Monday, January 31, 2011

1 сарын 30. хэдэн зураг

Доорх хэдэн зургийг машин дотроос авсан тул голдуу машины бөгс гарчээ. Нарны туяа шилэнд ойгоод зарим зураг онцгүй л харагдаж байна, гэхдээ эдгээрийг 70-90 км/цагийн хурдтай явж байхдаа дарсан.

 Одоо ид халуун тул ийм задгай машин унанаа, эд нар.


 Ийм машин унаад, хөгжмөө чанга дээрээ тавьчаад, хар шил зүүгээд, хүзүүнийхээ алчуурыг салхинд хийсгээд, хажуудаа нөгөө хөөрхөн юу суулгачихаад, нөгөө юу л даа хөөрхөн нохой суулгаад давхих юмсан.




 Бид зүүн гар тийш эргэх үед даржээ. Тэр задгай цэнхэр машиныг л даруулах гэж байгаа санаатай.

 Энэ бол 90 км/цагийн хязгаартай зам. Хажуугаас замд нийлэх гэж байгаа хар задгай машиныг л харуулах гээд байна, уг нь.

 Энд дохио шар болж, бид улаан гэрлэн дохион дээр зогсож байна. Энэ бас задгай машин байнаа.

 Энд нэг сонин машин явж байна. Энд дээр үеийн үнэтэй машинууд их унадаг юм. Завтай бол гоё машины зурагнуудыг зүгээр л замын хажууд зогсож байгаад авч болно.



 Хүмүүс амралтын өдрөөр ингээд завиа чирээд далай руу явдаг юм.

 Эрээн такси байна.

 Энд осол гарсан байлаа. Осолд орсон машин энэ галын машины цаана байгаа.

 Энд School zone гэж сургууль бүрийн хажуугийн зам дээр байнаа. Энэ хугацаанд нь 40 км/цаг хурдтай явах бөгөөд бөглөрөө үүсгэнээ. хэрэв 40өөс илүү хурдтай явж өнгөрвөл нөгөө торгуулийн хуудас чинь гэрийн хаягаар хүрээд ирнэ.

Австралийн өөрийнх нь Холден машин. Ачааны машин байж ганган байгаа биз.

ачаа нь паалантай, яг хажуунаас нь харвал их урт сайхан амьтан байгаа.

 Танил байна уу.

 Энэ бас паалантай ачааны машин дугуйгаа ачаад явж байна даа.

 Энэ бүр нэг гэрээ ачаад явж байна. Караван гэдэг юм, үүнийгээ чирээд, дуртай газраа буудаллаад, хонож өнжөөд, амраад...

 Бензиний үнэ харагдаж байна уу? 1 литр бензин 1 доллар 39 цэнт гэж байна. Энд бензиний үнэ өдөрт хэд хэд өөрчлөгдөнөө, хагас бүтэн сайнд бүр үнэтэй. Одоо үнэтэй болчихсон байгаа нь. Гэхдээ л цалинтайгаа харьцуулахад гайгүй л байгаа биз дээ.

Гэртээ ирчлээ. Тэр онгорхой нь манай гараж, би хэзээ ч түгждэггүй юм, залхуу учраас. Одоо гадаа 35 хэм халуун, өдөр явсан машинаа гараж хийгээд хоноод өглөө асаахад машин хөрч амжихгүй л байна даа. Би энд урсаж байна, хайлж байна даа.

Sunday, January 30, 2011

Барьсан ч алзахгүй

Бидний үеийнхэн бүгд энэ дуунд, бас кинонд нь ч дуртай гэдэгт барьсан ч алзахгүй ээ. 

1 минутын бичлэг

Цагаан залуучуудын
Хамаг бие нь
Халиурсан үстэй юм байж

Яахаараа
Хар залуугаараа
Халзан болчихдог юм болоо

Friday, January 28, 2011

Аяга таваг угаадаг байлаа

Японд миний амьдарч байсан хот болбоос онсэноороо алдартай тул зочид буудал ихтэй, оюутнууд зочид буудлуудад их ажилладаг байлаа. Би нь бас хэд хоног зочид буудалд аяга таваг угаалаа. Тэнд яг хар ажлын орчин нь гадаад ертөнцөөсөө тэс өөр. Ажилд орсон анхны өдрөө л нэг жижигхээн япон эмээгийн удирдлаганд орлоо, 80 эсвэл 90 настай ч байж магад. Эмээ бол ааштай ч гэж юугэхэв, ажилтай ч гэж юугэхэв. Гэхдээ ажил дуусаад, ажлын хувцсаа тайлаад гараад явахаараа энгийн эелдэг сайн япон хүн болчихдог юм. Нөгөө эмээ биднийг майр загнаж занчина, бид тэр олон жижиг аяга тавгийг нь ялгах биш, угаасаа монгол хүмүүс нэг түмпэнд хоолоо хийж аваад л хойшоо суудаг биз дээ. Япончуудын хоолыг та нар андахгүй шд, 1 хүн хэдэн ч үхрийн нүд шиг аяганд хоол иддэг ч юм дээ. Тэр эмээгээ 1-р эмээ гэж нэрлэнээ. Тээд биднийг аяга тавгаа ялгаж салгаж танихгүй ижил тавиур дээр хураах, салгалж байгаад алдаж хагалах, удаан хөдлөх, том сав дүүрэн шаазан аяга таваг өргөж дийлэхгүй, санаачлагагүй ажиллахад хашгичана шүү дээ, базарваань. Япон эмээ нар майр их хүчтэй, маний сугаар татах тийм жижигхэн юм байж.


За гол юмаа ярьяа. Японд хаа ч сенпай гэж юм байнаа, Монголын армид чинь оны ялгаа байдаг шиг. Японд энэ бол оноор биш өдрийн ялгаагаар байна шүү дээ. Хэн эхэлж ажилд орсон нь дараа ажилд орсноо бааварлана, нас хүйс хамаагүй. 1-р эмээ маань бас зэвүүнээ, тэрүүхэндээ. Жнь, манийг дуудаад “тэрийг аваад ир” гэнэ. Би тэр зүг рүү нь харахаар 2 хувинтай юм байна. Эргүүлээд би “алийг нь” гэхээр дуугарахгүй. Би нэгийг нь бариад очихоор өөдөөс “тэнэгээ, нөгөөхийг нь авчир гэж байхад” гэнэ шүү дээ. Тэгтэл маний дараа бас нэг 80 эсвэл 90 настай жижигхэн эмээ ажилд орлоо. 2-р эмээ гэчихье. 2-р эмээ бол бүх хүнд загнуулаастай, бас надтай хүртэл хүндлэлтэй харьцанаа, учир нь би 2-р эмээгээс 5 хоногийн өмнө ажилд орсон юм чинь. 1-р эмээ бол 2-р эмээг хяргана шд, юмаа хэлж өгөхгүй байж. Тэгэхээр нь би 2-р эмээг өрөвдөөд, тусалнаа, бас энийг энгэдэг юм, тэрийг тэгдэг юм гээд л зааж өгнө. Өөр шигээ настай хүнийг аймаар загнаад байхаар чинь би 1-р эмээд дургүй хүрдгийн. Тээд 2-р эмээ ч ажилдаа зүгшрээд ирлээ. Удалгүй бас нэг 80 эсвэл 90 настай 3-р эмээ ажилд орлоо. Тэгтэл юу вээ нөгөө 2-р эмээ чинь өөрөө огт загнуулж байгаагүй юм шиг 3-р эмээг алж өгдөг гэжийншд, эргүү тэнэг малаар нь дуудаад, нөгөө 1-р эмээгээс ч аймаар, хаха. Би тэднийг хараад эхлээд гайхаад, сүүлдээ үхтлээ инээж байгаа юм чинь, хаха.

Эцэст нь сургамжлахад, хэрэв чи японд иймэрхүү ажил хийх юм бол эхний үедээ иймэрхүү баавар мэдрэгдэх ч чи ажилд сайн байх юм бол тэд удалгүй чамайг хүндлэн, өөрсдийнхөө эгнээнд аваачих болно. Итгэлийг нь олвол бүр чамд унаж тусна доо. Харин чи ажилд муу байх юм бол хүн биш шүү дээ.

