Tuesday, May 31, 2011

2011-5-30

Өнөөдөр хүйтэн, салхитай, бас ширүүн бороотой өдөр байнаа. Шөнөжин бороо шаагиад хүн унтуулаагүй, өдөржин хувингаар асгачихлаа. Үдийн цайны цагаар усан санд сэлдэг баатар болоод доторх санд жаахан сэлээд уйдчихлаа. Би жаахан сэлээд л 15 минут болов уу үгүй юу уйдаад гармаар санагдаад байдгиймаа. Зумба, өөр бусад фитнэсст болохоороо багшийгаа хүндлээд дундаас нь гараад явчиж чадахгүй, хэлээ унжуулаад үхэх гэж байсан ч бусдаас яаж дутах вэ гээд шүдээ зуугаад бүтэн цагийн турш гүрийнэ шүү дээ.

25 м-н усан санг 3-4 удаа яваад залхуу хүрээд гарчихдгийн. Тэгээд уснаас гараад хувцасны шүүгээнийхээ кодыг мартчихсан ухнатаад зогсож байтал харин манай багш гадаа усан сангаас ороод ирдгийн. Манай багш их мундагаа, гадаа аймаар хүйтэн ширүүн бороонд 50 м-т хэдэн ч удаа явдгийн. Бас их гоё залуу шд. Тээд яахуу дээ, би шалдангаараа багш нүцгэнээрээ халз тулгарлаа, хэхэ. Багшийг дандаа сэлдэгийг нь би мэдэх ч бид хэзээ ч тааралдаж байгаагүй. Тээд яаж боломжийг аладахав дээ, хүнийг хараагүй юм шиг харж чаддаг юм чинь багшийгаа баахан харлаа шд, хэхэ.

Sunday, May 29, 2011

Хонхны баяр

болоод байгаан байна шд одоо. Хонхны баяраа тэмдэглээд чухам зүгээр Тулах цэг өгчүүл дэлхийг эргүүлчих гээд байгаа оюутнууддаа зориулъяа. Гэхдээ та нар хонхны баяраа тэмдэглэснийхээ маргааш нь шууд ажилгүйчүүдийн эгнээнд элсэн ордгоо мэджайгаа биз дээ. Өмнө нь энд 10 жилийн хонхны баярынхаа тэнэг дурсамжийг хуваалцсан байна. Одоо их сургуулийнхаа хонхны баярын талаар гялс.

Сургууль төгсөж байгаа юм чинь хонхны баяраараа гоёнол биздээ. Тэгээд өчнөөн хоногийн өмнөөс бэлдээд, догдлоод л хоног тоолоод хүлээчнээ. Шөнө нойргүй хоноод, өмнөх өдөр нь хөөрөөд хоол унд ч идээгүй шд. Өмнөх орой нь үсчинд орсон юм чинь дэрэн дээр толгойгоо тавьж унтаж болохгүй шдээ хө. Нууцаар суугаагаараа унтчихаад, үүр цайнгуут ээжийн хийж өгсөн дээлийг өмсөөд, торонд өдөр рэстраанд өмсөх хослол болон орой бүжгэнд өмсөх плаажаа хийгээд л гэрээсээ гарлаа. Тээд яахуу дээ, ганц баяраараа такси барьна шд. Нээх баяр хөөр болсон амьтан таксинд ороод л суулаа, гэтэл жолооч нь миний үеийн залуу байсымаа, мэндэлснийхээ дараа надтайгаа таарсан мангар жолооч чинь харин өөдөөс "аль аймгаас яваан?" гэдгийн. Би гомдож үхэх гэжаагаан юм чинь, хүн хамаг гоё ганган дээрээ тавьцан явж байхад. Би Цасан цагаан шиг цав цагаан үзэсгэлэн төгс охин байхад чинь, хаха. За за үнэндээ би вампир шиг цусгүй цагаан аймшгийн амьтан байхгүй юу, та нар надаас аюутугай. Хөдөөний хүүхнүүдийн арьс эрүүл чийрэг гэдгээ илтгээд хөрслөг бор, хацар нь улаан бутарсан байдаг биз дээ. Уг нь их сургууль төгсөхдөө 10 жилд байсан мануухай чинь өөрчлөгдөөд хөөрхөн болчихсон, бас ч гэж хөвгүүдийн анхаарлын төвд орчихсон, хоёр гурван хөвгүүдийг хооронд нь зодолдуулахгүй шиг хуваарь гаргаж байгаад дэйт хийчихдэг, өөрийгөө готын гайгүй охины тоонд оруулчихсан явтал энэ жолооч араач дээ гэсэн, хаха. Ингэж миний 2 дахь хонхны баяр эхэлсиймдаа. За тэгээд цаашаа бүгд л мэдиишдээ, ямар праграам хөтөлбөр байдгийг. 

