энэ жоомнуудыг.
Өнөө өглөө харин нүүрэн дээр том жоом тар тархийн гүйж намайг унтаж байхад минь сэрээдэг гэж байна шд. Арай ч дээ. Манайхыг заваан айл гэж бодож байна уу? зүгээр л манай гэрийн хаалга гэхэд доогуураа 2 хуруу зайтай, түүгээр нь хөөрхөн хөөрхөн амьтад орж ирээд нэг салахгүй.
Нөгөө жоомыг чинь гараараа шүүрээд хана руу чулуудаад, араас нь алах гээд гүйтэл харин нэг хүү маань "ээжээ, наад жоомоо алж яах юм бэ, жоомны хүүхдүүд нь гэртээ ээжийгээ хүлээж байгаа шдээ" гэдгийн. Тэгтэл миний хөдөлгөөн шууд удаашраад, түүнд зугтах боломж олгоод, амь өршөөгөөд явуулчихсан. Би хүүхдүүдээ нинжин сэтгэлтэй, эх орондоо, байгаль дэлхийдээ хайртай болгож хүмүүжүүлчих гээд үзээд байдаг чинь бүр хэтрүүлээд байгаа юм болов уу?
Одоо цаашдаа алах уу болих уу? Уг нь хор тавиад л байдаг юм.
Thursday, December 30, 2010
2010-12-29
29-ний 00:15. Нээрээ ийм хурдтай явж байгаад гэнэт унтарсан чинь аймаар санагдаж байна лээ, бүх хүүхдүүдтэй хамт явж байсан болохоор.
Дуудсан тусламж 15 минутын дараа хүрээд ирлээ. Бага оврын ачааны машин машины аккуммулятор, бензин гэх мэт ойр зуурын юм үнэгүй авчраад өгдөг юм байна. Гэхдээ хүргэж ирээд, угсраад өгөх нь үнэгүй ч хэрэгтэй зүйлээ худалдаж авна. Нэг ийм машин хүрээд ирсэн ч залуу нь түлхүүр түлхэж үзээд л "миний туршлагаар духны эрзээн (timing belt) нь тасарсан байна" гээд үнэн зөв оношлов.
вэбээс нь авлаа, энэ зургийг
Уг нь 9 оны 8 сард духны эрмээнээ машин 215000 км явахаар нь 800 доллараар солиулсан юм. Тэгсэн түүнээс хойш 60000 км яваад л тасарчихлаа. Тэгээд "машинаа үнэгүй ачуулж болно. Гэхдээ гэртээ хүргүүлчихээр чинь дахин засварын газар руу хүргүүлэхэд мөнгө төлөх учир эндээ хонуулаад маргааш засварын газар онгойхоор шууд тийш нь ачуулчих" гээд "би та нарыг гэрт чинь хүргээд өгмөөр л байна, даанч миний машинд надаас гадна 2 хүн л сууна, уучлаарай" гэлээ. Биднийг найзыгаа дуудаад гэр рүүгээ хүргүүлчих гэхээр нь би "одоо хүмүүс унтчихсан, болохгүй бол бид такси бариад харъя" гээд түүнээс саллаа. Бид такси барихгүй шүү дээ, автуусаа хүлээнээ. 01 цагт гэртээ ирээд, өглөө 8 цагт салхины шил солиулах гэж байснаа утсаар ярьж 30-нд болголоо. Тэгсээр 01:30д унтаад, 7 цагт сэрээд онгорхой засварын газар хайна биз дээ. Ашгүй өнгөрсөн жил духны резин сольсон газар онгойж байна, машинаа аваад ир гэнээ. NMRA руу залгаад машин засах газрын хаяг өглөө. "20 минутын дараа очоод аччихна, өөрөө машин дээрээ очих уу? шууд засварын газар руу очих уу?" гэхээр чинь шууд л гэнэ шд. гэрээсээ гараад л нөгөө тийшээ автуусанд суугаад засварын газар очтол ачааны машины жолооч нь "машин дээрээ хүн байхгүй бол бид ачдаггүй, явлаа" гэж утсаар ярихаар нь одоо очлоо гээд л дахиад автуусдаад очтол хүн байхгүй, юу гээд л намайг хүлээж байх вэ дээ. Энэ оператор нь худлаа хэлснээс би тэнд хүлээх хэрэг гарлаа. Би машин дээрээ ирчихсэн байна, ачаад өгөөч гэтэл 1-3 цаг хүлээнэ дээ, ачаалалтай байна гэдгийн. Одоо хүлээхээс өөр арга байхгүй. Яг 3 цаг хүлээлгэсний эцэст ийм машин ирлээ дээ.Гууглээс
Энэ 3 цагийг барах гэж үйлээ үзлээ. Гадаа 35 хэм халуун, над ус байхгүй, ойр орчимд жорлон, дэлгүүр юу ч байхгүй газар машин зогсчихсон. Халуунд машин дотор манарсаар мангуу болж байтал нэг юм ирж намайг аварлаа шд. Утсанд минь ямар нэт байх биш, хэдэн хүн рүү утсаар ярьж баахан нэгж л үрлээ. Энэ ачих үйлчилгээ нь үнэгүй. хэрэв зөөвөрлөх газар нь 20 км-ээс илүү байвал км тутамд 4,40 доллар гэнэ лээ. Аан тийм найзыгаа дуудаад машинаа чирүүлж болдоггүй гэнэ, бас.
Засварын газар машинаа орхиод, орой нөхөр очиж тооцоогоо хийсэн чинь 611 доллар болсон байна. Хамгийн азтай нь ингэж өдөрт нь машинаа засуулна гэж байдаггүй юм. Хэд хоногийн өмнөөс захиалж, хүлээж байж машинаа засуулна даа, энд.
30-нд салхины шил хэдэн цаасаар солиулах юм бөө мэд, асуух гээд мартаад утсаа тавьчихаад байх юм. Ингээд жилийн бөгсөнд баахан тооцоолоогүй зардал гарч ирээд, би шуналтаж худалдаж авсан зарим зүйлээ дэлгүүрт нь буцааж өгөх шийдвэр гаргаад сууж байна даа. За яахав яахав.
Wednesday, December 29, 2010
2010-12-28
Өглөө залуу М аваад явахад би виз даруулснаар өдөр сайхан эхэллээ.
3 дахь өдөр машины шил солиулах тул өнөөдөр л нөгөө хүүхдүүдийн аав ээжид машины шилээ харуулж, дахин юм шидүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах гээд байдаг. гэрт орж чаддаггүй ээ, орц руу нь код хийж ордог юм байна. Манай орц 3 хаалгатай гээд бод доо, байнга онгорхой байж байдаг юм, хямд байр учраас. Ямар үндэстэн гэдгийг нь мэдэхгүй учраас халтар л гэхээс. Халтарууд их зовлон үзсэн ард түмэн тул би тэднийг бас их өрөвднөө. Энэ асуудлыг яриад эхэлсэн чинь манай хүүг тэр хүү нь дээрэлхдэг гэнээ. 1 удаа жорлонд орсон байхад нь гаднаас нь дарчихаад гаргахгүй байхад нь манай ээж харж байсан тулдаа очиж гаргасан гэж байна. Бас намайг монголоос ирэхэд нүдний шилний хамраа хугалсан байсан чинь тэр хүү нь манай хүүг найзтайгаа сууж байхад нь толгойг нь хооронд нь мөргөлдүүлээд шилийг нь эвдэлсэн байгаа юм. Энд нүдийг нь шалгуулахад 60 доллар, нүдний шил хийлгэхэд 170 доллар төлсөн. Нүд шүд даатгалд ордоггүй юм. За ууг нь муухай юм бичмээргүй байгаа ч үүнийг хуучин онтой нь хамт үлдээчихье.
За би нөгөө айлыг балкон дээрээ гарч ирэх нь үү гээд чагнаж байгаад шуугилдаад ирэхээр нь гарлаа. Би мэндлэхэд огт мэндэлдэггүй ээж нь байж байна. Би дуудсан чинь харж байна, ярьсан чинь хариулж байна, хэлтэй юм байна шд, дуугардаггүй болохоор нь би хэлгүй л юм байх гэж боддог байлаа. Тэгээд бүр хэрүүлд авьяастай юм байна. Эд над шиг ямар хэлний бэрхшээлтэй юм биш, өөрөөс дуржигнуулж байна. Манай хүүхдүүд хэзээ ч юм шиддэггүй гэнээ. Би "би дандаа л шидсэн тоглоомыг нь авч өгдөг" гээд, буугаад ир машины шил хар гэтэл Үгүй гэнээ. нөхөр нь дор бэлэн байснаараа ирж харлаа. Тэгээд "миний машиныг ч энд тэнд нь зурдаг" гээд хаа хамаагүй юм ярьж байна. Би "хүүхдүүдээ юм бүү шидүүл, хэрэв дахин хагарвал би цагдаа дуудаж шалгуулна" гэлээ. Эд цаашид яаж харьцахыг мэдэхгүй, би байдгаараа л байж байна, хүүхдүүдийг нь зам гаргаж өгөөд, хааяа хэдэн үг солиод л.
Орой нь залуудаа их хотын шөнийн амьдрал харуулдаг болоод бүгдээрээ машиндаа чихэж аваад л хотоор жаал тэнэлээ. Тэгээд буцаад харьж явтал 80 км/ц хурдтай явж байсан машин гэнэт унтарчихлаа. Бараг 12 цаг болж байхад бид хүмүүс рүү залгаж, яахаа асуугаад, тэднээс тусламж хүссэнгүй ээ. Зөвлөснөөр нь NRMA гэдэг даатгалын бас тусламжийн компанид хандлаа. Утсаар яриад бүртгүүлээд, картнаасаа 246,20 доллар төлөөд гишүүн болчихлоо. Тэгээд бидэн дээр 15 минутын дараа ирнэ гэнэ. Хүлээж байтал энэ өдөр дууслаа. Бид улаан зам дээр.

