Wednesday, December 29, 2010

2 дахь удаагаа баярласан шүү

26-нд монгол 3 хүүхэдтэй гэр бүлтэй хамт мах шарж идээд, биич дээр өнжсөн юм байна. Хуруудаад нөхөрт би хожигдсон, жолоо барьсан, уух хувь дутав. Нөхөр хүүхдийг нь тосоод байна гэдэг Е найзын маань гэр бүл 27-нд манайд ирээд, найзаасаа илүү нөхөр бид 2 нь бүр илүү найзаа, хуруудсангүй, бүгдээрээ ижил түвшинд харьцаж байлаа, жолоочийн хэрэг байхгүй, манайд учраас.

28 бороотой өдөр байлаа, Е найзыг гэрээс нь аваад DFO орж баахан шоппинг хийгээд. Одоо баярын хямдрал болчихоод шунал хөдөлгөөд хэцүү байнаа. Анх удаа энд шуналтай гэдгээ хэлчии, санаанд багтамгүй хямдраад байхаар чинь би яах юм бэ? Орой нь нээх мундаг хүн сургууль орж хичээл хийдэг хүн болоод бороотой байсан ч М-ээ унаад явлаа. Шөнө М-тэйгээ харьж яваад, улаан зам дээр зүгээр л хальтраад уначихсан. Өмнө нь М унахаар 3 баярладаг гэж хүн айлгаад байсан чинь үнэн юм байна. 28, 29 баярын өдөр гээд зам сэлүүхэн тулдаа энд тэнд явж байсан машины дугуйн дор орчихсонгүй. Ард нилээн хол явж байсан машины 2 залуу зогсоод  гарч ирээд намайг жаал тайвшруулаад, янз бүрийн юм дуудах уу гээд л байсан, би ч Үгүй гэж гүрийсээр байгаад тэднийг явуулчихсан. Янз бүрийн юм дуудвал дараа нь төлбөр нь барагдахгүй шд. Азаар үхсэнгүй, бас гэмтсэнгүй. Гэхдээ одоо бодохоор аймаар санагдаад, үхчихвэл наанадаж энэ хэдэн хүүддүүддээ, цаанадаж эх орондоо би хэрэгтэй шдээ тээ. Тэгээд нөхөртэйгээ яриад, залуу маань машинтайгаа ирээд, М-г маань унаад, би машинаа нэг юм салганан барьсаар харьлаа. Харьсан чинь асуудал босоод ирлээ. Залуу маань намайг дахин М унахыг зөвшөөрөхгүй гэнээ. Би дорнын эмэгтэй, нөхрийн зарим үг бол хууль шдээ. Тэгээд маргааш өглөө нь М-г маань унаад л явсан, хаана аваачаад өгсөн юм бүү мэд. нэг бол хуучин М зардаг газар эсвэл хаа хамаагүй гудманд Зарна гээд утасны дугаараа бичээд үлдээчихсэн байх. Ингээд миний М унадаг мөрөөдөл үүгээр дуусгавар боллоо. Гэхдээ би хэдэн сар ч гэсэн сүнгэнээд давхисан юм чинь одоохондоо нээх гонсойхгүй л байна л даа. Айдас арилаад жоохон удвал унамаар санагдаад байх юм болов уу?
Залуу маань М-г минь аваад явах агшинд би санан санан нэгэн тохиролцоо хийлээ, "би одоо М унахгүй юм чинь, сард ядаж 2 удаа бүжгэнд явахыг минь зөвшөөрөөч" гээд нээх дорой дуугаар горьдонгуй асуутал харин "тэг тэг" гэдэг байгаа даа. Би ч хөөрөөд, 2011 он бол бүжгийн жил гээд тунхаглаад, бүжгийн виз даруулчихаад сууж байна даа, мундаг байна уу?

5 comments:

Ожуу said...

Kkkk. Ерөнхийдөө М тэй хүн ч 3 удаа баярладаг гэсэн үнэн байна шүү. 2 кэцүү хүнд туссан бол нөхөр нь биш өөрөө аваачиж өгөөд баярлах байж. Хүсэл гэдэг ч хэцүү шүү. Таны бичлэгийг уншхад ч урамтай шүү. Бараг нэгэн зохиол мэт санагддаг шүү.

www.gegeen.com said...

aldart bujigchin boloh zam ni shuluudvaa. E-tei neg taniltsah yumsan, denduu olon sonsloo doo

Гилийн хатан said...

Ожуу-баярлалаа, харин тийм өөрөө баярлах байсан юм. Байгаа нь энэ шүү дээ.
гэгээн-одоо хэсэг бүжиглэнээ, Е 7 сард төгсөөд нутаг буцна

Anonymous said...

26-нд монгол 3 хүүхэдтэй гэр бүлтэй хамт мах шарж идээд, биич дээр өнжсөн юм байна.

ээж аав нь монгол бол хүүхдүүд нь монгол баймаарийн. эсүүл гадаад ээж аавтай монгол хүүхдүүд юм боловуу.

За тэгээд танцлаад байждээ. Тураад гуалиг хүүхэн болоод урдуур хойгуур гунхаж өгөх нь л дээ... хэхэ

жигүүр

Гилийн хатан said...

Жигүүр-та байрыг нь солиод уншчихаа, би амьд үлдлээ гээд байхад энэ хүмүүс шаал өөр юмыг нь онцлох юмаа.
Би одоо ч туранхай шдээ, хэхэ