Thursday, January 27, 2011

2011-1-26

Энэ өдөр Австралийн өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр. Энэ өдөр хотод Завьны уралдаан, этгээд сонин автомашины парад гээд олон сонирхолтой арга хэмжээ болдог юм, орой нь солют буудуулна. Өнгөрсөн жил билүү уржнан жил энэ өдөр эндхийн уугуул хэдэн залуучууд Австралийн далбааг шатааж, эсэргүүцлээ илэрхийлээд цагдаад баригдаад байгаа нь зурагтаар гарч байсан шүү. Эндхийн уугуулуудын тоо толгой хагас сая хүрдэггүй. Энэ жил 500000 хүрнэ гэсэн тооцоо байсан шүү, цагаанууд тэднийг хядсаар байгаад нэг мэдсэн чинь устгах шахсан байсан гэсэн. Завтай бол энэ мэт түүхийг нь өөрсдөө уншаарай, сонирхолтой.
Хэтэрхий бүгчим халуун байсан болохоор бид гадагшаа гарсангүй. Хотын төвийн гол замууд хаагддаг, хотын төвд машины паркинг их үнэтэй болохоор хар халуунд машингүй, баахан хүүхдээ чирээд явах чинь хэцүү ажил шүү дээ. Би өдөржин сургууль дээрээ хичээл хийж өнжлөө.
Орой нь П найз гэртээ ирж хоол ид гэж дуудаад, бид очлоо. Би анх удаа л тэднийд очиж байгаа юм. Манай нөхөр тэднийхийг нүүлгэж өгөөд, дараа нь бас бус техникийн туслалцаа үзүүлэх гэж тэднийд очиж байсан юм. П маань нийгмийн мэргэжилтэй, техникээс хол хүн.
Би онгорхой балконых нь үүдэнд сууж байтал гаднаас нисдэг жоом ороод ирлээ. Би ч яахав нөгөө ан гөрөө хийж болохгүй хүн чинь тоосон ч үгүй, жоом миний хөлний хажууд сандал дор байсан юм. Тэгтэл манай бага энд том жоом байна гээд зарлачихсан чинь найзын эхнэр Е орилоод сандал гараад зогчихсон, шингэн хоолойгоор айж байгаагаа илэрхийлээд, гар хөлөө хөөрхөн хөдөлгөөд, үнэхээр эмэгтэй хүн ийм л байдаг байхдаа гэмээр гоё айж байгаа юм чинь. Е 35 размерийн гутал өмсдөг жижигхэн хүүхэн болохоор энэ байдал зохиж байна гэдэг яриа байхгүй. 40 размерийн гутал өмсдөг, бүдүүн дуутай динозавр би тэгээд зогсож байвал нүдний булай болох байхаа, хаха. Эмэгтэй хүн тэгж кайфтай эмэгтэйлэгээр айхаар чинь П болон манай нөхөр 2 эр зоригоо уралдуулан жоомны анд мордож, хүүхнүүдийн нүдэн дээр гавьяа байгуулж, рээтингээ өсгөхөөр тэмүүлэх нь эр хүний уг гээнд нь байдагчлан ялагч болж баатарлаг гавьяа байгуулахаар өрсөлдөөн эхэлнэ бид дээ. П хогийн шүүр, нөхөр таавчиг барьчихсан балетчид шиг өлмий дээрээ гүйлдэн миний 2 талд ирлээ. Даанч 2 баатар маань над руу биш жоом руу хамаг анхаарлаа хандуулж байгаа болохоор одоо би яахав дээ, дотроо Е-д атаархаастай, урдахаа уугаад л сууж байлаа. Тээд хавсарсан хүчээр ан амжилттай өнгөрлөсөн ч Е тайвширч чадахгүй хэсэг боллоо. Үүнийг хараад би өөрийгөө эмэгтэй хүн гэдэгт эргэлзэх гэж байлаа шд. Би чинь нойрмогоороо муусайн жоомнуудыг барьж аваад хана руу шидэж муужруулдаг байхгүй юу. Харин сэрүүндээ жоом хөөгөөд гүйцдэггүй юм. Хорхой шавьж бүү хэл хэвлээр явагч болон аливаа хүйтэн цуст амьтнаас ч айхгүй, тэнэг юм шиг байж байдгийн.  
Ер нь ингэж эгдүүтэй хөөрхөн айж сурнаа гэсэн, хэхэ.

Wednesday, January 26, 2011

Усан сангийн аврагч

гэдэг ажил хийх юмсан. Их л амархан ажил харагдаад байдаг юм. Хүмүүс сэлж байхад нь аюулгүй байдлыг нь хангаж дор хаяж 2 хүн зэрэг ажилладаг юм. Тэд хүмүүсийг хараад л усан сангаа тойроод, зүгээр л зогсож байна шүү дээ, атаархмаар. Бас ус руу орж байгаа болон уснаас гарч байгаа цээж нүцгэн сайхан залуучуудыг хараад кайфтай ажил шүү. Яг л надад тохирох ажил санагдаад байгаа, сүүлийн үед, Ер нь л миний хийх ажил юм байнаа. Харин энэ ажилд тэнцэхийн тулд янз бүрийн цаас үзүүлэх хэрэгтэй л байх даа, сэлэлтийн зэрэг гэх мэт. Би нь мундаг сэлэхгүй л дээ, гэхдээ энэ ажил санаанд багтаад байнаа, Австраличууд усандаа живэхгүй нь баталгаатай учраас, хаха. Уснаас хүн аварч байсан туршлага бол над байна шд, яагаав би нэг хүүхдээ айлын усан санд хөл алдахад нь эмэгчин бар шиг л архираад ус руу дүүлэн орж аваагүй юу, санаж байгаа биз дээ. Ажлаа солиноо, хэхэ. 

Sunday, January 23, 2011

2011-1-22

Манай багш маргаашнаас ажилдаа орно, би завгүй болж чөтгөрийн тойрог болох ажил-сургууль-гэр гэсэн цикльдээ орно доо. Байнга блогтоо юм нэмж чадахгүй байхаа.

Би ажлын 5 өдөр бүгдэд нь хичээлээ хийж чаддаггүй учраас хагас бүтэн сайнд сургууль дээрээ ирж хичээлээ хийдэг байлаа. Саяхнаас толгой томроод нэг өдөр нь хичээлээ хийнэ, нэг өдөр нь амарна гэж шийдлээ. Ингээд өчигдөр юу хийснээ оруулчья.

Үдээс өмнө П найзын гэр бүлтэй паркад мах шарж идлээ. Манай машинд багтахгүй тул нөхөр 2 рэйс хийдэг юм. Би тэднийг латин бүжгэнд хамт явъя гэж уруу татсан ч амжилт олсонгүй. Угаасаа найзын эхнэр Е болбоос их номын сайн бүсгүй тул над мэтийн муу хүний үгэнд автсангүй. Одоо тэгвэл тэднийд хүүхдүүдээ орхиж байгаад л нөхөртэйгээ нэг явна даа.




Газаар ажилладаг зуух нь цэвэр усны цорготойгоо паркад байдгийн, үнэгүй. харин би японд паркад нь мах шардаг зуух хараагүй ээ, байдаггүй байхаа. Эсвэл манай хөдөө байгаагүй юм болов уу. Нээрээ манай нөхрийн нэг хобби нь cooking шд. Би энэ хоббиг ннь их дэмжнээ, янз бүрийн гал тогооны хэрэгсэл авахад нь дуртай. Зураг дээр наад талаасаа 2 дахь шилтэй Рэд вайн гэсэн шошготойг намайг ууж болохгүй, энэ бол уудаг вино биш, хоол хийхэд хэрэглэдэг вино гэж байнга анхааруулнаа, би уучих гээд байдгийн байгааз. 

Энэ парк тоглоом муутайд орох ч бороо нарнаас хамгаалсан сүүдрэвч нь таалагдав.

Тээр тэнд хар машины цаана цагаан ягаан машин байгааз. Тэр машин чинь оюутан маньд аймаар дарамттай. нээх хөөрхөн хөгжим яваад л, тэрийг нь хүүхдүүд андахгүй. Мөхөөлдөсний машин. Тээд хүмүүсийн хажууд хүүхдүүдээ орилуулаад байж чадахгүй авч өгнөө, ядаргаа. Тээд 3 годгор жоохон маруужин 10 доллар. Дэлгүүрээс 10 доллараар сайхан муухайгаасаа хамаараад 4-10 кг мөхөөлдөс авдаг байхгүй юу. Над үнэн дарамттай, парк гудамж талбайгаар ёнгиноод яваад байдгийн.


Үдээс хойш танил айл гэртээ уриад, идэж уух дуртай юм чинь очлоо.

Гэрийн эзэн Марк, сайн аав байна лээ, маниуст үйлслээд сүйд.


Баруун гар талын дуран руу харж байгаа нь Сузан, малайзын хятад, гэрийн эзэгтэй. Цаана сууж байгаа эрлийз охин бол эдний бага хүүхэд. Голын цагаан цамцтай нь Ким, вьетнамын хятад. Зүүн талд Venny амаа дараад инээж байна, синга-н хятад.

Оранж цамцтай нь Ада, Хон Конгийн хятад. Дунд сууж байгаа нь индонезийн хятад, зүүн талд сууж байгаа нь эх газрын хятад. За би юу гэх гээд баахан хятад гээд байна вэ гэхээр. Энд 10 гэр бүл идэж уусан бөгөөд эрчүүд нь бүгд цагаан, эхнэрүүд нь бүгд хятадууд. Тээд би бодлоо, австралийн цагаан эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ олон эсвэл ази эмэгтэйчүүд ажилсаг бас арвич хямгач болохоор нь цагаанууд ази бүсгүйчүүдтэй их суудаг. Ийм дүгнэлт хийлээ, хэхэ.
Манай гэр бүл л цэвэр үйлдрийн адуу гэдэг шиг бүгд нэг үндэстэн байлаа, өчдөр орой.

Friday, January 21, 2011

Мягмар гаригийн бүжиг

Маний Латин бүжгийн партнёр нааг дуудуулсан гэж хэлсэн билүү. Одоо ер нь юу бичсэн, хэлснээ ч санахаа болилоо доо. хамт сурдаг мексик хүүхэн хамт бүжгэнд явъя гээд бид явлаа.

Хаяг нь: Establishment Bar, 252 George St, Sydney.
7 хоног бүрийн Мягмар гаригт 7 цагаас үнэгүй латин бүжгийн хичээлтэй, 8 цагаас үргэлжлээд бүжиг. Надтай бүжиглэе гэвэл би тэнд сард 2 удаа визтэй, бүжиглээд байж байнаа гээд мэдрэлтээд байвал.

Фа маань надтай чацуу, гэхдээ синглэ тул тэр бойфрэнд олох зорилго давхар агуулаастай. Би бол зөвхөн хөдөлгөөний дутагдлаас гарах зорилготой болно гэж мэгж тодотгоод, хэхэ. Бид 8 цагийн үед очтол маний партнёр ирээгүй байна. Би өмнө нь амлаж амлачихаад энэ жил гарснаас хойш бүжигт яваагүй тул түүнийг энэ удаа бүү ирээсэй гэж бодож бйалаа. хэрэв тэр ирэхгүй бол надад 1:1 гэж хэлэх сайхан боломж гарч ирж байна шдээ, гэмээ цайруулж.

