Thursday, February 2, 2012

Багш нарын баярын мэндээ

За би бол туйлын залхуу гар тул та бүхнийг хулхидахаар шийдлээ. Доорхи copy and paste болбасу өнгөрсөн жил мань чинь багш нарын баярт зориулан бичиж байсан 2 бичлэгээ нийлүүлээд шахчлаа. Күү тэгээд шинээр блог уншиж эхэлж байгаа нөхдүүд бол уншаагүй л байгаа, харин жилийн өмнө уншсангууд нь мартсан л байх гэж боджээн, хаха. Имй л залхуу болждээ.
Ингэхэд Тэрбумтан гуай таны блог нээгдэхгүй, хүч хэрэглэн нээхээр бүтэн уншигдахгүй л байгаа шүү. Та энэ тал дээр анхаарлаа хандуулан, засаж тохижуулна гэж би гүнээ итгэжээнаа, гээд л байгуул яваал байх нь, хурдхан нөгөөхөө коопии пээст хийгээд зугтлаа.


Эхнийх нь бүүр 32 коммээнт авсан байна шд.
Энэ тэнд блогчид багш нарын баярын мэнд хүргээд нүд чийгтүүлээд байх юм. Би нь мэндчилгээг нь уншаад баярлаад явчихна шүү дээ. Би ч гэсэн баяр хүргээд хэдэн өгүүлбэр бичээдхий. Уншаад байхад маш олон багш нар блог хөтөлдөг юм байна лээ. Гэвч тэд над шиг ийм хүнд хэрэггүй юм бичихгүй л дээ. Аргагүй л ардын багш нар.


За би ямар сайхан уран цэцэн үг хэлхээд мэндчилгээ дэвшүүлж чадахгүйгээс хойш хэдэн фаакт л хэлье даа.

Дунд ангид байхад манай ангийн багш /тэр үедээ 40 гаран настай байсан юм болов уу даа/ хичээл заах гэж орж ирэхдээ банзалаа өмсөхөө мартаад, шууд өвдөг бөгс гарчихсан ноосон өмдтэйгээ ороод ирсэн юмдаг. Багш тэр байдлаа мэдэнгүүтээ тэр өдрийн хичээлээ пялаад гэр рүүгээ алга болж, биднийг "ура, цонх" гэж орилуулан баярлуулж билээ.

Би энэ явдлаас ихэд сургамж авсан бөгөөд өглөө бүр гэрээсээ гарахдаа хувцасаа бүрэн өмсөж үү гэж бүртгэдэг юм. Нэг удаа би нээх гоё шинэ гутал өмсөөд ажилдаа явлаа. хамаг анхаарал гутланд байгаа юм чинь. Эхний цаг семинар орж байсан болохоор би оюутнуудаасаа даалгавраа шаардаад /уг нь тэдний даалгавар л даа/ ширээ хоорондуур шинэ гуталтайгаа тог тог гээд нээх пээдгэр алхаж байлаа. Оюутнууд ихэнх нь даалгавраа хийгээгүй байхаар чинь дургүй хүрдгийн байгааз дээ. Тээд дуугаа өндөрсгөөд авч өгч байсан чинь нэг Жанна дэ Арк байж болмоор эр зоригт эмэгтэй оюутан хажуунаас "Багшаа та цамцаа буруу харуулаад өмсчихсөн байна" гэдгийн. Юу гээд харсан чинь цамцны минь яарлик нь гадна талдаа намирч байдгийн. Нөгөө өндөр дуу таг болоод, би чинь хайртай залуугийнхаа өмнө бүдрээд уначихсан юм шиг л барайна биз дээ. Гэхдээ гандан буурахгүй "би өрөө рүүгээ яваад цамцаа зөв харуулаад өмсөөд ирье, тэр хооронд энэ бодлогыг бодож бай" гэчээд гараад алга болж байлаа, хаха. Ямар нүүрээ дараад ичээд гүйгээд гаралтай биш дээ тээ.

За та нар намайг юу гэж л бодвол бод. Би бол хоосон толгойтой, гутал хувцсанд амиа ч өгч чадах, гоёж гангалахын донтон байна. Гэхдээ багш хүн хувцаслалтандаа анхаарах ёстой гэж боддийн. Ямар оюутантайгаа ижилхэн Нарантуулаас 20 мянгаар авсан банзал өмсчөөд БИ ЧИ гээд зогсож байлтай биш дээ, тийм биз дээ, хаха.

