Monday, May 14, 2012

Урд шөнө аймаар зүүд зүүдлээд

Өчигдөр би Биг Даблью дэлгүүр ороод нэг ном харсан юм. Нээх гоё зураг энэ тэртэй, жоохон охин л татагдмаар, даанч үнэ нь 28 доллар гэхээр нь сонирхож сонирхож орхиод гарахгүй юу даа. Тэгсэн дараа нь тэсэлгүй дахин нөгөө дэлгүүртээ ороод, нөгөө номоо тэвэрчээл, тээд хулгай хийх гэж шийдлээ, ийшээ тийшээ хараад, бас санаа зовоод, их хэцүү байнаа. Номоо сагсанд нэг хийж үзээд л, гартаа нэг бариад, үүргэвч рүүгээ нэг хийчэх үү яах уу гэж баахан бодоод, хүмүүс намайг анзаарч байгаа болов уу гээд л сэтгэл гэж авах юм байхгүй, шаналаад, зүрх түг түг цохилоод, ёоо ёо ёо хулгай хийх чинь ямар гэцүүм бээ, тэндээ эргэлдээд байлаа, эргэлдээл байлаа, нөгөө номоо гараасаа салгадаггүй ээ. Тэгсэн мөртлөө яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байгаал байдаг. Хулгай хийх чинь ямар их сэтгэлийн шаналгаа вэ, бүүр ядарч цөхлөө, хулгай хйиж чадкүүм байж больчоочээ гэхээр болихгүй мангартаж өгсөн шд. Тэгж тэгж нэг юм, шаналж шаналж нэг юм сэрлээ. Өө шээт зүүд байсан юмуу. Ёох тэгэх байлгүй дээ, би багадаа хааяа ээжийнхээ цүнхнээс 1 төгрөг хулгайлж ирис авч иддэг байсан ч том болоод ухаан ороод арай ч...  ёох эрт сэрэхгүй яаваа хүн зовоогоод.

Хэдэн минуутын дараа бодол нь өөрчлөгдчихсөн өнөө күүкэн чинь: Өө зүүд гэж мэдсэн бол үргэлжлүүлдэг байж, хулгайгаа дуусгахгүй юу тээ. Дэлгүүрээс хулгайн номоо аваад гарахаар дохиолол энэ тэр нь дуугардаг эсэх, эсвэл бүүр нааг номын тавиураас ном авахыг хүн каамэраар хянаж байдаг эсэхийг мэдэх байсан байна шд ,хайран юм, хаха.

5 comments:

chuups said...

aimaar yum zondoo zuudleed serehdee zuud baisand ni zondoo bayarlah yavdal ih baidgiin shuu, bi ch bas neg iimerhuu yum zuudelj baisan sanagdajiin , gehdee odoo yuch sanahgui bn

ZAYA said...

kkkk, shalsan baina sh de

smile said...

eooe aimar medremj zuud abixad xichneen saixan sanagddag bilee dee. jinxneesee ayulaas multarsan met l

Хүн санаа said...

ээ миа..

www.gegeen.com said...

screen shot-g ni hiichwl belegleh hun gariishdee, bi mi-gees ogsuulee l kkk