Thursday, December 23, 2010

Мексикчүүд hot юмаа

Би ингэж л хэлэх гээд л байна л даа: Мексикчүүд үнэндээ халуун цустай ард түмэн юмаа. Цаашаа ургуулаад өөр юм бодоод байваа.


Би хамт сурдаг мексик хүүхнээсээ намайг бүжгэнд авч яваач гэж гуйсан гэсэн дээ. За гялс товчхон хэдэн өгүүлбэрээр.

Мексикчүүд мэндлэхдээ эр эмгүй, таних танихгүй шууд л барьж аваад үнсээд хаях юм. Энэ нь их таалагдлаа. Би Жайка төвд байхдаа мексикчүүдтэй байсан ч тэд намайг үнсдэггүй л байсан шд, магадгүй япончууд гар барьдаггүй болохоор тэгж байсан юм байхдаа.

Жайка төвд байхдаа өөрөөсөө намхан мексик агаатай 2 өдөр бэлтгэл хийгээд латин бүжгийн тэмцээнд ороод баахан өөр шигээ чадахгүй хүмүүсээс 60 чавганц уралдвал 1 нь түрүүлдэг гэгчээр түрүүлж байсан юм байна шд. Онгирчихноо, хэхэ. Өчигдөр хэд хэдэн залуучуудтай бүжиглээд, сүүлийн партнёр маань надаас үе мултарчихсан дүү, аан бас халзан, их гоё нүдтэй, намайг хөөргөөд “дахин 2-3 удаа энд ирээд бүжиглэчихвэл биднээс ялгарахгүй болно” гэсэн. Тэгээд он гарангуут эхний 7 хоногийн 2 дахь өдөр заавал бүжгэнд ирээрэй гээд ам өчиг авчихсан. Би яг л хэлсэндээ хүн л дээ, гэхдээ бүжгэнд ойр ойрхон явах виз авах бас л авьяас чадварлаг хүний ажил биз дээ. Нээрээ ситид Жорж стрийтэд 7 хоног бүрийн 2 дахь өдөр латин бүжиг болдог юм байна шүү, энд байдаг хүмүүст хэлэхэд. Фрий гэж байна. Бүжиглэсэн процессыг алгасав.

Бүжиг өглөө болтол үргэлжилдэг гэнэ, бид ядарсан бас нээх хөөрчихсөн амьтад 1 цаг өнгөрөөгөөд харихаар гарлаа. Тэндээс автуусгүй болсон байсан тул 2-3 км их хотын гудмаар алхлаа, өөр автуусны буудал руу. Би дотроо Sex and the City киноны гол дүрд хувирчихсан, хагас нүцгэн, өндөр өсгийт дээр гунхан, нээх гоё мэдрэмж төрөөд Сиднэйн шөнийн амьдралыг алмайран гайхаж явлаа. Ийм мэдрэмжийг хааяа мэдэрч өөрийгөө цэнэглэж, сэргээж, асааж баймаар юм, эмэгтэй хүн гэдгээ мэдрээд хажуугаар зөрөх залуучуудын харцыг цавчаад цавчаад өнгөрөх чинь үнэн кайфтай байлаа. Би олби оготно шиг энэ тэрүүгээр орж гарч, байнга гүйж явдаг болохоороо майжгий пүүзтэй л жилийн 4 улирлыг үддэг юм. Өндөр өсгийтөө жийсэн чинь ёстой хийморьлог байлаа.

Өө тийм тэнд, намайг ази юм байж яагаад ногоон нүдтэй байгаа юм бэ гэсэн асуулттай хэд хэд тулгарлаа.

Энд өнгөрөөсөн 2 жилийг номоо уншаад л, өөр тийшээ харахгүй өнгөрөөчихсөн байна шд. Эхний жил аргагүй энд өлбөрч үхэхгүй, амьд үлдэхийн төлөөх тэмцэл байлаа, 2 дахь жил нь өрөө дарах компанит их ажлын өрнөл жил байжээ.

