Monday, December 6, 2010

Setgegdeld khariulakh ni

Manii PC uvduud baisan chin odoo bur baikhgui bolson. Khalit uur hunii PC-ees enehuu postiig hiilee.
"Blogoo khaalaa" gesen bichlegt (bichleg gehed tomdoh l bh daa) uldeesen shinehen setgegdel bolno. Tsag zavaa zartsuulan baij bichsen huniig hundleed nadaas uur humuust unshuulahiin tuld end tavilaa. Haramsaltai ni ter neree bicheegui baina.

Anon, bi tanii bichsen zuilsiin ihenhtei ni sanal negdej baigaa ch, hamgiin suuliin paragraph-tai chin sanal negdehgui baina. Blogoo khaakh ni soyolgui uildel gedgiig bi huleen zuvshuuruh bolovch ch "тухайн хүний хувийн ухамсар асуудалд хандах хандлагыг тодорхойлж өгдөг юм шигээ" gedegtei chin ogt sanal niilehgui bna. Uchir ni bi blogooroo niigemd bolon cyber yurtuntsud undur bair suuri ezleed l, esvel humuusiin amidrald mash chuhal medeelel tsatsdag bol naad ug chin taarch magadgui um. Tegeed ch bi uuriiguu blogchin gej helehees ichdeg. Nad shig hund hereggui um bichdeg, byatshan saraachigchiin huvid naad ug chin tohirohgui baina.

Umnu ni bi tsuun toonii unshigchidaa hundleed "Blogoo khaalaa" gej hed honogiin umnuus helj baigaad haaj baisan, odoo bol genet neg udur shaltgaan, tailbarguigeer haah baihoo. Ugaasaa khaakhaa hurvel tailbar tavih ni iluuts bizee.

Ер нь бол Монголчууд блог бичиж эхэлсэнээс хойшоо олон жил болж байна. Анх гадаадад гарч блог бичиж эхэлсэн хүмүүс маань нийгмийн арай өндөр хүрээний хүмүүс байсан учраас тодорохой хүрээний сэдэв хөндөж блог бичдэг байсан харагддаг.

Дараахан нь монголчууд интернэт нийтээрээ шахам хэрэглэх болж блог бичих нь ихэссэн.Олон төрөл чиглэлийн хүнд мэдээлэлтэй блогууд гарч тэр ирсэн.

Тухайн амьдарч байгаа улс орныхоо мэдээлэл бүхий олон блог байдаг.Блогоороо дамжуулж танилцаад гэр бүл болсон дотно сайхан найз нөхөд болж болсон олон тохиолдол бий. Сүлжээний сайтууд блогын нэг зорилго нь тэр юм. Шинжлэх ухааны судалгаа тэмдэглэл санал бодлоо хуваалцах гээд өчнөөн зорилго бүхий блог бий.

Блогийг нээсэн ник нэр болон бичвэрийн байдлаас нь хараад байхад бичигч этгээд маань ямар байдлаар блог бичиж байгаа нь харагддаг. Зарим нь өдрийн тэмдэглэл ч юм уу ямар нэг хувийн блогоо бичиж байгаад таньдаг хүмүүс нь юм уу хэт ойрын хүрээнийх нь хүмүүс уншаад дотносоод эхлэхээр блогоо хааж эхэлдэг.

Хүн амьтан болж төрөөд ээждээ уйлж сүү нэхэж уйлдаг.Дараа нь бүдэрч унаад өвдөгөө шалбалаад чулуунд уур бухидлаа гаргадаг. Том болоод ухамсар суусныхаа дараа бодит байдлаар шийдэж чадахгүй зүйлээ далд ухамсар ба шашны өөр хүчин зүйлд итгэж даатгаж тайвширдаг.

Үүнтэй адил хүний хувийн амьтных нь арашин байнга л ямар нэг зүйлд тайлагнаж тайвширахыг шаардаж байдаг. Далд өөр нэрээр блог бичигчид маань найз эхнэр нөхөр ч юм уу хэн нэгэнтэй хуваалцаж чаддаггүй зүйлээ блогоороо хуваалцаж тайвшиодыг олдог. Энэ бол оюун ухаант хүний амьтнаас ялгарах онцлог шинжлэх ухааны дэвшил юм.

Ник далд нэрээр бичигчид маань өөрөө илчлэгдээд сайбэр түншүүдтэйгээ хэт ойр дотно болоод эмоцоо илэрхийлэх боломжгүй болоод ирэхээр блогоо хаадаг.

Тэр үед амьтных нь шинж чанар ухамсар хоёрын аль нэг нь дийлж гарч л таарна.

Бичигч маань блогоо хаах шалтгаанаа сайбер найздаа хамаатуулж хаах нь зохимжгүй зүйл юм. Өөрөө ямар нэг тааламжгүй, блогоо үргэлжлүүлж чадахгүй шалтгаанд хүрээд блогоо хаагаад өөрт төрсөн мэдрэмжээ сайбэр найздаа халдааж үлдээх нь зохимжгүй юм.