Жич: Биднийг төгсөж байхад янз бүрийн загварын дээл өмсдөггүй байлаа, би дээр үеийн хүн шүү дээ. Одоо хонхны баярын бичлэгнээсээ харж байхад манай ангийнхан бүгд ижил загварын дээлэн дээл шар дурдан бүсээ бүсэлсэн байдгийн.

Saturday, May 28, 2011

Сиднэйн Монгол бүсгүйчүүд

оворгүй байхымаа. Анх ирээд хэд хэдэн өөрийн үеийн бүсгүйчүүдтэй танилцлаа. Тэд намайг ТА гээд л би ч тэднийг надаас дүү л юм байх гэж бодож байтал, харин нөхөр хүүхдүүдээ танилцуулсан чинь юу вээ, хүүхдүүд нь 16 эсвэл 18 настай ч байх шиг. Гэтэл манай хамгийн том хүүхэд дөнгөж 12 настай шд. Тэд энд эрүүл орчинд стрээсгүй амьдардаг болохоороо хөгширдөггүй юм байхдаа. Би ч атаархсандаа тэднээс "та нар одоо мөнхийн ус уучаад ингээд залуугаараа байдгаад байдгиймуу эсвэл 13тайдаа хүүхэд гаргачихдиймуу" гээд л аваа хаясан, хаха.

Thursday, May 26, 2011

Мотоциклийн кааскаа

Монгол руу аваад явчмаар байнаа, сургуулиа төгсөхөөрөө. Хэдэн сар М унасны дурсгал шд. Чамдаандаа хийхээр тал зайг нь эзэлчнэ, овор ихтэй шд. Гартай бариад онгоцонд орохоор чинь бас нээх хүндээ, гар ачааны жингээс авчина даа. Ер нь кааскаа өмсөөд онгоцонд сууж болно биддээ. Би ийм л малгай өмсөх дуртай хүн л байгаа биз. Онгоцоор зорчиход хүний өмссөн малгайг тусад нь хиллэдэггүй биз дээ.

Нэгэн мөрөөдөл маань хэрхэн жижгэрч байгаа тухайгаа

Одоогоос 20-оод жилийн өмнө би нээх гоё хайрын тухай киноонд тоглох юмсаан гэж мөрөөддөг байлаа. Би бол эмэгтэй гол дүр, царай муутын туйл ч, сайхан сэтгэлтэй. Эрэгтэй гол дүр тасарцан гоё залуу, сахал үс ихтэй, сахлаа хусцан ч хацар эрүү нь цэнхэртэн харагднаа, чика. Хүүхнүүд араас үхнээ, яджаахад мисс хүүхнүүд толгойг нь эргүүлээд л байна, гол дүрийн бид 2 бие биендээ хайртай ч, нөгөөх маань эргүүтээд араас нь алга болчоно. Тэгж тэгж нэг бид 2 учраа олоод амар сайхандаа жаргадаг нэг тийм кинонд тоглох гэсээр байтал мань нь 30 гараад явчлаа. Бүтэхгүй нь ээ.
Тэгэхээр нь энэ мөрөөдлөө жижгэрүүллээ. Нээх сайхан хайрын тухай дууны клипэнд бас тоглочмоор байншдээ. Бас л гол дүрийн эмэгтэй, нээх сайхан сэтгэлтэйгээс цаашгүй, надад хайртай эрэгтэй гол нь М унасан роок залуу байх ёстой юмаа. М гэдэг чинь МОТОЦИКЛЬ шуу даа. Тээд бас төөрөлдөж төөрөлдөж, бид 2 ойлгоцоод М-доо сундлаад, тоос татуулан клиип дуусах ёстой ч бас бүтэхгүймдөө.
Би шалдаа буужийнаа. Энэ мөрөөдлөө жижигхэн болсон ч биелүүлчих юмсаан. Одоо бол би хэдхэн секуундын реклааманд тоглоход бэлэн байна шд. М-дээ бэнзээн шахуулж байгаа ч юмуу, эсвэл М-н кааскатайгаа дугуй уначихсан “Улаанбаатарчуудаа, дугуй унацгаая, та мөнгөө бас цагаа хэмнэнэ, Агаарын бохирдлын эсрэг нэгдэцгээ” гэж мэгээд зогсож баймаарайн. Хэрэв уншигч авхай та рэклаам хийдэг, бас рэклаамандаа үнэгүй тоглочих хүн хайж байгаа бол надтай болбоо барина уу?
Жич: Нүүр нь үрчлээтээд эхэлсэн тул М-тэй эсвэл дугуйтай ч байсан М-н кааскатай рэклааманд тоглоно.

