Monday, February 13, 2012

2012-2-12

Аниа нь гадуур гарлаа. Энэ күүкэн онгироод л
Саарал шинэлээ тайлаагуй
Сэгсгэр шар күүкэн хаана явна вэ
гэж мэгээд дуулаад байсан чинь үнэндээ энд саарал шинэлээ өмсөх боломж олдохгүйм. Дагтан бороотой, ядаж л бүрхэг тэнгэрээс нь жижигхэн усны дусал унаастай. Шинэлээ хайрлаад, тувтан Би энд явж байгаа шүү гэдэг мээсэж илгээсэн яв ягаан куурткатай л явж байна. Энэ пинк өнгө хуний анхаарал татаад байх шиг байнаа.
 
Готын төвөөр нь жаахан явж байгаад, нээх урлаг уран зураг ойлгодог хүн болох гээд уран зургийн галэрэйд өнжлөө.







Яахуу дээ, ядуу оютан үнэгүй юманд нугасгуй шуу даа. үнэгүй гэж мэдээд ороод бүгчиж байгаан. Аан тэгээд хөл өвдөөд байхаар нь мундаг зураг ойлгоод байгаа дүр эсгээд зурагны өмнө очоод суучихна. Тэгээд 5 цагт хаахаар нь аргагүйн эрхэнд гарлаа. Гараад Chinatown хавиар алхаж байгаад газрын зураг хараад зогсож байтал нэг хар залуу Төөрчихсөн үү? гэхээр нь Үгүй ээ гээд цаашаа явтал араас гүйцэж ирээд, Чиний style чин надад таалагдаад байнаа, 2-лаа танилций гэдгийн. Би ч шууд шаа шаа л гэлээ (хаха, наад Гилийн хатанд чинь блог дээрээ бичдэг бүдүүлэг уг хэллэгээ амьдрал дээр хэлж чадах зүрх зориг байхгүй. Сурв). Тэгээд хамуу шиг салдаггуй ээ, даварцан гар Хаана буусан бэ? Аль хотэл вэ? би хүргээд өгий, өнөө орой 2-лаа бааранд орж бүжиглий ч гэх шиг, дургуй хүрсэн гэж яаваа. Бүүр салдаггуй, би таних мэдэхгүй газар ганцаараа тул шууд дургүйцээд мангасдаад унагааж чаддаггуй ээ, жоохон айгаад. Тэгээд худлаагаасаа салахын түүс болоод, би ууж идэх, бүжиглэх дуртай (уг нь дуртай л даа. Сурв), харин одоо би завгуй байна, оройн хоолоо идчээд чам руу залгий гэж мурилаа. Нөгөөх чинь итгэхгүй, нээрээ биз дээ л гээд байлаа. Би утсыг нь бичиж аваад, нээх худлаа инээгээд, бас хий үнсэлт илгээж энтр, хаха, жүжиг тавьлаа. Ёох ингэж салах гэж. Би гайхлаа, надаас үе мултарсан дүү юм байж ямар санаатай, нүүр нь үрчлээтцэн, царай муутай хөгшин хүүхнээр яах гээ юм болоо. Намайг яг хүний наймаанд л шахах гэж байсан байхаа. Үгүй тээд, хүний наймаанд хүүхэн урхиддаг юм бол юун ч царай муутай, доожоогуй залуув дээ, ядаж хүний сэтгэл татахаар тасарцан царайлаг залуу бол бас яахав, хаха. Эсвэл 2-р хувилбар бол нэг муу ядарсан гар намайг шинэ хүн гэж тоочиглоод, орой ууж байгаа пиаванд минь унтуулах эм хийгээд, картан дахь хамаг мөнгийг сэгсрэх гэж бодсон байх. Зааа иймэрхүү юмнуудийг цагаа тулбал би ганц бөлдөгдөөд, тонгойнгуут нь өөрийнхөө хүзүүний ороолтоор боолт хийчнэ шд. Ер нь нэр хүндэд нь халдаад утсыг нь энд биччий, хаха.