2 дахь удаагаа баярласан шүү
26-нд монгол 3 хүүхэдтэй гэр бүлтэй хамт мах шарж идээд, биич дээр өнжсөн юм байна. Хуруудаад нөхөрт би хожигдсон, жолоо барьсан, уух хувь дутав. Нөхөр хүүхдийг нь тосоод байна гэдэг Е найзын маань гэр бүл 27-нд манайд ирээд, найзаасаа илүү нөхөр бид 2 нь бүр илүү найзаа, хуруудсангүй, бүгдээрээ ижил түвшинд харьцаж байлаа, жолоочийн хэрэг байхгүй, манайд учраас.
28 бороотой өдөр байлаа, Е найзыг гэрээс нь аваад DFO орж баахан шоппинг хийгээд. Одоо баярын хямдрал болчихоод шунал хөдөлгөөд хэцүү байнаа. Анх удаа энд шуналтай гэдгээ хэлчии, санаанд багтамгүй хямдраад байхаар чинь би яах юм бэ? Орой нь нээх мундаг хүн сургууль орж хичээл хийдэг хүн болоод бороотой байсан ч М-ээ унаад явлаа. Шөнө М-тэйгээ харьж яваад, улаан зам дээр зүгээр л хальтраад уначихсан. Өмнө нь М унахаар 3 баярладаг гэж хүн айлгаад байсан чинь үнэн юм байна. 28, 29 баярын өдөр гээд зам сэлүүхэн тулдаа энд тэнд явж байсан машины дугуйн дор орчихсонгүй. Ард нилээн хол явж байсан машины 2 залуу зогсоод гарч ирээд намайг жаал тайвшруулаад, янз бүрийн юм дуудах уу гээд л байсан, би ч Үгүй гэж гүрийсээр байгаад тэднийг явуулчихсан. Янз бүрийн юм дуудвал дараа нь төлбөр нь барагдахгүй шд. Азаар үхсэнгүй, бас гэмтсэнгүй. Гэхдээ одоо бодохоор аймаар санагдаад, үхчихвэл наанадаж энэ хэдэн хүүддүүддээ, цаанадаж эх орондоо би хэрэгтэй шдээ тээ. Тэгээд нөхөртэйгээ яриад, залуу маань машинтайгаа ирээд, М-г маань унаад, би машинаа нэг юм салганан барьсаар харьлаа. Харьсан чинь асуудал босоод ирлээ. Залуу маань намайг дахин М унахыг зөвшөөрөхгүй гэнээ. Би дорнын эмэгтэй, нөхрийн зарим үг бол хууль шдээ. Тэгээд маргааш өглөө нь М-г маань унаад л явсан, хаана аваачаад өгсөн юм бүү мэд. нэг бол хуучин М зардаг газар эсвэл хаа хамаагүй гудманд Зарна гээд утасны дугаараа бичээд үлдээчихсэн байх. Ингээд миний М унадаг мөрөөдөл үүгээр дуусгавар боллоо. Гэхдээ би хэдэн сар ч гэсэн сүнгэнээд давхисан юм чинь одоохондоо нээх гонсойхгүй л байна л даа. Айдас арилаад жоохон удвал унамаар санагдаад байх юм болов уу?
Залуу маань М-г минь аваад явах агшинд би санан санан нэгэн тохиролцоо хийлээ, "би одоо М унахгүй юм чинь, сард ядаж 2 удаа бүжгэнд явахыг минь зөвшөөрөөч" гээд нээх дорой дуугаар горьдонгуй асуутал харин "тэг тэг" гэдэг байгаа даа. Би ч хөөрөөд, 2011 он бол бүжгийн жил гээд тунхаглаад, бүжгийн виз даруулчихаад сууж байна даа, мундаг байна уу?

Saturday, December 25, 2010
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Би нь яруу найраг энэ тэрээс их хол хөөн. Гэхдээ цээжинд ганц хоёр шүлэг байдаг юм. Үүнийгээ ховорхон тохиолдолд уншнаа.
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй .
Б.Лхагвасүрэн.
Ингээд надтай энэ 6 сарын турш хамт байсан та нартаа зориулж энэхүү сайхан шүлгийг уншлаа. Маний муухай дуу хоолойг сонсохгүй нь сайхан юм даа. Сайхан баярлаарай. Аз жаргал хүсье.
Баярлалаа, баяртай.

Миний ажлын багаж зэвсэг
Би ажилдаа гарахдаа дараах хэрэгсэлүүдээр өвч зэвсэглээд гараад явчихна даа.
Өвөл бол халуун саванд халуун ус эсвэл цай хийгээд, хоолны халуун саванд хоолоо хийгээд болоо. Харин зун явдалтай, баахан ундааны саванд ус хийгээд дээрээс нь мөс асгаад тэр том цэнхэр саванд хийнэ. Жижиг цэнхэр саванд идэх хоолоо олон дахин хөлдөөдөг мөсөөр чигжээд явна даа. Халуунд ус их уухаас гадна зарим усаа шууд өөр дээрээ асгадаг юм. Толгой цээжин биеэ норгоод л байхад дороо л хатаад байна. За тэгээд та нар хоолоо яаж иддэг гэж бодож байна. Зогсоод хоол идэх тохиолдол маш цөөн, байнга цагтай уралдаж байдаг болохоор хоолны халуун саваа эсвэл цайтай аягаа 2 гуяныхаа хооронд хавчуулж байгаад л машины явдал дунд хамхум иднэ шд. Улаан гэрэл дээр зогсох, жоохон бөглөрөхийг андахгүй идэж эхэлнэ дээ. Би ямар ч эр хүнээс хурдан хоолыг цааш нь харуулах байхоо. Хурдан иддэг тэмцээнд орвол түрүүлэх байх шүү. Эмэгтэй хүний машин гэхэд дотроо их бохироо, асгарсан идэх уух юм зөндөө.
Friday, December 24, 2010
Шинэ жилийн гоёо минь
Энд надад ёолк байхгүй ээ, үнэнээ хэлчии. Бас та нарт атаархаж байна.
Гоё үнэтэй палааж авах шаардлага байхгүй.
Хямдханаар нь ийм юм авчихсан, өмсөх гэж байна. Тэгээд л биич явна даа.
Биич дээр нэг иймэрхүү байдаг юм.
Гоё л байгаа биз дээ.
Төд удалгүй Санта өвөө ингээд л хүрээд ирдэг юм.
Сайхан баярлаарай, хэлүүлэлтгүй тасархай баярлаж байгааг чинь би мэдээд байна.
Thursday, December 23, 2010
Мексикчүүд hot юмаа
Би ингэж л хэлэх гээд л байна л даа: Мексикчүүд үнэндээ халуун цустай ард түмэн юмаа. Цаашаа ургуулаад өөр юм бодоод байваа.
Би хамт сурдаг мексик хүүхнээсээ намайг бүжгэнд авч яваач гэж гуйсан гэсэн дээ. За гялс товчхон хэдэн өгүүлбэрээр.
Мексикчүүд мэндлэхдээ эр эмгүй, таних танихгүй шууд л барьж аваад үнсээд хаях юм. Энэ нь их таалагдлаа. Би Жайка төвд байхдаа мексикчүүдтэй байсан ч тэд намайг үнсдэггүй л байсан шд, магадгүй япончууд гар барьдаггүй болохоор тэгж байсан юм байхдаа.
Жайка төвд байхдаа өөрөөсөө намхан мексик агаатай 2 өдөр бэлтгэл хийгээд латин бүжгийн тэмцээнд ороод баахан өөр шигээ чадахгүй хүмүүсээс 60 чавганц уралдвал 1 нь түрүүлдэг гэгчээр түрүүлж байсан юм байна шд. Онгирчихноо, хэхэ. Өчигдөр хэд хэдэн залуучуудтай бүжиглээд, сүүлийн партнёр маань надаас үе мултарчихсан дүү, аан бас халзан, их гоё нүдтэй, намайг хөөргөөд “дахин 2-3 удаа энд ирээд бүжиглэчихвэл биднээс ялгарахгүй болно” гэсэн. Тэгээд он гарангуут эхний 7 хоногийн 2 дахь өдөр заавал бүжгэнд ирээрэй гээд ам өчиг авчихсан. Би яг л хэлсэндээ хүн л дээ, гэхдээ бүжгэнд ойр ойрхон явах виз авах бас л авьяас чадварлаг хүний ажил биз дээ. Нээрээ ситид Жорж стрийтэд 7 хоног бүрийн 2 дахь өдөр латин бүжиг болдог юм байна шүү, энд байдаг хүмүүст хэлэхэд. Фрий гэж байна. Бүжиглэсэн процессыг алгасав.
Бүжиг өглөө болтол үргэлжилдэг гэнэ, бид ядарсан бас нээх хөөрчихсөн амьтад 1 цаг өнгөрөөгөөд харихаар гарлаа. Тэндээс автуусгүй болсон байсан тул 2-3 км их хотын гудмаар алхлаа, өөр автуусны буудал руу. Би дотроо Sex and the City киноны гол дүрд хувирчихсан, хагас нүцгэн, өндөр өсгийт дээр гунхан, нээх гоё мэдрэмж төрөөд Сиднэйн шөнийн амьдралыг алмайран гайхаж явлаа. Ийм мэдрэмжийг хааяа мэдэрч өөрийгөө цэнэглэж, сэргээж, асааж баймаар юм, эмэгтэй хүн гэдгээ мэдрээд хажуугаар зөрөх залуучуудын харцыг цавчаад цавчаад өнгөрөх чинь үнэн кайфтай байлаа. Би олби оготно шиг энэ тэрүүгээр орж гарч, байнга гүйж явдаг болохоороо майжгий пүүзтэй л жилийн 4 улирлыг үддэг юм. Өндөр өсгийтөө жийсэн чинь ёстой хийморьлог байлаа.
Өө тийм тэнд, намайг ази юм байж яагаад ногоон нүдтэй байгаа юм бэ гэсэн асуулттай хэд хэд тулгарлаа.
Энд өнгөрөөсөн 2 жилийг номоо уншаад л, өөр тийшээ харахгүй өнгөрөөчихсөн байна шд. Эхний жил аргагүй энд өлбөрч үхэхгүй, амьд үлдэхийн төлөөх тэмцэл байлаа, 2 дахь жил нь өрөө дарах компанит их ажлын өрнөл жил байжээ.
Эндээс цааш блогоо үргэлжлүүлэх хэрэг байна уу даа энэ чинь одоо, хаха.

