Thursday, May 10, 2007

Ногоон нүдэн би

Бага байхдаа би буржгар шар үстэй, цэнхэрдүү нүдтэй байсан гэдэг юм. Нэг удаа бага байхад аав ээж намайг дэлгүүрийн лангуун дээр суулгачихаад өөрсдөө оочирлоод зогсож байж. Би чинь амьд хүн юм хөдөлсөн чинь худалдагч нь цочсондоо дэлгүүрийн заал дүүрэн орилоод "Яанаа наад хүүхдийг чинь би күүхэлдэй гэж бодсон шдээ" гэжээ.

Дараа нь бас үсчинд миний үсийг засуулж байж л дээ. Би бас л амьд хүн юм болохоороо ярьж л дээ. гэтэл үсчин аймаар гайхчихсан "энэ монгол хүүхэд юм уу" гэж асуусан гэсэн. Ямар сайндаа ээж маань намайг муухай болчихно гээд багад маань үсийг маань хусалгүй том болгочихсон байхав дээ. 25 насандаа би том зовлон үзсэн тул тэр жилдээ би үсээ хусуулж билээ.

Жаахан томроод миний нүдний цэнхэр нь ногоон болсон. Ухаан ороод сургууль цэцэрлэгт хүүхдүүд намайг "шар муур", "ногоон муур", "шарков" гээд л их л хочилдог байж билээ. 8-р ангид байхад манай ангийн Золзаяа гэдэг охин надаас "Чамд бүх юм ногоон харагддаг уу" гэж асуухад хариуд нь би "чи хар нүдтэй юм чинь ертөнцийг бараанаар хардаг уу" гэж билээ.

1996 онд би Буянт-Ухаа нисэх буудлын зааланд суудаг ажил хийдэг байсан юм. Тэгэхэд нилээд хэдэн гадаад хүн миний нүдийг сайхан өнгөтэй гэж хэлж билээ.

Сүүлд японы хэлний хичээлийн япон багш маань "чиний нүд их гоё өнгөтэй, яг муурын нүд шиг. Би чамд атаархаж байна. Монгол хүн ийм нүдтэй байхыг би огт хараагүй" гэхэд би "гэхдээ л би 100% монгол хүн шүү" гэж хариулсаан. Тэгээд би 30 гарсан насандаа анх удаа нүднийхээ өнгөнд дуртай болж билээ.

6 comments:

бж said...

Blog chin taalagdaad hed honog daraalan unshlaa. Zav garanguut l shagaigaad gardag bolood baigaa shuu...

Tsomo said...

Garschigiig ni unshaad nogoo "Nogoon Nuden Lam" gedeg zohiol sanaand orloo sh dee.. Sonin yumaa, deer ueiin mongolchuud nogoon nudtei baisan gej unshij bsan yum, yuniih bol...

Гилийн хатан said...

Tsomo-bi bas deer uyeiin mongolchuudiin neg baina, hehe. Harin tiin, yaj medeh ve dee

Nini said...

Нээрээ сүүлийн үед ногоон нүдтэй хүүхэд цөөрсиймуудаа. Манай анги мангид зөндөөл байсышд.

Anonymous said...

8-р ангид байхад манай ангийн Золзаяа гэдэг охин надаас "Чамд бүх юм ногоон харагддаг уу" гэж асуухад хариуд нь би "чи хар нүдтэй юм чинь ертөнцийг бараанаар хардаг уу" гэж билээ.
HAHAHA SOLIOTOI GOY!

hina said...

manai angid bas neg shavshar ohin bdg bsn goy huurhun tsarailag tsagaan tsaraitai nogoon davhraatai tom nudtei, tgd hicheeldee sain surdaggui dundhan l bsn tgd huuhduud ygaad ch yum durgui urgeljiin shooloostoi tgsen murtuluu angi tomroh tusam huvguud l ter ohinruu guilddeg bolood l kkk ter ohiniig anh harsan uyedee l yasn huurhun yum gj bodson murtuluu niildeggui bolhoor yum ch oligtoi yrij uzegui hdn jil tsugtai yavj bgd 8-r angia tugsuud 9 duu orj chadaagui bolhoor tgd surag tasarsan da ter ohintoi,odoo ch bas huurhun l busgui bolchihson yvj bgaa blgui, eejiig ni neg udaa harhad neeh tsarailag goy mgl tsaraitai egch bsn, bodvol aav ni gadaad bseen boluu l gej boddiin,

bi ch bas joohon sharduu tgd hav har nudtei bhd l huuhduud muur gj doogoldog bseen odoo bodohnee tng l sanagddiin shuu