Бичигч блогоо хаачихаад сэтгэл зовнил бухимдал бусад байдлаа хуваалцах талбаргүй болж сэтгэл зовнилыг өөртөө хадгалж байх нь блогийг хаалгахад хүргэсэн болон хүргээгүй ч хүргэсэн гэж бодож байгаа этгээдэд бас хэр хэмжээний хүнд тусдаггыг давхар бодолцох хэрэгтэй.

Ийм блохоор блог хаах асуудлыг их сайн бодолцох хэрэгтэй гэж боддог_

Монголын хамгийн анхны блогчидийн нэг Саарал гэдэг блог анх хувийн тэмдэглэл хэлбэрээ явдаг байж байгаад одоо ш-у-ны блог болсон. Их ч унших юмтай олон уншигчидтай том блог байлаа.

Хүмүүс өсөж хөгжихийн хэрээр сайбэрт хандах хандлагаа давхар хэрхэн хөгжиж байгаа тэр хүний блогын жишээнээс харж болно.

Бусдаар би блог бичигч гээд бичиж байгаад гэв гэнэт блогоо хаагаад сайбэр орон зайн нөлөөллийг хүлээж авч чадахгүй хаах нь зохисгүй соёлгүй үйлдэл гэж боддог ч тухайн хүний хувийн ухамсар асуудалд хандах хандлагыг тодорхойлж өгдөг юм шигээ.

17 comments:

www.gegeen.com said...

ee l dee, bitgii haagaarai. heregtei zugaatai hogjiltei, amidrald ineemseglel nemsen hongon janraar bichdeg sh dee.

nadaa lav taalagddag. happy blogging.

Гилийн хатан said...

gegeen-hehe, bi haalaa gej bicheegui l baigaa biz dee

Orchidee said...

Haah gej baigaa blog followdchdog zuvdvuu buruudvuu? Zaa duurch taalagdsan yum chin duustal n daganaa hu

Badman said...

Банжиг балинч болоог аваад алга болцон. Би ч идсэн уусан, гуньсан гутарсан, тунирхсан гээд л өөрийнхөө бүтэлгүй амьдралыг л бичдэг хүн дээ. Нээх хүнд хэрэгтэй юм байдаггүй ч гэсэн сараачаад л суудын.

www.gegeen.com said...

eniig hen bichsiin:

Umnu ni bi tsuun toonii unshigchidaa hundleed "Blogoo khaalaa" gej hed honogiin umnuus helj baigaad haaj baisan, odoo bol genet neg udur shaltgaan, tailbarguigeer haah baihoo. Ugaasaa khaakhaa hurvel tailbar tavih ni iluuts bizee.

Cаарал said...

Өдрийн тэмдэглэл ч юм уу ямар нэг хувийн блогоо бичиж байгаад таньдаг хүмүүс нь юм уу хэт ойрын хүрээнийх нь хүмүүс уншаад дотносоод эхлэхээр блогоо хааж эхэлдэг хүн цөөхөн байх. Өдрийн тэмдэглэл хувийн чанартай зүйл бичихээр зөв ойлгож, дэмжиж хүлээж авдаг хүмүүс олон байхад буруугаар ойлгож авч, сэтгэгдлээ элдэв хэлбэрээр илэрхийлэх хүмүүс бас цөөнгүй байдаг. Энэ шалтгаанаар блогууд их хаагддаг юмшиг байна лээ. Мэдээж элдэвээр хэлүүлж хараалгуулаад байхыг хэн хүсэхэв дээ.

Миний мэдэхээр бж, Тэлмэн 2 байна, гэхдээ энэ хоёр блогоо хаагаагүй, нууц байдалд оруулж зөвхөн нэвтрэх эрхтэй хүмүүсийн хүрээнд л уншигддаг болгосон. Тэлмэнг бол бүр мэйл хаягийг нь хакердаад хамаг мэйлийг нь устгаад хаячихсан гэсэн. Бас тэр хоёр сүнстэй хүн байна, блогоо арай хаах дээрээ тулсангүй, сэтгэгдлээ хаагаад зогссон. Мэдээж тухайн хүнийхээ үзэмжээр л шийдэгдэнэ л дээ. Харин би олон хүнд зөвлөдөг юм, ор тас хааснаас нуусан нь дээр шүү гэж. Бүр залхаад, залхуураад, амжихгүйгээс, хүндэтгэх шалтгаанаас бичихээ ор тас больж байгаа бол өөр хэрэг л дээ.