Манай сургууль дээхнэ үед орой болохоор бас хагас бүтэн сайнд жорлонгоо цоожилдог байсийн. Маниус оройтсон бол гарч хажуу хавиргынхаа албан байгууллага энэ тэр, бүр болохоо больсон нь крант жорлонд шээнэ шүү дээ. Зарим хичээлийн анги танхим кранттай байдгийн. Тэгсэн нэг өглөө ажилдаа ирсэн чинь яг манай өрөөний үүдэнд томоос том сайхан шаргал баас байж байдгийн. Хүмүүс ч пээ паа, энэ чинь одоо ямар бүдүүлэг юм бэ? Энэ лав оюутан байх, өндөр боловсрол эзэмших гэж байж араач дээ гэж мэгээд хүмүүс ам хамраа дараад сүр болж байнаа. Би дотроо өмөөрч байгаа юм чинь, хэрэв миний баас гэнэт хүрвэл өмдөндөө баачихаад, хүмүүст үнэртүүлээд гайхуулаад явалтай биш дээ, тэрний оронд хүнгүй шиг газар баачихаад чимээгүйхэн яваад өгнө. Тэгсэн корридорт баахан хүн шаваад баас үзээгүйм шиг, бас далимдаа маниусыг шоолж энэ тэр, тэгэхээр нь би "багш нар тэр жорлонгий чинь түгжих хаах эрх байхгүй шдээ, мэдэлтэйгээр нь сургуулийн захирлын өрөөний үүдэнд баахгүй" гээд эргээд хартал захиралтай халз тулдаг байгаадаа, хаха. Хэд хоног л сэтгэлд бөөн хар үүл явж байлаа шд. Тээд удалгүй жирлонгийн асуудал шийдэгдсэн дээ.

Бас нэгэн өдөр манай хэдэн найзууд Биллярд бооцоотой тоглоё гэж дуудаад, байж суулгадаггүй. Тээд яахав дээ дуртай юм болохоороо очлоо. Үүдэнд нь ирэнгүүт үүдийг нь нэг сайхан залуу онгойлгож өгөөд л, майр тонгойж хүндэтгэл үзүүлээ л, миний хувцсыг авч өлгөөд л, найзуудын байгаа газар руу дөхүүлж өгөөд л. Би ч дотроо "ямар ч үйлчилгээ сайтай газарв" гээд л их дуртай яваад орлоо. Тээд хэсэг тоглож байгаад харсан чинь нөгөө үйлчилдэг гоя залуу чинь пиво зөөгөөд л бүр нөгөө өрөөн дотор үйлчлээд л байна. Тээд би хожигдоод хэсэг амарсан чинь нөгөө гоё залуу чинь хажууд ирээд "Сайн байна уу? багшаа, та мундаг цохьдог юм байна шд, дараа миний ээлжгүй өдөр та ирж надтай үзэхгүй юмуу" гэж наадгийн, хаха. Оюутнаа танихгүй, гоя залуу гэж мэгчихсэн.

Бас нэгэн өдөр баахан эмэгтэй найзуудтайгаа пиво уугаад сууж байлаа. гэтэл үйлчлэгч охин над дээр ирээд "уучлаарай, өөрт чинь энэ пиво-ийг тэр ширээний залуу явууллаа" гэдгийн. Би ч хөөрөөд л ганц хоромд л "хэн юм болоо, ямар гоя юм бээ, яагаад ганцхан надад гэж, би эд нар дотроо хамгийн хөөрхөн нь юм болов уу, лав л их гоя залуу байх ёстой" гэж мэгээд зүрх түг түгхийгээд, догдлоод, нөгөө заасан ширээ рүү нь хартал манай нэг оюутан гараа даллаж байдгийн, хэхэ. Юун нөгөө би хамгийн хөөрхөн нь байх энэ тэр. гэхдээ л гоё байгаа юм чинь, манай найз хүүхнүүд атаархаад л. Хэрэв манай хөгшин проф бааранд сууж байвал би бас оюутнаа дуурайгаад пиво илгээж баярлуулнаа, майр баярладаг юм билээ, надаар л бол.

Бас нэгэн өдөр дээрхтэй адилхан шахуу юм болдгийн. Бас л нөгөө бааран дотор идэж уугаад сууж байтал үйлчлэгч залуу нугалчихсан цагаан цаас өгөөд "тэр ширээний залуучууд өөрт чинь энэ захиаг өгч байна, хариуг нь яг одоо аваад ир гэлээ" гэдгийн. Би ч бас нөгөө хөөрлийн байдалдаа шилжээд, догдлоод л, гар салгалаад л захиагаа нээлээ. Тэгтэл "багшаа бид байнаа, та манай ширээн дээр ирээд хоол идээд, хэдэн пиво уучуул бид баярланаа, бид танай ширээн дээр очихоос ичээд байнаа, бас та нарыг шатаахын нэмэр" гэчихжээ. Тээд л би уригдаад л оюутнуудынхаа ширээн дээр очоод ганц 2 пиво уугаад, буцаад өөрийнхөө ширээн дээр ирнэ шүү дээ, бас од болоод амжчихдийн.