Тээд 2-лаа пиво аваад уугаад зогсож байтал Фа "энэ залуу биднийг 2 удаа тойрлоо, намайг бүжигт урих гээд байнаа, чи сэмээрхэн хардаа, хөөрхөн залуу байна" гэж байна. Би угаасаа хүнийг хараагүй юм шиг харж чаддагийн болохоороо хартал нээрээ гайгүй залуу хажуугаар тойрч байна. Би "чи түүнийг бойфрэндээ болгочих, хөөрхөн юм байна" гэсэн шүү юм яриад зогсож байтал нөгөөх нь намайг уриад наадгийн, хэхэ. Одоо тээд үгүй гэж бүдүүлэгтээд яахав дээ. Ууж байсан пивоо Фа-д бариулаад бүжиг заалгаж эхэлнэ биз дээ.

Тэгтэл ч маний партнёр ирээд, сургуулалт үргэлжлээд, дундуур нь уугаад.

Нээрээ энэ цагаанууд динозавр шд, манийг шууд бут цохиж байгаа юм чинь. Би азиудын хажууд пээдийгээд зогсож байснаа, цагаан хөөрхөн охидуудад үнэндээ сүр дарагдаж байна лээ. Олон хүнтэй танилцаад нэрээ хэлсэн чинь 2-3 хүн Cindy гэж сонсоод байхаар нь Cindy гэдэг нэртэй болчихлоо шүү.


Picture removed



 Маний партнёр халзан залуу байнаа. Зургийг Фа утсаараа даржээ. Ийм учраас муу гарчээ.

Партнёрийнхоо зургийг Нүүрномноос нь туув.

Тэнд гачин гоё хар хос самба хийгээд хүмүүсийг хуйлруулаад, хүмүүс бүжгээ хийхгүй тэр 2-г хараад ангайгаад байсан чинь Самба бүжиг заадаг хос далимд нь рекламаа хийчихсэн тууж явна лээ, сонирхсон хүмүүст нь хуудас тараагаад.

Нээрээ бааранд нь гоожуурын пиво нь 1 стакан нь 350 мл орчим юмуу даа, 5 доллар 20 цэнт. Би анх удаа энд бааранд орлоо шүү дээ. Энэ том заал замбараагүй их хүнтэй тул шууд л тооцоогоо хийгээд л пивоо авна. Би угаасаа ууж байгаа пивоо тоолж чаддаггүй амьтан чинь бүүр тоолох оролдлого хийгээ ч үгүй. мөнгөө төлөөд уугаад байхаар чинь хэдийг ууснаа мэдэх бололцоо байсангүй, 5-6 г уусан юмуу, түрүүвчин дэх мөнгөний багцаагаар. Монголд бол тоолж чадахгүй ч тооцоо хийхдээ хэдийг ууснаа мэдэж болдогсондоо. 

Thursday, January 20, 2011

Урьд шөнө хар дарж зүүдлээд

Ёоё, майр их тарчиллаашд. Сайхан нь бүх хүн намайг Гилийн хатан гээд мэддэг таньдаг болчиж.
Ээж маань: ишш миний охин чинь ийм юм бичээд л сууж байдгиймуу, найз авгайчуудын хүүхдүүд нь их л мундаг улс төр эдийн засаг бичдэг гэнэ. Их дордлоо л гэхэд урлаг, спорт, хувцас загвар, хичээл номоо бичдийн байх.
Нөхөр:чи завгүй, муу сурах гээд байна гээд үглээд л байдаг, ийм хүнд хэрэггүй юм бичээд сууж байдгийн бии вий.
Сургуулийн захирал над руу чичээд: ийм ёс суртахуунгүй хүнээр хичээл заалгахгүй.
Оюутны эцэг эхчүүд: Энэ Гилийн хатан дандаа л тэр ч тас залуу, энэ ч тач залуу, тэрний даж аав гэж ярьдаг хүүхэнд яаж итгэж хүүгээ шавь оруулахав дээ, өөр багш алга уу?
Оюутнууд маань корридорт шивэгнэлдэж байна: энэ Гилийн хатан багш бандааш өмсдөггүй гэсэн.
Найзууд, бас сайбэр найзууд та нар: бич бич, чи шүү, үнжий, хайртай шүү, good luck, keep going.
Азаар нэг шавьж нүцгэн биен дээгүүр гүйж намайгаа сэрээлээ.

Wednesday, January 19, 2011

Якузатай хөөрөлдсөн түүх

За майр том гарчиг өгчихсөн шүү. Та нар гоё юм сонсох нь гээд горьдов, юу гээд л якуза намайг тоогоод л ярихав дээ.

За 5 жилийн өмнө юмуу даа японд. Гэртээ байж байтал хаалга нүддийн. Уг нь японд чинь хэн ч айлын хаалгыг аймшиггүйгээр чанга нүддэггүй юм. Жнь, Шуудан зөөгч хаалганы хонх дараад хүнгүй ч байсан би "Шуудан зөөгч байнаа, таны илгээмжийг авчирлаа" гээд бөхөлзөөд  байдгийн. гэтэл энэ хаалга нүдэгч үнэндээ зэрлэгээр хаалга нүдээд хүнийг шоконд хийж байгаа байхгүй юу. Тэгээд очоод хаалгаа тайлсан чинь майр зэрлэг харцтай 2 гоонжтой залуу "Лин байна уу, гаргаад ир" гээд захирангуй хашгичиж байна. Маний амьдарч байсан жижиг хотод бараг гоонжтой залуу байдаггүй, голдуу хөгшин хүмүүс амьдардаг байсан юм. Лин гэдэг нь миний өмнө байрыг маань түрээсэлж байсан охин, шуудангаар түүний нэр дээр ирэх захианаас мэддэг юм.

Би ч чичрээд айж байгаа юм чинь "байхгүй, тийм хүн танихгүй" гэсэн чинь "чи хэзээнээс энд амьдарч байгаан?" гэж байна, би ч үнэнээ хэлээд, асууж байгаа хүн чинь миний өмнөх түрээслэгч байхаа гэлээ. Тэгсэн "худлаа хэлсэн бол чамд л хэцүү юм болно шүү" гэж сүрдүүлээд яваад өглөө. Би салгалаад, мартаж чадахгүй хэд хонолоо. Японд хооорондоо ч, утсаар ч чанга ярьдаггүй юм чинь. Овоо мартагнаж байтал дахиад л нөгөө 2 чинь хаалга аймаар нүдлээ. Би хаалгаа тайлахгүй бол энэ якуза нар яаж ч магад гээд хаалгаа тайллаа. Энэ удаа бас л нөгөө асуултаа асууж байна, би бас л адил хариулт хэллээ. Тэд явахдаа "худлаа хэлсэн бол хүүхдэд чинь л муу юм болно шүү" гэж наадгийн. Би ч хөшөөд яг үхэх гэж байнаа. Тэгээд явангуут нь цагдаа руу гүйж очоод "манайд 2 якуза 2 ч удаа ирлээ, энэ хаяг дээр монгол улсын иргэн гэр бүл амьдардаг, та нар биднийг хамгаалалтандаа аваач" гээд л бараг сөгдөх шахлаа. Тэгтэл цагдаа шаал тоохгүй өөдөөс инээгээд "чи яаж тэднийг якуза гэж бодоов?", "чи тэдэнд ямар гэм хийсийн" гэнээ. Би "тэд нар зэрлэгээр хаалга нүдсэн бас хүний нүд рүү эгц ширтэж байгаад ярьсан", "би гэм хоргүй амьтан байнаа" гэсэн чинь "за за чи яагаач үгүй бол чамайг яах ч үгүй, гэртээ харь" гэлээ. Огт тоодоггүй гэнээ. Тэд дахин ирээгүй л дээ.

Манийг гайхшруулсан зүйл нь:
1. япон хүн хүний нүд рүү харж ярьдаггүй, эгэм цээж руу нь харж ярьдгийг та нар андахгүй. Эд нар яагаад миний мээм рүү харж ярихгүй байнаа? Харц нь маний нүдийг бол шууд л өрөмдөж байгаа юм чинь, би дальдчаад.
2. Ямар ганган гоонжтой, ямар гоё ус түрхээ вэ?
3. Яахаараа якуза байж ийм царайлаг юм бэ? та хоёр. Би японд амьдаар нь ийм царайлаг залуучууд хараагүй л дээ, хөдөө амьдардаг болохоороо ч юм уу.
4. Толгой нь бараг л халзан мөртлөө чика хээ гаргаад машиндсан байгаа нь тас.


Нээрээ яахаараа хаа газрын муу хүн, хулигаанууд тасархай гоё залуучууд байдаг байнаа энтр.