Wednesday, December 22, 2010
Итгэх аргагүй
юм болоод байх юм энд. Саяхан 9 сард машины урд салхины шил хагараад солиулсан гэж байсандаа. Тэгсэн өнгөрдөг хагас сайнд бас л хагарсан. Өглөө нь хүүхдүүдтэй усны хичээлд нь яваад, буцаж ирээд хүүхдүүдээ гэртээ буулгаад, ердөө 20 минут л болсон байх, би сургууль руугаа явах гээд машиндаа суусан чинь шил зөндөө том цуурчихсан байх юмаа. Ер нь түр зогсохдоо залхуураад гаражийнхаа гадаа машинаа тавьчихдаг юм.
Манай хажуугийн байранд Бангладеш юмуу даа, 2 хүүтэй халтар айл байдаг юм. 2 хүүхэд нь байнга л балкон дээрээсээ наашаа юм шидээд байдаг юм, тоглоом энэ тэр гээд. Уг нь би хүүхдүүдэд нь их сайн, манай хүүхдүүдтэй нэг сургуульд явдаг юм. Ээж нь нялх хүүхэдгүй мөртлөө огт ажил хийхгүй, хүүхдүүдээ ч сургуульд нь хүргэж өгөхгүй, нөхөр нь такси барьдаг юм. Би заримдаа хүүхдүүдийг нь зам гаргаж өгнө, тааралдвал хэдэн үг сольно.
Манай нөхөр эхний удаа шил хагарахад л тэдний 2 хүүхэд юм шидээд байдаг гээд тэдний хүүхэд гэсэн таамаг дэвшүүлэсэн юм. Манай том хүү л энэ хүүхэд их муухай гээд байдаг юм. Би итгээгүйгээр үл барам бүр өмөөрсөн юм. Энэ удаа бараг л итгэх гээд байна. Гэхдээ ердөө санаанд багтахгүй юм. Энд бүү хэл машиныхаа эд зүйлийг хулгайд алддаг Монголд маань хүний машин руу чулуу шидэж шилийг нь хагалдаггүй л биз дээ. Тэр хүүхдийн шидсэн жижигхэн чулуу нь машины ойролцоо хажууд нь байгаа юм чинь. Энд хаа сайгүй чулуу хэвтэж байдаггүй юм.
Уг нь ч халтарууд хүн муутай ч, яагаад хүний машин руу чулуу шидээд байгааг ердөө ч ойлгохгүй байна. Би бас одоо ч тэр хүүхэд шидсэн гэдэгт итгэхгүй байна. Манай гаражийн дээшээгээ айлын цонх байхгүй болохоор дээрээс нь юм унаагүй.
Дараа 7 хоногийн 3 дахь өдөр шилээ солиулна, тэр болтол тэсэх байгаа. Өчигдөр л лав 2 зураас хоорондоо огтлолцоод л явж өгсөн байна лээ.
За хагас сайнаас хойш сургууль дээрээ шөнө 2 цаг хүртэл суугаад, багшийг амрахаас нь өмнө нэг юм амжуулж даалгавраа хураалгалаа. Одоо 2 хоног сайхан амранаа, оройн бүжгийн дараагаас. Энд ирснээс хойш би бүхэл бүтэн 2 жил бүжиглээгүй, хамт сурдаг хүүхнээсээ намайг бүжгэнд аваад яваач гэж гуйж байгаад дагаж явах гэж байна, хаха гуйгаад байх даа яахав дээ.
Сая орж ирээд сэтгэгдлүүдийг уншаад энэ өгүүлбэрийг нэмж бичлээ. Би гол нь халтар гэдэг үгийг арьс өнгөөр ялгаравласандаа хэлээгүй болно. Тэд нар чинь хар ч биш, цагаан ч биш, шар ч биш учраас хүмүүс бүгд л халтар гэдэг юм. Би өмнө нь цагаанууд, харууд гэж бичиж байхад хүмүүс ингэж хэлээгүй дээ. тэдэн шиг л ялгаж хэлж байна. Мөн арьсны үзэлтэй биш. Зүгээр л тэднийг халтар гэдэг учраас тэгсэн юм. Би ч гэсэн анх тэднийг халтар гэхэд доромжилж байгаа юм шиг санагддаг байсан.

Tuesday, December 21, 2010
Цасан охид
Шинэ жил болж байгаа юм чинь Монголд тэмдэглэсэн хамгийн сүүлийн шинэ жилийнхээ тухай бичнээ.
2008 оны 12 сард гэсэн үг. Манай байгууллагын шинэ жилээр багш нарыг баг багаараа шинэ жилдээ өөрсдөө ямар нэгэн үзүүлбэр үзүүл гэлээ. Аль ч сургуулийн багш нар 12 сарын сүүл болохоор бүгд л дүнгээ гаргаад завгүй болдог юм. Би 7 хоногийн дараа наашаа нисэх гэж байсан юм чинь бүр л завгүй байсан таараа. Нөгөө товлосон өдөр ойртоод л байлаа. Бид одоо юугаа үзүүлэх вэ гэж худлаа санаа зовоод л яваад байлаа. Бүгдээрээ зэрэгцэж суугаад ярилцах ч завгүй байсаар нөгөө өдөр ч тулаад ирлээ дээ. Манай өрөөнд 5 эмэгтэй, 1 профессортойгоо суудаг юм. Нөгөө өрөөнд суудаг хэд маань эрчүүд голдуу, санаа зовж байгаа юм ч байхгүй байгаад байдаг. Ашгүй нэг хүүхэн маань 6 ширхэгСанта өвөөгийн цасан охины дэрвийсэн хормойтой, богинохоон юбкатай улаан хувцас малгай хамтарч ажилладаг байгууллагаасаа олоод ирж. Тэр нь харин өргөөшөө сайхан сунаад, манай мариалаг хөөрхөнүүдэд ороод явчихсан. Тэгэнгүүт нөгөө 5 хүүхэн чинь ярьж байгаад цасан охины бүжиг хийх юм боллоо. Бидний 3 нь нилээн бүдүүн, тэдний 2 нь 43 настай, хэхэ. Бид бас л 30 гараад явчихсан хүмүүс шүү дээ. Тэгээд намайг бүжгээ дэглэ гээд, надаас бусад нь ер нь номын мундаг багш нар л даа, би л бүжиг таанц эргүүлдэг юм. Ердөө тэр оройдоо нөгөө баяр маань болох гэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө 4-өө би командлаад, 3 бүдүүнээ арын эгнээнд зогсоогоод, нэг жижигхээн хүүхэнтэйгээ урд нь зогсоод, хэдэн хөдөлгөөн хамтдаа хийж үзээд л шинэ жилдээ ороод явчихсаан. Тэр хэдэн хөдөлгөөнүүд нь янз бүрийн бүжгийн холион бантаан.
Баяр эхэллээ. Айлын багууд шинэ жилийн дуу дуулаад, мэндчилгээ дэвшүүлээд байх юм. Бидний ээлж болох хүртэл бяд яаж зүгээр суух вэ дээ, ам цангаад юм ууж сууна биз дээ, зарим маань ичээд байна гээд байхаар нь зоригийг нь чангалаад сууж байлаа. Бидний ээлж болохоор хувцасаа солиод, мини юбкатай тайзан дээр зүгээр л гараад ирэнгүүт хүмүүс хөхрөлдөөд эхэлж байгаа юм чинь. Тэгээд хөгжим явангуут бид бүжгээ хийлээ, тэгсэн хөгжим нь бэлтгэл хийж байх үеэс урт болчихсон дуусдаггүй дээ. Би чинь бүжгийн багийн түүчээ нь шд, нөгөөдүүлдээ хөдөлгөөнөө мартаж санавал намайг дагаад хөдлөөд бай гэж үүрэг өгсөн байсан юм. Тэгээд хөгжим дуусахгүй байгаа юм чинь ямар нэгэн хөдөлгөөн хийх ёстой биз дээ, нөгөө хэд маань намайг л харж байгаа юм чинь би халуураад макарина хийлээ амарханаар нь, нөгөө хэд маань дагаж макарина хийгээд, даанч зөрж хийгээд, ийшээ тийшээ харчихсан хамаа замбараагүй юм болж байнаа, хүмүүс наана нь савж унаж байнаа. Энэ хүмүүс хүний мууд дуртай шүү. маниусыг шоолоод орилдоод л зарим нь суудлаасаа босчихсон хашгиралдаад, ёоо хүмүүс аймаар санагдсан шдээ, үнэнгээсээ хүмүүсийн сэтгэл нь хөдлөөд, ойрд инээгээгүйгээрээ инээсэн байхаа, хаха. Тэгээд бид хамаг амьтны цөсийг хөөргөж хаячихаад суудалдаа суусан чинь манай багийн идэвхигүй олон эрчүүд “та нар багаа аварлаа, та нар ёстой күүл байлаа, та нарыг ийм цоглог байна гэж бодсонгүй” гээд л биднийг худлаа хөөргөөд, бидэнд баахан бэлэг өгсөн шд. Хамгийн инээдтэй нь багш нарын багуудын үзүүлбэрүүдээс манайх шагналт байранд шалгараагүй ч янз бүрийн уух юмаар шагнуулсан, хаха.
Манайхан өнгөрсөн жил шинэ жилээ хийгээгүй гэсэнөвчин гарсан гэлүү дээ, тэгээд бидний тэр бүжиглэдэг бичлэгийг үзэж баяссан гэсэн. Энэ жил бас л тэр бүжигчид түүх болчихсон яригдаад л байна гэсэн шүү.
Яг одоо би гэр лүүгээ гялс шурхийх ажил гарчихлаа, орой буцаж ирээд сэтгэгдэлд хариу өгөөд, найзуудын блогоор орноо.
Бүжиг гэснээс маргааш би орой бүжгэнд явах гэж байгаа. Нөхөр зөвшөөрсөн. Ёстой нэг балай авнаа.

