Thursday, May 17, 2012

Phoenix, Arizona


Хонолулугаас US Airways-ийн онгоцоор нистэл харин ус ундаа цай жигнэмэгээр үйлчилж байнаа, орон нутгийн нислэг гэхэд, болоошдээ. 7-8 цаг нисээд, 17-ны өглөө Phoenix Sky Harbor гэдэг буудалд газардлаа. Ийм нэртэй болохоор нь эргийн нэг хот юм байх гэж бодсон чинь би хаана ирцэн байсан гээч. Онгоцноос буугаад хоол идэхээсээ өмнө нэг дэлгүүр рүү гүйгээд ортол юу харсан гэж сананаа, Би Аризонад ирцэн байна шдээ. Та нар зүгээр л аман дотроо АРИЗОНА гээд хэлээд үз, нээх гоё байгааз. Дэлгүүрт нь цөлийн сонин кактус, тэнд амьдардаг хилэнцэт хорхой, могой, аалз, гүрвэл эднүүсээс гадна Нутгийн Индианууд болон Кобойчуудтай холбоотой бэлэг дурсгал байдгийн. Би баярласандаа болоод ухаанаа алдцоон, нөгөө хоол эргүүлэхээ мартаад, тэр дэлгүүрт эргэлдсээр байгаад дараагийн онгоцондоо өлөн чигтээ суугаад нисцэн, хаха. Нөгөө эртнээс миний очиж үзэхийг мөрөөддөг цөл, Гранд хавцал, Индианчууд чинь энд байдаг юм байна шдээ, эндээс жоохон зүүн тйиш аялбал Кобойчуудын эх нутагт очих нь ээ. Ингээд 2015 оны эхээр гэр бүлээрээ үүгээр аялах план зохиолоо. Маний 13 болон 14 оны план гарцан шдээ, битүү битүү, хаха, аялал байхгүй ч завгүй ээ хө, нээх мундаг бизнэсмээн хүнүүстэй барьцаж гэнэ. Харин дараа ирэхдээ маш тухтай, өөрсдөө машаан хөлслөөд, дуртай үедээ давхиад, зогсох газраа зогсоод, унтах газраа унтаад явах нь жинхэнэ утгаараа аялал болно шүү дээ тиймаа. Их мөрөөднөө наа хүүхэн чинь, тэгж л байг хөөрхий. Таанууд маний блогийн профайлыг үздэг бол шавар сав суулга шаазан цуглуулах хоббитой гэцэн байгаа. Тээд явсан газраасаа аяга заавал авдаг уламжлалаараа цагираглаад хэвтэж байгаа, сүүл нь аяганы бариул болцон нээх зэвүүн могой аяга авлаа. Баргийн хүн эвгүйцээд тэр аяганаас идэж уухгүй дээ, аягаа ам руугаа ойртуулахаар могойн толгой нүд ам хөдлөөд ч байгаа юм шиг нүд эрээлжлээд байдгийн. Дээр нь нэмээд Индиан жижигхээн бөмбөр, мөн жинхэнэ хилэнцэт хорхойг барьж аваад дотор нь хийцэн элсэн цаг авлоо. Надаас ухаантай хүн бол хоол ундаа авч идээд аялах байх даа. Би материаллаг юм шүтээд гэгээрээгүй өчүүхэн амьтан л шоппинг хийгээд байдаг.  Инкээд авсан юмаа хараад цадцан хүүхэн дараагийн онгоцондоо гүйхээрээ суулаа. Одоо 5 цаг нисчүүл Питсбургийн бараа харах гээд байдаг.
Онгоцонд миний хажууд Аризона хүүхэн таарлаа. Би түүнээс дараа аялахад хэрэг болохуйц хэдэн юм асуулаа, Индианчуудын амьдардаг газар давхиад очвол хир найрсаг хүмүүс вэ? Өөдөөс нум сумаар харваад унах болов уу? Хаха арай ч ингэж асуухгүй ээ.  Кобойчууд хаагуур нутагладаг, өөр хаана заавал үзэх газрууд чинь байна гэх мэт. Яаая их л мөнгөтэй хүний шинжтэй яриа байгааз, хаха, дихдээ санаж явбал бүтдэг дээ. Яриа өрнөсөөр Индианчуудын талаар баахан сонирхоод, сүүлдээ Индиан бөөгийн талаар яриа болж хувирснаа, бүүр нөгөө хүүхэн чинь бөө болж таарав. Тэр цагаан хүүхэн л дээ. Би сонирхлоо, тээд чамд түшээ байдаг уу? Гэсэн чинь байхгүй гэнээ. Бас хэц хэнгэрэг, хуяг дуулга байхгүй гэнээ. Харин хуур татдаг гэнэ. Англиар хэл хуурыг Jew's Harp гэдэг гэнэ, шинэ үг сурав. Дуртай үедээ онгодоо дуудаад биедээ оруулчихдаг, заавал хуурдаад байх ч албагүй гэнээ. Бид үүлэн дээгүүр нисэж яваа шүү дээ, тэнгэрт ойрхон, тэнгэрээс онгод нь буугаад ирвэл яанаа гэж бодож байлаа, хэхэ. Нээрээ тэр хүмүүсийг эмчилдэг гэсэн. Хамгийн сүүлд өчигдөр шүднээсээ болоод эрүү нь өвдөөд байгаа хүний эрүүг эдгээсэн гэнээ. Онгод нь түүнд "гараараа эрүүг нь барь" гэхээр нь гараараа бариад, гар нь их халуу дүүгээд, тэгээд л тэр эрүү нь эдгэрцэн гэнэ. Эрүү нь өвдөж байсан хүн эмнэлэг явахаа больсон гэнэ. Бас хүмүүс түүн рүү утасдаж зүүдээ тайлуулдаг гэнэ. Мундаг л удгантай учирсан бололтой, би. Түүнийг Wendy гэдгийн, намайг Нүүр ном дээрээ найзууд болоорой гэсэн. Гэтэл би тэр фэйсбүүк гэдэг юманд бүртгүүлээгүй, хэрэглэж мэдэхгүй ээ. Их л хоцрогдсон хүн юм байна гэж өөрийгөө дүгнэлээ. Таанууд бас тэгж боджоогоо байхдаа.