Tuesday, January 18, 2011

Миний чаддаггүй зүйлс

Мэдээж чадахгүй зүйл тоолох аргагүй олон ч ихэнх хүмүүс чаддаг, өдөр тутмын энгийн зүйлсийг жагсаая. Дамдааг дуурайв.
Дуу дуулж чадахгүй. Иймд дууны бүтэн үг ч мэдэхгүй. Хүчинд автан караокед орсон тохиолдолд бичиг үсэг тайлагдсны хүчээр дэлгэцийн доогуур урсах үгнүүдийг нь уншаад өгчихдөг юм.
Архи ууж чадахгүй. Оюутан байхдаа муухай үнэртэй хятад спирт найруулаад, хамраа чимхэж байгаад л уудаг байсан. Одоо бол огт чадахгүй. Ууж чадахгүйгээ хэлэхэд итгэхгүй архиар шахах хүмүүст дургүй.  
Мах авч чаддаггүй. Манай нөхөр л хоолны махаа авдгийн, монголд. Энд бүгдийг нь төрөлжүүлээд зардаг болохоор амар байдгийн.
Морь унаж чадахгүй. Морь унах боломж олдоогүй байх. Одоо би морь унаад, сэгсгэр үсээ салхинд хийсгээд, исгэрээд давхимаар байна шд.
Ууж байгаа пивоо тоолж чаддаггүй юм. Бааранд орохдоо л пивоо тоолноо гэж боддогийн, уг нь. Голдуу задгай Чингэс ууна, нэгийг уулаа гэж бодож байснаа хэдийг ууснаа огт мэдэхгүй хөөгдөөд гардгийн. Тооцоо хийхэд 5-7 пивоны төлбөр хийдгийн.
Жич: Архи уухаар онгод ордог гэж Бадман ах сургахаар нь энэ бичлэгийг хийхдээ 7 шил (375 ml) пиво уусны дараа бичлээ. Бусад чаддаггүй зүйлээ санахгүйг бодоход онгод нь надыг тоож ирээгүй бололтой. Энд би яагаад уусан пивоо тоолж чадаад байгаа юм бэ гэхээр ширээн дээр хоосон шилнүүд өрөөтэй байна.
Даваа гариг, бараг л үнсгэлжингийн цаг болж байна.

Sunday, January 16, 2011

Б план байхгүйн хар гайгаар А план хэрэгжсэнгүй

Би сүүлийн үед М-ээ унамаар санагдаад болохгүй байгаа. Яаж нөхрийг зөвшөөрүүлэх талаар хэд хоног бодлоо л доо. Тээд А план зохиож хэрэгжүүллээ, өнгөрдөг 4 дэх өдөр. Орой нөхрийг ирэхээс өмнө сайхан хоол хийж тавьчихаад, сургууль дээрээсээ 2 виноны бакаал, лааны суурь зээлж авчраад, банана киви чэрри авч бэлдлээ. Тээд нөхрийг шүршүүрээс гарч ирэхээр нь хоолыг нь аягалчихсан, лаагаа асаацан, вино хундаганд хийгээд тавьцан, би өөрийгөө сээксий дээрээ тохируулаад, хөгжимгүй тул чим чимээгүй, хүүхдүүдээ унтлагын өрөө рүү нь хөөж оруулаад армаанчиг байдалтай хүлээж байлаа. Нөхөр банны өрөөнөөс гарч ирэнгүүтээ зогтусаад, тоохгүй царай гаргаж байна. Тээд би хоолыг нь халбагадаж ам руу нь хийгээд л, албаар хацар дээр нь түрхсэн сүүмсээ арчиж өгөөд л, санаатай газар унагаасан сэрээгээ авч байгаам болоод өмнө хойно нь тонголзоод, гартаа нэг банана бариад, буцааж нэг тавиад, хальсалж байгаа юм болоод баахан аальгүйтлаа. Яахав дээ би кино, клипэн дээрээс сурсан юмаа ингэж хааяа хэрэгжүүлдэг юм. Нөхөр "шууд асуудлаа хэлээч" гэж наадгийн, урамгүй гэдэг нь. Ядаж байхад хүүхдүүд өрөөнөөсөө булталзаад саад болоод байх юм. Гэхдээ яахав маний А план ажиллаж байна шүү, нөхөр ер нь л санаанд багтаад ирлээ. харин хэзээ М унах зөвшөөрөл асуувал Yes гэх болоо гээд жаал эргэлзэж байлаа. Яг зөв л мөчид тэрийгээ хэлэхгүй бол No гэчихвэл яах юм бэ. Тээд хундага тулгаад би яриад л манай хүн хөхрөөд, би яриад л манай хүн хөхрөөд, би яриад л манай хүн хөхрөөд л их л жаргалтай 2лаа хос хун шиг байлаа. Хоол идэж дууслаа, би нууц хөзрөө дэлгээд өөрийнхөө хүнд хэлэхэд ичмээр паактуудаасаа хүнд хэлж болохгүй шүү гэж анхааруулж байгаад л ярьлаа, нөгөөх маань надыг өхөөрдөөд л хөөрөөд байна, энэ А план яг оргил үедээ ирлээ. Тээд планы төгсгөлийг хийчмээр байдаг муусайн хүүхдүүд шавар хаагаад тэнд зодолдоод уйлаан майлаан болоод явчлаа, одоо бяд очихгүй бол хэрэг байдал дордсон бололтой. Нөхөр зохицуулагч хийх гээд цаад өрөө рүү орлоо, би наана нь шээт гэчихсэн муухай царайллаа. Ингээд А планы үр дүнг хардгийн даваан дээр маний А план хүчин мөхөсдөж, нуран уналаа.

А план амжилттай хэрэгжиж байхад хүүхдүүд эртхэн унтаад өгчихгүй, шавар болсоор байгаад А план хэрэгжиж чадсангүй. Үгүй миний буруу л даа, нөхцөл байдлыг дутуу үнэлсэнээс болж байгаа юм, тээд эрсдэл гарах нөхцөлд хэрэглэх байсан нөөц Б план зохиогоогүйн хар гай. Одоо тээд дахин план хосоор нь зохиох шаардлага гарчлаа шд, хайран юм.

Би нь М-ээ унамаар байна шд, хорхойсоод. Ядаж байхад М-тэйгээ зүүн талаараа унаад, зүүн гарын шуу нялга болсон шалбархай нь алга болоод өгчихгүйм.

Та нар минь туршлагаасаа хуваалцаач, будаа идье.

Охидуудаа, та нар ямар аргаар нөхрөөрөө Yes гэж хэлүүлж чаддаг вэ?
Хөвгүүдээ, та нар ямар тохиолдолд эмэгтэйчүүдэд No гэж хэлж чаддаггүй юм вэ?

2011-01-16

Өглөө эртлэн босож, гэрийн эрчүүдийнхээ болон өөрийн үсийг хяргалаа. Маний үс сэгсгэр дээрээ аабан бээбэн болохоор би өөрөө л тайраад хаячдийн. Энд тээд үсчин хумсчин гэдэг газар орж үзээгүй л мөнгө хэмнэж байна шд. Тээд би бодлоо, зөвхөн өнөөдөр би хэдэн төгрөг хэмнэв ээ гээд, эрэгтэй хүүхдийн үс доод тал нь 2х18 доллар, эр үс 25, эм үс 35 гэхээр чинь нийтдээ 96 доллар хэмнэжээ. Өмнө нь энэ тухай боддоггүй байсан бол одоо ам цангаад, хамар загатнаад болохоо больжээ. Би шууд л нөхөртөө "хайраа, сая би бараг 100 доллар хэмнэжээ. 30 доллараар нь хайрцаг пиво авчих уу?". Мэдээж хариулт ойлгомжтой. Жоохон мөнгө цуглуулъя гэхээр одоо ингээд нэг чөтгөр дотроос шургаад байдаг болсон.

Бага хүүгийн ангийн хүүхдийн төрсөн өдөр болоод бид очлоо. Урилга дээрээ шууд л гэр бүлийнхэн зөндөө бэлэг өгсөн тул бэлэг авах мөнгөө Байгаль хамгаалах санд хандивлана уу гэсэн байна. Бэлэггүй бол мангар биз дээ. Бэлэг авлаа, нэг робот, нэмээд 20 доллар бэлнээр нь дугтуйнд хийгээд бэлдлээ. Маний чадал тэр юм чинь. Манайхаас холгүй нэг паркад очсон чинь хэд хэдэн газар хүмүүс байнаа, аль нь юм болоо гээд ангайж байтал харин Харригийн хөөрхөн аав даллаж байна. Би ч эргүүлээд даллалаа. Өмнө нь би амаараа дүүрэн юм чихчихээд Харригийн хөөрхөн аавтай ярьж чадаагүй гээд харамсаад байсандаа. Өнөөдөр Харригийн аав ирдэг л юм бол алдаагаа засна гээд гэрээс гарахдаа гоё дээрээ тавиад, 2 онигоо англи дээр өчигдөр цээжилсэн юм. Би майр бэлдсэн байгааз дээ.
Нээрээ тэнд над идэх юм олдоогүй, хоол ч байхгүй, ядаж мах эсвэл зайдас шарж болно доо, хажууд нь бэлэн шарах шүүгээ паркад байхад. Төрсөн өдрийн торт ч байхгүй наасан. Кап кэйк дээр өөрсдөө чимэглэл хийгээд болоо, хүүхдийн тоогоор шахуу жижиг ундаа. Би тэгээд юу ч идээгүй уугаагүй майр гайхлаа шд, хэхэ. Хүмүүс хүүхдүүдиййнхээ үлдээсэн кап кэйкийг идээд, ам нь аргасан байх.
Бусад хүмүүстэй ёс болгож хэдэн үг солиод, Харригийн ээжтэй бас. Харри манай хүүтэй тоглоом дээр хамт тоглоод байсан юм, Харригийн аав бид 2 тэр 2-г харангаа ярилцаад, би бэлдэж ирсэн онигоогоо яриад, түүний сайхан инээхийг хараад сэтгэл амарлаа шд. тэр над хариуд нь 1 онигоо ярьж өглөө. Харин би сайн ойлгоогүй, худлаа л ойлгосон царайлж инээлээ. Би "за Харригийн хөөрхөн ааваа миний өмнөх будилуу байдлыг минь уучилж мартсан биз дээ"  гэж дотроо бодлоо.