Ингээд цаашаагаа дэлгүүр орж нэг тэмдэглэлийн дэвтэр авах санаатай галт тэрэгний буудлаар эргэлдэв. Тэнд тэгсэн Сураггүй алга болсон хүний зурагнууд ирийтлээ өрөөстэй байнаа, аймаар санaгдавшд. нэг яв ягаан өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр аваад, хоол идэх санаатай, жаал алхлаа. Тэгж тэгж нэг Турк бололтой хоолны газар ороод, захиалга өгөх гэтэл босс нь бүүр цаанаасаа босож ирээд л надад үйлчлээд, мөнгөө төлөх гэсэн чинь авдаггүй ээ. Намайг хоолоо идээд сууж байхад хөргөгчнөөсөө кола авчирч өгөөд л бөнжигнөөд л яах гээд байгаан энэ одоо. Би Кола уудаггүй гэлтээ биш, хүний сайхан сэтгэл рүү, хаха, зүгээр л баярлалаа уухгүй ээ л гэлээ. Тэгээд дахин тооцоо хийхээр хүмүүсийн хажууд очоод мөнгөө өгий гээд дарамтлаад байсан чин 1 паунд гэдгийн. Хүмүүсээс санаа нь зовоо байлгуй. Инкээд гэдэс цадгалан хүүхэн хотэл руугаа харанхуйд алхаж явлаа. Гэнэт хүн дагаад байгаа юм шиг санагдахаар ни эргээд хартал нөгөө хоолны газрын босс харин замын нөгөө талаар дагаагүй царайлцан дагаж явдгийн. Хичнээн уур хүрэвээ. Энэ Манчэстэр чинь ямар хачин газар вэ? эрчүүд нь эргүүлээд байгаа юм уу, хулгайлах гээд байгаа юм уу. нөгөөх чинь надад баригдсан юм чинь шууд ирээд, чи Монгол уу гэнээ, тийм гэтэл, чи оюутан уу гэжээн, тийм л гэлээ. Тэгсэн
-чи гэдэс чинь өлсвөл манайд үнэгүй хоол идэж бай, ажил хэрэгтэй бол би ажил олгий, мөнгө хэрэгтэй бол чамд би мөнгө өгий, өөр юу хэрэг болж байна, би туслий. Миний хоолны газар Сараа, Туул, Амажий гэдэг монголчууд ажилладаг гэнээ.  
Өө над юу ч хэрэггүй гэсэн чинь итгэхгүй, оюутан байх хэцүү гэснээ турүүвчээ уудлаад над 40 паунд өгч байна. Би авахгүй гээд 2-лаа гудамжинд баахан мөнгөө түлхэлцлээ. хав харанхуйд, гудамжинд явган хүн явахгуй байхаар нь айсандаа мөнгийг нь авцоон, хаха. Тэгээд намайг хаана буусан гээд хүргэж өгнө гэж домбоороод, хулгайч чинь. Би хотэл руугаа явж байснаа шууд зуг чигээ өөрчлөөд хаашаа явж байгаагаа ч мэдэхээ больлоо доо. Тэгсэн маргааш манай ажил дээр хүрээд ир, би чамд сим kарттай утас бэлдцэн байя гэнээ. одоо бүүр сайкан аргамжилж авах нь, горьдвоо. Би тэгсэн чинь өөдөөс ни шаал өөр юм асууцан, танайд ажиллавал чи надад цагт хэдийг төлөх юм бэ гэсэн чинь 5 паунд гэжээлээ, хаха, энд оюутнууд хэдээр ажилладгийг л мэдэх санаатай. тэгсэн чи ажиллах хэрэггүй, би зүгээр л мөнгө өгнө гэнээ. Ёx ингэж хотоор баахан худлаа чигт алхаж байж, нөгөөхөөс чин саллаашд. Одоо тэр 40 паундийг нь буцааж өгөх гэхээр дахин тerнийг хармааргуй baidag, одоо аваад л харихаас, ямар нэгэн юманд Ноён Сайидаас гэж бичээд хандивлахаас тээ. Ноён Сайид гуaй манийг чинь нууц амрагаа болгoх санаатай байсан бх. Нөгөөхөөс чинь салаад, зам мөрөө буруулж байж хотэлдөө ирлээвч.

Одоо өнөөдрөөс гадуур гарахдаа бороотой байсан ч хамаагуй саарал шинэлээ өмсөөд явахаас. Хүзүүний ороолтоор араб хуухнүүд шиг зөвхөн нүдээ гаргаад, гатнуул царайлаад тээ.

22 comments:

peakfinder said...

Ккк.. Ажил, хоол, мөнгө, аягүй бол найз залууг шууд ирсэн өдрөө бөөнөдсөн байна ш дээ...

Гуталчин said...

hulgaich chn gedgiig unshaad uchirgui ineed hurev sht kkk. muusain haruud hachig shg naaldchihaad dayargaatai umnuud bnlee sht, davartsan gaganii sulartsan rezin chn

Bayana said...

Цаагуураа хөөрхөнөөрөө гайхуулаад байна аа

( энэ нэг тэнэг юм чинь анх удаа коммент бичиж байж юугээд байгаа юм гэсэн харцаар харав аа. ккк)

Тэмээчин бүсгүй said...

Яанаа та ямар зоригтой юм бэ. Ямар сонин ѳлѳн хүмүүс вэ тээн, би бол айгаад шууд цагдаа дуудхын байна хэ хэ хэ

Гэхдээ бас Монгол эмэгтэйчүүдийг тэгж харж бодож байна гэдэг тэндхийн Монгол эмэгтэйчүүдийн байр суурь үнэртэх шиг боллоо

Anonymous said...