Питсбургт ирлээ. Притсбургийн онгоцны буудал дээр ийм гоя залуу угтаж авдгийн байна лээ. Бодвол энэ нутгийн алдартан л байх даа. Гараад хотэл руу явах үнэгүй автуусаа хайлаа, утасдлаа, оллоо, суулаа, хотэлын гадаа буулаа, Өө майя гоод, би хаана ирчихвээ?

7 comments:

www.gegeen.com said...

2 b continued? tanidag l aris bn dag hahaha

peakfinder said...

Amerikt 10 jil am'drahdaa Arizona yavaya gej moroodood diileegui dee. Nadad amerikiin uuguul humuusiin hiideg goyol chimeglel, eemeg bogj ih taalagddag yum. Jinhene indian darhan bol neg yumiig ganc udaa l hiideg gedeg. Tednii itgel unemshleer bol aliv zuiliig davtan, huulj hiih muu yor yum gesen. Nogoo reservation gedeg gazar n' hecuu genelee. Arhidalt, yaduural geed...

Тэмээчин бүсгүй said...

яаана л дээ цагирагласан хэлбэр бүхий урт хорхойны аяга авсым уу энэ амьтнаас чинь ухаан алдатлаа айхаар барахгүй нэрий нь хэлхээс ч айгаад байды ш дээ.

Зөндөө их аялаарай.Хүссэн бүх газраараа аялахыг хүсэн ерөөе.

Улаан Малгайт said...

Өөө юуу вээ, ердөөсөө юууу ч ойлгосонгүй. Энэ хүүхэн чинь хаагуур хаагуур нисээд байгаан бэ, Pitsburg гэж Охаёод яваамуу, тэгсэнээ Аризона болчлаа, тэгснээ бас Нью Йоркт очсон байхым. Баруун урд хавиар яваамуу за за мэдкү ямартай ч блогоор нь ороод толгой эргээд гарлаа. Аялалд нь амжилт

Anonymous said...

humuusiin ayalaliin iimerhuu temdegleld nugasgui sh de. daraagiinh ni temdegleliig tesen yadan huleenee.

zz said...

huue shuud Australia butsahgui bsimu te..ern nz xurliinxaa dunduur USa -r neg hondlon ayalchaad irj bgmu?


Goyo yumaa..bs zorigtoi.gantsaaraa ingeed ayvj chaddag..xel ix chuhal bh da..


gazriin zurag bariad l ayvsnuu?

ted bs genet bodsn chn humuus chn Hawai orj dalain ereg dr amardag shd e.e.chi tgsn chn suvd avaad l butsaad ayvchihiin??

za amjilt..dahiad urgeljluuleerei.

Gavaa Lkhava said...

Sanaj yawbal butnee, bi bas Arizona, Montana 2-oor yawna daa gej muruuduud bgaa. Amjuul 2015 ond hamtdaa yawah uu? hehe