Wednesday, June 20, 2012

Болдоггүй шар хүүхэн

Энэ цаг үед Болдоггүй шар хүүхэн гэх күүкэн байжээ. Энэ хүүхэн царай муутай хэдэн хүүхэдтэй, хөл дүүжлэх ганц унаатай, шинэ хувцасаар дүүрэн чамдаан, бас хуучин хувцас бүхий чамдаантай юм гэнэ. Шинэ хувцастай чамдаанаа гэрийнхээ хамгийн нууц буланд, хуучин хувцастай чамдаанаа наана ил хадгалдаг байжээ. Болдоггүй шар хүүхэн ойр зуур хөл дүүжлэх унаагаараа зугаацах үед хажуугаар нь зөрөн өнгөрөх даж залуу руу харан анхаарлаа сулруулснаар болдоггүй юм хийчдэг гэнэ.

Үлгэр бичих гэснээ болив. Нээрээ энэ хүүхний болдоггүй зан хөдлөөд хааяа хааяа торгуулаад байхынмаа. Торгууль гэх галыг унтраах гэж шинэ хувцастай чамдаан руугаа гар дүрнэ дээ. Саяын 265 долларын торгуулийг төлөхдөө архи хэрэг болсон нэг найздаа гэрт байсан архиа дамлаж, өнөө муу чамдаанаа дундалж, авсан юмаа дэлгүүрт нь буцааж өглөөшд. Ёох, гэхдээ төлцөөн төлцөн чамаа мууг. Хэрэв дэлгүүрүүд нь зарагдсан бараа буцаахгүй гэдэг бол яанаа тээ, хаха. Ихэнх дэлгүүр авсан бараагаа 1 сар дотроо буцааж болдог ч, зарим их үнэтэй дэлгүүрүүдэд бараа буцаахад хугацаа байдгийн болвуу. дээр би нэг цүнхийг 8 сарын дараа буцааж байв гээд бичсэн дээ.

Курьер хийдэг байхад нэг аймаар үнэтэй бараатай дэлгүүрт хааяа юм хүргэж өгнө. Нэг гоонж 10,000 доллар. Нэг хүүхэн дандаа авсан гоонжоо буцаадаг болтой. Би л лав тэр хүүхний авсан 2 ч юмыг дэлгүүрт нь хүргэж өгч байв. Дэлгүүрийн ажилчид нь намайг аваачаад өгөхөөр их дургүйцээд хоорондоо нөгөөх чинь гэдэг байв. Бүүр андахаа байсан. Тэр миний үйлчлүүлэгч хүүхэн лав их л мундаг хүлээн авалтанд авсан гоонжоо яарликтэй нь өмсөж орчоод, буцаадаг байхаа, надад л лав тэгж санагддаг байжуулээ.

Сая хагасайнд унаагаараа хөлөө дүүжлээд явж байлоо. Гэрэл дохион дээр ирээд зогслоо, хамгийн урд, 2-р эгнээнд. Миний баруун талд, бас чигээрээ явах нэг залуу, тэрний цаана баруун эргэх нэг Ван дохио солигдохыг хүлээн зогсож байв. Энд замын хөдөлгөөн монголынхоос эсрэг хөдөлгөөнтэй гэдгийг санаж байгааздээ, хүүхдүүдээ. Гэтэл баруун эргэх ногоон астал, баруун эргэх гэжаагаа Ван унтаж орхиж. Энд зарим хүн машаандаа хэсэг унтахад хүмүүс нээх тэвчээртэй хүлээж л байдаг юм. Гэтэл нөгөө Ван чинь нэг юмаа оролдоод байсан бололтой, нилээн урт унтлаа. Арын хүмүүс нь яаж тэсэх вэ дээ, 2-3 хүн зэрэг чагнаалдаад, тэгсэн харин миний баруун талын гэрэл дохиог чигээрээ нэвтрэх гэж байгаа залуу сандарсан уу яасан, паанагт ороод, чигээрээ ногоон асаагүй байхад улаанаар уулзвар луу ороод наадгийн, хөөрхий дөө, ямар их өрөвдвөө. Тэрээр уулзвар луу дөнгөж хамраа оруултал, гэгээн цагаан өдөр тал талаас манас манас хийтэл гэрэл гялсхийн, улаан гэрлээр орсныг нь баримтжуулаад авсоон. харин азаар бидний өөдөөс ирж байгаа машаануудаас баруун эргэх машаан байж таарсангүй, өнөөх маань цаашаа чигээрээ осол авааргүй уулзвар гаталчихлаа. Тэр лав л 300-аад доллараар торгуулж, 3 оноо унагаасаан.

 Энд торгууль нэмэгдээд амьдралд нөлөөлөөд байна шд. 2 жилийн өмнө би 80 доллараар торгуулаад инээгээд л явж байсан байна. Энд дараад үз. Баримт гэхгүй юу, хэхэ.

Жич: Нэгэн Нэргүйбаатар миний блогийг эхнээс нь уншиж, их идэвхитэй сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Зүгээр анон гэснээс сүртэй гоё нэр байгааз дээ.

6 comments:

chuups said...

harin tiim bn lee anon gesen nohriin seegii l haa saigui baina,
mongold nuur tulj torguuli hiinuu gehees araas ni gert ni irdeg tuuh baihgui baihaa, tiim boljiigoo geel yarial baisan.

Aamregled said...

хэхэ таныг шүтдэг болцн байгааздээ дээ .. би гэхэд уншдаг гэхдээ хаяа сэтгэгдэл л үлдээдэг байнашт .. тэр шошгоны хувьд гэвэл өмсөж партид явчаад эргүүлээд өгч байвал эсвэл би ийм юмтай гэчээд зургыг нь авхуулж нэтээр тараачаад тэгээд эргүүлээд өгч байвал .. дандаа муу муухайг боддог наасн.. 8сарын дараа өгсөн гэхээр хэдийг суутгаж авдаг бэ

Оргил said...

end tiim bolchoosoi.. gehdee nogoon gerlee bas yanzlaasai.. zamaar yavgan huniihee huviar garah gej surtei yum boldiishd.. mend shuu GQ oird tanaihaar shagaigaaguin bnshde

Barimalch said...

Manai neg naiz bas neg kamertai zamaar 3 kameraar tsuvruulj 1 udaad avhuulaad niitdee buten neg laptopnii uneer torguulj baisan.

Nerguibaatar said...

Hehe, jich gej baigaad namaig l helchih shig bolloo. Talarhsan Nerguibaatar

www.gegeen.com said...

Nerteibaatar n bnoo kk. Torguuli ih bodoj anzaarch onclood bvl torguuliin tsuvaa nemegdee l bn shoo. Be happy & become a better drver