Monday, November 21, 2016

Төлөвлөгөө ба түүний гүйцэтгэл 10-р сар

Ингээд л төлөвлөгөөгөө үргэлжлүүлж бичээд, гүйцэтгэлээ хэрхэн давуулан биелүүлж буйгаа бахархалтай нь аргагүй тайлагнаад л байхаас тээ, хэхэ. Күнүүс нааг юу гэж боджаагаа бол гэхээс яс хавталзаж байгаа ч яах аргагүй миний ажил, амьдрал ийм л байнадоо.

Wednesday, October 5, 2016

Ойрын сар гарангийн виикенд төлөвлөгөөний гүйцэтгэл 2016 оны 10 сарын 5-ны байдлаар

Насны доройтолд ороод байгаа күн санаж байгаа дээрээ тэмдэглэж байсан нь дээр биддээ, бүхий олон багачуулаа.

Wednesday, September 21, 2016

Монгол хэлний хичээл дээр

Өнөөдөр өглөө дунд хүүгийн ангийн багштай уулзлаа. Хүүхдийнхээ зан төлөвт анхаарахыг ангийн багш нь сануулав. Ер нь анги дээрээ сонин сонин юм их ярьдаг юм шиг байгаа юм. Өчигдөр монгол хэлний хичээл дээр Ирээдүйгээс багшдаа захидал бичих даалгавар өгч л дээ. 20 жилийн дараах ирээдүйгээс багшдаа захидал бичих зохион бичлэг юм байна. Хүүхдүүд бичиж эхлээд нам гүм болонгуут манай хүү анги дүүрэн орилоод: Багшаа та 20 жилийн дараа үхчихсэн байна шүү дээ, та уншиж чадахгүй юм чинь бичих хэрэг байна уу гэсэн гэнэ дээ.


Аймаарын, энэ хүүхдүүд үү, ккк.  

Wednesday, September 14, 2016

Ойрын Сар гарангийн виикенд план

Ойрын сар гарангийн Баасан гаригийн план гарчаад байна. Шоуны план бүр сараараа гардаг болсон байнашд. Гэхдээ төлөвлөөгүй шоу илүү сонирхолтой байгаад байх шиг байдгийн, энэ өндөрлөгөөс харахад, кк.
За байна шүү. Энэ Баасан гаригт буюу 9-р сарын 16-нд австралид төгсөгчид нэг уулзалттай, уулзалт 6,30-8,30. Тараад жоохон компоот ууцан гөлөмцүү гар манай Д багшийн докторын найранд очно. Найр албан ёсоор 6,00-11,00.
9-р сарын 23-нд манай З багшийн докторын найр.
10-р сарын 1-2-нд багш нарын баяраа тэмдэглэнэ гэсэн.
10-р сарын 9-нд галзуу ганц найзын төрсөн өдөр. Би Шоуменежер. Энэ жил 9-ний өдөр бүтэн сайнд таараад байдаг. Одоогоор 8-ны орой төрсөн өдрийн арга хэмжээг эхлүүлж он солигдох мөчид бишээ өдөр солигдох мөчид шампаансгаа задлах план гаргаад, төрсөн өдөр тэмдэглэх комисс шуурхай ажиллаж байгаа энтр, кк.
10-р сарын 14-16-нд би нь А багштай Эрдэнэтэд томилолттой байгаа.
Тэрний дараагийн долоо хоногийн план одоогоор бүрхэг байгаа тул би хаана юу хийж явахыг Балхжав ах байтугай би ч таашгүй.

Яанаа нааг таанууд шоучин күүкэн гэчхүүдээ ч гэх шиг, майр санаа зовчлоо.