Friday, December 17, 2010
Юм үзээгүй амьтан шд би
2010 оны 12 сарын 5-нд нэг баян айлд очоодоо. Оюутан маньд ямар баян найз гэж байх биш. Гэхдээ нэг найзынхаа урилгаар түүний найзынд нь очоод. Юм үзээгүй амьтан чинь гоё санагдаад байхаар нь хэдэн замбараагүй зураг оруулчихъя.
Энэ Jumping castle. Бас нэг залуу баахан хүүхдүүдийг осол авааргүй тоглуулах гээд тэнд өдөржин халуун наранд шарагдана билээ.
Хониныхоо дээжийг харуулж байгаа юм байх гэж ойлгосон. Олон төрлийн фермийн амьтантай, бас гахай, туулайнууд байсан шүү.
Тугал
Ямаа
Пони гэдэг жижигхэн морьнуудтай юм билээ.
Галуу
Усан санд бөөн хүүхдүүд. Манай хүүхдүүд хүртэл усны хувцасгүй ирчихээд орчихсон.
Энэ мангар том хашааных нь нэг хэсэг газар нь.
Энэ усан дотор нь улаан загаснууд байна лээ.
Теннисний талбайтай.
Тэр бидэнд зориулсан хоолны газар
Энэ дээр хүмүүс шатар тоглож байгаа юм. Шатрын хүүний толгой харагдаж байгаа биддээ.
Бас 2 алиалагч хөлслөөд ажиллуулчихсан, тэр 2 нь хүүхдүүдийн нүүр гаран дээр юм зураад, нарийнхан шаар үлээгээд янз бүрийн юм хийж өгч байна лээ. Тэр олон хүнийг хөлсөлж ажиллуулж, маниусыг баясгаад, бид ч баясаад л байлаа.
Нэг хүүхэд маань усанд хөл алдаад би хувцастайгаа үсэрч орж татаж гаргаж хөглөснийг үл тооцвол сайхан байлаа. Тэр палааж яах вэ, энэ химийн бодистой усанд нь цаг муухай болчих вий гэж харуусал төрлөө. Солих хувцасгүй би нь хурдан харихын түүс болноо доо. Уг нь гоё хоолноос нь идмээр байсан л даа. Даанч энд тэндээсээ ус дуслуулчихаад, хамаг хувцас нь биендээ наалдчихаад хоол руу дайраад байлтай биш. Би дандаа л өлсгөлөн, хоол ярих юм даа.
Жич: Нөхөр усанд сэлж чаддаггүй юм. Тэгээд зүгээр зогсож байхаар намайг эмэгчин бар шиг архираад ус руу дүүлэн орох агшинг дарсан бол би энд тэр зургаа оруулах байлаа, сүртэй шдээ тээ.
Thursday, December 16, 2010
Заримдаа би
далайн дээрэмчин болмоор санагдаад байдаг юм. Тэгээд далайн дээрэмчинтэй холбоотой ном уншиж судалнаа.
Өнөө өглөө энэ тоть манай балкон дээр ирж суучихаад надтай яриад байсан. Би даанч юу гээд байгааг нь ойлгодоггүй. Далайн дээрэмчин болбол энд далай нь байна, бас тоть өөрөө ирээд байх юм. Тэр дээрэмчид чинь нэг нүдээ хар бөөрөнхий юмаар хаагаад байдаг даа, би тэрийг нь далайн дээрэмчид бүгдээрээ л нэг нүдгүй юм байх гэсэн чинь, үгүй гэнээ. Гэрэлтэй газар байж байгаад доошоогоо завьны хөндий гэх мэт харанхуй газар руу орохоор нүд нь харанхуйд дасаагүй тул юм хардаггүй учраас тэр хар бөөрөнхий хаалтаа нөгөө нүд рүүгээ шилжүүлж, харанхуйд дассан нүдээрээ хардаг гэнэ шүү.
Ашигласан материал: Далайн дээрэмчин болохыг хүсэгчдэд гарын авлага, 1877 он. хаха
Гарчиггүй
Би 2-р ангид байхдаа амьдралдаа анхны бөгөөд сүүлийн хайрын захиаг ангийнхаа хөвгүүнээс авч байлаа шд. Гэвч тэр захиа миний гарт ирээгүймаа, харамсалтай нь. Захиа өгөгч бид 2 зэрэг самбарт гараад би тоогоо түрүүлээд бодоод суучихгүй юу. Нэр нь П. Нөгөөх маань захиагаа надад өгч байгаа царай нь самбарын шохой тавьдаг тавиур дээр надад ойрхон тавьчихсан байгаа юм, түмний нүдэн дээр, нээх хулчгар гарт минь атгуулчихгүй. Тэгээд суухдаа буцаагаад захиагаа авчихаж чадахгүй, орхиод суусан чинь ангийн жижүүр Н.У олоод түмэнд дэлгээд, бас өөдгүй гар, хэхэ.
5-р ангид байхад би ангийнхаа нэг хөвгүүнд сайн болоо. А гэдэг юм. Сагс тоглоход гар сайхан нийлнэ шд, эсрэг тал болсон ч санамсаргүй алдаж байгаа юм болоод надад хааяа бөмбөгөө өгөөд ч байгаа юм шиг, хааяа надад тусалж өөрийн багтаа шавар хаагаад ч байгаа юм шиг болохоор чинь дурлахаас яах юм бэ. Намайг угаасаа хэн ч тоодоггүй байсан юм чинь, би өөрөө л хэн нэгэн надад сайн байх л ёстой гэж ургуулан бодож байгаа байхгүй юу. Нэг өдөр дал тариа хийнэ гээд л ангид цагаан хувцастай хүмүүс орж ирээд л биднийг 1-р эгнээнээс эхлээд тарьж эхэллээ. Би тариулчихаад нөгөөхөө харна биддээ. Тэгтэл тэрний ээлж болсон чинь муухай дуугаар бархираад, уйлаад, зугтаагаад бөөн юм болоод, хайрт маань ангиас гараад зугтчихсан. Рээтингээ унагаагаад, хэдхэн хормын дотор шууд 0 болоод миний хайр тэр дороо л дуусчихсан. Нээх булчин шөрмөс нь зангирсан сайхан залуу маань юу вээ, энэ чинь одоо, хэлэх үг олдохгүй, хэхэ. Намайг цагаан морио унаж ирээд л авна даа гэж хүлээж байсан чинь нэг муу зүүнээс айгаад, сэлэм эргүүлээд намайг дайснаас хамгаална гэж мөрөөддөг байсан чинь, би оронд нь сэлэм эргүүлээд тэрийг аврах юмуу хаашааен. Би 5-р ангидаа хатуу чанга ээжийнхээ удирдлага дор судас тариа хийж сурч байсан шд.
Үүнд гарчиг өгөх гэсэн чинь олдоггүй ээ. "Хайрын захиа" гэж нэрлэх гэтэл тэр захиаг нь би уншаагүй, "10 жилийн дурлалын түүх" гэж нэрлэх гэхээр намайг тоож үерхээгүй юм чинь одоо гарчиггүй байхаас. Амарсайхан блог дээрээ тарианаас зугтсан гэж бичсэн байсан, бас нэгэн охины хайр зогссон байхдаа гэхгүй юу, хэхэ.
Уг нь хайрын захиа авч үзсэн бол байнга биедээ авч яваад л, хүмүүсээс нууж уншаад л, бас захиагаа үнсээд л, зарим захиа авч үзээгүй охидод гайхуулахгүй юу, би энэ тал дээр нээх азгүй. Угаасаа маанагжуу тооны машиныг хэн ч тоох билээ дээ.

Wednesday, December 15, 2010
Bakugan
Tuesday, December 14, 2010
Монголын ардын армийн буу шийдэм 2
Өмнөх бичлэгт дурьдсан, их сургуулиа төгсөөд 16, 17 жил уулзаагүй байсан ангийн хөвгүүн намайг эндээс хэрхэн олсныг хэльюү.
Тэрээр Сөүлээс Сиднэй рүү хөөрсөн онгоцонд манай ээжтэй зэрэгцэж суусан байгаа юм. Тэгээд онгоц газардахын үед ээж маань түүнээс "энэ хуудсыг эндээс хуулаад бөглөөд өгөөч" гээд нэг цаас өгчилдээ. Ангийн залуу нөгөө цаасыг нь хартал дээр нь "Монголын ардын армийн буу шийдэм" гэдэг миний нэрний ард утасны дугаар минь байж л дээ. Тэгэнгүүт л ээжээс танай охин чинь төдөн онд тийм сургууль төгссөн үү гэж асуугаад л намайг олоод авч байгаа юм. Ээж болохоор түүнийг зурагтаар л их гардаг хүүхэд зохиолын дууны дуучин байх гэж бодож явж. Харин ангийн хүүхэд эрдэм сурахаар Австралийг зорьж яваа нь тэр байв. хэрэв намайг Нараа Сараа Навчаа Цэцгээ гэдэг байсан бол ангийн андтай ингээд хөрш болохгүй нь байна шд.