Wednesday, May 25, 2011

Дугуй унадиим билүү

Надтай бүжигт явдаг Фа сургуулиас 10 км зайтай амьдардгийм байж, дугуйгаар зорчиноо. Мундаг байгааз дээ. Манайх 5км орчим зайтай болохоор би дугуй авч унадаг ч юм билүү гэж бодлоо. Уг нь яг миний өрөөний харалдаа дор 1 давхарт шүршүүр байдгийм байна лээ. Мэдээж хөлрөх л байх.

Нөгөө М-оо авсан үнийхээ хагасаар нь зараад идчихсэн шд. Энд М унахаас дугуй унах нь аюул багатай юмаа, зарим газраа тусгай дугуйн замтай, ихэнхд нь явган хүний замаар явчиншд. Мундаг дугуйчид л машин замаар яваад байдаг болохоос. Дугуй унавал хөдөлгөөний дутагдлаас гарна, мөнгө хэмнэнэ, агаар бохирдуулахгүй, хүлэмжийн хийн ялгаралтуулалтанд хувь нэмрээ оруулахгүй гээд олон юм яриад байвал, хаха.

За тэр ч яахуу, хямд дугуй хаанаас олиидоо, гарааж сээлээр хааяа хямд зарна гэсэн зарлал харагдаж байдгийн. Өө бас аюулгүйн малгай 40, 50 доллар. Ингэхэд М-н кааскаа дугуй унахдаа өмсөөд явбал болох л байх даа. Тэнэг харагдахиим боловуу.

2011-5-25 Special day

шуу даа, миний академик амьдралд. Бид жилд 1 удаа презинтаци тавьж, ярилцлаганд ордгийн. Тэгэхээр би жилд ганц удаа шилэн тирко өмсөж, гоонжоор гангарч, өндөр өсгийт шахдаг өдөртэй. Тэр өдөр маань өнөөдөр байлаа.

Энэ өдөртөө зориулан би голоо цохин байж, анх удаа үсчинд орлоо. Тээ яахуу дээ, хамгийн хямдад нь орохоор ойлгомжтой шд, зүгээр л шаазгайны сүүл шиг болчихсон. Нөгөө ардын нам эвлэлд элсүүлдэг кинон дээр гардаг шиг л үсийг минь хяргаад, 2 минутад дуусчихдаг гэнээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэгчээр. Нөхрөөрөө хяргуулсан бол ядаж үнэгүй, чядаж нөхөртөө муухай тайрчлаа гэж урваганаж болииншд. Аан бас өнгөрсөн сагсны тэмцээн орох гээд тайрч хаясан хумс ургаад, одоо л хүний өөдөөс нүүр бардам хардаг болоод байгаан, хаха. Манайд юм индүүдэх хэрэгцээ зөвхөн энэ өдөр байдаг тул би индүү авдаггүй юм. Гэхдээ гадаа индүү-цэцэг байвал авахаас буцахгүй л дээ. Жилд ганц өмсдөг гоонжоо өчигдөр оройжингоо гэртээ өмсөж, үрчлээг гаргаж, биеэрээ индүүдлээ, хаха. Нээрээ цэцэг гэснээс манай гэрийн шкаф-цэцэг урагдаад, эвдэрсэн тул ойрын хэдэн сар нүдээ чилтэл л цэцэг нэгжижиин. Өглөө гэрээс гарч явахад ганц нэг аятайхан шкаф-цэцэг таарахаар нь орой ирээд авна даа гээд тоочиглодгийн, даанч орой ирэхэд над шиг өлөн царайлсан цэцэгчингүүд ажил төрөлгүймүү хаашааеин надаас өрсцөн байхымаа.

