Sunday, March 25, 2007

Хирошима хотоор






Зуны амралтаараа 2006 оны 9 сарын 3-5-ны хооронд Хирошима, Осака, Кёото, Кобе хотуудаар аялсан тухайгаа товч бичье.
3-ны өглөө улаан цүнхээ чирээд, автобус, соник, шинкансэн хөлөглөсөөр Хирошимад ирлээ. Анх удаа Хирошимад ирж байгаа маань энэ. Эхний очсон газар бол Мияжима байлаа. Энэ Дэлхийн Соёлын Өвд багтдаг бөгөөд Японы "3 Most Beautiful Spots "-н 1 юм. JR Мияжимагучи буудлаас усан онгоцоор 10 минут яваад хүрнэ. Үзэх юм ихтэй, уламжлал, түүх дурсгалын маш үзэсгэлэнтэй цогцолбор газар юм байна. Тэнд сүм дуган, парк гээд үзэх юм зөндөө зөндөө. Энэ цогцолбортой танилцах 3 цаг, 4 цаг бас 6 цагийн явган аялалын маршрут байх аж. Эндхийн гол сувинер нь энэ Отории хаалганы сийлбэр бүхий будааны модон хутгуур юм байна билээ. Энэхүү аварга хаалга 1286 онд баригдсан байх юм. 1996 онд энэ цогцолборын 1400 жилийнх нь ойгоор Дэлхийн Соёлын Өвд бүртгэн авчээ. Аа тийм, энд хаа сайгүй хүнээс айдаггүй гөрөөс байх бөгөөд жуулчдын гараас нь юм идээд сурчихсан, хүн дагаад хувцас хүртэл зажилж магадгүй шүү.




Эндээс цааш Хирошима Энхтайвны Дурсгалын Музей үзсэн. Хирошима 1945 оны 8-р сарын 6-нд хаясан Атомын бөмбөгдөлтөнд өртсөн анхны хот боллоо. Зүрх зүсэм аймар л юм болоод өнгөрсөн юм байна лээ. Музейн гадна талд их том Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд янз бүрийн хөшөө, хонх, дурсгал болж үлдсэн зүйлс түүхийг өгүүлэн үлджээ. Энэ дотор Садако Сасаки охины дурсгалд зориулсан хөшөөнөөс гадна цаасан шувууг хэдэн саяар нь хийж тавьсан нь бидний багад дуулдаг байсан дуу шууд аманд аялагдаж байна лээ.

Өвчинд шаналсан өнчин охин
Өрөвдөх сэтгэлээр шувуу хийжээ
Хийсний тоогоор нас нь уртасна гэсэн
Хуучны домгийг .... гээд цаашаа мартсан байна.


Мөн бөмбөгдөлтөнд нуралгүй үлдсэн байшингийн туурь дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд байх бөгөөд НҮБ Өвдөө бүртгэн авчээ.

Хирошима хотын 1 онцлог нь хот дундуур явах трамвай мэт нэгэн төрлийн тээврийн хэрэгсэл байв. Би өмнө нь очиж үзсэн хотууддаа хараагүй юм байна лээ.

Хирошима хотоос буцахдаа их гунигийг мэдэрсээр Осака хот руу явлаа.




1 comment:

byambaa said...

bi bas orj bsiin.
ih l sonin medremj turuud bdiin bna lee. neg tiim gunigtai.