Friday, December 3, 2010

2010-12-3

Өдөр бас л бүтэлгүйтсээн. Муу блогийг минь уншдаг нэгний Гилийн хатан яахуу хаягаар ирсэн захианд хариу биччихээд төгсгөлд нь Хүндэтгэсэн гэнгүүтээ дор нь рефлэксээрээ жинхэнэ нэрээ бичээд гялс сэнд товчийг дарангуутаа араас нь ААААА гэж орилоод л үлдлээ. Уг нь Хүндэтгэсэн Гилийн хатан гэх ёстой байсан юм, хаха.

Орой 6 цагаас бага хүүгийн цэцэрлэгийн крисмас парти болсон юм. Би сургууль дээрээсээ шууд л яваад очлоо. Уг нь ч өглөө гоё дээрээ тавиад л гарсан л даа. Тэгээд арга хэмжээ дуусаад идэж уунаа даа. Би аль эрт 1 цагт юм идсэн, орой 8 цаг болоход аргагүй л өлсгөлөн байж таарнаа даа. Үүнийг бичиж байхдаа өөртөө уур хүрээд байна. Хэрэв болдогсон бол цаг хугацааг ухрааж гаргасан алдаагаа засмаар байна. Надад 50 доллар их мөнгө л дөө, гэхдээ л би 50 доллар төлөхөд бэлэн байна. 8 сард би нэг хүүхдийн төрсөн өдөрт оролцоод л гээд л онгироод байсан даа. Гэтэл төрсөн өдрийн эзний аав нь надтай яриа өдөөд. Би тэгсэн яах уу, энэ өлсгөлөн оюутны амьдралаас болж байгаа юм, хаха. Аливаа юманд дор нь буруутныг олоод буруугаа чихэж байна уу. Хүмүүс идэж уугаад ширээнээс холдоход нь би эзгүйчлээд л тааваараа идэх юм эргүүлж байхгүй юу даа. Гэтэл гэнэт ард нэг хүн надтай мэндэллээ. Эргээд л харсан чинь Харригийн хөөрхөн аав зогсож байдаг юм. Би гэж өлөн ходоодтой гар амаараа дүүрэн идэх юм чихчихсэн, хариу мэндэлж чадахгүй, дуу гарахгүй байвал яах вэ, таминь ээ. Уг нь аливаа хүлээн авалт, үдэшлэг дээр би хөөрөөд угаасаа юм иддэггүй юм. Гэтэл өнөөдөр надад хөөрөөд, сэтгэл догдлоод байх юмгүй байсан болохоороо хоол руу дайрахгүй уу даа. ЭЭ дээ охид бүсгүйчүүд минь, та нар минь хаана ч над шиг амаараа дүүрэн юм чихэж болохгүй шүү. Амаараа дүүрэн юм чихээд зогсож байтал чинь харж явдаг эсвэл хайртай залуу чинь ирээд яриа өдвөл үхсэн ч багадна шдээ. Би ч эмэгтэй хүний нэр төрийг хугалсан муу зүйл хийлээ дээ, хэхэ. Тэгээд нөгөөх маань надтай ярих гээд байдаг би бантаад олигтой ч хэдэн үг сольж чадсангүй. Би маааааааангар их харамсаж байнаа.

18 comments:

Cаарал said...

Ёстой баларсан байнаштэ, ядаж байхад хөөрхөн Харригийн аав биш, Харригийн хөөрхөн аав, дээр нь нууцаар хайрладаг залуу... хуруу гараараа зангаад, болохгүй амаа ангайж харуулахгүй дээ, баларсан юм гэж.

Chandmani said...

Соёлтой эр хүн бол амаараа дүүрэн юмтай гэдгийг нь мэдээд хүлээгээд дараа нь ярих байсан байж магадгүй юма. Хөөрхөн аавтай л хүү байна. :)

Enkhtaivan BuBu said...

hahahahhaha

LuZa said...

Журамт гэргийн үүргийг хэсэгхэн хоромд мартаа юу даа гсн хихи

зүгээр дээ бид л өөрсдөө бантаад, гаргасан үйлдэлдээ харамсаад байдаг болхоос биш эсрэг талын хүн бол тэгэсхийгээл мартана дөө

Гилийн хатан said...

Saaral-harin tiin balarsan um bolloo, haha. Huurhun aav gedgiig sain anzaarsan baina shuu ta
Chandmani-ter ih soyoltoi haritssan l daa, daanch bi gej bartsi aldaad, bur 100 dollar ch ugsun ch yahav, hehe, lag bayarhsan
Bubu-hehe
Luza-odoonoos hezee ch hentei ch taaraldaj magad gesen beltgeltei baihaas tee, hehe. Tuunii sanah oig archaad hayah umsan

Anonymous said...