Өнөөдөр өглөө эрт босоод, шүршүүрт ороод, ганган дээрээ тавиад, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд л автуусны буудал руу явлаа. Өө нээрээ манай багын цэцэрлэгийн царайлаг эрэгтэй багш нар намайг анх удаа харж байгаа юм шиг л гайхаж харна лээ. Бусад өдөр би чинь майжгий пүүз жийчээд навсайгаад л явдаг байхгүй юу. Өнөөдөр өглөө би чинь successful businesswoman шиг л харагдсан байхаа. Гоё хувцас өмсөхөөр гоё шд. Тэгтэл жилд тохиолддог ганцхан өдөр минь автуус 20 минутаар хоцорлоо. уур хүрээд байдаг, такси барихаас голоо цохиод байдаг. Тэгж тэгж баахан хүн овоорсон хойно автуус ирлээ, автуус дүүрэн хүн, суудалгүй болсон байна. Тээд хойд хаалганаас хойно очоод зогслоо. Автуусны хойд хагас нь нээх өндөрөө, бодвол дор нь мотоор зотоор байдаг байлгүй дээ. Автуус хөдлөөд удаагүй байвал жолооч маань тоормос гишгэж байна, зөнгөөрөө 2 гараараа 2 баганаас зуурлаа, урагшаа хартал манай автуусны хажуугаас туслах замаас вантай нөхөр ороод иржээ, би ч биеэ бэлдлээ, автуус гэнэт тоормослох нь ойлгомжтой харагджийншд, би чинь жолооч хүн шүү дээ. Тэгтэл автуусны жолооч маань тоормосоо аажмаар дарсаар, очоод нөгөө машиныг мөргөчихлөө. Манай жолоочийн зөв л дөө. Жолооч огцом тоормослоод, машин мөргөхгүй байх боломжтой ч тэгсэнгүй ээ. Учир нь зогсоо яваа зорчигчдоо гэмтээхийг хүсээгүй. Хэрэв огцом тоормослосон бол би урагшаагаа нисэхээр байлаа, нээх өндөр дээр зогсож байсан юм чинь. Энд чинь машинаас илүү хүний эрүүл мэнд үнэтэй тул жолооч зогсоо яваа над мэтийг илүүд үзжээ. Мэдээж автуусны буруу биш, бас автуус даатгалтай. Нөгөө жолооч даатгалтай бол ямар ч асуудалгүй, бүхнийг шийдчихнэ. Дунд ангид байхад манай ангийнхан ангиараа тролейбусанд явж байтал, жолооч нь огцом тоормослосноос болж манай ангийн охин гараа хугалсийншд. Бидний ард зогсож явсан бүдүүн ах бидний дундуур зүсэн орж ирээд, ангийн охины гарыг хугалчихаад, жолооч нь ч тэр ах ч яагаа ч үгүй. Бид ангиараа гэмтэл дээр чигтээ очиж билээ.Тэр ахын ч буруу биш байх, жолоочийн л буруу л дааь хүн тээвэрлэж байж мангар хурдтай явсийн.

Би хоцорч байгаа хүн дараагийн автуусанд суугаад, 30 минут хоцорч очлоо доо. Азаар миний ээлж 10,50д байсан тулдаа, үнэнээ хэлээд уучлалт гуйлаа. Аа тэгээд баар гарсан юм байлгүй, би овоо л илтгэчихлээ. Өнөө маргааш 2 бид 2 хуваагдаад илтгээд, 2 сайн илтгэгчийг шалгаруулж, тус бүрд нь 200 долларын ном авах эрх өгдгийн. Энэ эрхийг голдуу нэйтив спиикерүүд л авдиимдөө. 14 хоногийн өмнө 3 минутад судалгааны ажлаа танилцуулах тэмцээн боллоо, би ороо ч үгүй. Би чинь гадаадаар байтугай, монголоороо ч дуржигнаж чаддаггүй хүн шуу даа. Зарим нэг сайхан хурдан ярьдаг хүн байдаг даа, би тийм биш. Бас түргэн хэллэг энэ тэрд муу муу.