Одоо сахалтай жаалуудын төрсөн өдөрт уригдахымсан.

Saturday, January 15, 2011

Маний зурагнууд

Ганц зураг харуулчих гэсэн хүсэлтийг хүлээн авлаа. Харин ч олон зургаа орууллаа шүү.



 Сайн харвал гол хавьцаа нь би нус нулимсандаа холилдоод орилж байна даа.


 Энд ёстой үхлийн амтыг мэдэрсэн дээ. Тэр долир хараад, ам нь ангалзаад байгаа нь би.


 Зүүн гар талаасаа 2 дахь нь би, даанч цаашаа харчихсан байна.


 Фенүүд маань зургийг минь дарж байна. Би уг нь сандал дээр сууж байгаа юм, хаха.



picture removed


 
 Арай сэксий оргиод байхаар нь би засвар хийчихлээ, та нарыг хүндлээд. хаха сараачаад хаяцан.


 Би өлсгөлөн оюутан.
Маний ирээдүй. 80 настайдаа инкээд бөгтийчөөд М-ээрээ сүнгэнэ дээ.


Жич: эхний хэд нь Японд авахуулсан зураг байнаа.

Хүн чинь стрээст ордгийн

байгааздээ. Заримдаа яахаа мэдэхээ байнаа. Ямар хумсаа мэрэлтэй бишдээ, хумс чинь манийх нь стийл имэж, хамгийн хэрэгтэй эрхтэн минь байхгүй юу. Өчигдөр орой бороо шиврээд байсан юм. Хавар болж байгаа аятай гэгэлзээд байхаар нь шөнө 10 цаг болж байхад би нээх гүйж стрээс тайлдаг хүн болов оо. Тээд хэдэн гудамж ороогоод гүйж байгаад паркад орж сунгалтын дасгал хийж байснаа хөгжмөө чанга дээрээ тавиад бүжиглэлээ, зэрэгцээд бороо ширүүсээд, хав харанхуйд хэн намайг хардгийн гэж бодоод авч өглөө. Паркад хүн амьтан ч байхгүй, бороонд нүдний шилтэй ч юу ч харагдахгүй болохоор чинь намайг бас хэн ч харахгүй гэж гэнэнээр сэтгээд нөгөө сурч байгаа Зумба, латин бүжгээ хослуулаад л балай авлаа шд. Тээд бүх бие хөлрөөд бас дулаахан бороонд шалба нороод, үнэндээ нөгөө стрээс гуай борооны устай хамт надаас урсаад гараад явчихсан. Одоо би яавал яасан ч яахуу дээрээ байна шөө, хаха. Тээд жоохон баймаар санагдаад бүжиглээд байлаа, хажуунаас гэнэт Уучлаарай гэхээр нь ухаан орсон чинь 2 дугуйтай цагдаа "Коол байна" гэчихсэн зогсож байдгийн. Би ч ичээд л "өө юу л даа" гээд ээрч муурсан чинь "та одоо гэртээ харь тэгхүү, энүүхэнд хэдэн залуучууд байна" гэдгийн. Эд нар ийм хөөрхөн шд. Ганц эмэгтэй хүнийг нөгөөдүүлээс хамгаалж байна. Би одоо харьлаа баярлалаа гээд салаад гэр лүүгээ дөхтөл нээрээ модны ёроолын сандал дээр 5 залуучууд пиво уучихсан сууж байна. Би яалт ч гүй хажуугаар нь гарах болоо. Харанхуйд би тулж ирээд тэднийг мэдэж байгаа юм. Хөгжмөө унтраагаад явсан ч тэдний дуу чимээгээр нь яг хаана байгааг нь мэдэх аргагүй байсан юм. Тээд ямар 180 градуус эргээд гүйлтэй биш дээ. Дүүрсэн хэрэг гээд хажуугаар нь явлаа даа. Тэд "хүүе, чи наашаа сууж ганц пиво уугаач" гэсээр ард хоцорлоо. Айгаад үтэр түргэн л харьлаа шд, гэхдээ сайхан байлаа. Дахин дахин бороонд шалба норж байнаа, гоё юм байна лээ.

Friday, January 14, 2011

11 оны зорилт

бол тодорхой шд, энэ гоё залуугийн наагуур цаагуур нь бүжиглээд байгаа хүүхнүүдтэй эн зэрэгцэж очих. Хаашдаа бие хаагаараа гүйцэхгүй ээ, бүжиглэх чадвараараа клипэнд нь гологдохгүй болох, яаая аймаар мөрөөдчихсөн гар тээ, би.

Англи вэршин нь энд гарахгүй хориотой гэнэ, уг нь бүжигчдийг нь их сайн харуулаад байх юм. Тээд олдсоноор нь испанийг нь ... Энэ нь муу л бичлэгтэй юм.

Блогоо хаая даа

гэж бодоод асуулга авсан юм.  Идэвхитэй оролцсон та нартаа баярлалаа. Тээд та нарын хариултуудыг уншаад, дүгнэлт хийгээд блогоо үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа. Дүгнэлтээ энд бичээд яахав дээ, тийм биз дээ? тийншд.

Wednesday, January 12, 2011

Ганц асуулттай санал асуулга

та нарын дунд явуулнаа.
Би нээх хэрэггүй юм бичээд балайраад байдаг, хэсэг хүмүүс уншаад цагаа бараад байдаг болохоор нь би ганц асуулт асууя.
-Яагаад та миний блогийг уншдаг вэ?
Блог нэрээрээ хариулбал ердөө энэ асуултанд хариулаад боллоо. Та блогтой ч нэргүй хариулт өгч болно, тэгвэл нас, хүйсээ нэмж бичээрэй. Олон анон байдаг та нар идэвхитэй хариулаарай. Та бүхнээс олон хариулт хүлээж байна.

Tuesday, January 11, 2011

2011-1-9

Өнгөрдөг бүтэн сайнд бас бүтэлгүйтээд наассн. Өглөө нөгөөдүүлээ босоогүй байхад нь хүнсээ цуглуулдаг хүн болоод, түрдэг сагсанд баахан юм овоолчоод тэр чигээрээ халуураад сагсаа гутлын дэлгүүрт оруулахгүй гадна нь үлдээгээд, авахгүй юм байж баахан гутал өмсөж үзээд л шуналтаад байсан юм. Тэгээд хэдэн гутал тоочиглож авч санаагаа амраагаад гэртээ ирээд авсан хүнсээ хөргөгчинд хийсэн чинь лав л 2 тортой 30аад долларын хүнсээ хулгайд алджээ. Энд хулгайчаас болгоомжил гээд анхааруулга байнга байх ч би тоодоггүй юм. Гэтэл үнэхээр хулгайчтай юм байнаа.
Үдээш хойш хүүхдүүд усанд сэлнэ гээд, би усны хувцсаа гэртээ өмсөөд гадуур нь сарпаанчиг углаад гараад явчлаа. Очоод сарпаанчгаа хуулж хаяад ус руу шууд үсэрч  ороход амар байдаг юм. Тэгээд сэлж ядраад харих болсон чинь би бандаашаа (өөр соёллог үгнээс илүү бандааш гэхээр гоё байгааз) аваагүй гараад ирсэн байв. Тээд одоо яахав дээ, сарпаанчигаа углаад бандаашгүй харьсан. Энэ явдал 2 дохоо давтагдаж байна. Нөгөө Бритни Спиирсийг бандаашгүй гадуур явдаг гээд л дэлхий нийтээрээ ад үзээд байсан чинь, хөөрхий хүн бас бандаашаа гэртээ мартаад гадуур явчдаг л юм байна.

Onsen

гэж Японоор халуун рашаан гэж байгаа юм. Онсен нь Япончуудын амьдралын салшгүй хэсэг юм. Онсэн нь стресс тайлна, ядаргаа арилгана, арьс эрүүлжүүлнэ гээд олон сайн талтай болно гээд лаг албан ёсны оршил хэлж байснаа балайрах гэж байна.
Кюүшюүгийн Б хэмээх халуун рашаантай хотод би нь 2 жил сурлаа. Одоогоос яг 5 жилийн өмнө манай хэдэн найзууд хойд арлаас ирж манайд зочилвоо, Нэг эрэгтэй, 3 эмэгтэй. Би уламжлал ёсоор ирсэн гийчдэд хөл алдана биз дээ, манийг тоогоод тэр холоос зориод ирж байгаа нөхдөд чинь бяцхан хотынхоо үзүүлэх ёстой юмнуудаа үзүүлээд, алдарт онсендоо оруулна шдээ. Бид яг далайн эрэг дээрх зочид буудлын орой дээр байрлах онсенийг сонгоод орлоо. Үүнэн гоёо уг нь. За тээд ганц эрэгтэй маань эрэгтэйчүүдийнх рүү, бид 4 эмэгтэйчүүдийнх рүү ороод явчлаа. Үдээс өмнө байсан болохоор биднээс өөр хүнгүй байлаа. Бидний 4 бүгд нүдний шилтэй байвал яахав, ганц залуугаа нэмбэл 5лаа шилтэй, ууранд нүдний шил хөлрөөд юм харагддаггүй тул бүгд нүдний шилгүй орлоо. Бид ч орж суучихаад хөхрөлдөөд байлаа, угаасаа би хүнтэй уулзана гэдэг чинь хөхрөлдөнө л гэсэн үг юм шиг байгаан. Нэг харсан чинь далай дээр 2 завь гараад ирдэг юмаа, эхлээд бид анзаарахгүй байснаа, харангуутаа сахилгагүйтмээр санагдаад, бүгдээрээ онсеноосоо гараад шалдан чигээрээ хашлага руу гүйж очоод, тэд нар руу даллаад арзаганалаа. Бид хоорондоо “бид эндээс хувцсаа өмсөөд, нүүрээ будаад гарахаар чинь биднийг энэ загасчид танихгүй юм чинь” гэж мэгээд бүгдээрээ бүжиглээд баахан орилолдлоо. Нөгөө завьнууд чинь улам ойртоод л байлаа, бяд ч бүжиглэж байна гээд л шалдан гүйлдээд л байлаа, Гэнэт 1 маань “хүүе, эд нар чинь майр том олон дурантай байна” гэж чарладагийн. Бид ч орилолдоод нөгөө халуун усан дотроо ороод, нүүрээ дараад суулаа. Одоо яана ийнээ л болцгоолоо.Бүгд хараа муутайн харгайгаар завьтай гаж донтнуудыг өөрсөддөө их ойртуулж хамаг юмаа гаргачихаад, баахан зургаа даруулж, бичлэг хийлгэсэн байгаам даа. Мэдээж тэдний дуран авай бол майр л татдаг эд байгаа шд. Бидний бүжиглэж байгаа шалдан зураг нэт-д хэсэг л од болсон байх даа, шээт. 
за за шээт биш хаха гэхээс