За тээд маний паян дуусахгүй ээ. Нэг мэдсэн майр урт юм болчиж, уншихгүй ч байж болно, хэхэ.
Энд бас нэг паян явж байна шд. Бодвол та нар уншаа байлгүй.
http://giliin-khatan.blogspot.com/2010/06/1.html

Зарим нэг оюутан шалгалтын тестийнхээ ард нь "багшаа, Би танд хайртай" гээд л бичээд өгдгийн, би ажлыг нь засаад буцааж өгөхдөө бүр томоор "багш нь ч чамд хайртай шд" гээд улаан балаар палиилгаад л өгнө шүү дээ, хөгжилтэй шд. 



Одоо 2 дахь нь
Багш нарын баяр дөхөөд ирэхээр би догдлоод л хүлээгээд эхэлдгийн, яадгийн тээ. Бид яаж тэмдэглэдэг тухайгаа л ярих гэж байна.


Миний хувьд хамгийн гол арга хэмжээ бол салбар сургуулиудын багш нарын 4 төрөлтийн тэмцээн юм. Би нь сургуулийнхаа эмэгтэй сагс, волейболын багт орноо. Маний хамгийн дуртай спорт бол волейбол шд. Хөдөөгийн салбар сургуулиудаас ирээд нийтдээ хориод баг гарнаа. Тээд л хоорондоо хэдэн өдөр л тэмцэлдэнэ дээ, сайхан шд. Энэ тэмцээн уралдаанаар өөр сургуулийнхаа багш нартай танилцдаг гоё шд. Ер нь миний хобби бол хүнтэй танилцах юм байнаа. Яг үүнийг бичиж байгаад өөрийнхөө жинхэнэ хоббиг оллоо ч гэх шиг, хаха.

Манай баг уг нь их хүчтэй, нэг маань волейболын 1-р зэрэгтэй, нэг маань сагсны хэддүгээр ч зэрэгтэй билээ дээ, тээд сагсанд орсон 5 дээрээ нэг хүн нэмж аваад л волейволоо тоглодгийн. Тоглохын хэнээтэй гар нь загатнаад байдаг 30 гарчихсан хэдэн хүүхэн байдгийн, одоо нэг хоёр нь 40 гарчдээ. 2000 оноос л бид түрүүлчих ухааны юм яриад л, сургуулиас тэмцээнд орж байгаа гээд өдрийн хоол бас уух ундааны мөнгө гаргуулаад л, бөөн итгэл найдвар хүлээсэн хүмүүс үзэлцээд байдаг, хэдэн жил хоосон өнгөрлөө. Манай захирал өөрөө спортод их элэгтэй маниусыг дэмжээд, баахан багш нартайгаа биднийг балайшиглаад л, машинаа унуулаад байдаг, хэрэг байхгүй бид. Бусад багууд манайхаас айж майгаад байдаг бид хүчтэй баг байхгүй юу, гэхдээ нэг л болохгүй хожигдоод байлаа.

2005 оны багш нарын баяраар, бид сургуулиас хоолны мөнгө авалгүй, өөрсдөө үзэж тарлаа, одоо ичнэ бид дээ. Тээд эхний зооноосоо гараад овоо явж эхэллээ. Өглөө л зааланд ирдгийн тээд шөнө харьна даа, хэдэн өдөр. Өдөрт заримдаа хэд ч тоглодгийм дээ. Тээд яахав олон тоглохоор чинь өдөр хоол идсэн ч өлсөнөө. Би гэрээсээ баахан ааруул аваачаад л бүгдээрээ тоглоогүй үедээ тэмцээн үзэнгээ мэрдэг байхгүй юу. Тэгсэн би нээх том ааруул мэрж байсан чинь зүүн талын дээд араа тасхийгээд дундуураа цуурчихдгийн. Өвдөж байна гэж юухэв. 2 тоглолтын дараа манайх тоглох гээд байдаг, би уур хүрч байгаа юм чинь. Хүн шүдээ зуугаад алалцах гээд байхад цагаа олж шүд хагарах гэж. Тээд л найзынхаа шүдний эмнэлэг рүү очоод энийг авахуулъя гэсэн чинь найз маань “аваад хэрэггүй, нэг жижиг хэсгийг нь аваад нөгөө том хэсгийг нь бүрээд бүтэн болгоод, шүдтэйгээ үлдэж болно” гэж байна. Би “одоо хурдан яаралтай аваад өгөө, би тэмцээнд ороод байна, медаль авах гээд байна” гэж байгаад араагаа авахуулж байлаа шд, тэнэг байгааз, олимпод орж байгаа аятай. Санд мэнд шүдээ авахуулж ирээд л үргэлжлүүлнээ. Хотын хэдэн сургуулийнхан бие биенээ сургаар таниад байдгийн. Хөдөөний салбар сургуулийн баг чинь аймгийн шигшээ л ороод ирдгийн, бид ямар тэнд яг энэ хүн хичээл заадаг эсэхийг нь мэдэхгүй юм чинь. Хамт сагс тоглохоор дайрч алчих гээд, волейбол тоглохоор цохиж унагачих гээд байгаа над шиг эр эм нь мэдэгдэхгүй,сэжиг бүхий этгээдийг шалгуулж новширно шд, хаха. Энэ хүн үнэхээр энэ сургуульд багшилдаг уу гээд л, тээд бид ганц нэг хүн хасуулдгийн. Алтын төлөө биднийг аймгийн салбар сургуулийн багтай гар бөмбөг тоглоход манай багш нар бүгдээрээ, бас хотын бусад сургуулийнхан бүгд манай талд балайшиглаад бид бараагүй, контр гаргаж хожигдсон. Манай баг сагсаар мөнгө, волейволоор мөнгөн медаль зүүж, харшилдуулж байлаа. Би тэр жилдээ Япон, нэг маань Солонгос, бас нэг маань Тайвань явснаар манай баг тарлаа. Сүүлийн үеийн залуу багш нар маань бидэн шиг тоглодог нь цөөхөн юмаа.