Гэснээс ш-у-ны блогоос гадна тэр эртний Саарал гэдэг блог ч гэсэн байгаа л юм шиг байна л ээ, хааж нуугаагүй ч зорьсон хүн л олж уншиж чаддаг юм байх. Ямар шалтгаанаар тэгснийг мэдэхгүй ч нэг хэсэг хувиргаснаа буцаагаад сэргээж байгаа бололтой юм.

Anonymous said...

eунших дуртайдаг

Гилийн хатан said...

Orchidee-teriig bi medehgui bnaa
Badman-ta blogspot-d bichij baigaad banjigaa neegdeheer tendee urgeljluulj bolno shdee, chamaig bas l unshmaar l baih um
gegeen-bool bi bichsen umaa
saaral-tanii nuguu blogiig bi unshmaar l baidag um. Harin tiin. ter Telmen gedeg huurhun ohin odoo zunduu tom bolson baihdaa, aav ni hutluud baidag baisan. Bas unshmaar l baih um
Anon-bayarlalaa

www.gegeen.com said...

bool hatan blogoo sanuulalgui haana gesen surduuleg tavisan u gui yu, aliv hulee hehe

Гилийн хатан said...

gegeen-haha, bi neeh mundag um shig l blogoo haalaa gej ailgaad l, chi neeh ih surdeed l, buu haagaach gej guigaad l. Yamar goyo um be, uur uman deer ingedeg boloosoi gsn

Anonymous said...

Ооё лут ажил хэрэгч хүн байна ккк
.

Та сүүлийн праграп ба боолт үгийн агуулгыг ойлгосонгүй болтой.

Тодруулахад Та блогоо хаасны дараа нөлөөллөө гадагшлуулж бусадтай харилцаанд ордог объектоо алдаж байна гэсэн үг. Тэгэхээр таньд үүнээс үүдээд амьдралд тань орвонгоороо эргэхгүй ч өдөр тутмын тодорхой хэмжээний механик зуршилаас авахуулаад дотоод сэтгэлзүйн нөлөөлөл анзаарагдаж байгаа байх.

Таньд ийм байдал мэдрэгдэж байгаа хойно Таны ид шидэт сайбер орчныг хаалгахад хүргэсэн гэж БОДОГЧ этгээд маань бас хувь хүнийхээ асуудалд хандах хандлагаас шалтгаалаад бүр эвгүй байдалд ордог. Үүнийг л хэлсэн.Би өөрөө блог их уншдаг хүний блог хаалгаж байсан болохоор үүнийг сайн мэддэг.

Хэсэг хугацаанд хаах байдал байдаг хийгээд энэ нь 101 хувь хүн хүний эрхийн асуудал ч зарим этгээдүүд шууд чамаас болж хаалаа гээд тулгачихдаг болохоор би тэгж бичсэн шүү. Мэдээж танд шууд хамаатуулж хэлээгүйг ойлгож байгаа байх. Та олон сайбэр найзтай,бас том блог болохоор хүмүүс уншаасай гэсэндээ бичсэн юм шүү.

Таны блогын хувьд Та өөрөө Нийгмийн бүрдүүлэгч эд ангийн хувьд өөртөө хийгээд бусдад баяр баясгалан хөгжилтэй зүйлсийг энгийнээр илэрхийлдэг. Би ч гэсэн таны блогыг унших дуртай.

Ер нь блогын сэтгэгдэл гэсэн талбарт мэдээллийг уншаад төрсөн сэтгэгдэлээ л бичих ёстой гэж боддог.Гарууд блог бичлээ_ хүнд уншуулах санал бодлоо хуваалцах гэж л бичдэг байлтай.Сүүлийн үед блогын сэтгэгдэлээр ах дүүсэх тал засах байдал газар авсан. Мэдээж маазраан,гэрэл гэгээтэй урам зориг хайрласан зүйл байх хэрэгтэй ч шүүмжлэл санал солилцох байдлууд бас л байх хэрэгтэй байх.

Тухайн уншигчийн ертөнцийг үзэх үзлээс шалтгаалаад янз бүрийн сэтгэгдэл төрж болно шүү дээ.

Харин хүний хувийн мэдээлэл оролцуулсан сэтгэгдэл бол тохиромжгүй л дээ.

Хүндэтгэсэн Г...н

Эрхэм Г...н-баярлалаа хө

Anonymous said...

блогоор чинь үргэлж зочилж байнаа.
Гэрэл гэгээтэй энгийн бодитой бүхнийг мэдрэхийг хүсдэг

Амжилт

Anonymous said...

блогоор чинь үргэлж зочилж байнаа.
Гэрэл гэгээтэй энгийн бодитой бүхнийг мэдрэхийг хүсдэг

Амжилт

Anonymous said...

Хай Гилийн Хатан найзаа Би Блогтой хүн байнаа

Гилийн хатан said...

Анон-баярлалаа
БЛОГТОЙ ХҮН-хааяа ингээд ороод ирж байлдаа, танайд зочилмоор л байх уг нь