаархуу аясаар хэлжаагаан шүү. Бас тэр залуу малуу хараастай айн. ккк

Anonymous said...

www.studentflights.com.au
orood uzeerei

Ухна унасан баатар said...

атаархачлаа аймаар ихээр

Оргил said...

надаа нэг коалагын чихмэл байдын.. нэг найз маань австралиас авчирч өгжээсэн.. кэнгуру коала хоёр чэн өөр амьтан гэж ойлгосон.. зөв үү..

Мишаа said...

huusheee Dao
kingruu koala 2 ch yahuu.
Hulgana Ogtono gej oor amitan yum uuu bi buur gaihaad bdiishd.
Bas Giliin hatand >>>
Kingeruunii mah sonin amttai bilee she.
Bi idej uzsen ;-)
unendee zuudelsiimoooooooooooo kkkkkk

Гилийн хатан said...

Zaya-yadgiin yadgiin, guideg maatag
Gutalchin-golf toglodog bayan hun blogspotod bdgiin bna shdee, ovoo shdee, hehe
Koyuki-endees yavahaasaa umnu zaaval avirah plan bgaa
Anon-uu bi togloj uzeeguim bolohooroo saikhniig ni ch medeh um algoo
Nmn-surguuliar chin oyutnii amraltaar zarlal garch bgaa daa. Manai surguuliin zunii amraltiinh ni buur goyo, zaviar seluulne, olsnoos hulj bgaad chuluut unalt hiilgene

Гилийн хатан said...

Gudiggui er-nudee aniltai bish dee, hehe
Anon-tnx, chi hen be? hehe
Uhna baatar-yag yund ni ataarhav?
Dao-zuv zuv onts suu
Mishaa- mah ni end delguurt baidgiin, gehdee bid iddeggui ee

Anonymous said...

oo taanuus tegj yavaad bdag yum bii vii. daanch bi end tassie-d, manai surguul buur hichneen ch yum dalai,tengis gatlaad UK-d bnaaa. ataarhaal suujiihaas :(


nmn