Sunday, December 12, 2010
10-12-ний өдрүүдэд
Баасан. Өглөө хүүхдүүдээ хүргэж өгөөд, машинаа засууллаа. Ослын дохионы гэрэл бүтэн ажиллаж байсан мөртлөө, баруун тийш эргэх дохио өгөхөөр ажилладаггүй ээ. Энд буруу урсгалтай тул дохио өгөлгүй баруун тийш эргэх нь их осолтой. Тэгээд л яахав дээ, машинаа засварт аваачиж өгчихөөд л сургууль дээрээ хичээлээ хийж байгаад, үдээс хойш дууслаа, машинаа ирж ав гэхээр нь очиж авлаа. 198 доллар гэснээ дээр нь тип нэхсэн. Би энд ирээд огт тийм юмтай таараагүй. За олон хүүхдийн асуудал дуусахгүй дээ. Гэртээ ирэх замдаа хүүхдүүдээ цуглуулаад ирлээ. Бас 1 нь эмнэлэг явах шаардлагатай болжээ. Одоо бүх эмнэлэг хаасан тул оройн хоолоо хийж идээд, зарим хүүхдээ гэртээ найзтайгаа үлдээгээд, эмнэлгийн түргэн тусламж руу явлаа. Оройн 9 цаг гэхэд эмнэлэг дээр очлоо. Энэ өдөр дууслаа, эмч үзээгүй хүлээж л байна.
Бямба. Бүтэн 6 цаг хүлээсний эцэст үүрээр 3 цагт арай гэж эмчид үзүүлтэл хүүхдийн асуудлыг энэ эмч нь шийдэж чадахгүй гээд өглөө 10 цагт дахиад ирвэл нарийн мэргэжлийн эмч бэлдээд байж байя гэнээ. Одоо яахав, харьж хэдэн цаг унтахаас. 4 цагт унтахаар хэвтлээ. 6.30д сэрүүлэг дуугарахад найз охиныхоо Монголоос ирэх нөхөр хүүхдийг нь тосох гээд нойрмоглон сэрлээ. Би найзынхаа гэр бүлийг тосож өгнө, чи тэднийгээ амралтын өдөр энд ирэхээр билет захиарай гээд би олон өдрийн өмнө амлаад, Баасанд манайд хоноод өглөө нь хамт явъя гэсэн юм. Тэгээд одоо эмнэлэг дээр нойргүй хонолоо, тосож чадахгүй гэлтэй биш. 7 цагт гараад 7.50 гэхэд онгоцны буудал дээр очсон байлаа. Би арагшаа бас яарнаа, нөгөө эмнэлэг нь манай гэрээс бараг онгоцны буудал орох дайны зайтай. Найз маань намайг буцаад яв гэсэн ч би "нэгэнт би энд байж байж гэр бүлийг нь аваад явмаар санагдаад байдаг, "за 8.15 гэхэд гарч ирэхгүй бол би явъя" гээд байж байтал ашгүй 8.13д гарч ирлээ, бушуухан тэднийг түр байранд нь буулгачихаад, эргээд л эмнэлэг рүү хүүхдээ аваад хөдөллөө, давхисаар эмнэлэг дээр 10.1 гэхэд орж ирлээ. За тэгээд бас хүлээнэ. 12 цагт нэг юм үзүүлж аваад харихдаа их сургуулийн ангийнхаа хөвгүүнийг гэрээс нь аваад гэртээ 13.30 цагт ирлээ. Ангийн хөвгүүний гэр бүл 1 сард ирнэ гээд нөгөөх маань манайхтай хөрш болно гээд байр хайх ажилдаа бас намайг дайчлаад. Өглөө гэр бүл нь ирсэн найз охин бас манайхтай хөрш болно гээд. 2 цагаас нөгөө 2 байр хайгчаа дагуулж яваад, хооронд нь танилцуулаад, одоо ингээд цаашаа өөрсдөө хай гэж замыг нь зааж өгөөд 4 цагт гэртээ орж ирээд буцаад гарлаа. Манайхтай ойрхон амьдардаг Австралийн иргэн монгол айлын хүүхдийн 1 насны төрсөн өдөрт уригдаад, дэлгүүрээс гялс бэлэг аваад очлоо. Нөхөр бид 2-н хэн нь машинаа барьж, хэн нь пиав уухаа хуруудаж шийддэг уламжлалтай. Энэ удаа би ялаад. Нөхөр уухгүй байгаа юм чинь хүүхдүүдээ нүдээ харах ажлыг давхар хийнэ. Орой 9 цаг болоход үнэхээр ядарсан хүн гэртээ ирээд гудсан дээрээ хэвтлээ гэсэн чинь тас. Хуруудаад ялна гэж үүнийг хэлдэг юм. Харин ялагдсан хүн гэртээ ирээд хүүхдүүдээ хооллоод, усанд оруулаад, унтуулаад, хамгийн сүүлд нь унтахыг хэлдэг юм даа, манай гэрийн дүрмээр.
Ням. 9 цагт сэрээд, гоё палаажтайгаа унтсандаа жаахан харамслаа, үрчийгээд муухай болж. Манайх индүүгүй айл шд. Энэ бол согтоод унасан юм биш, өмнөх өдөр нь эмнэлэг дээр нойргүй байсны хар гай гарсан байнаа. Тэгээд Auburn дахь хятад зах орж махаа авч тавьчаад 12 цагт хичээлээ хийнэ дээ гээд заналтайгаар сургууль дээрээ ирчихээд сууж байна. Нисванис "сургууль нураасай" гэдэг шиг би заримдаа "багш өвдөөсэй" гэж боддийн шд, хаха, би муу хүн байгааз, өөрөө багш юм байж.

Friday, December 10, 2010
Овоо муу гар
шдээ, манай нөхөр.
Манай нөхөр тас хөдөөний улаан хацартай, бов бор, нусаа татсан оюутан юм байж багш нарын өрөөнд (би бол том багш, хаха)орж ирээд, ПиСи-ний нь screensaver (тэр үед багш бүрт ПиСи байдаггүй байсан юм) дээр нь "Гилийн хатантаан, би чамд хайртай" гээд нэрээ биччихсэн байгуул яахав? Тээд л бид суучихсан шд. Манай хүн айлд толгой хоргоддог, мөнгөгүй шалдан оюутан байсан юм даа, тэр үед.
Манай багш нарын нүд орой дээрээ гараад л, өвгөн проф-н зүрх хаагдах хүртлээ хүмүүсийг шоконд оруулж байлаа.
Өмнөх бичлэгийн Чуупсийн сэтгэгдэлд хариулж байгаа шөө, хэхэ. Харин гоё дурсамж сэргэчихлээ.

Thursday, December 9, 2010
Хөдөлмөр зуслан, намрын ажил
Манай сургууль Зүүнхараад, яг Хараа голын эрэг дээр хөдөлмөр амралтын зуслантай байлаа. Нэг давхар дан байшингууд, тэр нь холоос майр гоё харагднаа. Яг хажууд нь очоод харахаар нээх гоё бишээ, үгүй үгүй гоёо гоё.
Биднийг 5-р ангиа төгсөнгүүт л зун бүр хөдөлмөр амралтын зуслан руу анги ангиар нь 21 хоногоор явуулна шүүдээ. Бид зун нь зэрлэг зулгаадаг байлаа. Намар нь 14 хоног очиж ургуулсан ногоогоо хураана даа. Социализмын үед байсан болохоор үнэхээр хүнд өвчтэй хүүхдүүд л явахгүй үлдэж хоцордог байлаа шд. Тэгээд ч өнжсөн хүүхдүүдийг их ад үзнээ, сургуулийн захиргаанаас. Би л гэхэд ганц ч өнжөөгүй нийтдээ 10 удаа явсан байгаа юм даа. Их гоё шд. Бид нар чинь вокзал дээрээс бөөн хүмүүсээр гаргуулаад л бас тосуулаад л. Зун хэд хэдэн ээлжээр очиж амрана, гоё ах нарын ангитай хамт явж таараасай гээд л залбирна шүү дээ. Зуны ажил нь бүр амархан. Өглөө 3 цаг, үдээс хойш 3 цаг зэрлэг зулгаана, бусад цаг нь амралтын цаг. Юун төлөө Хөдөлмөр АМРАЛТЫН зуслан билээ дээ. Зун бол бид пүүгээ авч авч явдаггүй, тэндээ бэлэн ор хөнжилтэй, зөвхөн чемоданаа аваад л явна. Тэгээд л 8,8-аараа өрөөнүүддээ хуваагдаад л орно доо. Ангийн хөвгүүдийг бас ойрхон хуваарьланаа. Хэдэн ч байшинтай байлаа даа. Ахлах ангийн гоё гоё ах нартай дандаа л хамт нэг байранд хуваарьлагддаг байлаа шд, гэхдээ эгч нарт нь дургүй ээ яджаахад. Тэд нарт бас биднийг даатгадаг байсан юм уу. Өглөөний цайгаа уугаад, 9-12 хооронд ажиллаад, өдрийн хоолоо идээд, 2-5 хооронд ажиллаад л болоо. Тэгээд л эрх чөлөөтэй ширээний теннис, сагс, волейбол тоглоно, орой нь дискодно. Амралтын өдөр амардаг байсан юм. Гэхдээ тэр үед Бямба гариг ажлын өдөр байлаа. Амралтын өдөр болгон ангиудын хооронд тэмцээн уралдаан зохионоо.
Намрын ажил нь арай хүнд болоод тэр юмуу цалинтай байдаг юм. Би зуны ажлаас цалин авч байснаа санахгүй байх юм. Намар пүүгээгээ чирч явнаа. Учир нь намрын ажил богино, бас бүх ангиудыг нэг дор явуулдаг тул нөгөө байрнууддаа биднийг олноор нь байрлуулахын тулд цэрэг төмөр орнуудыг хураачихдаг. Намрын ажлын ажиллах цаг нь урт, бас намар хүйтрээд эхэлчихсэн, зутарна шүү дээ. Ханиад хүрэх, хоолой ам өвдөх бол маниуст энүүхэнд.
Энэ ажлаар хэн нь хэн бэ гэдгийг ёстой харуулна даа бүх юман дээр. Жнь: Гэрээсээ авчирсан идэх юмаа бид нар дундаа идэж уугаад л дуусна шд, гэхдээ Зарим хүүхдүүд авчирсан юмаа дуусчихсан гэх мөртлөө шөнө хөнжил дотроо идэх үед нь үйлдэл дээр нь барьж авч, хөөрхийг ангиараа нийлж гадуурхана. Социализмын үед тийм мангар байлаа шд.
Бид нар өлслөө гэхээр л багш "хэзээ та нар гэртээ өдөрт 2 удаа махан хоол идэж байсан юм, энд та нар өлсөх ямар ч үндэс байхгүй" гэнэ шүү дээ. Нээрээ ч тийм дээ. Бид л болсон хойно дуртай үедээ боорцог мэрж чадахгүй болохоороо өлсөж байгаа юм шиг л санагддаг байсан биз.
Хараагийнхан аймаар зэрлэг гээд л бид нар үхтлээ айнаа. Тэд нар орой болохоор л морьтойгоо давхилдаад л хүрээд ирнэ. Тэгээд ангийнхаа охидоос тэдийг өг гэж байна гээд л хөвгүүд биднийг айлгана. Гэхдээ хөөрхийсүүд бид нартай л танилцах гэсэн хүүхдүүд л байхгүй юу. Тэд нар бид нарт ааруул өрөм авчирч өгөхөөр бид идчихнэ, тэгэхдээ л айгаад л найзлахгүй шүү дээ.
Бид нээрээ юу ч мэдэхгүй байсаар л сургуулиа төгссдөг байлаа шд. Ямар сайндаа 10-р ангид байхдаа манай ангийн М гэдэг охин биднээс "Би хөвгүүдийн жорлонд ороод А-г шээснийх нь дараа тэр жорлонд нь би шээчихвэл жирэмсэн болох болов уу" гэсэн чинь бидний хэдэн охины хэн нь ч хариулж чадаагүй шд, хэхэ. Мэдэхгүй байгаа юм чинь.
Их сургуульд ороод 2-р курсдээ уртын намрын ажилд явж байлаа. Бид нар Жаргалантын САА-д очиж төмс хураасан юм. Эхлээд машинаар хураасан төмсний араас нь шуудай бариад үлдсэн төмсийг нь түүдэг байхгүй юу. тэгэхэд л жинхэнээсээ өлссөөн. Нөгөө төмснөөсөө усанд чанаж идээд л байдаг байлаа. Бас майханд их зутарсан, өглөө босоход л цас орчихсон байдаг байлаа. Тэр үед би анх удаа архи амсаж, тамхи сорж үзэж байлаа шд. Манай майханд манай ангиас гадна өөр нэг анги, эрэгтэй эмэгтэйгүй хамтдаа байна шүү дээ. Тэгээд л нөгөө ангийн Өвөрхангайн охинтой нийлээд л майхныхаа ёроолоор толгойгоо гадагш нь гаргаж байгаад л тамхи татна. Нээх дуртай гарууд, өөрсдийгөө нээх том болцонд тооцоод л. Надад анх тамхи татахыг зааж өгсөн найзтайгаа өдийг хүртэл хэлхэлдээд л явж байгаа шд. Тэр маань одоо Японд мастер хийж байгаа.
Ингэж явах чинь их хөгжилтэйгээс гадна зөндөө л юм сургадаг юм байна лээ гэхгүй юу, хэхэ.
Жич: Аж ахуй дээр архи ууж, тамхи татаж сурсан гэдэг чинь би одоо архи ууж, тамхи татдаг гэсэн үг биш шүү нөхдөө. Архийг бол би огт амсахгүй, харин пиво-г хэдэн насандаа ууж сурснаа санадаггүй юм. Ямар ч байсан 10 настайдаа би гадаа тоглож байснаа гэртээ гүйж орж ирэнгүүтээ манайд зочилж байсан хүний өмнөх стакантай пиво-г гүд гүд гээд л аймаар ам нь цангачихсан залгилж, аав ээждээ загнуулж байсан юм. Аав ээж намайг пиво уухад хоридоггүй байсан юм.