Monday, January 10, 2011

Минийх, түүнд хайртай

гэдэг булан блогтоо нээдэг юм уу. Ядаж байхад нээх олон залууд хайртай. Блог минь баахан сайхан залуучуудын зураг, клипээр дүүрээд, би юм бичих шаардлагагүй болчихдог юм болов уу. Зарим дуунууд майр ид шидтэй, хэрэв би сонсоод явж байхад хүн юм асуувал эсвэл хүсвэл хэзээ ч NO гэхгүй, хамаг юмаа тавиад туучих байхаа. Энэ дуун дотор ороод, эмэгтэйчүүдийн жорлонд түүнийг орж ирэхэд нь жорлон цэвэрлээд зогсож байх юмсан, хаха. Би гажиг юмаа.

 
 
(You can run, you can hide


But you can't escape my love)



Here's how it goes, you and me, up and down at this time

We'll get right, where to fight

Cause love is something you can't shake

When it breaks

All it takes is some trying



If you feel like leaving

I'm not gonna make you stay

Soon you'll be finding

You can run, you can hide

But you can't escape my love

You can run, you can hide

But you can't escape my love



So if you go

You should know

It's hard to just forget the past to pass

It was good, it was bad but it was real

And that's all you get in the end of the matter



Here's how it goes

All it takes is some trying

You can run, you can hide

But you can't escape my love

Sunday, January 9, 2011

Zumba

Маний амралт дуусаад, маргаашнаас ажил, сургууль эхэлж байна, гэхдээ би амраагүй л дээ. Энэ 7 хоногт Зумба гэдэг юманд 3 удаа явлаа. Энэ нь Латин америк бүжгэнд тулгуурласан фитнэсс юм байна. Их зүгээр юмаа. Даанч би дахин явж чадахгүй байхоо.


Манийх нь шинэ уриа- Strong body strong mind

Бидний өмнө Зумбагийн багш маань бид нар луу хараад бүжиг хөдөлгөөнөө хийнэ, бид дагана. Багшийн ард талын хана тэр чигээрээ толь. Бид өөрсдийнхөө хөдөлгөөнийг хянах бололцоотой. Өчигдөр миний ард нэг хөөрхөн мариалаг залуу бүжиглэлээ. Би өөрийгөө биш тэрийг харж хөхөрсөөр байгаад таарсан. Би харахгүйг хичээсэн ч гэсэн нүдэнд тэр заавал харагдаад болдоггүй. Тэр бүдүүн ч гэсэн хөдөлгөөний эвсэлтэй, майр идэвхитэй бүжиглэнээ. Хөгжим нь чанга тулдаа л миний тас тас хөхөрч байгааг хүмүүс мэдээгүй байх. Түүнд өөрийг нь хараад инээгээд байгаагаа мэдэгдүүлэхгүй гэж их ч хичээлээ, хэцүү байлаа. Өөр гоё залуучууд руу харахаар инээд хүрэхгүй мөртлөө тэрийг хараад савж унах нь холгүй байлаа. Тэгээд инээдээ дарах гэж 2 ч удаа дасгалын дундуур жорлонд орж ганцаараа инээлэээ шд. Би түүнийг шоолоогүй шүү, зүгээр л харахаар л хайр хүрээд хөхрөөд байсан юм. Түүнийг үсрэхээр нь подволк нь дээшээгээ болчихно, тонгойхоор нь бөгсний зураас нь цухуйгаад, хаяа хөдөлгөөндөө Хип Хоп холиод цоглог авч өгнөө тэр, хаха. Тээд нээх хэнэггүй царайтай дээгүүр хараад, нүүрний хувиралгүй. Одоо би үүнийг бичиж байхад тэр нүдэнд харагдаад хөхрөөд л байна, хаха. Хүн чинь дасгал бүжгээ хийхдээ нээх инээмсэглээд байхгүй шд, би бүр чангаар хөхрөөд л бүжгээ хийгээд байгаа юм чинь. Тэр нээх хөөрхөөн, бас сахалтай гэж байгаа, хаха.

Күэ ер нь Зумбаг нь сайн сурвал зүгээр юм байна. Монголд очихоороо өдөр нь толгойгоо үнэлж мөнгө олоод, орой нь биеэ үнэлж мөнгө олъё байз. Оройн цагаар би Зумба заахаар боллоо, та бүхэн миний шавь болоорой.

Найзуудаа, надад нэр хайрла

Би өөртөө English нэр сонгож аваагүй л яваад байгаа. Хүмүүстэй танилцаж эхэлсэн чинь тэд маний нэрийг хэлэх нь бүү хэл санах хэцүү байх шиг байна. Аминдаа л миний шот нэр гээд нэрнийхээ эхний 3 үсгийг хэдэг юм, гэхдээ л нэмэр байхгүй. Харин монгол хүмүүс бол нэрний минь эхний 3 үсгийг сонсоод л бөөлжис нь цутгана доо, утга нь муухай. Иймд өөртөө нэр хайж байна. Хэлэхэд амархан бас тогтооход хэцүү биш, хамгийн гол нь гоё нэр байх хэрэгтэй. Доорх нэрнээс сонгодог юм билүү гэж байснаа та нарт бас гоё нэр байгаа ч юм билүү гэж бодоод асууж байна. Одоогоор санаанд доорх нэрнүүд ороод ирлээ.
Jessica
Emma
Angelina
Isabel
Sophia
Cindy
Gaga
хэхэ, бас дандаа гоё хүүхнүүдийн нэр.
За санал болгох нэр байвал вээлком. Би ямар нэртэй болсноо хэлнээ, удахгүй.

Saturday, January 8, 2011

Shakira Parody

Үхтлээ инээлээ шд.

Shakira. Whenever wherever

Туслаач: Найз охиноо хайж байна

Найз охины маань уг нэр нь Улаан малгайт юмаа. Одоогийнх нь зураг байхгүй тул ирээдүйнх нь зургийг нь орууллаа. Харсан мэдсэн хүн байвал найзыг маань олж өгч туслаач. Энэ зураг дээрээ ч улаан малгайтайгаа байгааздээ. 

Зургийг нь хувийн архиваас нь авав.
Энэ хүн алга болсоор 14 орчим хоног болж байгаа бөгөөд хааяа энд тэнд харагдаж үзэгдээд байгаа сураг дуулдаад байна билээ. Бас зарим эр голдуу хүмүүс түүнийг сураглаж, гомдоосон хүн байгаа эсэхийг эрэн сурвалжиж байгаа нь баттай эх сурвалжаар батлагдсан болно. 
Улаан малгайт найзаа чи үүнийг уншиж байгаа бол "чи байхгүй бол би хөгширөхөөрөө хэнтэйгээ залуу ярих юм бэ?" гээд асуучии.
Эцэст нь мань 2-н вкус ойролцоо бөгөөд энэ зураг миний ч ирээдүй байж магадгүй юм.

Friday, January 7, 2011

IZ

Israel "IZ" Kamakawiwoʻole гэдэг их хэцүү нэртэй Хавай залуугийн дуунуудад дурлаад 10 сар болж байна. Хөөрхий нас барчихсан юм билээ.


What A Wonderful World гэдэг дуу нь

Thursday, January 6, 2011

Онигоо

ярьж өгөх үү. Алийн болгон аймшгийн болсон явдал ярьж өгдгийн. Онигоо гэхээр ойлгож байгааздээ, маний тухай ширхэг ч энд дурдагдахгүй болно. Үлгэр маягаар хүүрнэнээ.

Оюутнууд нь архи уугаад хичээлээ хйихгүй байгаад аргаа барсан багш нь мэргэн арга олж, лекцээ эхлэхээс өмнө ширээн дээрээ 2 стаканд нэгд нь архи, нөгөөд нь ус хийгээд тус бүрд нь өт хийжээ. Мэдээж архинд унасан өт дороо мажийгаад архины мандал дээр хөвөөд гараад ирж, харин нөгөө усанд шидэгдсэн өт малийтал сэлж явж гэнээ. Багш бахдалтай гэгч нь оюутнуудаасаа "энэ юу гэсэн үг вэ" гэж асуутал толгой сайтай хамгийн урд суудаг ангийн дарга гараа өргөөд "архи уувал гэдэсний цагаан хорхой үхнэ" гэж хариулжээ.

