Wednesday, December 29, 2010

2010-12-28

Өглөө залуу М аваад явахад би виз даруулснаар өдөр сайхан эхэллээ.

3 дахь өдөр машины шил солиулах тул өнөөдөр л нөгөө хүүхдүүдийн аав ээжид машины шилээ харуулж, дахин юм шидүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах гээд байдаг. гэрт орж чаддаггүй ээ, орц руу нь код хийж ордог юм байна. Манай орц 3 хаалгатай гээд бод доо, байнга онгорхой байж байдаг юм, хямд байр учраас. Ямар үндэстэн гэдгийг нь мэдэхгүй учраас халтар л гэхээс. Халтарууд их зовлон үзсэн ард түмэн тул би тэднийг бас их өрөвднөө. Энэ асуудлыг яриад эхэлсэн чинь манай хүүг тэр хүү нь дээрэлхдэг гэнээ. 1 удаа жорлонд орсон байхад нь гаднаас нь дарчихаад гаргахгүй байхад нь манай ээж харж байсан тулдаа очиж гаргасан гэж байна. Бас намайг монголоос ирэхэд нүдний шилний хамраа хугалсан байсан чинь тэр хүү нь манай хүүг найзтайгаа сууж байхад нь толгойг нь хооронд нь мөргөлдүүлээд шилийг нь эвдэлсэн байгаа юм. Энд нүдийг нь шалгуулахад 60 доллар, нүдний шил хийлгэхэд 170 доллар төлсөн. Нүд шүд даатгалд ордоггүй юм. За ууг нь муухай юм бичмээргүй байгаа ч үүнийг хуучин онтой нь хамт үлдээчихье.
За би нөгөө айлыг балкон дээрээ гарч ирэх нь үү гээд чагнаж байгаад шуугилдаад ирэхээр нь гарлаа. Би мэндлэхэд огт мэндэлдэггүй ээж нь байж байна. Би дуудсан чинь харж байна, ярьсан чинь хариулж байна, хэлтэй юм байна шд, дуугардаггүй болохоор нь би хэлгүй л юм байх гэж боддог байлаа. Тэгээд бүр хэрүүлд авьяастай юм байна. Эд над шиг ямар хэлний бэрхшээлтэй юм биш, өөрөөс дуржигнуулж байна. Манай хүүхдүүд хэзээ ч юм шиддэггүй гэнээ. Би "би дандаа л шидсэн тоглоомыг нь авч өгдөг" гээд, буугаад ир машины шил хар гэтэл Үгүй гэнээ. нөхөр нь дор бэлэн байснаараа ирж харлаа. Тэгээд "миний машиныг ч энд тэнд нь зурдаг" гээд хаа хамаагүй юм ярьж байна. Би "хүүхдүүдээ юм бүү шидүүл, хэрэв дахин хагарвал би цагдаа дуудаж шалгуулна" гэлээ. Эд цаашид яаж харьцахыг мэдэхгүй, би байдгаараа л байж байна, хүүхдүүдийг нь зам гаргаж өгөөд, хааяа хэдэн үг солиод л.

Орой нь залуудаа их хотын шөнийн амьдрал харуулдаг болоод бүгдээрээ машиндаа чихэж аваад л хотоор жаал тэнэлээ. Тэгээд буцаад харьж явтал 80 км/ц хурдтай явж байсан машин гэнэт унтарчихлаа. Бараг 12 цаг болж байхад бид хүмүүс рүү залгаж, яахаа асуугаад, тэднээс тусламж хүссэнгүй ээ. Зөвлөснөөр нь NRMA гэдэг даатгалын бас тусламжийн компанид хандлаа. Утсаар яриад бүртгүүлээд, картнаасаа 246,20 доллар төлөөд гишүүн болчихлоо. Тэгээд бидэн дээр 15 минутын дараа ирнэ гэнэ. Хүлээж байтал энэ өдөр дууслаа. Бид улаан зам дээр. 

11 comments:

Umi said...

Тэр аав ээж хоёр нь тийм хонгио толгойтой гарууд юм бол хүүхдүүд нь яаж хүмүүжих нь аргагүй юм дөө. Дахиад хагалуул нь шууд цагдаа дуудаад хэл хэл.

Хүүе ээ одоо тэгээд зам дээр байгаамуу

LuZa said...

угаасаа хүүхдийн хүмүүжил гэдэг эцэг эхээс их шалтгаалдаг юм шиг байгаамаа тээ

бж said...
This comment has been removed by the author.
Nogoohon said...

Таны өдөр тутмын амьдрал гэж бөөн адал явдал юмаа тээ хэхэ. Салахын аргагүй гоё бичнээ бас.

Nogoohon said...

Нэтэд орж ирээд хамгийн түрүүнд таныг юм бичиж үү үгүй юу гэж хардагий шд.

www.gegeen.com said...

hehe, bas ulaan zam deerees blogdood etr aain kk

Гилийн хатан said...

Нафанья-үгүй ээ, 28-ний тухайгаа 29-нд пост хийсэн байна
Луза-үнэн үнэн
бж-баярлалаа
нараа-тоо томьёо заадаг багшид ингэж бичих хэцүү юмаа, баярлалаа
гэгээн-улаан зам дээрээс бишээ, над тийм өндөр тэхнологи айпод, айпад энэ тэр нь байхгүй, үнэтэй шдээ. Өмнөх өдрийн явдлыг 12 цаг болонгуут нь зогсоож байнаа

Гилийн хатан said...

Нафанья-өмнөх өдөр нь би амьд үлдлээ гээд баярлаад байхад тоодоггүй ээ, аан?

Asur said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Хахаха. Ёооё коммент бичкэж хөглөдөг гэжээшт. Би харин амжиж уншиж чадахгүй байшт. Ороол ирэнгүүт овоорцон бичлэг. Тэгээл хаана нь коммент бичлээ гээл манараал хихихи

Нафанья

Anonymous said...

Унаатай амьдрах гэцүү унаагүй амьдрах бүүр гэцүү яалтайв тэ. хэхэ

жигүүр