Zugeer hari gazar yavhad tiim yavdal neg bish tohioldnoo. Mongold ch gesen hariin eldev humuus tumen adal yavdal uzej baigaa.

Deer neg odriin hooltoi lekts gedeg yumand suutsan bi hahaad olon hanialgaad alj ogson olon evropochuud dund ternii hajuud naadah chine yostoi togloom. :D

Barimalch

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

хи хи хийснийхээ араас харамсахаар тийм үйлдлүүд шал балай шүү тэ хэхэхэ. Хайртай хүнийхээ дэргэд сандал дээрээс унах ч бас ай лүд шүү хэхэ

Гилийн хатан said...

Barimalch-tegeed ter olon adal yadlaa blog deeree bicheech, hehe
SSA-harin tiim, unalt ni uvdulttei bol uilah hestuu umaa tee

Ingehed baina shdee, nuhuduu bi Mongolchuudiig ulsgulun gej bodchih vii gej haramssan bolohoos, yun huurhun aav hair mair, zuv oilgono shuu, haha

www.gegeen.com said...

bas harchuud haraastai, gatnuuldaastai. hahahaha. muuhai azaartlaa daa....

bi daraa zondoo hooltoi ochihiimsaan. teed ter hoorhond tootsogdood bgaa hunuusiig ni harmaar bn hahaha. minii nud joohon giljgii bj magadgui shw, hunuusiinheer urod-d tootsogdoh ulsuud l hoorhon haragdaad hahaha.

miracle said...

Кк та нээрээ ёстой бүтэлгүйтсэн байна шд кк жинхэнэ нэрээ тэгээд ААААА юу кк. Гялс сэнд дарсан нь их завшаантай хэрэг болжээ кк. Тэр Харригийн хөөрхөн аав бас юун хөөрхөнийн кк. Ингээл таны тэмдэглэлүүдийг уншаал байхаар таны 1 өдөр мангар хөгжилтэй өнгөрдөг байхаа та яджийхад юмны заавал хөгжилтэй талыг нь олоод харчихийн гэснээс би бас тань шиг бурууг тохох хүн гялс олдийшд кк би буруугүй гээл

chuups said...

za teguul taniruu mail bichej neriig chin medej avii baiz. kk

Umi said...

Амаа дараад цаашаа харжаагаад гялзтал зажлаад тэгээд эргэж хараад Hiiiii гэхгүй балайн...

Гилийн хатан said...

gegeen- harin ch harchuudiig haraagui l baigaaz dee. Harj baisan bol yu geed l amaaraa duuren um chiheed zogsoj baih ve dee, hu
Miracle-minii 1 udur yanzan bur l ungurnu shuu dee. Zarim udur hicheelee diilehee bolihoor uurtuu uur hureed, gereer duuren huuhduud hoorondoo hereldeed l buun shuugian,torguuliin huudas huleen avahaar chin gol harlaad l, huuhed uvdvul emneleg deer shunujin noirgui honood l, jargal zovlon suleldeed l ...
UM-harin tiin sonsoogui tsarailj baigaad, aman dah hooloo zalgiad l ergej harah baisan baina shd

ZAYA said...

Хүн юм идэж байхад чинь яриа өдөөд байхдаа яахав дээ. Би бол уучилаарай гээд зангачихна. хэ хэ

Anonymous said...

За яахуудээ. Монгол хүний хээгүй л зан байгааз кккк :P

жигүүр

Гилийн хатан said...

Zaya-bi l hun shig zugeer idej baisan bol yaria urgeljleed l baih baisan, hehe
Jiguur-hehe, bi yer ni ih hamaagui heegui shd

Блогтой хүн said...

Хай Хөөрхөн найзаа чиний блог надад маш их таалагддаг шүү, би бүр ком дээрээ хаягийг тань хадаад хаяцан кк, блогоо бүү хаагаарай найзаа...

Уншууртай бас хөгжилтэй, аз жаргалтай гоё юмнуудаа бичээд байгаарай...

Чиний блог хүмүүст гоё мэдрэмж сайхан мэдрэмж өгдөг гэдэгт майр итгэдэг шүү..

Над л лав 100% зуун хувь гээд дуу дуулаад гарлаа шүү...

Гилийн хатан said...

Блогтой хүн-ингэхэд чи гэртээ ордог болтлоо манай энд хөрш болооч дээ. Би танайхаар бас Анжигай, Алтаргана, Бүсгүйн тэмдэглэл, Эрхцас гээд олон олон айлуудаар хэсмээр л байх юм. Баярлалаа