Нэгэн судлаач оюутан аалз тэжээгээд, түүн дээрээ судалгаа хийж, эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаан. Оюутан аалзаа өөртөө дасгаад бас сургажээ. Шүгэлдэхэд л нөгөө аалз нь хаа байгаа газраасаа хүрээд л ирдэг болж. Судалгаа ч эхэллээ. Оюутан маань шүгэлдэхэд гүйгээд ирэх аалзныхаа хөлийг нэг нэгээр нь тасалж хаяад л байна. Сүүлдээ шүгэлдэхэд аалз нь өмнөх чигээ хурдан биш ч үлдсэн 2хон хөл нь бүдүүн гэдсээ чирээд ирж байна гэнэ шүү. Тэгээд яахав дээ, судалгаа бол судалгаа, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулахын тулд заавал гарз гарна л даа, тэр аалз. Оюутан аалзныхаа эцсийн хөлийг нь тасалж хаячихаад шүгэлдсэн чинь аалз нь ирдэггүй ээ. Судалгааны ажил дууслаа, оюутан ч диссертацдаа "хөлгүй аалз дүлийрдэг" гэдэг шинжлэх ухаанч дүгнэлт өгөөд тал талаас нь батлаад, эрдмийн зэргээ хамгаалаад амар сайхандаа жаргажээ.

Wednesday, January 5, 2011

Өнөөдөр

1-р хүүхдийн маань төрсөн өдөр. 3-р хүүхэд маань өнөөдрөөс 2 өдрийн зайтай төрсөн тул энэ 2-н төрсөн өдрийг хамт нь тэмдэглэдэг юм. Иймд өнөөдөр хүүхдүүддээ зориулан 5 бичлэг хийлээ.
Хүүхдүүдийн төрсөн өдрийг 2-нд тэмдэглэж, Гуливэрийн аялал гэдэг кино үзсэн, их хөөрхөн кино байна лээ. Гол нь манай бага төрсөн өдрийн эзэн тоосонгүй. Дараа нь хүүхдүүдийн идэх дуртай бургэрээр нь төрсөн өдөрдчихөөд, айлд очиж үргэлжлүүллээ.
Би мексикчүүдийн бүжгэн дээр латин америкийн халуун цуст залуутай гэрлэсэн монгол бүсгүйтэй танилцсан юм. Тэднийх гэртээ урьсан тул бид бөөнөөрөө тэднийд бууна биз дээ. Тэднийд бас нэгэн монгол гэр бүлтэй танилцаад, тэднийх бас манайхыг уриад, баахан айл хэсэж пиво уусан л хүн болох гээд байна. Айлд баахан идэж ууж, гэртээ ирээд бяцхаан тортоо задалж идээд төрсөн өдрийг өндөрлөв.

Хөөрхөн хайрцаг дотор

Ийм арваад хайрцагтай тоглоом манай хажуугийн шоппинг цэнтрийн гадаа байгаа. Доторх бүх хүүхэлдэйнүүд нь утсаар холбогдоод хөдлөөд, хөөрхөн ая яваад, хараад зогсоод байхад уйдахгүй. 



Харин энэ хамгийн сүүлийн зургийн баруун дор байгаа шар цамцтай залуугийн унасан машин нь морь шиг булгиад л байна. тэгээд дээшээ болж байснаа доошоо болохгуйт дугуйн дор нь нэг өрөвдөлтэй хулганы цус нь цацагдаад л нөгөө хулгана чинь нэг өндийснөө үхээд л байна. гэхдээ цус нь үзмэн ягаан өнгөтэй л дээ. Гэхдээ л хүүхдүүдэд зориулсан байж тээ...

Leaf insect

 Навчин шавьж гэдэг амьтан үрчилж аваадаа. Манай том хүүгийн ангийнхан ийм 3 хорхой ангидаа тэжээж байгаад, сая зуны амралт нь 12 сарын 15-аас эхлээд хүүхдүүд гэртээ авч харьж тэжээж байгаа юм. Манай хүүхэд авч тэжээх хүсэлт тавиад би сургууль дээр нь очиж, гар хөлийн үсэг зурж, энэ амьтныг нь үхүүлэхгүй сайн тэжээж, өөрийн үр хүүхдээс өөрцгүй асран хамгаална гэж ам өчгөө өглөө, сүртэй шүү бас тээ. Бас яаж арчлах талаар 2 хуудас дүүрэн заавар, энэ амьтныг үрчилж авах эрх бүхий лиценз дагаж ирж байгаа юм. Тэгээд нөгөө 3 хүүхэд чинь 3 хорхой нь хамт байсан гаднах савыг нь хэн авах вэ гээд хайч чулуу болж л шодож дээ, хүү хуруунд сайн ээжийн хүү юм чинь тэр тороор бүтээсэн савыг нь авсан. 

Тэр хөлнүүдийг нь харж байна уу, шарласан навч шиг, навчнаас ердөө ялгагдахгүй.

Хүү үүнийгээ арчлаад, навчийг нь солиод, усаар шүршээд хайрлаад их байгаа. Би болохоор одоо намар болоод сэрүүсэхээр үхээд өгвөл хэцүү санагдаад "миний хүү амьтан чинь байгаль дээрээ л амьдрах нь жаргалтай шдээ, наадхыг чинь паркад аваачаад тавьчихъя" гэхээр өөдөөс "үгүй, шувуу идчихнэ" гээд зөвшөөрөхгүй байгаа.
Хэд хоногийн өмнө бид паркад явж байгаад яг ижил ийм амьтан хараад аав нь "үүнийг гэртээ аваачаад нөгөө амьтантайгаа хамт тэжээчих" гэсэн чинь хүү "надад энэ амьтныг үржилж авах лиценз байхгүй" гэнээ.

Симпсонийхон

гэдэг хүүхэлдэйг бид ирснээсээ хойш орой бүр 6 цагт үзнээ. Та нар ч бас үздэг л байлгүй. Бүгдээрээ нийлээд л хөхрөлдөөд л үзээд байна. Эротик юм зөндөө гарна, хэрэв би байвал тэр үед нь хүүхдүүдээ нүдээ ань, чихээ бөглө гэж орилсоор байгаад таардаг юм.



Өнгөрсөн жил энэ хүүхэлдэйний 20 жилийн ойгоор Hungry Jacks хүүхдийн сэд-дээ үүнийг хийсэн. Манай хүүхдүүд фэн нь юм болохоороо заавал энэ 4-г нийлүүлнэ гээд хэдэн ч бургэр авч идсэн юм бүү мэд. Олныг л идэж байж нийлүүлсэн байх. Манай телевизор дээр одоо ингээд заларч байдаг юм.

Beyblade

гэдэг нэртэй тоглоом энд одоо алдаршаад хэрэг алгаа. Гол нь тэр нь аль ч дэлгүүрт байхгүй болоод 1 сар өнгөрч байгаа юм. Би монголоос ирээд 3,4-г авч өгсөн ч манай хөвгүүд Крисмасаар дахин 2,2-г авахуулна гээд байсан тэр нь олдоогүй.

 Ийм эргэлддэг, бас бариултай. Тэгээд хоорондоо байлдаад байх шиг байгаа юм.
Энэ эргэлддэг хэсгүүд нь бас салнаа. Нэт-ээр захиад авдаг болсон чинь байхгүй, Австрали даяар тасарсан гэнээ. Амазонд харин харагдана лээ. Уг нь жоохон хүлээвэл дэлгүүрүүдэд ирэх юм. Энэ тоглоомыг асуусан хүмүүс л тоглоомын тасаг хавьцаа олон байна.

Tuesday, January 4, 2011

Курьер хүнийг танихуй

За сүүлийн үед огт тааварлаж байгаагүй үйл явдал ихээр өрнөж, би олон айлд уригдаж залагддаг болоод байгаа бөлгөө. Өмнө нь 1 хүүхдийн төрсөн өдөрт очоод, хуруудаад, тасарсан гэж онгирсон тал бий над. Тэр парти дээр би Шууданд явдаг курьер залуутай танилцлаа. Тэр залуу надтай мэнд мэдэв үү шууд л "өөрөө курьер хийдэг үү" гэж асууж манийг хахааж алах шахав. Энэ үг болбасу над маш эмзэг бөлгөө. Би курьер хийхээс ичэхгүй ээ, жорлон угаахаас ч ичихгүй ээ, угааж ч байсан, жапанд. Гол нь манийг нь Гилийн хатан гэдгийг мэдчих вий гэдгээс үхтлээ айдаг тул монголчуудад курьер хийдгээ хэлээд байдаггүй юмаа. Шараа биз дээ.
Би хахаж цацаж дуусаад,
-чи намайг курьер хийдгийг яаж мэдээв? гэсэн чинь
-андаш байхгүй шдээ, бядний баруун гар хар байдгийн гэжийн.
Би өөрийгөө хартал, гангалаад үнэтэй палаажаа өмсчихсөн, тэр нь ханцуйгүй, баруун гар нь тал хар, тал нь цагаан өнгөтэй байвал яахуу. Манай гэрт толь байдаггүй юмаа. Би гадуур гоё машины хажуугаар явж өнгөрөхдөө гялс машины хаалга цонхонд тольдож амьдардаг хүн. Машин барихаар баруун гар наранд түлэгддэг юм байна шд (жолооч баруун талдаа суудаг тэргийг чинь зөв рультэй гэдэг билүү, буруу рультэй гэдэг билүү). Бид ажлын хувцас гэж компанийхаа логотой подволк өмсдөг юм. Подволкны ханцуйнаас доошоо пад хар гартайм байна, ий.

2011 оны зурхайгаа өөрөө зурмуй

Энэ жилд тохиолдох адал явдлууд миний амьдралд хэзээ ч мартагдашгүй байх болно. Учир нь би блогтоо бичээд байхаар чинь яахан мартах билээ дээ. Энэ жил сэтгэл догдлол, эрч хүчээр дүүрэн бас нэгэн доргио жил байх нь, маний хувьд. Ан гөрөө хийж үл болно гэж бууж байна, үүнийг би жоом алахыг цээрлэ гэж ойлголоо.