Багш нарын баярын дараагийн нэг үйл ажиллага бол зохион байгуулалттайгаар архидан согтуурах явдал юмаа. За энэнд нь би дургүй, архи уудаггүй гэхээр архиар шахаад байдгийн. Нэг газар хоол идэх эсвэл амралтанд явдгийн. Нэг удаа бид амралтанд явлаа, аятайхан тохилог газар таарсан. Тээд л өрөөгөө авах гээд лоббид бүгдээрээ байж байлаа, нэг өрөөнд 4 хүн. Тэгтэл миний урд талын эрэгтэй багш нар “чи дайн байлдаан гэдэг эрэгтэй нэртэй юм чинь бид нартай нэг өрөөнд ор” гэж мэгээд хүн өджийн, би ч дуугай л зогсож байгаад тэдний өрөөний дугаарыг нь мэдээд авч байгаан. Тэдний дараа бид өрөөгөө аваад өрөөндөө оронгуут би үүргэвчээ ч мөрнөөсөө мултлаагүй байж, нөгөө 3-аа дуугай байж бай гэчээд, утас шүүрч аваад, тэдний өрөө рүү залгаад, нэг нь утсаа авангуут нь “та бүхэн манай амралтын газарт тавтай морил, манайх олон төрлийн нэмэлт үйлчилгээ санал болгож байна. Та нар хямдхан массажист захиалах уу?” гээд асуучихсан чинь, нөгөө утас авсан эрэгтэй багш “хөөе, хямдхан массажист авах уу гэжиин” гээд цаашаагаа нөгөө 3-аасаа асуудгийн. Тэгтэл би инээдээ барьж чадахгүй писхийтэл инээгээд хариугаа авч байгаан, цаашаа ойлгомжтой шд тээ.

Би тоглох дуртай шд,  энд бас ичиж үхсэн тухайгаа чалчсан байна.

6 comments:

Dreamer said...

Хайртай блогчин минь юм байгаамшд :) багш нарын баярын мэнд хүргэе ГХ шиг багшаар хичээл заалгадаг байсан бол инээсээр байгаал таарах байхдаа оюутнуудад нь атаархчлаа :p

Гуталчин said...

zeee bayariin mendee hoo bagshee

Гудиггүй эр said...

Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг
Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг
Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг
Самбар шохой ном, дэвтэр дунд ар гэрээ мартдаг
Нарт хорвоод байхгүй нандин сайхан албыг эзэмшсэн
Багш танд МОНГОЛЫН БАГШ НАРЫН 46 дахь өдрийн баярын мэнд хүргэе

Anonymous said...

хүүе гил ээ
энэ гэгээн яацын бол оо

I AM HERE.......... AND I AM BILLIONIER said...

За багш таньдаа баярын мэнд хүргийеээ .. Тэр тэрбумтан гэж намайгаа бичээд байнуу эсвэл... уг нь өөр Тэрбумтан болох зүрх зоригтой хүн байхгүйдээ

Гилийн хатан said...

Dreamer-bayarlalaa, uu mani chin hicheel zaahaaraa Ardiin bagshiin bagaa umsuud, hatuu samar tsarailna shdee, hehe
Gutalchin- bayarlalaa
Gudiggui er-huuye yamar hovor hun yavjaahiin. Chamd bas bagsh nariin bayariin mend hurgii
Terbumtan-tiinsh, tanaas uur terbumtan odoohondoo uugeer algoo