Өөр нэг сайхан мэдээ гэвэл энэ 6 сард манай багш эгчийнхээ хуриманд явна. ЮКэй-д 21 хоноод ирнэ. Тэгээд алга болохоосоо өмнө биднийг өнгөрсөн бүтэн сайнд гэртээ урьж пизза компетишн зохион байгуулаад. Гэр бүлээрээ ирээрэй гэсэн ч, би найтаагаад байсан болохоороо очсонгүй ээ. Уг нь багшийнд очихоор гоё гоё хоол иддиин, хаха, нээх өлсгөлөн оюутан тээ. Сургууль нураасай гэдэг шиг багш 21 хоног байхгүй, гоя.

Tuesday, May 24, 2011

2011-5-14

Өнөөдөр бага хүүгийн ангийн Хэйдэний төрсөн өдөр МакДональдс боллоо. Баахан хүүхдүүд аав ээжтэйгээ. Хэйдэний аав нь найз бүсгүйтэй энэ арга хэмжээг зохион байгууллаа.

 2 ширээ дүүрэн л хүүхэд цугларчээ. Энд нөгөө ширээнийхэн. Хүүхдүүд баахан идэж аваад л цаашаа тоглоом руу нь бөөнөөрөө орж тоглоод л баяр хөөр. Би ч бас атаархаастай. Ангиараа ингэж өөр газар идэж ууж тоглох чинь сайхан шд.

 Япон Риогийн наана төрсөн өдрийн эзэн тортоо хувааж байна. Цэцэрлэгээр дүүрэн ази хүүхдүүд байх ч төрсөн өдөрт тэд бараг ирдэггүй, азиудаас манайх л идэх уух тоглох дуртайгаараа байнга. Бас ази хүүхдүүд ингэж төрсөн өдрөө тэмдэглэхгүй юм, цагаан хүүхдүүд л төрсөн өдрөө тэмдэглэх юм даа.

Орж ирэхдээ өгсөн бэлэгнүүдийг төгсгөлд нь бүгдийн өмнө задалж сонирхуулнаа, эд нар. Хэйдэний аав бэлэгтэй ирсэн зурвасыг задалж хэний бэлэг вэ? ямар бэлэг байна вэ? гээд л хүүхдүүдэд харуулаад цааш нь хурааж байгаа юм. Хэйдэний ээж аав тусдаа амьдардаг учраас би аавыг нь өнөөдөр л харлаа, Харригийн хөөрхөн аав шиг бас хөөрхөн аав байна шд, хаха. Хар подволктой, баруун талд нь зогсож байгаа нь ээж нь, харин хөөрхөн аавынх нь зүүн талд зогсож байгаа хар куртиктэй бүсгүй бол Хэйдэний аавын найз охин.

Энд байх алиалагч нь хүүхдүүдийг хөгжөөж, янз бүрийн тоглоом тоглуулаад, эцэг эхчүүдэд хийх ажил байхгүй юм чинь хоорондоо чалчаад л. Хоол нь зөвхөн хүүхдийн тоогоор учраас эцэг эхчүүд өөрсдөө идэх юмаа авч идлээ, би яаж мэлийгээд зүгээр байхуу дээ, ганц аяга кофе авч уулаа.

Харли гэдэг хүү өгсөн бэлгээ буцааж авах санаатай уйлаад, манай хүү бас хайрцагтай бэлгээ онгойлгож тоглочих санаатай урваганасаан, хаха, инээдтэй.

Monday, May 23, 2011

Нөгөө туушгүй хүн чинь

блогоо нээчлээ. Олон күнүүс утсаар, эмэйлээр, бас блогоороо намайг блогоо нээгээч гээд загнаад, зандраад, занчаад, заналхийлээд байхаар нь айгаад нээчихлөө, хаха. За баахан За гэж эхэлсэн үг олоод тавьчлаа. Би аймхай гэдгээ ингэж мэдлээ. Бас олон хүн миний блогийг уншдгийг мэдэж авлаа.