Эрүүл мэнд. Байнгын суугаа ажил (жолооны ард сууна, ПиСиний ард сууна, пивотой ширээний ард олон цагаар чалчиж суух) эрхэлдэг тул хүзүү хөших, нуруугаар өвдөх зэргээс сэргийлэн эрүүд мэнддээ анхаарвал зохилтой. Иймд бүжиг таанц эргүүлэх зорилт тавин, гараагаа эхлүүлсэн бөгөөд сард 2 удаа бүжигт явах виз даруулсан болно. Энэ бол эрүүл мэнддээ анхаарч байгаагийн тод илрэл мөн.

Санхүү. Өмнөх оны бөгсөнд тооцоолоогүй зардал асар ихээр гарч санхүүгийн хямралд орох дөхсөн боловч Гилийн хатан уужим сэтгэл гарган,  өмнөхөн нь шуналтаж авсан барааныхаа 40%-г дэлгүүрт нь буцаан өгснөөр гал унтраасан. Энэ огцомдсон гэнэт гарлага нь энэ жилийн орлогын үүдийг нээн, санхүүгийн хувьд хөл дээрээ бат тогтох нягууртайг хэлээд байна.

Найз нөхөд. Энэ 2 оны зааг дээр өмнөх 2 онтой харьцуулашгүйгээр найз нөхдийн тоо геометрийн прогрессоор өсөж байгаа нь бодит үнэн билээ. Үүнд барьж аваад үнсэж болдог олон өнгөтэй хүнүүсээс гадна манайхаар орж гардаг барьж аваад үнсэж болдоггүй та бүхнийг бас хамааруулсан болно. Энэ онд олон шоу цэнгүүнд явах мастер плантай. 2009 он амьд үлдэх шалгарлын жил байсан, 2010 он их өр дарах он байсантай холбогдон би аливаа зүйлээс байнга хойш сууж, аливаа хорт зуршилаас татгалзан найз нөхөдтэй болох боломжгүй, гэлэнмаагийн амьдралаар амьдарч их ч гэгээрлээ, их ч цэвэршлээ. Ер нь их ариухан амьтан болжээ, хаха.

Мөрөөдөл. Найз нөхөд М унасан хүн 3 баярладаг гэж эртнээс анхааруулсан нь батлагдлаа. М унаж  чадахаа байсан тул бусад мөрөөдлөөсөө хэрэгжүүлэх бололцоотой нэг мөрөөдлийг сугалж аваад хэрэгжүүлэх л болно доо.

Блог. Санамсаргүйгээр жорлонд шинэ оноо угтсандаа сэтгэл санаа дундуур байгаач, Гэгээн сан "одоо тээд жорлонгоо л бичээд байж дээ" гэж сэтгэл санааны дэмжлэг үзүүлснээр блогоо энэ жилдээ хөтлөмой.

Хайр дурлал. Күэ энэ дээр чинь богтлогдсон хүүхэн юугаа бичих билээ? Залуу маань үзчихвэл ... ёстой болохгүй юм байнаа, сорри.

Saturday, January 1, 2011

Хэрвээ би синглэ байсан бол...

... баяжлаа. Энд байр хөлсөлж хамаг мөнгөө өгөхгүй, машиндаа эсвэл өрөөндөө амьдраад л боллоо.

... тасархай гоё хүүхэн байх байлаа. Гэр орны ажил, хүүхдүүдэд зориулдаг цагаараа ёга, пилатийз, фитнесс, бассейн, уран гулгалт, ууланд авиралт, усанд сэлэлтээр хичээллээд.

... бөөн найзтай болох байлаа. Төрсөн өдөр өөр бусад олон парти шоу цэнгээнийг огт алгасахгүй ээ.

... онц сурна. хаха, унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр.

... мини юбка өмсөнө. Нөхөр хориг тавьчихаад, би бас Кондализа Райстай хальт барьцаастай.

... ийм блог хөтлөхгүй байлаа. Ийм будилсан, бүтэлгүйтсэн, баасан шээсэн, идсэн ууснаа бичихээр чинь хэн намайг тоох вэ дээ. Синглэ байсан бол уншсан эрчүүд болгон надад дурлахаар чика блог хөтөлнөө, бүгдийг нь араасаа хуйлруулаад л алж өгөх байлаа.

11 оны 1 сарын 1

гэхээр чинь нээх гоё байгаа биз дээ. Нээрээ би хөөрүү амьтан шд. Энд ёолк энэ тэр байхгүй болхоор надад бэлэг өгөх, авах юм байсангүй. Өөрөө л өөртөө хямдралаар баахан юм авлаа. Тэгсэн би нэг хүнээс их сайхан бэлэг хүлээн авсан. Онгирмоор санагдаад болдоггүй ээ. Миний энэ муу блогийг тоож уншдаг уншигчаас захиа авсан. Би амьдралдаа захиа авч үзээгүй энэ тэр гээд дээр бичсэн байсан даа, тэгсэн шинэ жилийн бэлэг гээд их гоё сэтгэлээсээ бичсэн сайхан захиа авсан. Би энд догдлоод хөөрөөд, сэтгэл зүрх баяр хөөрөөр бялхаад, хүмүүстэй хуваалцахгүй бол бяцхан зүрх минь тэр баяр хөөрийг багтаахгүй хагарчих гээд байгаа юм шиг санагдаад, гар салгалаад буруу зөв бичээд баллаж сохлоод гачин л юм болж байна. Бүр хэнийг ч хамаагүй тэвэрч аваад үнсмээр ч юм шиг, ядарсанд нь хамаг байгаагаа гаргаад өгчихмөөр ч юм шиг, тэнхээ мэдэн гүйж хашгармаар ч юм шиг, зовлонд унасан хүмүүсийн асуудлыг нь шийдээд өгчмөөр ч юм шиг бөөн эрч хүч амтагдаад байнаа. Хүн амьтанд уншуулж онгирмоор л байна. Даанч захиа бичсэн эзнээс нь зөвшөөрөл аваагүй байж энд тавьчиж болохгүй л дээ. Одоо ёстой нөгөө захиагаа байн байн гаргаж уншаад байж дээ.

Надад ийм их хөөр баяр бэлэглэсэн захиа бичсэн танд баярлалаа. Үүнийг уншина гэдэгт итгэж байна.

Та бүгд шинэ оноо сайхан л угтсан биз дээ?

Би нь яахав 31-нд нөгөө найзыгаа гэр бүлтэй нь хамт хүүхдүүдийн сэлдэг усан санд оруулж, баахан тоглож байгаад, гэртээ авчирч баахан идэж уугаад өдрийг өнгөрөөлөө. Нөгөө хэд маань 7 хятад оюутантай байр шээрлэдэг болохоороо биднийг гэртээ урьж чаддаггүй юм. Манайхтай хөрш болох гээд л байр хайгаад одоогоор амжилтгүй л байна. Нөхөр нь болох найз маань Монголд захирал хийгээд баахан завгүй, бөөн хүнээр хүрээлүүлдэг хүн чинь энд хэцүүдэж байна шд. Тэгээд тэд автуусгүй болчихно гээд харьсан. Бид гэртээ мэлийгээд мияа царайлаад л он солигдохыг хүлээгээд л, үүрэглээд л, нэг кино харсан болоод байж байлаа. Манайх гэрийн цагаа 5 минут түрүүлүүлж явуулдаг юм. Тэгтэл би гэнэт цаг руу харснаа "хүүе он солигдож байна" гэж орилоод, пиво тулгаад л (нөгөө буудуулдаг юм нь байхгүй ээ) нөхөртэйгээ үнсэлдээд л бөөн он сольдог хүн болсон чинь нөхөр"цаг түрүүлж яваа шдээ, он солигдоход 3 минут дутуу байна" гэхээр нь "өө тэгвэл гялс жорлон ороод нүүрээ цэвэрлээд, шүдээ угаагаад унтах бэлтгэлээ амжуулъя" гээд жорлон орчихоод гараад ирсэн чинь аль хэдийнэ он солигдчихсон, салют буудаад эхэлчихсэн байгаам даа. За одоо яахав дээ. Гарч ирээд нөхөртөө"чи он солигдох үед намайг жорлонгоос дуудахгүй яаасан муухай хүн бэ" гээд байгаа юмаа.


Би одоо сургууль дээрээ ирчихсэн энэ бичлэгийг хийж байхад Монголд байгаа нөхдүүд бол унтчил байгаа. Одоогоор би монголд уулзаж, ярилцлага авсан хүмүүсийнхээ яриаг нь цаасан дээр буулгах ажил хийж байна. Ийм хөл педаль байдаг юм байна шд, манай сургуульд. Би 2009 онд монгол яваад ирэхдээ ийм юм байдгийг нь мэдээгүй, баахан цаг үрсэн байна шд. Сурвалжлагч, сэтгүүлчид их хэрэглэдэг байхаа. Энэ чинь цаг их хэмнэж, пиво уух зав надад гаргаж өгөөд байна. Нөгөө ярилцлагуудаа ПиСи рүүгээ хуулчихаад, яриагаа сонсонгоо гараараа бичээд, баруун хөлөөрөө педалийн тусламжтайгаар яриагаа түр зогсоогоод, урагшлуулж хойшлуулаад үр бүтээлтэйгээр ажиллаж байна шд. Харин одоо зүүн хөлөөрөө юу хийлгэдэг юм билээ дээ, хэхэ, бүр л бүх юмаа ашиглах гээд байна шд.