Wednesday, May 16, 2012

Хонолулуд

Хүүш 4 сээгий цугларчиж, урам ороод наасан, дуусгачии зүгээр гэсн. Би уг нь энэ аялалд Питсбург ороод ирэх 2 талын зардал олсын. Гэвч шуналт хүүхэн наана нь Хонолулуд, цаана нь Нью Йорк буудаллахаар үнэ нь талийлаа, кармаа ч хоосорлоо. Гэхдээ Сиднэйгээс Питсбург хүртэл дунд нь 1 зогсох, 2 зогсоход үнийн зөрүү байхгүй байсан тул би том толгойлон, Хонолулуд өдөр өнжсийн. Сэтгэгдэлд хариулахад Сиднэйгээс Хонолулу руу хамгийн хямд, бас өглөө эрт буух нислэг JetStar-н онгоц байваа.

За цаашаа явъя, ингээд удахаар мартцан байх юм. Амандаа би "хүүрээ цамцаа өмсөхгүй яаваа" гэж үглээд явлаа. Хүүрээ гэдэг үгэнд нээх эмзэглээд байх юм еөр байхгүй, хүүхдүүд минь. Булганчууд ингэж ярьдгийншд, жишээ нь:
- Сайн уу? хүүрээ. Царай зүс чинь овоо харагдана
- Сайн сайн. Хүүрээ хаачихнуу? гэх мэт.
Би Монголоор Булганаар орчуулаад өгий.
- Сайн уу? хайраа. Царай зүс чинь овоо харагдана
- Сайн сайн. Хайраа хаачихнуу? гэх мэт.
За тэр ч яахуу. Ингээд өлөн бээрцэн хүүхэн дахиад л 4 сарын 16нд өглөө 7 цагт Хонолулуд буулаа. Буугаад ачаа хадгалах газар асуутал ашгүй тийм үйлчилгээ эрхэлдэг компани байдаг юм байна. Байхгүй бол би өдөржин ачаагаа ширээд хотоор тэнэлтэй нь биш дээ. 20 доллараар ачаагаа хадгалуулчаад, автусаар Вайкики орлоо. Би шөнө 11 цагт цааш нисэх юм байгаан. Хот орж ирэв үү үгүй юу өлөн хүүхэн хоол хайлаа. Нэг дэлгүүрийн доод давхараас нилээн том стэйк авч идээд гол ороод, гол зорилгоо биелүүлэхээр зах орлоо. 2 жилийн өмнө би энд ирэхдээ тэр захаар нь орсон ч ганц хясаагаар хийсэн бугуйвч аваад өөр юу ч аваагүй. Тээд 2 жилийн турш тийшээ очиж сувд авах юмсан гэж бодсоор дахин ирж байгаа нь.


Нээрээ тэр зах нь яаг захаа зах. Юмны үнэ нь янз бүр, хичнээн ижилхэн юм байсан ч тэд чамайг хараад хэлэх үнээ гялс бодоод хэлчнэ. Би бол аль хямд хэлсэн хүнээс л юм авна шд, ойлгомжтой. Тэгээд юмыг нь үзчихээд авахгүй явбал араас уурлаж энэ тэр, нээх олиггүй. Нэг хүүхэн бүүр миний гараас барьчаад тавихгүй, заавал юм ав гэж мэгээд ёстой шогоо. Тэгж үнэ судалж байгаад хэн гайгүй харьцсанаас нь авлаа. 2 ээждээ сувд авчлаа. Өөртөө бас юм авахгүй бол эдийн тэнгэр гомдоно биддээ. Тээд явж явж нэг хүүхэн нахилзаад байхаар нь тэрнээс хэдэн юм авлаа. Үнэхээр зарим юм нь хямд тул. Тэгсэн тэр хүүхэн их балиар хүүхэн байна лээ шүү, хаха, би хульхидуулцыншдээ, хөөрхий. Шуналт хүүхэн  өдөр нь бас орой нь хоолгүй хонохоор шийдэн төсвөөсөө илүү гаргаад зориг шулуудаад юм авцаан.