Friday, September 9, 2016

Энэ хичээлийн жилийн анхны томилолт

Өнөөдөр үдээс хойш гараад Эрдэнэтэд хоноод, маргааш үдээс өмнө Эрдэнэтэд, үдээс хойш Дарханд ажиллах томилолт авлаа. Манайх шинэ эрэгтэй багштай болсон. Түүнтэй хамт явахын. Нөгөөх маань Ланд 100-тай. Төсөв батлуулах болсон чинь 100 км-т 16 лиатр бензинээр тооцсон төсвийг захирал танаад, хэмнэлтийн горимд орсон тул прусээр бодож бензиний мөнгө өгдөг гэжээншд. Тээд одоо яахуу дээ, ямар хувийн ажлаар явж байгаа биш гэж хэлж үзээд нэмэр байдаггүй зам хоногийн мөнгөөрөө бензин хийж, юу ч идэж уухгүй л явахаас гэжээтэл манай шинэ багш: тэгвэл прусээр явъяаа л гэж байна. Тэгэхээр нь би: ингэхэд та хэдэн машаантйамбээ, бүгдийг нь надад бүртгүүлдэг журамтай гээд наасн, хэхэ. Манай энэ багш бас улаан мотоцикльтэй, тэр нь 3 авдартай аялалынх. ажилдаа хааяа тэрийгээ унаад ирдгийн. Төсөв мөнгө танаад гэтэл манай Шөрүүп ингнээ: энэ 2-г мотоциклоор явуул, бензиний мөнгө бүү өгсүгэй гэж наадгийн. Би: одоо хүйтэрчихсэн, даарна шд гэсэн чинь, Шөрүүп: Чи урагшаа тас наалдаад, тэврээд явахад юундаа даардгийн гэнээ, хаха. Нээрээ би үсээ ургуулж байгаа шд. Дараа хавар мотоцикль унахдаа үсээ задгай тавиад, кааскны дороос үсээ сэгсийлгээд намируулаад л давхих санаа байна. Одоогоор үс маань мөрөө давцан байгаа.

Би чинь машаанаасаа гээгддэг зуршилтай хүн хамт явах багшийнхаа утасны дугаарыг гаран дээрээ бичиж аваад л УБ-аас хөдөлнө дөө, кк. Өмнөх томилолтуудын бүтэлгүй түүхээс сургамж авч байгаам.

Ингээд нааг иртэл дараах жапаан дууг сонсоод байж байгаарай. Өө Ютубээс оруулах гээд энд орж ирдэггүй ээ, хө. X JAPAN хамтлагийн Endless Rain гэдэг дуу шүү. X Japanы концертуудыг бүгдийг  нь үзээрэй 89 шүү (89-nice, орч).



Thursday, September 8, 2016

Гятад дуунд дуртай боловоо би

6-р сарын аялан тоглолтын Бээжин дурсамж. Дуунуудыг нь зунжингаа сонсон дурлав.


Friday, September 2, 2016

2016 оны 6 сарын аялан тоглолт

Зээ бүхий олон багачуул сайхан зусаад сайхан намаржиж байна уу.  Аниа нь 6-р сард ажлаасаа томилолт өвөртлөөд захиралтайгаа Амеерик гэдэг улс руу явлаа. Энэ аялан тоглолтонд би явахгүй гэж мөөн ч их хойш суулаа. Учир нь Амеерик гэдэг улс руу хэдэн ч удаа явлаа даа. Одоо ч насны доройтолд орж, замын явдал даахгүй, бас их залхуу болжээ энэ күүкэн. Хамгийн гэцүү нь ирээд 2 жилийг хамарсан маш том тайлан бичүүлэх ялтай учир БИ ЯВАХГҮЙ гэж хөлөө жийж суугаад ч барахгүй, хүчинд автан явлаа даа, хөөрхий. Захирал намайг албан ёсны ажлын томилолтоор явж байж, наад ногоон толгойгоо өөрчил гэж хүн дарамтлаад ногоон үсээ шар болгоод, шар толгойтой хүн явлаа даа. Шар толгойтой, ногоон нүдтэй хүүхнийг харин монголчууд Чи эрлийз үү гэж асуугаад байхынблээ. Аниа нь бас рок стилтэй шд. Бас нааг Амеерик руу формал хувцас ганц нэг авч яваарай даа, наад энд тэндээ зүүдэг гав гинжээ багасга гэсэн заавар өгсииншд. Гээд яахуу дээ, ганц палаажтай, тэрийгээ арга хэмжээнд өмсөөд, бусад үед нь гавалтай хар хувцаснуудаа өмсөөд сайхан л явлаа. Захирал бас нааг тэгсэн: хажуугаар яваад өнгөрөхөөр хүлэг морьт шиг баахан төмөр дуугардаг гэнээ, хэхэ. Нөгөө олон гав гинж нь хоорондоо харшилддаг байхгүй юу. Дараа жилийн хавраас аниа нь нэг мотоцикл унах санаа байгаа.

Tuesday, June 7, 2016

Күүэ нээрээ энэ оюутнууд алышүү

Манай Шөрүүп багш Судалгааны аргазүй хичээлийнхээ шалгалтын дүн засаж байлаа. Шалгалтын нэг асуулт нь: Сэдвийн хүрээнд хэдэн онол судалсан бэ? Хамгийн сайн судалсан нэг онолын агуулгыг зохиогчийн нэрийн хамт товч бичнэ үү гэжээ. Нөгөө оюутан маань Өөрчлөлтийн менежмент сэдвээр судалгаа хийж байгаа юм байна. Гэтэл шалгалтын хуудсан дээр оюутан нь:

Цаг цагаараа байдаггүй
Цахилдаг хөхөөрөө байдаггүй
Монгол ардын зүйр цэцэн үг гэжээншд, хаха.

