Thursday, December 16, 2010

Гарчиггүй

Би 2-р ангид байхдаа амьдралдаа анхны бөгөөд сүүлийн хайрын захиаг ангийнхаа хөвгүүнээс авч байлаа шд. Гэвч тэр захиа миний гарт ирээгүймаа, харамсалтай нь. Захиа өгөгч бид 2 зэрэг самбарт гараад би тоогоо түрүүлээд бодоод суучихгүй юу. Нэр нь П. Нөгөөх маань захиагаа надад өгч байгаа царай нь самбарын шохой тавьдаг тавиур дээр надад ойрхон тавьчихсан байгаа юм, түмний нүдэн дээр, нээх хулчгар гарт минь атгуулчихгүй. Тэгээд суухдаа буцаагаад захиагаа авчихаж чадахгүй, орхиод суусан чинь ангийн жижүүр Н.У олоод түмэнд дэлгээд, бас өөдгүй гар, хэхэ.

5-р ангид байхад би ангийнхаа нэг хөвгүүнд сайн болоо. А гэдэг юм. Сагс тоглоход гар сайхан нийлнэ шд, эсрэг тал болсон ч санамсаргүй алдаж байгаа юм болоод надад хааяа бөмбөгөө өгөөд ч байгаа юм шиг, хааяа надад тусалж өөрийн багтаа шавар хаагаад ч байгаа юм шиг болохоор чинь дурлахаас яах юм бэ. Намайг угаасаа хэн ч тоодоггүй байсан юм чинь, би өөрөө л хэн нэгэн надад сайн байх л ёстой гэж ургуулан бодож байгаа байхгүй юу. Нэг өдөр дал тариа хийнэ гээд л ангид цагаан хувцастай хүмүүс орж ирээд л биднийг 1-р эгнээнээс эхлээд тарьж эхэллээ. Би тариулчихаад нөгөөхөө харна биддээ. Тэгтэл тэрний ээлж болсон чинь муухай дуугаар бархираад, уйлаад, зугтаагаад бөөн юм болоод, хайрт маань ангиас гараад зугтчихсан. Рээтингээ унагаагаад, хэдхэн хормын дотор шууд 0 болоод миний хайр тэр дороо л дуусчихсан. Нээх булчин шөрмөс нь зангирсан сайхан залуу маань юу вээ, энэ чинь одоо, хэлэх үг олдохгүй, хэхэ.  Намайг цагаан морио унаж ирээд л авна даа гэж хүлээж байсан чинь нэг муу зүүнээс айгаад, сэлэм эргүүлээд намайг дайснаас хамгаална гэж мөрөөддөг байсан чинь, би оронд нь сэлэм эргүүлээд тэрийг аврах юмуу хаашааен. Би 5-р ангидаа хатуу чанга ээжийнхээ удирдлага дор судас тариа хийж сурч байсан шд.

Үүнд гарчиг өгөх гэсэн чинь олдоггүй ээ. "Хайрын захиа" гэж нэрлэх гэтэл тэр захиаг нь би уншаагүй, "10 жилийн дурлалын түүх" гэж нэрлэх гэхээр намайг тоож үерхээгүй юм чинь одоо гарчиггүй байхаас. Амарсайхан блог дээрээ тарианаас зугтсан гэж бичсэн байсан, бас нэгэн охины хайр зогссон байхдаа гэхгүй юу, хэхэ.
Уг нь хайрын захиа авч үзсэн бол байнга биедээ авч яваад л, хүмүүсээс нууж уншаад л, бас захиагаа үнсээд л, зарим захиа авч үзээгүй охидод гайхуулахгүй юу, би энэ тал дээр нээх азгүй. Угаасаа маанагжуу тооны машиныг хэн ч тоох билээ дээ.

18 comments:

Badman said...

Хүнүүс захиа махиа бичдэг л байсан гэцгээхийн. Би ч надад нэг шил пиав авч өгөх хүнд л шууд дурлах байсан байх аа гэж. ккк

Badman said...

Аруун жилд байхдаа номын мөр хөөсөн дуугай хүү байлаа гэж би чинь. Хүнд захиа өгч үзээгүй дээ. Дотроо л бодоод л хайрлаад л чив чимээгүй явсоор аруун жилээ дүүргэсэндээ хөөрхий.

