Saturday, January 14, 2012

Кола гэдэг гадаад үгийг монголоор орчуулахуй дор

"khora" буюу бүүр ориг монголоор ХОР гэжииншд, инкээл би нээлт хийчдийн, хаха.
Кола гэх хорын тухай дахиад хэдэн өгүүлбэр биччии. Сая та нарын сэтгэгдлүүдийг уншиж байха явцад санаанд ороод ирлээ.

Хэрэв надад ЭмСиЭс кока кола компаниас эрклаамдаа тоглоогч 10 сая төгрөг өгии гэвэл би шууд л НО гэнээ. Учир нь би өөрөө зурагтаар орой болгон л айлын бүрийн хойморт ядаргаа болтол нь "хүмүүсээ хүүхдүүдээ колагаа уугаарай, сайхан ундаа" энэ тэр гэж орилчоод, өөрийнхөө хүүхдүүддээ "кола ууж болохгүй" гэж хэлж чадахаа болино биддээ. Эсвэл би "ээж нь та нарыг биш өөр хүүхдүүдийг л уугаад хордоосой гэж боджээн, миний хүүхдүүд ээждээ итгэ, энэ хорыг бүү уу"  гэх үү. Тэгэхээр чинь миний хүүхдүүд ээждээ эргэлзэж, итгэхээ больно. Энэ бол юун нөгөө 10 сая төгрөгтэй харьцуулахгүй том алдалдал биддээ. за за хэн л намайг эрклаамдаа тоглооч гэхэв дээ, мөрөөджиин, хаха.

Сүүлийн үед хүүхэд гэлтгүй том хүн гаазтай ундаанаас болоод яс сийрэгжээд, гар хөлөө шавардуулаад байгаа гэж би өмнөх бичлэгтээ дурьдсан даа. Тэрнээс чинь аймаар юм бас байна. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн гар хөл хугараад байгааг юу гэх вэ? мэдээж өөр олон хүчин зүйл нөлөөлсөн бйах. Гэхдээ л эх нь жирэмсэн байхдаа кола уудаг байсан, тэр ч бүү хэл эцэг нь колачин байх магадлал маш өндөр. Хүүхэддээ хүрч чадахгүй, хүрэхээр л гар хөл нь хугараад, тэврээд хөхүүлж чадахгүй, хавтгай модон дээр хүүхдээ хэвтүүлдэг, дураараа хүүхдээ энхрийлж чадахгүй байна шдээ, энэ бол маш харамсалтай. Хүүхэд нь мөлхөж чадахгүй, бүр хөлд орж чадахгүй гээд бод доо. Хөлд орох насан дээрээ ирээд хүүхэд тэнцвэрээ олоод босох гэхээр л яс нь биеэ дийлэхгүй хугарна, хугараад л байна, хугараад л байна. Ийм явдал миний таних залуугийн охинд тохиолдож байлаа, 2000 оноос өмнө шүү дээ. Сүүлд бас нэг ээж хүүхдээ ийм өвчтэй гээд хүмүүсээс тусламж хүссэн байсан. Дараа тэгж байгаал жирэмсэн эхийн идэж ууж болох болохгүй юмсын талаар бичдиин билүү. За бүгд мэддэг байлгүй дээ, илүү биз дээ.

За тэгээд би бодлоо. Би хэзээ кола ууж болох вэ? гээд л. Тэгсэн кола ууж болох тохиолдол байж болох л юм. Хөгшрөөд аятайхан мөрөөрөө үхээд өгчихгүй, нээх хэцүү хүнд өвчин тусчаад л, үр хүүхэд ах дүү нарынхаа кармааг тэмтрээд л, тэгээд ч сэхэхгүй өвчин тусчихвал. Ойлгож байгаа биз дээ, баахан эм тариагаар бөмбөгдүүлээд л байдаг, нөгөө үр хүүхэд нь цаашид бас амьдарна шд, нөгөөдүүлдээ зовлон нэмээд л, үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй, хэдэн саяар нь эмчилгээнд зарцуулах дээрээ тулбал, тэгж амиа бодохгүй шүү хө, Гилийн хатан минь. Эртхэн үхээд, нөгөө ертөнцтэй танилцах аялал хийгээд л, шүгэлдээд алхаж байсан нь дээр бид дээ. Гэхдээ хурдан үхэх гээд амиа хорлож болохгүй ээ, нөгөө сүнсийг маань дараа төрөлд нь шилжүүлж өгөхгүй хэцүүднэ. Тэгээд эмч нараас "намайг үүрд унтуулдаг тариа хийгээд өгөөч" гээд гуйхаар, Монголд хүнийг хүсэлтээр нь энэ ертөнцөөс тонилгодог хууль байхгүй гэнэ. Ингэхээр байна шүү дээ хүүхдүүд минь, хурдан үхэх хамгийн зөв сонголт бол Кола уугаад л, нээх сайхан санагдаад л, эрч хүч орцон, босоод гүймээр ч юм шиг мэдрэмж төрөөд, хэсэг байж байгаад чад хийх нь байна шд. За ямар байна, кола чинь хүний насыг богиносгодог юм. 

Зараа-өөр сайт энэ тэрт тавих юм бол арай өөрөөр, алдаа мадаггүй, мөн шинжлэх ухааны үндэслэлтэй, эрдэмтдийн судалгааны үр дүнг багтаасан байвал зүгээр юмаа. Ингээд над шиг замбараагүй, уялдаа холбоогүй бичсэн хэдэн өгүүлбэрийг өөр сайтын уншигчид уншвал намайг галзуу л гэх байх дээ, хэхэ.

сэтгэгдэл бичсэн бүх хүмүүст баярлалаа.

7 comments:

Anonymous said...

hehe, ta yamar aimaar bichdegiin bee iiiii

chuups said...

aimaar ih mah idsenii daraa bas hed 3 balgahaar hurdan shingeed baidgiin tee , tegeheer bas hool shingeeh zorilgoor gants 2 -hoon balguul zgr baih gej bi zarimdaa bodool baidgiin, gehdee l muu l daa

baidag l negen said...

huuhduuddee ali boloh uulgahguig l boddogiin harin ooroo bol cola redbull 2 gui amidralaa tosoolj barag chadahsgui ee deer n coffeend bol barag l dontogch doo tegeheer bi estoi hund lai bolohgui amarhan chad hiih baihdaa


harin chi dugui jiigeel usand seleel baival mod uhguieg kkk

Anonymous said...

cola uudaggui huuheddee ch uulgadaggui
ene bichlegiig unshaad jiremsen duu ruugee yarij anhaaruullaa
ashgui uudaggui gejiine
Enkhe

Anonymous said...

gesnees shudnii emchiinhee hayagiig uguuch hu
hawar mgl harihaaraa oroe
nadad 15 jil bolj bgaa lombo baidgiin lombodson emchee odoo olkui l baih daa gej daliiw
Enkhe

Aamregled said...

сайн уу эгч минь ээ сонин сахйан юву байнадаа .. Колагаа сайн ууж айргаа бага ууя

Anonymous said...

Mongol ulsiin zasgiin gazriin said Battulga helehdee MCS n 75% hyatad kompani gesen tegeed hyatad ezdiinh n zahialgaar Mongoliin huuhduudiig chimeegui alah Kola zevsegeeree MCS hyataduudiin daalgvariig biyeluulj baij boloh l yum.