Saturday, June 2, 2012

Pittsburgh, PA, USA

За аниа нь явсаар 4 сарын 17-нд Питтсбургт ирлээ. Энд 5 хонов.
Энд Монголика нэвтэрхий толин дээр бадарчин гэдэг үгийг Артгаа багш тайлбарлаад өгцөн байна шд.
Бадарчин -Дотоодын секс турыг үндэслэгчид. гэжээн, хаха.
Би бадарчин биш шүү. Хүмүүст буруу ойлголт өгөхөөс сэргийлэн, албан ёсоор би бадарчин биш мэдэгджээн ч гэх шиг.

Би уг нь аялан тоглолтуудаа бүгдийг өөрөө төлөвлөөд, онгоцны тийз, хотэлийн захиалгаа хийн, очсон газартаа үзэх харах юмаа төлөвлөн, хаанаас хаа хүртэл ямар тээврийн хэрэгсэлээр, хэдэн төгрөгөнд доншуучлах, хаана юу гудрахаа хүртэл нарийн төлөвлөдөг, өөрийгөө овоо тур планнэр гэж тоож байваа. Энд хальт далийгаадхий. Нэг удаагийн аялан тоглолтоо энд огт бичээгүй байгаа. Би үүргэвчээ үүрээд нэг газар луу ганцаараа нисэж очоод, амьдралдаа хэзээ ч унаж үзээгүй гоё машаан түрээслэн, халуун цөлөөр давхин, доормд хоноод, хоносон хотхоныхоо задгай ил бааранд нь шүүс уугаад, ганцаараа бүжиглээд, шөнийн цөлөөр давхиад, цөлд мандах  нарыг харан, тэнгэрт улаан туяа татуулан наран жаргахыг догдлон харж,  маш ихийг эргэцүүлсэн олныг олж атгасан зүүд шиг л аялал байсан. Нэг гэм нь шөнө давхихаар машааны гэрэлд шувуу янз бүрийн амьтан орж ирж дайруулаад гэцүүмблээ. Лав л нэг шувуу алцоон, би. Зөвлөхөд, аливаа нэг аялалыг төлөвлөхдөө, онгоцны тийз, хотэл, түрээслэх машаанаа бүгдийг нь нэг сайтаас авбал хамаагүй хямд тусна. Мань чинь Монгол жолооны үнэмлэхээр л машаан түрээслэнэ шуу даа. Гол барьцаа нь миний банкны каарт л юм даа. Түрээсийн машаанууд нь лаг залуухан шинэ машаанууд байх юм билээ, хөгшиндөө л 3 жил болсон. Энэ аялалд ёстой алдаа гараагүй, бүгдийг яг таг төлөвлөж чадсан байсан. Ө.х. төлөвлөгөө гажаагүй, Б пландах шаардлага гараагүй гэсэн үг. 

За за гол юмаа бичии. Би өөрийгөө овоо л тур планнэр болцон гэж тоолоо гээд дээрх өгүүлбэрээ давтчии. Тэгээд Сиднэйгээс гарахаасаа өмнө Питтсбургт (цаашид П гэх. Сурв) буух хотэл хайгаад хямд хоноглох газар олдохгүй болохоор нь онгоцны буудал, хотын төв 2-н голд нь нэг хотэл сонголоо. Сонгосон шалтгаан нь:
1-рт, тэр хотэл нь онгоцны буудал руу үнэгүй шаттлэ автуусаар үйлчилдэг.
2-рт, хотын төвийн хотэлуудаас 60 хувь хямд.
3-рт. хотын төв рүү ганц автуусаар ороход 1 талдаа 3,25 доллар төлнө, гэхдээ автуусны буудал хүртэл 1 милль зайтай.
4-рт, тэр буудалд бууж байсан хүмүүсийн сэтгэгдлүүдээс харахад, хүмүүс хотын төв рүү 15 мин давхидаг, шоппинг хийхэд маш тохиромжтой гэсэн байв.
Ингээд л хотэл захиалга хийгээд, 2 сарын өмнө төлбөрөө өгчихлөө. Төлбөрийг онлайн хийвэл 20 доллар хямд байв.