Гилийн хатан said...

Badman-hudlaa yariad bai, byadnii uyed zahia l bichilchdeg baisan shd

Гилийн хатан said...

Badman-hervee bi eregtei baisan bol olon ohind zahia uguh bsaan, hehe,

Badman said...

Хэрвээ үнэхээр л захиа өгч байсан бол цаадах чинь нэмж гачирлоол ярих л байсан. Би чинь час улаан комнийст хүү байлаа гэж.

Badman said...

Одоо бол баллаж өгөхгүй юу. Ер нь бол баллана дөө. ккк

Гилийн хатан said...

Badman-haha, ene hun arvuun jilee tugsuud turul ariljij BADMAN boljee

Badman said...
This comment has been removed by a blog administrator.
Гилийн хатан said...

Badman-уучлаарай, сүүлийн сэтгэгдлийг чинь устгачихлаа.

Anonymous said...

Одоо бол маанагжуу тооны машин нь хэр болсийм бол ккккк...

ямартай ч шавьдаа богтлуулчихсан. үр удмаа аргачихсан. сэтгэл татам мишээдэг, Намбалаг алхдаг болсон гэхэд бол алдахгүй байхдөө. хэхэ

Хайрын бус захиа бичиж өгч харин болно шүү. хэхэ

жигүүр

Гилийн хатан said...

Jiguur-hen namaig "сэтгэл татам мишээдэг, Намбалаг алхдаг болсон" gej baina? bi uuruu nigej bicheeguidee

ZAYA said...

Хэ хэ, надад өгсөн захиагийн нь би цэцгийн савнаас олж билээ, өөдгүй аймхай гарууд шүү, өөрт нь өгдөг байгаа даа тээ.

Orchidee said...

Миний анхны захианы түүх бүүр инээдтэй. Манай ангийн дарга жижигхээн хар хүү байдаг байсын. Тэр 1 орой намаа дууддын. Гараад ирсэн чинь үг дуугуй жижигхэн дөрвөлжин дэвтрийн цаасаар дугтуй хийцэн захиа атгуулчдым даа. Би чинь одоо анх хайрын захиа авахжийгаа хүн, ичиж мэнчийгээл тэрхэн хооронд хачин юм болвоо. Буцаагаад чулуудчдымуу гэж бодтол нөгөөх чинь "Чи наад захиагаа Б-д өгчих тэхүү" гэж авдым даа. Коридорт гэрэлгүй бүрэнхий байсанд би одоо ч гэсэн баярладышд хэхэ

Anonymous said...

Хэ хэ хэ, ямар хөөрхөн юм бэ? Би бас өөртэй чинь төстэйдүү юм байна. Гэхдээ намайг л бодвол бас хайрын захианы эзэн болоод үзчижээ бас. Дамдаа

www.gegeen.com said...

damdaa chini harin zondoo huuhedtei lag eej bish bilw hehe.

bi bas iimerhuu dursamjaasaa bichdeg ch yum bilw kk..

Гилийн хатан said...

Zaya-neeree uudgui hulchgar garuud umaa, bi olon ohind zereg zereg zahia ugnuu, hehe
Orchidee-HAHA, unen gogyo tuuh baina sh
Damdaa-zahianii ezen bolson ch zahiagaa barij uzeegui bolohoor zahia avch uzeh umsan gej zunduu olon jil goridson, hehe
Gegeen-harin tiin, Damdaagaar baharhaad baidag um, bi.
Tegeech gehdee end commentoor, haha

Anonymous said...

бяд муутай үнэнч найзаараа захиагаа иилгээтэл 2 3 өөдгүй гар анзаарч мэдчихээд шууд булааж авахаар дайрч билээ хөөрхий найз маань тэмцэлдсээр захиагаа дайснуудад олзлуулаагүй урж устгаж чадсан байдаг юм даг

Гилийн хатан said...

Anon-хөөрхөн дурсамжаа хуваалцсанд баярлалаа. энд хүмүүс өөрсдийн сайхан дурсамжаа дэлгэж байгаад би баяртай байнаа.
Танай найз үхэн хатан тэмцэж, үүргээ нэр төртэй биелүүлэн, муусайн дайснуудад нууцаа алдаагүй байна, хэхэ.