Энэ оюутнууд саваагаад хаячдын.

Уйтай 5 сар

Энэ 5 сар бөөн адал явдалтай өнгөрлөө дөө. Хайртай найзыгаа гомдоосон муухай юм боллоо. Цаг хугацааг буцааж болдог ч болоосой. Буцаж очоод алдаагаа засахсан. Сэтгэл санаа гэж авах юм байхгүй хэд хонолоо. Нойр ч хүрдэггүй, хоол ч хоолойгоор давдаггүй, 14 хоног кофе л уулаа. Энэ хугацаанд тураад нүднээс гардаг гэжээншд. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэж үнэн юмаа. Одоо 6 сар гараад сэтгэл санаа сэргэж гайгүй л болж байна. Бидний харьцаа хэвийн болж, инээж ханиаж, бидний нөхөрлөл бат бөх гэдгийг баталж өгч байна даа.

Өмнөх постыг би сэтгэл санаа маш муу байхдаа бичсэн тул нэг их инээд хөөр харагдахгүй байгаа биз дээ. Уг нь сэтгэл санаа хэвийн байсан бол өмнөх пост шал өөрөөр бичигдэх байсан байхдаа. Хүн нээрээ насан туршдаа суралцах юмдаа гэж.    

Saturday, May 14, 2016

Автуусанд болсон явдал


Энэ явдал болбаасуу аль эрт цагт 20-р зуунд болсон болой. Аниа нь будаг нь ханхалсан шинэхэн багш байлаа гэж. Манай сургуулийн орой ангид нэг хөгшин лам оюутан сурдаг байлаа. Хөөрхий хөгшин гэж ч дээ, маниас ах л байсан байхгүй юу. Он хичээлдээ маш их идэвхитэй, бөөн идэвхи хичээлээ ч тасална гэж байхгүй. Маний залууд багш нар хөөрхий хэдэн цаасны цалинтай ч байсын, биднуус оюутны үнэмлэх аваад автуусанд үнэгүй явдаг байлаа шд. Амьдрал хэцүү байсны шинж юмуу даа. Тэр үед автуус 50 төгрөг ч байлуу, 100 төгрөг ч байлдуу, аниа нь санадаггүй ээ хө. Тэр үед автуусны арын хаалгаар орж, урдуур нь буудаг байлаа шд. Ёооё ийм түүх яриад байна гэдэг чинь би үлэг гүрвэлийн үеийн хүн байна шд.

Нэг өдөр аниа нь автуусанд үсрээд ортол урд бөөн хэрүүл болж байнаа. Би ч жоохон жоохноор урагшлаад дунд хаалган дээр ирээд нөгөө оюутан гэдэг үнэмлэхээ үзүүлэх гээд бэлдээд зогсож байлаа. Анзаартал кондуктор манай нөгөө лам хувцастай хөгшин оюутныг загнаж байнаа: Чиний оюутан гэж юу байсын, харваас хөгшин, бас лам энтэр гээд бууж өгч байна. Ядаж байхад нөгөөх маань лам хувцастайгаа явж байдгийн, хэхэ. Гэтэл манай оюутан над руу харснаа, нүдэнд нь бөөн баяр гэрэлтээд: надад итгэхгүй бол манай багшаас асуу, манай багш тэр байна гээд шууд над руу заадгийн. Гэтэл кондуктор над руу эргээд: энэ хөгшин оюутан мөн юмуу гэлээ. Би худлаа гэж хэлээд оюутны үнэмлэхээ үзүүлээд үнэгүй зорчих эсвэл манай оюутан мөн гэж батлаад би автууснаас хөөгдөх гээд байдаг. Учир нь би ямар ч мөнгөгүй явж байдаг, хаха. Ийм хоёр хэцүү сонголтын өмнө тулж ирээд, аяяааяя. Гээд яахуу дээ, үнэнгии нь хэллээ. Тиймээ манай оюутан байгаа юм, би багш нь байна, үнээн үнэн л гэлээ. Кондуктор манай оюутныг зуултнаасаа тавиад над руу ирлээ. Даанч нөгөө ардын багш мөнгөө төлөхгүй туулайчлахыг завдсан гэсэн шалтгаанаар өөрөө автууснаас хөөгдөн бууснаас ардын багш хичээлдэээ алхан очиж, хичээлээсээ хоцорсноор энэ асуудал өндөрлөсөн түүх бий, хаха.