Тээд хагас өдөр захаар тэнээд, хагас өдөр нь далайн эрэг дээр гэвтээд буцаад онгоцны буудал руугаа автусаар явж очоод онгоцондоо сууцан. Онгоцондоо суугаад өдөр өөртөө авсан юмаа үзээд сууж байсан чинь нөгөө муу хульхи хүүхэн миний авсан юмнуудыг боож өгөхдөө миний өөртөө үнэтэй авсан сувдыг нээх хогийн сувдаар солиод хийцэн байгаан. Одоо яах ч арга байхгүй, өнгөрсөөн, дараа нь далайн эрэг дээр гэвтэж байхдаа үзэж мэдсэн бол гүйж очоод солиулахгүй юу тээ. Цааш 2 онгоц дамжиж байж Питсбург хүрнэ, гэхдээ дотоод нислэг тул хоол өгнө гэж найдалтгүй, хар ус уугаад л нисээд байхаас. Хонолулугаас суугаад Финэкс гэдэг газар онгоц солих юм байна лээ, тэр нь хаа ч байдгийн бүү мэд, гүүглэдэж харсан ч үгүй, 2 цаг болох тул сонирхсон ч үгүй ээ, тэнд л хоол олж идэхээс. Ийм юм болсым доо, хэхэ.

11 comments:

smile said...

oo xaa saigui zax bol zax l baixiinmaa. xulxiduulchdag. guiee mon saixan diet barijee. olsood. bi ch odoo olsoxiig tevchixgui muujraad unachdag xun shuu dei

smile said...

aa tiin shine bichleg oirxon oruulsand tunchig bayarlav. yalaguya gadaad dotood yavsan sonintoi bichleg bur saixan.

jagaa said...

bichleg oir oruulbal seegii ih ornoo gejaashdee

Tsomo said...

Huu haa geed enuugeer orj ireed bujignuulchihaad yavsniig blog-oos ni l olj medeh yumaa...

Bayana said...

Би чинь тэр Вайкики буудалд чинь долоо хоносон юм. Ард нь байдаг захаар 2 удаа явсан. Зах дээр нь сувд хямд гэдгийг мэдсэн бол авах байж. Надад хааяа америк билүү гэж бодох үе байсан шүү. Хаа газар нь япон хүн хөлхчихдөг газар байна лээ. Надтай хамт явсан нэг япон нэг үг нэг доллар гэхээр нь 9 үг бичүүлсэн юм. Тэгээд жааз авах уу гэхэд нь авая гээд хэлчихсэн чинь 129 доллар болсон. Япончууд ичихдээ авчихдаг юм байна лээ.. ккк.

Хүн нэг удаа Хавайд амармаар л юм байна лээ шүү.

Эртний анд. said...

хүүе хүүр чинь булганых юм бишиздээ

naraa said...

Сувд нь гоё уу? Хэзээ нэгэн цагт Хавай орж үзнэ дээ. Тэгээд таны маршрутаар явна аа.

zz said...

hi..goyiin be.. tee :)
oo muu zaxiin xuuxen..zax gj zax l bxim da..

suvd ni orig suvduu tee?tgd her unetei bhuu? Havai yavuul suvd avdg gdg medeeleltei bolov :)

ta ern delxiin xedn ornoor yavav toolsnuu?

zz said...

ta yostoi sain bn aa..
blog oo tuushtai sain xotlood..bs goyo goyo medelel oruulaad..

ene xumuus yatsartsiin be?bugd bugd blogoo xaagaad..

uur hurev :)

Damdaa said...

Amerihiin tip ni bas ih yadargaataim bilee tiim ee, mani met shig mungugui garuudad bol, kkk.

peta said...

2jil unshaad bulganiih gedgii nmedeegui bi hvvr yumaa kkk