Thursday, July 28, 2011

7 сард

Нээрээ Канбэррад оюутнууд лааг хямдхан байранд амьдардгийн байна лээ. 7 хоногийн 163 доллар. Би бүүр итгэхгүй байгаам чинь. хэрэв би тийм хямд байранд байвал хагартлаа баяжихнээ. 7 хоног бүр байрны түрээснээс 200 доллар хэмнээд байна гэхээр гоё байгааз дээ, тамхи татсан ч болжээн, хаха. Тэр байрыг уг нь нураах шийдвэр гарсан ч АНУ өөрийнхөө дотуур байрыг баригдтал нураахгүйгээр, оюутнууддаа хөлслүүлж байхаар засгийн газартайгаа гэрээтэй гэнэ. Намайг Канбэррад байхад машаанаараа хүргэж өгсөн залуу тэгжиилээ "манай кабэррад 3 бурхан байдгийн. 1 дэх нь энэ хямд байр, 2 дахь ямар ч гэнүү цэвэрлэгээний компани, эндхийн бүх монголчууд болон тэдний гэр бүлийнхэн ажилладаг" гэнээ. 3 дахь би тэр шөнийн ульсан хүйтэн салхинд сонсож чадаагүймаа. Бас дахин лавлаж асуугаагүй, хөлдөж үхэх гээд байсын болохоорр.

Е найз сургуулиа төгсөөд бүүр нутаг буццөөн. Будаг нь ханхалсан шинэхэн төгсөгч эх орноо хөгжүүлэх гээд ханцуй шамлаад дайрч байгаа байх даа. 7 сарын эхээр Хөлсөлж байсан байрных нь гэрээ дуусаад хэсэг манайд байж байгаад явсан. Намайг аялан тоглолт хийгээд хэд хоног байхгүйд хөөрхий намайг орлоод манай хүүхдүүдийг нааш нь цааш нь зөөж байгаад л явлаа.

Сүүлийн хэд хоног тасралтгүй бороо асгараад, дугуйгаа унаж чадаагүй. Өнгөрдөг 7 хоногт машаантайгаа явж байтал гэнэт машааны хамар орчим жижигхэн дэлбэрэлт (энэ их сүржин хүүхэн шүү) болоод уур савсаад утаа суунаглаад аймаар юм боллоо. Ийм юм кинон дээр л харж байснаас надад тохиолдоно гэж бодож явсангүй. Тэгсэн машааны маань аржаатар буудаад, хага. Тээд яахуу дээ, нөгөө NRMA руугаа утасдлаа, ачуулъяа гээд, одоо машаанаа ачуулаад сурцан шд. тэгсэн эхэлж жижиг машаан ирж шалгана гээд, би болохоороо цаг хэмнээд шууд ачуулах гээд. Тээд жаал тайлбарлаж байж шууд ачих машаан ирүүллээ. Таньдаг хүний машаан засварын газарт оочирлохгүй урдуур нь дайрч байж маргааш нь машаанаа авлаа. Ардиатор 250 доллараар сольжээнэ лээ. Миний байнга очдог газар аманд орсон үнээ хэлээд байдгийг сүүлд л мэдсийн. хэрэв очдог газраа очсон бол 600 доллар гэж чадна шүү. Тэгээд ардиатор сольсон засварын газар дараа ирж бас нэг юмаа засуул гэснээр дахин очиж 200 доллараар л нэг юм солиулсан, юу ч юм бүү мэд. Ингээд л хэсэг байж байгаад л мөнгө гараад байдгийн.

7 сарын 27-нд бас торгуулаадаа. Энд зарим зогсоол зөвхөн машааныхаа бөгсөөр ухарч орж паркин хийх ёстой байдгийн. Миний хувьд зогсоолд орохдоо хамраараа шааж орох нь амарханаас гадна хурдан байдаг юм. тэгээд юм л бол хамраараа орж зогсчоод, гарахдаа ухраад л гараад явчдиин. Тэгсэн өчигдөр бөгсөөрөө орж зогсох ёстой газар хамраараа паркин хийсэн гээд 88 долларын торгууль биччихжээ. Одоо яахуу дээ, маний буруу.

Нээрээ энэ 7 хоногт гашуудал зарлаад байна. Маниих нь лап тор эвдэрсэн. Энд ирээд худалдаж авахдаа 2 жилийн баталгаанд мөнгө төлсиин. Тэгсэн 2 жил 7 сарын болоод чад хиичихлээ. Одоо дахин лап топ авмааргүй байнаа. Миний өмнөх лап топ 3 жил наслаад л бас байхгүй болсон. Ер нь лап топ 3 жилээс илүү болдгиин болов уу. Ингээд би гэртээ гар хоосон боллоо. Сургуулийн лап топнуудаас ийшээ тийшээ явахдаа түр зээлж хэрэглэж болдгийн. Одоо аялан тоглолттой гээд нэг сар ямарч байсан зээлдгиин билүү дээ. Би өдөр бүр сургууль дээрээ суугаад байж чадахгүйгээс хойш. Дэск топ авбал удахгүй харихын хооронд дэмии санагдаад байхын. нэг мөсөн монголд очоод тэндээс л лап топ авмаар байдаг.

Энэ бүтэн сайнд Харригийн төрсөн өдөр болно. Жаалуудын төрсөн өдөрт л уригдах юмдоо, хөөрхий Гилийн хатан.

14 comments:

Энзо ба Эрх чөлөө said...

Хэхэ машаан гэж яриул эмзэг сэдэв нь юм байна л даа.
Лаптоп яадийн байгаан минийх 2 жил хагас болоод алга болгоцийшд. байсан бол яах байсын байгаан.
Жаалуудын төрсөн өдөрт очихоор хатуухан юм одохгүй муухай юм дөө гэжүү хэхэ.