Yooyo bur aichihlaa. Yamar aimaar gazar ve?

NB, Canada

Tsomo said...

Ovoo muu garuu ter chini harin... :)

Гилийн хатан said...

Peakfinder-haha, harin tiim end amidarahad buh um belen zelen ih saikhan gazar umoo
Gutalchin-harin bi Hulgaich chin gej bichcheed uchirgui sanaa zovloo shd
Bayana-hhurhun bol zugeer l blogtoo zurgaa tavina, hehe. Yu gej blogiinhoo followeriig tegdgiin
Temeechin busgui-tsagdaa yaj duudahaa ch medehgui bailaa. Nadad bas tegj sanagdsan. Gehdee bugd tiim bish l dee, tuuntei taarsan humuus tiim baisiin bailgui dee
NB-gehdee aimaar gazar bish baihaa, gants udur nadad neg dor 2 tohioldol taarchlaa
Tsomo-harin tiim, chamaas zahia irjuu geed l harlaa shd, hehe

Улаан Малгайт said...

Эээ бурхан минь. Миний зөрк зогсчихын байна намайг тэгэхийн бол? Манчестэр гэж Англи биддээ. Англид яваамуу? Наашаа чинь нэг очиж үзий гэж боддог байсын, болье чи минь

soulmate said...

pink kuurtknii l buruu baij.
saaral shinel yamar adal yavdal duudahnuu harii sonirhii :D

chuups said...

huush naadah ruu chin yavii baiz, daaanch namaig tegej toohgui baihal doo kk

zz said...

hehe..
unegui xool + 40 pound + 2 zaluugin utasnii dugaar..

zgr yum bish uu :p

sonin l gazar bn ..ugn Onigoruudad durgui bzde.Anglichuud chn aris ongoor ih yalgavarladag gj sonssiin bn..

Tsomo said...

Aah. Yahoo id-g chini nemeed tend message uldeesen shuu.. Naanaa her udaan tongochih yum dee ?

jagai said...

Bolgoomjtoi yawaarai ania mini. Aimshgiin gazar ve naadah chin. Bi taniig duuriagaad cola-naas gartsan. :D

Гилийн хатан said...

UM-hureed iree goyo gazar baina, haha
Soulmate-harin tiin pink kuurtkanii buruu baisniig 2 udur saaral shinelee umsuj baij notlov, hehe
Chuups-huuye hugshin naag toogoog baihad chamaig toono shdee, batalgaa ugnu shuu
Zz-eneg 2 yag tsagaan bishee, ehniih ni har nuguuh ni greece geluu egyptian geluu
Tsomo-offline-g unshlaa, bayarlalaa
Jagai-uu sain baina shuu, cola-gaar yughev

Delgermaa Erka said...

уг нь үнэгүй хоол идэж байвал ... хахаха ... гээд байхгү йюу .. аймрын та ч царай зүстэй сайхан хүүхэн гэдэг нь мэдэгдээд сайхан л байдаг юм бөайнадаа

Delgermaa Erka said...

царайлаг төрсөн нь миний буруу юу энэтэр гээд.. хэхэ .. харууд энэтэр чинь хүүхэн л байвал оролдоод аягүй тэнэг юм билээ

Anonymous said...

ха, ха...
Сайхан инээлээ нэг. Англичуудыг ч хуйлруулчих юм аа.

Анон-с.

Dreamer said...

iii aimaar sanagdchilaa

Гилийн хатан said...

deed taliin duruun seegiichind-namaig tanidag humuus 'Enemuu Giliin khataniig haraagui humuus neeh tsarailag huuhen gej hoshgoroh umaa, yas uman deeree tsarai muutiin tuil shuu dee' geed bichmeer sanagdaad, huruunuud ni zagatnadag baihaa, haha.

Anonymous said...

Boroo ni neg ih sonin jijighen duslaar shiverch ordgiin. Orood baigaa ch yum shig, oroogui ch yum shig. Zarindaa manan yum bolov uu ch gej bodmoor. tegeed yag deerees orohgui toirch orood hamag huvtsas norgood hayachihdag yum. Zontik barihaar tolgoi huurai, huvtsas noiton. Gehdee dandaa bish l dee.

Anonymous said...

Zontikiig ch jinhene utgaar ni heregledeg gazar daa. Humuus ni zontik bariad, bar savandaa tursun yum shig l baidgiin. Dandaa uugaad.

Anonymous said...

Heden jiliin umnuhuu bodvol boroo baga ordog bolchihood baigaa yum. Global warming nuluulj bgaa biz.