Thursday, December 30, 2010

2010-12-29

29-ний 00:15. Нээрээ ийм хурдтай явж байгаад гэнэт унтарсан чинь аймаар санагдаж байна лээ, бүх хүүхдүүдтэй хамт явж байсан болохоор.
Дуудсан тусламж 15 минутын дараа хүрээд ирлээ. Бага оврын ачааны машин машины аккуммулятор, бензин гэх мэт ойр зуурын юм үнэгүй авчраад өгдөг юм байна. Гэхдээ хүргэж ирээд, угсраад өгөх нь үнэгүй ч хэрэгтэй зүйлээ худалдаж авна. Нэг ийм машин хүрээд ирсэн ч залуу нь түлхүүр түлхэж үзээд л "миний туршлагаар духны эрзээн (timing belt) нь тасарсан байна" гээд үнэн зөв оношлов.
вэбээс нь авлаа, энэ зургийг
Уг нь 9 оны 8 сард духны эрмээнээ машин 215000 км явахаар нь 800 доллараар солиулсан юм. Тэгсэн түүнээс хойш 60000 км яваад л тасарчихлаа. Тэгээд "машинаа үнэгүй ачуулж болно. Гэхдээ гэртээ хүргүүлчихээр чинь дахин засварын газар руу хүргүүлэхэд мөнгө төлөх учир эндээ хонуулаад маргааш засварын газар онгойхоор шууд тийш нь ачуулчих" гээд "би та нарыг гэрт чинь хүргээд өгмөөр л байна, даанч миний машинд надаас гадна 2 хүн л сууна, уучлаарай" гэлээ. Биднийг найзыгаа дуудаад гэр рүүгээ хүргүүлчих гэхээр нь би "одоо хүмүүс унтчихсан, болохгүй бол бид такси бариад харъя" гээд түүнээс саллаа. Бид такси барихгүй шүү дээ, автуусаа хүлээнээ. 01 цагт гэртээ ирээд, өглөө 8 цагт салхины шил солиулах гэж байснаа утсаар ярьж 30-нд болголоо. Тэгсээр 01:30д унтаад, 7 цагт сэрээд онгорхой засварын газар хайна биз дээ. Ашгүй өнгөрсөн жил духны резин сольсон газар онгойж байна, машинаа аваад ир гэнээ. NMRA руу залгаад машин засах газрын хаяг өглөө. "20 минутын дараа очоод аччихна, өөрөө машин дээрээ очих уу? шууд засварын газар руу очих уу?" гэхээр чинь шууд л гэнэ шд. гэрээсээ гараад л нөгөө тийшээ автуусанд суугаад засварын газар очтол ачааны машины жолооч нь "машин дээрээ хүн байхгүй бол бид ачдаггүй, явлаа" гэж утсаар ярихаар нь одоо очлоо гээд л дахиад автуусдаад очтол хүн байхгүй, юу гээд л намайг хүлээж байх вэ дээ. Энэ оператор нь худлаа хэлснээс би тэнд хүлээх хэрэг гарлаа. Би машин дээрээ ирчихсэн байна, ачаад өгөөч гэтэл 1-3 цаг хүлээнэ дээ, ачаалалтай байна гэдгийн. Одоо хүлээхээс өөр арга байхгүй. Яг 3 цаг хүлээлгэсний эцэст ийм машин ирлээ дээ.


 
Гууглээс
Энэ 3 цагийг барах гэж үйлээ үзлээ. Гадаа 35 хэм халуун, над ус байхгүй, ойр орчимд жорлон, дэлгүүр юу ч байхгүй газар машин зогсчихсон. Халуунд машин дотор манарсаар мангуу болж байтал нэг юм ирж намайг аварлаа шд. Утсанд минь ямар нэт байх биш, хэдэн хүн рүү утсаар ярьж баахан нэгж л үрлээ. Энэ ачих үйлчилгээ нь үнэгүй. хэрэв зөөвөрлөх газар нь 20 км-ээс илүү байвал км тутамд 4,40 доллар гэнэ лээ. Аан тийм найзыгаа дуудаад машинаа чирүүлж болдоггүй гэнэ, бас.
Засварын газар машинаа орхиод, орой нөхөр очиж тооцоогоо хийсэн чинь 611 доллар болсон байна. Хамгийн азтай нь ингэж өдөрт нь машинаа засуулна гэж байдаггүй юм. Хэд хоногийн өмнөөс захиалж, хүлээж байж машинаа засуулна даа, энд.
30-нд салхины шил хэдэн цаасаар солиулах юм бөө мэд, асуух гээд мартаад утсаа тавьчихаад байх юм. Ингээд жилийн бөгсөнд баахан тооцоолоогүй зардал гарч ирээд, би шуналтаж худалдаж авсан зарим зүйлээ дэлгүүрт нь буцааж өгөх шийдвэр гаргаад сууж байна даа. За яахав яахав.

8 comments:

Asur said...

Буцаагаад авдаг дэлгүүртэй газар амьдарч байгаа нь яамай даа. :D

Гилийн хатан said...

Асур-харин тийм, энд юмаа буцаагаад авдаг нь сайхан шүү

Anonymous said...

үүш авчихсан юмаа өгөлгүй гүрий гүрий... тэгэж байгаад болно шд. хэхэ

жигүүр

chuups said...

yamar aimaar yum be, unshsan chin l dotor arzganaj baina. ta tgd orilj bariagui u , bi bol shuud uhaan aldaaad unah bh.

Гилийн хатан said...

жигүүр-нээрээ гүрийнээ, яадгийн. Ийм санаанд таарсан сайхан юмнууд дахиж олдоо ч уу үгүй юу
чуупс-тэгж орилдог үе байхгүй болсон шд. Шууд л ослын дохиогоо асаагаад л, 1-р эгнээнд байр эзлээд ...

Anonymous said...

Оооох ээжээ маамаа Духны эрмээн 800 доллараар сольдог яасан үнэтэйм пэээ.
Би бол ёстой -байжээ даа гэжаагаад өөрөө заснаа. Жилд 40 гаран мянга явдаг гэхээр Гилий хатан ч ёстой жийж өгдөг хүн байнаа нук нук

Г...н

Гилийн хатан said...

эрхэм Г...н-намайг эмэгтэй болохоор нь голдуу хөнгөхөн бөгөөд хол зайд ачаа өгдөг юм. Бас бид энд хөдөөгүүр баахан хэссэн юм, тэгээд л талийчиж. 1 тийшээ яваад трэхэд 1000 км дороо

Гилийн хатан said...

Эрхэм Г...н-чи энд байдаг бол чамаар засуулахгүй юу тээ,даанч Со-д юм даа