Гуталчин said...

tanuud umandaa yasan gamguin, miniih 2,3n jil bolson ch baij l bn, handivand yavaad, gants neg n gert uzmer bolool bjiin gevel meer ongirson bolchnoo hehe. tsagdaa suriig uzuulj, hun amitanii nud amiig bultiilgedeg bsan hoorhii muu dell min ooo word, excelees tsaashgui uher tereg bolj dee, um hogjino gej bas getsuumaa omnohiig n avch amjaagui bhad l garaal garaal nemegdeel nemegdeel bhim...

bogsooroo uharch surku bol dandaa torguulad bval hairan um bn sht, bi chaddaggui bsiin. odoo meer uhardag boltson sht. ochdor barag hagas km gazar uharch yavsii sht neeree, teed bur tetris toglojaam shig bairan dund, evderhii honhorhoi zaman dund, meer unetei jeepen dund geel bogsooroo suljij ogson. gol uchir n manid bitii hel orshin suugchiddaa ch bogs ergeh zaigui shahuu zogsoolgui bair luu anduurch orood ergej boldgui uharsaar bgaal garla sht bantsandaa haha.

yooo beegii uldeechlee gsn kkk

Anonymous said...

Bi laptopoo 2 udaa gazar unagaj baisan hivsen deer tegeed odoo 3 dahi jildee duud damjaad ochitson zugeer l ajiljiina. Ooroo elektronik yumand shiruun gartai hun bainaa. Ireh jil garah ivy bridge laptopnoos avbal sain.

Calyx said...

harry-giin huurhun aavd mend hurgeerei :)))))))

Гилийн хатан said...

Энзо ба ЭЧ-харин тиимь энэ удаа Масдональдст гэсэн тэхээр бүүр уух юм байтугай идух ч юм олдохгүй гэсэн үг, хаха өлөн гар
гуталчин-өөб өгсөөрөө ухарч орж чадалгүй дээ, курьер хүн байна даа. Гол нь олон курьерууд зогсоолоо булаалцалддаг байхгүй юу, тэхээр чинь шууд л хамраараа шаах нь хурдан
Анон-баярлалаа, эндээс явахдаа л нэг мөсөн шинэ мэнииг нь аваад явяаа
Миин гёрл-хаха, яасан мартдаггүйэн. энд дахиад Харригиин хөөрхөн аав бичмээр байсан ч бичилгүй орхисон чинь сануулаад, хаха. за яадгииг яадгиин, хөөрхөн л юм чинь надаа

Les said...

MOngoloos laptop avna gevel butehgui yum boliishuu. shal huuchnii zagvaruud aimar unetei. yag suuliin uyiin zagvaruud ni yadaj l 1 dahin unetei bdagiin. naanaasaa avsan ni yaaj ch bodson deer.

Anonymous said...

Gutrah herggüi. Ikh saihan aziin toogoor torguulsan baina shüü dee 88 gej.
Hyataduud baisan bol dahiad neg hedgurvan torguuli 88-aar bičij ögööch gej guih baisan daa.
Mongolčuud č gesen 8-g gaigüi gedeg biz dee.
Za tegeed 99$-aar torguulsan bol č büh baricad arilah baisan yumaa. :))

Anon-S

Гилийн хатан said...

Les-endees shine zagvariin lap top avaad harinaa, neeree, tnx

Гилийн хатан said...

Anon-S-uu teed torguulid gutrahaa bolison shd

Anonymous said...

хятадууд 8-ийн тоонд үнэн дуртай. Тэдний аз жаргал, түмэн насал гэсэн үгнүүдтэй адилхан сонсогддог юм бол уу даа.
Машины дугаар 8888, рекламанд байгаа утасны дугаар 88888888888 гэх мэт...

бас 12-ын тоонд дургүй юм гэсэн. Өндөр байшнд 12 гэсэн давхар, өрөө энэ тэр байхгүй. Олон улсын вагонд 12-р вагон гэж байхгүй... сонин улс шүү.

Anon-S

Anonymous said...

Аан бас мартчихаж...
Гилийн хатны зан авираар бол (урьд зовоосон лаптопуудын гомдол мэдүүлснээр) сүүлийн шинэ загварын лаптоп удаан тэсэх бол уу гэж эргэлзэж байна. :((
Нэгмөсөн цэвэр титан их биетэй лаптоп авахыг зөвлөе. 8 км-ийн өндрөөс унахад яах ч үгүй, ажилласаар л байна.
Гэхдээ үнэ нь аймаар л даа, ядуу оюутанд бүүр ч сонсолтгүй...

Anon-S

Anonymous said...

bairnii une bol neeree emzeg sedev baishuu. shine baishingiin maani rent ni 380/week :(

harin laptopuud maani gaigui udaad l bdiishd. odo buur neg ni 5 jiliinhee nuuriig uzengee oor huneer ashigluulaad yavjeen keke


nmn

Urnaa said...

manai huduu tosgond hezee irsein?

gurav dahi burhan ni tetgeleg ugugch baiguullaga ni.

bi ch bas muugui ee, yadaj gants burhand ni toogdchihson, nuguu 2-iinh ni melmiid urtchihiimsoon.

163 bish 164 l duu geeloo ha ha.

yaj tanai got gazar luu anhnaasaa yavchaaguiiin gej bayarladiisgdee, gehdee enemo bairandaa oroh gej 2 semester huleediimoo byadnuus.

zz said...

Huue ee..MOngoloos bish naanaasaa mgld hereglehiigee avbl deer bishuu? mgld yum ih unetei shd ee..humuus bugd l gadnaas irehde avch irdeg :)