Цэцэрлэгийн эрэгтэй багш нар 2
Эргэн тойрны минь хүмүүс
Энд суудаг өрөөнийхнөөсөө эхэлнээ.
Намайг Монгол яваад ирсэн чинь өрөөний маань бангладеш Ноем сургуулиа төгсөөд ажилд орчихож. Тэр Австралийн иргэн бангладеш хүүхэнтэй гэр бүл болоод хүүхэд нь гараад, одоо өөрөө австралийн иргэн болох гэж байна.
Орос Анна маань интернэтээр танилцсан Канбэрра дахь ANU-н эрдэм шинжилгээний ажилтан орос залуутай гэрлээд, сургуулиа төгсөөд Канбэррад амьдрах гээд нүүгээд явчихаж.
Солонгос Юна маань багшийнхаа өрөөтэй ойрхон өрөө рүү нүүсэн байна.
Майк гэдэг цагаан залуу маань гэрээсээ хичээлээ хийдэг болж, өрөөгөөр маань үзэгдэхээ ч больж.
Харин эдгээр төгсөгчдийн оронд 2 хятад оюутан шинээр иржээ. Хамгийн сонирхолтой нь тэр хоёр хос бөгөөд 2лаа тэтгэлэгтэй. Ийм азтай хүмүүс гэж байдагаа. Эрэгтэй нь Хятадын засгийн газрын тэтгэлэг, эмэгтэй нь Австралийн засгийн газрын тэтгэлэгтэй. Тэгээд 2лаа мөнгөтэй юм чинь ажил хийх шаардлага байхгүй. Гэртээ хамт, сургууль дээр бүр нэг өрөөнд хамт гээд өдөр шөнийн 24 цагт хамтдаа байхаар ямар байдаг болоо. Бүр гоё ч юм болов уу.
За хажуугийн өрөөнд нэг цагаан охин байдаг юм. Надаас 5 см орчим л өндөр байх. Тэр хааяа загвар өмсөж мөнгө олдог юм. Нэг орой хэдэн хувцас өмсөөд 1500 доллар шууд л олдог гэж байна лээ. Энэ загвар зохион бүтээгчид эмээгийн хувцасны загвар зохиохгүй юм, би ч бас загвар өмсөж мөнгө олох юмсаан.
ӨӨдөөс харсан өрөөнд проф.Жон ажлаа хийнээ. Тэр сингл байхаа. Өглөө ирэхэд байж л байна. Манай сургуулийн машины зогсоол оройн 8 цагаас үнэгүй болдог тул хааяадаа өдөр нь сургуулиар ирээгүй үедээ би орой ирдэг юм. Тэгэхэд нөгөө Жон байж л байна. Гэрээр дүүрэн хүүхдүүд шаагилдаад манийг нь хичээл хийлгэхгүй шдээ, зугтаад би хагас бүтэн сайнд хааяа ирнээ, Жон байж л байна. Ийм хүмүүс л шинжлэх ухааныг хөгжүүлдэг байхаа.
Монголд уулзсан найзууд бүгд л надад өөрийн бичиж хэвлүүлсэн номоо бэлэглэж байлаа. Зарим нь мэргэжлээсээ тэс өөр зүйлээр ном бичсэн байв. Японд 6 жил программ бичсэн найз маань Судоку гэдэг тоглоомын ном хэвлүүлсэн байна.
Манай нэг лам найз өөрийн 20 жилийн амьдралаа зориулсан зурхайн 3 боть номоо, хобби нь болох гэрэл зургийн номтойгоо дурсгасан. Тэрээр одоо удахгүй буцахын хооронд гээд л ярих юм, энэ дэлхийгээс буцах бэлтгэлээ хийгээд байгаа ч юм шиг. Уг нь маньтай чацуу л юм байгаан. Би өөрийгөө майр залуу л гэж боддийнш. Миний амьдрал өдөр бүр шинээр эхлэх гээд байгаа юм шиг л би чинь өглөө бүр л хөөрөөд догдлоод байдаг шд.
Төрийн албанд зүтгэдэг найзууд маань бүгд л дарга болоод, бизнес эрхэлдэгүүд маань баяжаад, монголд үйлчилгээ энэ тэр их гайгүй болчихож, бас хүмүүсийн харьцаа харилцаа их сайхан байна.
Би сая монголоос маш их эерэг сэтгэгдэлтэй ирлээ. Хурдан л харимаар санагдсан шүү.
Эцэст нь, миний үеийнхэн бүгд л хар шил зүүгээд жип гэдэг машин дотор ороод суучихсан байна лээ.

Wednesday, December 8, 2010
2010 он - миний хувьд онцлох үйл явдлууд
Сүүлийн үед би somegirl шиг unplugged бичдэг болоод байгаа. Яг анхны төрсөн сэтгэгдлээ шууд буулгаж байхын тулд сэтгэгдэлд хариу өгөхдөө хүртэл бодож ухахгүйгээр шууд л хариулж байгаа. Дараа нь хариултаа харахаар, тухайн үедээ юу гэж бодож байсан юм болдоо гэж өөрийгөө шоолох юм даа, хөөрхий.
Энэ жил маньд нь тохиолдсон олон олон үйл явдлаас онцолж болох юм гэж үзсэнээ тайлагная. 2010 он сайхан жил болж өнгөрч байнаа, 2010 оноо чамд хайртай шүү. Одоо он дуустал надад онцгой явдал тохиолдохгүйг би мэдээд ийм эрт тайлангаа тавиад, хурдан бэлгээ авахаар шийдлээ, хэхэ.
1. 3-р сард Хавай руу явж нэгэн мөрөөдлөө биелүүлсэн.
2. 5-р сард Мужийнхаа засгийн газрын байгууллагад 7 хоногийн дадлага хийлээ. Дадлагын гол зорилго байгууллагын соёл, дотоод зохион байгуулалт, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах байлаа. Япон менежментээс тэс өөр байлаа.
3. 6-р сард Блогтой хүний зөвлөлгөөгөөр блогоо 3 жилийн дараа сэргээлээ.
4. 7-р сарын 5-8-ны хооронд хуралд оролцохоор бүх юм жин тан болсон байсан ч 6 сарын 24-нд хүүхэд хүндээр өвдөж, эмнэлэгт хэвтсэнээр хуралд оролцож чадахаа байлаа. Энэ бол 2 дахь удаагаа хурал кансэл хийж байгаа явдал юм. 2009 оны 7 сарын эхээр бас хуралд оролцохоор үүрээр чемоданаа чирээд гарч яваад, хурлын эхний хэсэгт суусан ч хүүхэд өвдөөд, тэр оройдоо хурлаа хаяж ирээд, шөнө нь эмнэлэгт хэвтэж байлаа.
5. М авч унан бас нэгэн мөрөөдлөө биелүүлж байна.
6. Монголд судалгааны ажлаа сайн нөхдийн хүч оролцоотойгоор амжилттай гүйцэтгэв.
7. Монголд сая очихдоо санамсаргүй бөө охинтой 30 минут ярилцаад, ирснээсээ хойш хэд хэдэн бөөгийн тухай ном уншиж, цоо шинээр бөөгийн талаар цэгцтэй мэдлэгтэй боллоо.
8. Сая монголд очихдоо Бадамлянхуа хүүхдийн асрамжийн газраар зочилж, хуульч блогчин Обод-той 30 минут уулзлаа. Обод ба түүний нөхдийн ажиллуулдаг бас санхүүжүүлдэг гэр хороололд байдаг хүүхдэд зориулсан номын сангийнх нь тухай та нар уншаарай. (залхуу гар би энд линк яаж оруулдагийг нь уншаад сураад нэмчих юмсаан) Би өөрийн хүсэж мөрөөддөг хүмүүнлэгийн ажлаа хаанаас эхлэх талаар тод зураглалтай болж, сургуулиа төгсөөд харихаараа эхлүүлэх ажлынхаа гараагаа тавиад ирлээ. Өдрийнх нь талхыг өгөөд байх биш талх барих аргыг нь зааж өгмөөр байна.
9. Маш их хүч чармайлт, хөрөнгө, хугацаа (11 сар) зарцуулан байж, олон жилээр үргэлжилж магадгүй хүүгийнхээ эмчилгээг Австрали эмч нартай олон ч удаа уулзаж, зөвшилцөж, зөрөлцөж байж 12 сарын 3-аас эхлүүллээ. Үүндээ би их хаппи байнаа, бусдаас нь илүүгээр.
Хэдхэн хоромд санаанд орсон нь энэ хэд байлаа. Хэрэв орхигдуулсан зүйлс байвал нэмнээ.
Хүмүүсээ, над зөвлөлгөө хайрлаач. Нойргүй болгодог эм байна уу? Би хичээлээ хийж амжихгүй байнаа, шөнө унтахгүйгээр хичээлээ хиймээр байхын.

