Thursday, February 23, 2012

Сайхан шинэлж байна уу?

Тануудыг шинэлээд алга болцон, шинийн өдрүүдэд блог унших хүн олдохгүй бaйх гэж бодоод, би бичлэг нэмээгүй шд гээд байвуул яанаа, хаха. Тэгсэн Цитрус багшээгээс эхлээд хүмүүс баахан бичлэг шахаа шахаад явцан байна лээ шд.

Аниа нь яахуу дээ, энэ Ням гарагт Сиднэйн монголчуудын Цагаан сард очно гээд бодцон тул жинхэнээсээ яг хэзээ цагаан сар гэдгийг нэг их тогтоож харалгүй яваад байлаа. Тэгсэн Анон-С-ийн үлдээсэн 5 даваатай сэтгэгдлийг үзээд, тэр дор нь л монгол руу ээж рүү залгаад сайхан битүүрч байнуу гэсэн чинь харин битүүний өмнөх өдөр байна лээ. Тэгж нэг юм сар өдрөө мэдлээ шд. Баярлалаа хө.
Би битүүнд сургууль дээрээ шөнө болтол суугаад 2 цагт харьсан чинь нөхөр бууз хийгээд, манай хэд битүүрчаагаад унтсан байв. Ер нь маний чинь нойр солигдцон байгаа шд. Манчэстэрт байхад нойр яг тэндээ таарч эхлээд, энд иртэл нойр солигдчихож байгаан. Одоо энд би өглөө босохгүй, шөнө унтахгүй мангаагаад л байж байна. Битүүнд шөнө харьчаад нойр хүрдэггүй байж байж нэг юм унтсан чинь, өглөө болцон, манай нөхөр ажилдаа явцан, хүүхдүүд намайг "ээжээ сэрээчээ, бид хичээлээсээ хоцорлоо" гэж татаж чангааж байв. Олго үсэрч босоод, хүүхдүүдийн хоол унд бэлдээд, бүгд гарч гүйцгээлээ. Шинийн нэгний өглөө бид золгосон ч үгүй, мөрөө ч гаргасангүй, цай ч амсаж чадаагүй гараад гүйсэн, одоо яахав дээ.

Манай аав ээж биднийг насанд хүрсний дараагаас л хүмүүсийг дуурайж Цагаан сар хийж эхэлсэн юм. Социализмын үед бид ийм баяр байдаг гэж мэддэггүй байлаа. 1990 оноос аавын эгчийнд цагаан сараа тэмдэглээд, гэртээ хийдэггүй байлаа. Яг үнэндээ 2000 оноос манайх гэртээ Цагаан сар тэмдэглэж байгаа юм. Өмнө нь дагтан айлд битүүрээд л, тувтан айл хэсээд, бэлэг цуглуулаад, паразитлаад л гэхгүй юу, хэхэ. Монголд байхдаа гэрийн эзэн мөрөө гаргачихвал болдог гээд манай нөхөр мөрөө гаргадаг, бас яачих ч юм билээ гээд хүмүүсийг дуурайн жилдээ шинийн 15 дотор Ганданд номоо уншуулдгийн. Манай аав ээж үнэн шүтлэг байхгүй, улаан коммунистууд байлаа. Гэхдээ ардчилсан үзэлтэй, ардчилсан намын дэмжигчид шүү. Бид бас юу ч мэдэхгүй, шүтэхгүй. Хүн өөрөө л буруу юм хийхгүй бол тэгээд заавал шашин гээд байхгүй хэсэг хүмүүс байдгийн, манайхан. Ээж л Гандан орж бид нарт ном уншуулаад, бид нар ямар ном уншуулсныг нь ч мэддэггүй, Гандан руу зүглэдэг ч үгүй шд. Харин би энд ирснээс хойш монголд очихдоо 2 удаа Гандан орж хэдэн зураг дарсын байна.
Харин гадаадад манай нөхөр мөрөө гаргадаггүй юм. Бас нөхрийн талынхан юм хум шүтэхгүй, таарсан хэдэн хүмүүс. Хүүхэд өвдвөл л хадам ээж ламддгийн.
Энд мөр гахгах гэхээр их сонион. Австралийн нар ардуур яваад байхаар, нар зөв эргэ гэхээр монголдоо эргэдэг шиг нар зөв эргэх гэхээр энд нар буруу эргээд байдаг, эндхийн нараа дагаад нар зөв эргэх гэхээр монголын ёсноос гажууд нар буруу эргээд, мөрөө гаргадаггүй юмоо. За тэгээд ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэдэг сайхан үг байдгийншд, шүтэж мэдэхгүй манууст таарсан. Уг нь өнгөрсөн жил П найзынх энд байхад бид битүүлээд, шинэлээд, бас өөр айлд очиж шинэлээд, би шинийн 2нд өглөө шартаад хичээлдээ яваагүй тал бии нь бии, хэхэ. Гэтэл энэ жил маний нойр солигдоод ухаан мэдрэлгүй юм шиг шөнө орой сургууль дээр суугаад, цагаан сараа мартжээ. Монголд очихоороо л жинхэнэ утгаар нь сайхан тэмдэглэх байхдаа. Одоо ч Шинийн 2ны шөнө би сургууль дээрээ сууж л байна, харих болоогүй ээ.

Цагаан сар, Наадам болохоор л эцэг эх, эх орноо илүү их санадаг даа, бусад хүмүүс бас тэгдэг байхдаа тээ.

Та бүхэндээ энэ гарч байгаа Луу жилдээ аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе. Нээрээ баахан мэндчилгээ чаатаар ирсэн байсан, коопи пээст хийсэн бол ганган мэндчилгээ дэвшүүлэх байж дээ, энэ Гилийн хатан.

3 comments:

Гуталчин said...

sar shiniin mendee, bi umshaad garlaa

Delgermaa Erka said...

хэхэ нээрээ гадаадад байхад цагаан сараар л монголоо их санадаг байсан шүү ... одоо бол айл хэснэ гэхээр үстэй толгой заза би халзан чек шек

zz said...

sar shiniin meend hurgii..
saikhn shinelseen..