Эндээс цааш блогоо үргэлжлүүлэх хэрэг байна уу даа энэ чинь одоо, хаха.

11 comments:

Anonymous said...

ohhhhhhhhh. urgeljluuleh hereg bailgui yaahav. :)>-

MayRowan said...

Бүжиг гэхээр чих соотойж эхэлж байна хэхэ

Мексикүүд ямархуу бүжиг хийж байх юм бэ? Ганц удаа уламжлалт баярт нь очиход нээх сонин алхамт бүжиг гэмээр бүжиг хийгээд байсан нэрийг нь мэдэж амжаагүй хэхэ

Anonymous said...

Aa bas ih bujigchin hun bainaa. Shireenii ard suudag hund bujig yog ene ter ih chuhal l daa.

ZAYA said...

Юм юманд авъяастай мундаг бүсгүй шүү.
Бүжигэнд явах эрх олон олдож байх болтугай.

Umi said...

yur ni l mexico, spain eduus chin haluun tsustai ard tumen gedgeeree hot bdg bh oo, nadad goyo sanagddiishd, hehe, blogoo emgen bolson hoinoo jigsen bichihl heregtei shd, goyo shd, terbum post hiitsen ntr

Anonymous said...

Цаадуул чинь Халуун чинжүү их иддэгийм болохоор цус нь халуун байдаг гэсээн. хэхэ

Өөрийн эмэгтэй нь цэнэглэгдсэн сэргэсэн, мэдрэмж нь хурцлагдсан сайхан байгааг нь харсан эр нөхөр Дуртай зүйлдээ зарцуулах цаг хугацааных нь ВИЗ-ийг гаргаж өгөхгүй бол алдас болох байлгүй дээ. :D

эргэлдэн найган, туялзан гунхан бүжсэн гэдэг нь нүднээ төсөөлөгдөн харагдажийнэ....

жигүүр

Anonymous said...

Нээрээ дараагийн удаа Өөрийн залуугаа дагуулчихвал ч бүүр ХООТ болно доо тэ

жигүүр

Блогтой хүн said...

Хөөрхөн гэдэг нь нээрээ хааяадаа галзуу юм жаахан халаалт аваад, ар талдаа санаа зовох юмгүй сэгсийтэл "клабдах" үнэн гоёоо тэ...

Найз нь сэтгэлээр уначихсаан гэсс ккк ( энд борооны улирал бүтэн сар шахам бороо орлоо)

Мексик гэснээс бас францууд бас шууд үнсээд үнсээд хаядын байна лээ штэ ккк ( анх нихх ичиж эдр би)

Тэгээд цааш нь л да үргэлжлүлээчээ... унший...

Чи нээрээ цоглог хөөрхөн шүү, тэр нүдний учрыг дараа хэлээрэй гэсс, би уул нь хав хар нүдтэй байсан чинь одоо бор болцон байлаа, энэ юуных юмблоо... удахгүй өөрчлөгдөөд ямар болох бол гэсс...

www.gegeen.com said...

dursamj sergeed goyo bgazde

Гилийн хатан said...

бүгдэд нь баярлалаа, дараа жинхэнэ бүжиглэсэн процессоо бичнээ. ядаж хааяа виз олдох байлгүй дээ. Залуутайгаа хамт явахаар чинь шөнө хүүхдүүдээ хэнээр харуулах вэ гээд асуудал ихээ. нээрээ хааяа сэгсийтэл ийм байх гоё юмаа. Дурсамж сэргээд сайхан байлаа. Бөөндөж хариулав

Гилийн хатан said...

Блогтой хүн-наад сэтгэлээр унадаг өвчнийг чинь анагааж өгөх юмсан. Чиний блог дээр би хамгийн эдгэрэх магадлалтай арга санал болгосон доо. Тэрийг хэрэгжүүлэхгүй гэвэл чи орос эсвэл англи хэлнээс ном орчуулаач. Нүдний учрыг уулзахаараа болъё, хэхэ. хэзээ нэгэн цагт чамтай уулзана л гэж боддог шүү.