Monday, December 6, 2010
Setgegdeld khariulakh ni
Manii PC uvduud baisan chin odoo bur baikhgui bolson. Khalit uur hunii PC-ees enehuu postiig hiilee.
"Blogoo khaalaa" gesen bichlegt (bichleg gehed tomdoh l bh daa) uldeesen shinehen setgegdel bolno. Tsag zavaa zartsuulan baij bichsen huniig hundleed nadaas uur humuust unshuulahiin tuld end tavilaa. Haramsaltai ni ter neree bicheegui baina.
Anon, bi tanii bichsen zuilsiin ihenhtei ni sanal negdej baigaa ch, hamgiin suuliin paragraph-tai chin sanal negdehgui baina. Blogoo khaakh ni soyolgui uildel gedgiig bi huleen zuvshuuruh bolovch ch "тухайн хүний хувийн ухамсар асуудалд хандах хандлагыг тодорхойлж өгдөг юм шигээ" gedegtei chin ogt sanal niilehgui bna. Uchir ni bi blogooroo niigemd bolon cyber yurtuntsud undur bair suuri ezleed l, esvel humuusiin amidrald mash chuhal medeelel tsatsdag bol naad ug chin taarch magadgui um. Tegeed ch bi uuriiguu blogchin gej helehees ichdeg. Nad shig hund hereggui um bichdeg, byatshan saraachigchiin huvid naad ug chin tohirohgui baina.
Umnu ni bi tsuun toonii unshigchidaa hundleed "Blogoo khaalaa" gej hed honogiin umnuus helj baigaad haaj baisan, odoo bol genet neg udur shaltgaan, tailbarguigeer haah baihoo. Ugaasaa khaakhaa hurvel tailbar tavih ni iluuts bizee.
Ер нь бол Монголчууд блог бичиж эхэлсэнээс хойшоо олон жил болж байна. Анх гадаадад гарч блог бичиж эхэлсэн хүмүүс маань нийгмийн арай өндөр хүрээний хүмүүс байсан учраас тодорохой хүрээний сэдэв хөндөж блог бичдэг байсан харагддаг.
Дараахан нь монголчууд интернэт нийтээрээ шахам хэрэглэх болж блог бичих нь ихэссэн.Олон төрөл чиглэлийн хүнд мэдээлэлтэй блогууд гарч тэр ирсэн.
Тухайн амьдарч байгаа улс орныхоо мэдээлэл бүхий олон блог байдаг.Блогоороо дамжуулж танилцаад гэр бүл болсон дотно сайхан найз нөхөд болж болсон олон тохиолдол бий. Сүлжээний сайтууд блогын нэг зорилго нь тэр юм. Шинжлэх ухааны судалгаа тэмдэглэл санал бодлоо хуваалцах гээд өчнөөн зорилго бүхий блог бий.
Блогийг нээсэн ник нэр болон бичвэрийн байдлаас нь хараад байхад бичигч этгээд маань ямар байдлаар блог бичиж байгаа нь харагддаг. Зарим нь өдрийн тэмдэглэл ч юм уу ямар нэг хувийн блогоо бичиж байгаад таньдаг хүмүүс нь юм уу хэт ойрын хүрээнийх нь хүмүүс уншаад дотносоод эхлэхээр блогоо хааж эхэлдэг.
Хүн амьтан болж төрөөд ээждээ уйлж сүү нэхэж уйлдаг.Дараа нь бүдэрч унаад өвдөгөө шалбалаад чулуунд уур бухидлаа гаргадаг. Том болоод ухамсар суусныхаа дараа бодит байдлаар шийдэж чадахгүй зүйлээ далд ухамсар ба шашны өөр хүчин зүйлд итгэж даатгаж тайвширдаг.
Үүнтэй адил хүний хувийн амьтных нь арашин байнга л ямар нэг зүйлд тайлагнаж тайвширахыг шаардаж байдаг. Далд өөр нэрээр блог бичигчид маань найз эхнэр нөхөр ч юм уу хэн нэгэнтэй хуваалцаж чаддаггүй зүйлээ блогоороо хуваалцаж тайвшиодыг олдог. Энэ бол оюун ухаант хүний амьтнаас ялгарах онцлог шинжлэх ухааны дэвшил юм.
Ник далд нэрээр бичигчид маань өөрөө илчлэгдээд сайбэр түншүүдтэйгээ хэт ойр дотно болоод эмоцоо илэрхийлэх боломжгүй болоод ирэхээр блогоо хаадаг.
Тэр үед амьтных нь шинж чанар ухамсар хоёрын аль нэг нь дийлж гарч л таарна.
Бичигч маань блогоо хаах шалтгаанаа сайбер найздаа хамаатуулж хаах нь зохимжгүй зүйл юм. Өөрөө ямар нэг тааламжгүй, блогоо үргэлжлүүлж чадахгүй шалтгаанд хүрээд блогоо хаагаад өөрт төрсөн мэдрэмжээ сайбэр найздаа халдааж үлдээх нь зохимжгүй юм.
Бичигч блогоо хаачихаад сэтгэл зовнил бухимдал бусад байдлаа хуваалцах талбаргүй болж сэтгэл зовнилыг өөртөө хадгалж байх нь блогийг хаалгахад хүргэсэн болон хүргээгүй ч хүргэсэн гэж бодож байгаа этгээдэд бас хэр хэмжээний хүнд тусдаггыг давхар бодолцох хэрэгтэй.
Ийм блохоор блог хаах асуудлыг их сайн бодолцох хэрэгтэй гэж боддог_
Монголын хамгийн анхны блогчидийн нэг Саарал гэдэг блог анх хувийн тэмдэглэл хэлбэрээ явдаг байж байгаад одоо ш-у-ны блог болсон. Их ч унших юмтай олон уншигчидтай том блог байлаа.
Хүмүүс өсөж хөгжихийн хэрээр сайбэрт хандах хандлагаа давхар хэрхэн хөгжиж байгаа тэр хүний блогын жишээнээс харж болно.
Бусдаар би блог бичигч гээд бичиж байгаад гэв гэнэт блогоо хаагаад сайбэр орон зайн нөлөөллийг хүлээж авч чадахгүй хаах нь зохисгүй соёлгүй үйлдэл гэж боддог ч тухайн хүний хувийн ухамсар асуудалд хандах хандлагыг тодорхойлж өгдөг юм шигээ.

Friday, December 3, 2010
2010-12-3
Өдөр бас л бүтэлгүйтсээн. Муу блогийг минь уншдаг нэгний Гилийн хатан яахуу хаягаар ирсэн захианд хариу биччихээд төгсгөлд нь Хүндэтгэсэн гэнгүүтээ дор нь рефлэксээрээ жинхэнэ нэрээ бичээд гялс сэнд товчийг дарангуутаа араас нь ААААА гэж орилоод л үлдлээ. Уг нь Хүндэтгэсэн Гилийн хатан гэх ёстой байсан юм, хаха.
Орой 6 цагаас бага хүүгийн цэцэрлэгийн крисмас парти болсон юм. Би сургууль дээрээсээ шууд л яваад очлоо. Уг нь ч өглөө гоё дээрээ тавиад л гарсан л даа. Тэгээд арга хэмжээ дуусаад идэж уунаа даа. Би аль эрт 1 цагт юм идсэн, орой 8 цаг болоход аргагүй л өлсгөлөн байж таарнаа даа. Үүнийг бичиж байхдаа өөртөө уур хүрээд байна. Хэрэв болдогсон бол цаг хугацааг ухрааж гаргасан алдаагаа засмаар байна. Надад 50 доллар их мөнгө л дөө, гэхдээ л би 50 доллар төлөхөд бэлэн байна. 8 сард би нэг хүүхдийн төрсөн өдөрт оролцоод л гээд л онгироод байсан даа. Гэтэл төрсөн өдрийн эзний аав нь надтай яриа өдөөд. Би тэгсэн яах уу, энэ өлсгөлөн оюутны амьдралаас болж байгаа юм, хаха. Аливаа юманд дор нь буруутныг олоод буруугаа чихэж байна уу. Хүмүүс идэж уугаад ширээнээс холдоход нь би эзгүйчлээд л тааваараа идэх юм эргүүлж байхгүй юу даа. Гэтэл гэнэт ард нэг хүн надтай мэндэллээ. Эргээд л харсан чинь Харригийн хөөрхөн аав зогсож байдаг юм. Би гэж өлөн ходоодтой гар амаараа дүүрэн идэх юм чихчихсэн, хариу мэндэлж чадахгүй, дуу гарахгүй байвал яах вэ, таминь ээ. Уг нь аливаа хүлээн авалт, үдэшлэг дээр би хөөрөөд угаасаа юм иддэггүй юм. Гэтэл өнөөдөр надад хөөрөөд, сэтгэл догдлоод байх юмгүй байсан болохоороо хоол руу дайрахгүй уу даа. ЭЭ дээ охид бүсгүйчүүд минь, та нар минь хаана ч над шиг амаараа дүүрэн юм чихэж болохгүй шүү. Амаараа дүүрэн юм чихээд зогсож байтал чинь харж явдаг эсвэл хайртай залуу чинь ирээд яриа өдвөл үхсэн ч багадна шдээ. Би ч эмэгтэй хүний нэр төрийг хугалсан муу зүйл хийлээ дээ, хэхэ. Тэгээд нөгөөх маань надтай ярих гээд байдаг би бантаад олигтой ч хэдэн үг сольж чадсангүй. Би маааааааангар их харамсаж байнаа.

