Wednesday, February 29, 2012

Баяжсыншд, аниа нь

Аниа нь баян болчоод ажил мажил хийхээ больсоон, хаха. Худлаа худлаа, аниа нь хичээлдээ анхаарал хандуулахгүй бол муу сурах гээд байхаар нь ажил хийхээ больсон. Гэхдээ байна шуу даа, энкээд элийрээд блог бичиж байснаас ажил хийж мөнгө олж байсан нь дээр биддээ? уг нь.

Аялан тоглолтоос ирээд, санхүүгийн хямралд өртөөд, одоогоос 8 сарын өмнө авсан Фоссилын цүнхээ буцаагаад дэлгүүрт нь өгцөн. Авах болуу яах бол гэж бодоод, бариад очтол буцаагаад л авцан. энэ нь их сайхан шүү тээ, мөнгөгүй болох үед. Тэр цүнх 370 доллараас хямдраад 115 болсон байсан юм. Бас араас нь жоохон харамсаад байгаа. За тэхдээ
                                     "Алтан шаахай өмсөвч
                                      Алцан майга нь арилахгүй" гэдэг сайхан үгийг бодож байгаад л буцаагаад өгцөн. Мань чинь тээд, үнэтэй арьсан цүнх барьсан ч, Кандилариа эгчийнхээ даавуун торыг барьсан ч хөөрхөн болохгүйгээс хойш одоо яахуу даа, хаха.

1дүгээр сард манайд зочилсон А найзыг дэлгүүрдүүлж байхдаа нөгөө ядуу оюутан чинь level-ээ андуураад бас хэдэн үнэтэй юм авцыншд. Монголоос шоппинг хийх гэж ирсэн хүнийг дагаж намирч байгаад андуурч эндүүрээд авсан ганц хоёр юмаа бас буцаагаад өгцөөн, хаха. А найзаа "монголд очоод өмсөнө гээд авсан пиджаак палаажаа буцаагаад өгцөн шүү, байхкүү".

Би уг нь бичлэг хийх гээд л хэдэн зураг USB flashдаа зөөвөрлөөд л яваад байгаа. Тээд завгүйтээд, тэр олон зураг өдөр бүр цүнхлээд үүрээд дугуйдахаар мөр ч өвдөөд байгаа, овоо хэдэн зураг хүнд вмблээ шүү, хэхэ.

Нээрээ дугуйны тоормос барихгүй байгаа, гэхдээ л дугуйдаад л байгаа. Нөхрийг л засаж өг гэхээс. Мань чинь өглөө сургууль руугаа, өдөр гэр рүүгээ дугуйдаад, орой нөхрийг гэртээ ирэхээр нь сургууль руугаа машаанаараа ирдгийн. Инкээл өдөр хоног харвасан сум шиг өнгөрч байна даа.

6 comments:

Koyuki said...

Za ania mini saihan shinelsen uu? Bi saihan shinelseen :D
Ene jil tanii mini yu sanasan yusun tsagaan husel biyleh boltugai!

Aa bas duguiniihaa tormosiig zaaval yaraltai zasuulaarai.

naraa said...

Зүгээр дээ хө, хэзээ нэг цагт сайхан дэлгүүр хэсч хүссэн юмаа авах цаг ирнээ хө. Би энд тэгэж бодоол зүгээр дэлгүүр дотуур зугаалдаг болоод байгаа хэхэхэ. Дугуйны тормос харин асуудал шүү янзлуулаарай. Хичээлээ сайн хийгээрэй.

zz said...

ter zuir ug aimaar ug bn shuu hehehe..
butsaaj avch bga ni saikhn bn aa..end bol 1 tsagiin daraa ch butsaaj avahgui de kk..

solongost zarim bauyan avgai nar hiih ajil n oldohgui delguur hesej baahn yum avchaad .margaash n bugdiign butsaaj ogch zugaatsdag gj sonssin bn kk

tern shg l boljde..omsoogui bariagui ch gsn shopping hgd stress ee tailtsan l yum bn :)

chuups said...

paah 8 sariin omno avsan yumaa butsaachij boljiigaamuu?

Delgermaa Erka said...

за аниа минь дугуйны тормзооо засуул айн ..тэгээд яахуудээ удахгүй манай аниа баяжих юмчинь

Anonymous said...

Zuv zuv, ter zuragnuud chini neeree aimaar hund baidag gesen, kkk