П-д хүрээд ирлээ, гэтэл би хүн амьдардаггүй, хэдэн хотэл дэлгүүрээс өөр юмгүй, шаал хөдөө бууцан байдгийн. Нөгөө тур планнэр чинь алдаа хийснээ маргааш өглөө нь автуусны буудал руу алхах явцдаа ойлгов. Уг нь шувуу жиргээд, цэвэр агаарт, сайхан уул толгод дунд. Хамгийн гол нь хотын төв рүү орох нь явган хүнд асуудалтай байв. Энэ Амээрик чинь аливаа юмыг хэмжих нэгж нь тэс өөр. Оюутан хүнд автуусны буудал руу 1 милль алхах бол юу ч биш шуу даа. Оюутан хүний ходоод бол чонын ходоод мэт, олон хоногийн өл даана, үнэгүй хоол олдвол нэг дор 7 хоногийн хоол нөөцөлж идэж чадна, хаха, оюутан хүнийг жирийн хүнтэй харьцуулбал хол замыг явганаар туулах чадвар өндөр, туурай нь адууных шиг л гээд бодчих. Би 1 милль гэдэг нь хэдэн км болохыг ч шалгасангүй. Учир нь энэ бол асуудал биш. Гол нь тэнд ямар ч явган хүн явдаггүй, явган хүний зам байхгүй, зам хөндлөн гарах гэхээр явган хүний гэрлэн дохио байхгүй, энэ асуудал байлаа. Ганцаараа замын хажуугийн өвсөн дээгүүр 1 милль алхахдаа, хөөрхөн болохоор нь хүний наймаачин хулгайлаад явчихвий дээ гэж айгаад, өглөө оройдоо нөхөртөө эмайл бичихдээ, захианыхаа доор бичсэн огноогоос гадна, эндхийн цагаар гэж байгаад цаг минуутаа бичиж байлаа шд, хаха. Тур планнэр бас аюулгүй байдлаа бодолцох ёстой, тэр тусмаа ганц бие царайлаг эмэгтэй (ичиж үхмэр чинь ичихгүй царайлаг энтр гэж худлаа шаахымаа. Сурв). Энэ нь өөртөө л тусалж байгаа юм л даа. Тодруулбал, хэрэв би гэнэт сураггүй алга боллоо гэхэд миний сүүлийн эмайлээр баримжаалан цагдаа нар намайг алго болсон байж болзошгүй газраас эхлэн мөрдлөгөө эхлэн үтэр түргэн олно гэж тооцсон байдал. Мөн багаасаа эргүүлж сурсан мончоокоо биеэсээ салганаа гэж байхгүй (энэ жоохон худлаа сонсогдоод байнаа. Сурв). Дээр нь юун төлөө каратэгаар хичээллэж байлаа даа тээ, кк. Ганц явган хүн үнэхээр сондгой харагдаад байгаам чинь. Тээд тэнд 4 өдрийн ажилд өмсөхөөр авч явсан хагас формал хувцас, банзалнуудаа өмсөөгүй, тувтан өмдтэй явсан. Замын хажуугаар оготор банзалтай алхаад хүний анхаарал татаад юугхэв дээ, хаха. Тээд алхах замд нөгөө зам маань хурдны замын дээгүүр огтолноо, тэр үед би яалт ч үгүй машаан зам дээр гарч алхана, миний хажуугаар машаанууд мангар хурдтай өнгөрнө, би салхинд нь доошоо хурдны зам руу уначихмаар. Явган хүнд зориулагдаагүй гүүрэн зам тул өндөр хаалт энэ тэр байхгүй, миний өвдгөөр татах хашлагатай. Тэр замыг огтлохдоо би доошоо харахаар доогуур мангар хурдтай чийчаанууд давхилдаад, миний толгой эргээд зам руу унах гээд байгаа юм шиг аймаар, ёстой аймаар. Цаашдаа хичнээн үнэтэй ч хотын төв хавьцаа буудал хөлсөлж байх юм шүү. Гэхдээ хүн алхам тутамдаа суралцах юм дөө.

Хотэл орчмын хэдэн зураг оруулчии. Хотын төвдөө ердөө 2 дэлгүүр байна лээ, ө.х. дэргүүрүүд нь хотоосоо гадна.

 Буусан хотэлийн эсрэг талын дэлгүүр.  Хотэл тойроод баахан дэлгүүр.

 Мөн газар нутаг ихтэй болохоороо ч юмуу дэлгүүрүүд нь давхар биш, дан.
 Машааны зогсоолууд нь ч дан.
 Мань чинь бадарчин дайет бариад, оройдоо хоол идэхгүй иймэрхүү л юм ууж байлаа. Энэ маш хямд, ердөө л 99 цээнт гэж байгаа биддээ, мөн Аризона гэдэг нэр нь чухал байлаа. Зураг дээр 1 нь ногоон цай, нөгөө нь юу ч байлаа. Ямар ч байсан half tea+half ямар нэ юм гэж байгаа.

Амттай байна уу? Хмммл

дараа үргэлжлүүлье...

4 comments:

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

Yoo ter tsuluuur davhih chin saihanliin gehdee shunu gantsaaraa aidaggui yum uu er nigantsaaraa yavhaar uitgartau bish uu yaagaad odindood bdgiin be? hariu uchir ni uur huntei yavaad helehgui bn uuu hahah

Anonymous said...

Tsoliin aylal chini ih sonirhol tatlaa, delgerengui bichihgui yum uu? Bi bas oird iish tiishee yavmaar ayalmaar sanagdaad daanch gantsaaraa bolohoor neg tiimerhuu orgiod baina. Surchihval ch yuhan baihav dee. Humuus ih tegj ayaldag yum shig baigaan. Turshlagaasaa huvaaltsaarai.

Nogoohon said...

Би яг тэгэж юунд ч санаа зовохгүйгээр нөхөр хүүхдүүдээ нэг сайхан санаа амар орхичихоод ганцаараа үүргэвчээ үүрээд аялалд явж үзэх юмсан гэж мөрөөддөгий шд. Та ямар ч байсан нэг удаа тэгээд сайхан аялаад үзсэн юм байна. Би бас хэзээ нэг цагт үзэх л байх даа.
Болгоомжтой явж байгаарай. Мэдэхгүй танихгүй хүний нутагт хэцүү шүү. Ямар ч байсан зорилгоо биелүүлээд амжилттай яваад ирчихсэн ингээд бичээд сууж байгаа болохоор санаа амарч байнаа.

zz said...

yamar buduun zurxtei xuuxen bn :)
omnos chn aichlaa..thdee l very interesting ;;