"Nagoya Times - B and E" weekly e-newsletter
миний оюутан насны минь АЛТАН ҮЕ Японд өнгөрсөн юм.
Бидний 19 оюутан групп эмайлээрээ Э сангийн эрхлэн гаргасан сонинг хүлээн авч уншиж байлаа. Уучлаарай Япон үгнүүдийг хүчээр ойлгоод явчихаарай гэхээс, хэхэ. Э сан эмэгтэй, Б сан эрэгтэй бөгөөд Жайка-н байранд чинь эсрэг хүйстэй хүмүүс бие биенийхээ өрөөнд зочлохыг хориглодог байлаа. Энэ сонинг тухайн үед уншиж байсан найзуудаас маань миний мэдэхийн 3 хүн миний балайрч сараачсан юмсыг минь уншдаг гэдгийг сая монгол явахдаа олж мэдэж сэтгэл санаагаар унасаншд, хаха. Архивийн чухал үнэт зүйлийг алга болохоос нь өмнө яахуу-аасаа чирээд ирлээ.
Minasan konbanwa,
E sangiin gargaj bui enehuu "weekly e-newsletter"-iig Ta suvgaa solilgui zaaval unchaarai.
Tsuun uguulbereer.
SUMO
B san wa ashta sumo o miyo to omotimase. Zarim eh survaljiin medeelsneer ticket wa 3000-40000 yen desu gene. Asashiyoro saan, ganbatte kudasai.
THANKS GIVING FRIDAY
Ene udriig bid yahan martah bilee. B san to E san wa biiru o kaimashta de centa no robbi de nomimashta. Even any person avalaible to join with them and have had the opportunity to drink beer free of charge, under the generous support of B an E, unfortunatelly Muslims and South-east asian people don't drink ... Sain l biz dee, khoroohgui.
ACCIDENTS
Tokyo bolon Okinawagiin nukhduuded zarim neg osol, gemtel, baigaliin ayultai uzegdel bolson shig yavdal Nagoyachuudiich ch mun toirsongui.
B san duguigaar khurd khetruulj yavaad khuchtei unaj khulunduu gun sharkh avsan bol E san mun duguinaas unaj uvdug ni blue bolson baina. Ankhaaral, bolgoomj yanaas ch chukhal bolohiig edreer yavdal kharuullaa.
VOLUNTEERING
Nagoyachuud hagas sainii ugluu ertlen bosch "khog theverleh" volunteering ajillagaand oroltsloo. JICA centerees 500 m-iin orchhogiig tseverlesen ene uil ajillagaag 1 Uzbek tovarish "Japanii subotnik" gej nerlelee.
KARAOKE
E san karaoked olon ornii nukhudtei duu duulj, "Shinki uta" gedeg japan duu surlaa. Neg sonin yum bolson ni mongoliin "15-nii sar" duug chugoku jin chineseer duulj E sang gaihahad kurgesen baina.
NIHONGO
B san uuriiguu nihongo-d khamgiin muu gej angid zarlaad baisan ch ter ni end batlagdsangui. Uchir ni Banglo to Viet-uud buur muu bailaa. E san tuhain yud ni B sang uuriiguu tegj zarlahad ni buruutgaj baisan yum.
ATARASHI KIKONDANSEI
B san ehnertei khunii aruin jurmiig deed zergeer chandlan sahij baina. Ter sayahniig hurtel E santai lobby-d uulzaj shaardlagatai yum aa yarij, ugch avch bailaa. Kharin unuudur ter E sangiin uruund orj ayaga tsai uuj, cameraniihaa photog E sangiin komputert sulalaa.
DAITORIYO
Ene sanaliig Nagoyagiikhan demjij baina. Ted Osakad baisan nukhduud Ch sang sanal negtei devshuulne gedegt ergelzehgui baigaa aj. Ireh doloo honogiin suulcheer songuuli yavuulj boloh yum gej ted uzej baina.
Doloo khonogiin toim iim baina.
Onlinaar medeellee ilgeej baigaa bukh nukhdud chine setgeleesee talarhal ilerkhiilehiin satsuu bicheegui khumuust ch mun adil mendchilgee hurgiye.
Biye sain bodoj baihiig erhem unshigchidaasaa khusiye. E-newsletter-iin talaar sanal, gomdol, huselt, talarhalaa iruulj bolno. Bugdiig ni unshsan Tand talarhalaa. Wish you succes and have a nice weekend.
N.E
Writer,

Wednesday, December 1, 2010
Өнөөдөр
Өнөө өглөө 2 багштайгаа 10 цагт уулзах ёстой байлаа. 2 хоногийн өмнөөс бороо ороод байгаа, өглөө бүр ширүүн ороод байхаар нь аминдаа хайртай юм болохоороо сургууль руу М унахгүй автуусаар ирэхээр шийдлээ. 9 цагийн автобусанд суух гээд 8,50 гэхэд буудал дээр зогсож байлаа. Хүлээгээд л байлаа. 9 цагийн автобус ирдэггүй ээ, 9,30 боллоо, бүр 9,30-н автобус ч алгаа. Энд хааяа автобус нь алга болчихдог юм. Би олон удаа автобус алга болохыг баталж чадна шүү, хаха, аймаар байна уу. Японд бол хэзээ ч автобус нь алга болохгүйгээр үл барам бараг хоцордоггүй юм. 2 багшийгаа хүлээлгэх шиг муу юм гэж юу байх вэ дээ, хааяа л уулздаг юм байж. 1 нь Японд доктор хамгаалсан, цаг барихгүй бол бүр болохгүй. 9,42 боллоо. Тэсвэр алдаад гэр рүүгээ гүйлээ. Ороод гялс углаашаа тайлж шидээд даашинз доороо тахал гутлаа углаад, оймс өмсөх ч зав гарсангүй, гараад М-ээ асаагаад ширүүн бороонд шалба нороод ямар ч байсан цагтаа амжаад багш нартайгаа уулзлаа даа. Нөгөө банзалтай М унах боломжгүй гээд л сургаад байсан чинь өнөөдөр яах аргагүй нүцгэн шилбэ, гуяа гялалзуулаад явлаа шд. Уг нь би мини өмсдөггүй юм, гэхдээ М дээр мордохоор чинь даашизны хормой шуугдаад, гуяны тал нь ил явлаа шд. Азаар бороонд даашинзны нойтон хормой гуянд наалдаад, бороогүй бол салхинд хийсээд бүр гуя бүтнээрээ ил явах нь байна шд. Тэгээд гэрлэн дохион дээр зогсохдоо зориуд хажуу хавирганыхаа машинууд руу харлаа. Миний нүүр нүд каскны цаанаас тэдэнд харагдах биш, би ч ичихгүй л хүмүүс рүү харлаа. За тэдний реакцийг бичээд юүхэв зүгээр.
Дараа нь 12 цагт Саратай уулзаад. Сара бол Шинэ зеландын ПиЭйчДи хийж байгаа оюутан бөгөөд судалгааны чиглэл нь судлаач оюутнуудын академик амьдрал болон хөшигний цаадах хувийн амьдралаа яаж зохицуулдаг тухай юм. Тэр 6 оюутны талаар судалгаа хийж байгаа бөгөөд тэдгээрийн 3 нь гэр бүлтэй, энэ 3-аас 2 нь хүүхдүүдтэй, энэ хүүхдүүдтэй оюутнуудынх нь 1 нь эрэгтэй, нөгөө эмэгтэй нь би юм. Түүний 6 оюутных нь хамгийн сонирхолтой судлагдахуун нь би юм гэсэн. Учир нь хамгийн холоос энд хоёр гурван хүүхдээ чирээд ирчихсэн, хүүхдүүдийнх нь асуудал барагдахгүй, байнга эмнэлэг энэ тэрээр явдаг, ер нь хэзээ хичээлээ хийдэг хүн бэ гэмээр байдаг гэнээ би. Тэгээд энэ оны 4 сард миний кэйсээрээ Малайзад болсон эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиад их амжилттай болоод одоо хэвлүүлэх гээд сэтгүүлд өгсөн гэсэн. Мэдээж судалгааны ёсзүйн дагуу маний нэрийг судалгаандаа огт дурдахгүй л дээ.
Сарагаас салаад банк руу явлаа. Өчигдөр мэдээгээр NAB-н систем гэмтэлтэй бөөн асуудал үүсгээд байна гэж хальт сонссон юм. Би нээх их мөнгөтэй хүн шиг л 3 банкинд данстай. NAB дансанд минь миний цалин орж ирдэг, ANZ-н данснаасаа автомат төлбөр, байрны түрээс, хүүхдийн цэцэрлэг гэх мэт дандаа гарах гүйлгээнүүд, Commonwealth-н дансаараа онлайн худалдан авалт, шоппинг хийхдээ байнга картаа уншуулдаг юм. 11 сарын 25нд NAB-н данснаасаа ANZ руугаа байрны түрээсийн мөнгөө шилжүүлсэн чинь одоо болтол орж ирдэггүй, нөгөө түрээс төлөх хугацаа дөхөөд байдаг. Ийм шалтгаанаар банкин дээр очсон ч нааштай хариу сонссонгүй. Дахин хэд хоног хүлээхээс, арай тэр мөнгө маань алга болчихож байгаа юм биш биз дээ. Бүтэн 1 сарын байрны түрээсний мөнгө чинь их мөнгө шдээ.
Монголоос ирснээс хойш миний компьютер ажилладаггүй шүү. IT help 3 дахь удаагаа дуудах гээд сууж байна даа. Өмнө нь ирсэн хүмүүс овоо л вирус энэ тэрийг нь устгаад гоё болгож өгсөн юм. Тэднийг гараад явангуут л ажиллахаа больчих юм.
Ерөнхийдөө бүтэл муутай өдөр ч "Өнөөдөр"-өө чамд хайртай шүү.
Нээрээ харихдаа дахин шалдан гуяа гаргаж явахаар автобусаар хариад, жинсээ өмсөж буцаж ирээд М-ээ унаад харихаас, маргааш би ажилтай тул М-ээ өдөржин энд гадаа хаялтай биш дээ.

Subscribe to:
Posts (Atom)