Ингэхэд би хэд дэх удаагаа блогоо нээж байнаа? хаха, 3 дахь удаагаа юу? би чинь 10 дотор тоолохдоо муу шд, ууж байгаа пивоо огт тоолж чаддаггүйг минь мэдэх байх. Гэтэл саяхан нэг нээлт хийсэн нь би идэж байгаа хуушуураа тоолж чаддаггүй юм байнаа. 3 хуушуур идчихэв үү, 4 хуушуур идчихэв үү гээд нөхрөөсөө асуухын. Өнөөдрөөс эхлэн би идэж эхлэхээсээ өмнө  хуушуураа тавган дээрээ тоолж тавьж байгаад иддэг болохоор шийдлээ. Ингэхгүй бол савнаас нь нэг нэгээр нь гаргаж идээд байхаар хэдийг идчээд байгаагаа мэдэхгүй, аягүй бол илүүдэл жингийн асуудалд орох нь байна шд.

Энэ хооронд юу юу болоод ч өнгөрчихөв өө? баахан л юм болсноо мэдээд байнаа.

Энэ блогоо хаасан хугацаанд би өөр блог дээрээ юм бичээд, эндээ юм бичээгүйм байна.
За тээд Сайн байцгаана уу? хайртай блогчид, уншигчид, Анон-уудаа? 

Thursday, May 5, 2011

Өмнөх бичлэгийн гол баатар

Жайка төвд Япон хэл үзэж байх үеийн зураг. 
Арын эгнээнд, хамгийн баруун талд зогсож байгаа нь Мезба,
түүний үс духны хагас нь цухуйж байна.
Угаасаа ийм сонин залуу байлаа, зураг авахуулж байж тээ,
албаар ингэж нуугддаг байхаа.
Энэ зургийг үзээд би Узбек залуутайгаа нийлээд
түүнийг шоолж үхтлээ инээж  билээ.
Зураг авахуулахын гол зорилго юу юм бэ, Мезба найзаа? хаха 

Wednesday, May 4, 2011

Загалмайлсан эх 3

Koyuki-н санал болгосон гарчгийг өглөө.
Японд дугуйгүйгээр өдөр тутмын амьдралыг төсөөлөх аргагүйг та нар андахгүй. Дугуй бүр машин шиг бүртгэлтэй. Намайг Японд байх хугацаанд ганц л удаа цагдаа агаа зогсоож, дугуйг маань шалгасан. Гартаа барьсан гар утас шиг машиндаа миний унаж яваа дугуйны ноомерийг хийхэд дугуйны эзний болон дугуйны тухай мэдээлэл гарч ирнэ. Миний амьдарч байсан хотод цагдаа нар халтаруудын унаж яваа дугуйг их шалгаад байх шиг санагддаг байлаа. Гаднаас нь хараад шууд Япон биш юм чинь.
Гадаа гудамжинд, ер нь хаа сайгүй шинэ шахуу дугуй зөндөө хэвтчиидиин. Гэхдээ чи гаднаас дугуй авч унаж болохгүй.
Манай Мезба гэдэг бангладеш бидэнтэй нийлдэггүй байлаа. Нийтэч биш бөгөөд этгээд ааштай, хүн чанар гэж түүнд байхгүй юм шигээ, хүмүүстэй эелдэг харьцдаггүй болохоор бид ч нээх найзлаад байдаггүй байваа. Нэг өдөр утас дуугарлаа. Мезба байхаар нь гайхаж байгаам чинь, онцгой тохиолдолд л утасдах магадлалтай. Өөр бусад найзууд өдөр шөнө ялгалгүй байнга залгаастай, байнга хэлхэлдээстэй байдаг байв.
Гэтэл нөгөөх чинь надаас тусламж хүсэж байнаа, цагдаад баригдаад, цагдаагийн хэлтэс дээр байна, би хэл мэдэхгүй болохоор хүрээд ирээч гэнээ. Би “цагдаа дээр байгаа бол чи Япон координатороос тусламж гуй” гэсэн чинь, “би тэдэнд энэ талаар мэдэгдмээргүй байнаа” гэнээ. Тэгээд яаж Нөү гэхэв дээ, цагдаагийн хэлтэс дээр очлоо. Мезба гаднаас дугуй аваад унаж яваад цагдаад баригдчихсан байгаам. Гол нь тэр дугуй нь хулгайлагдсан гэж цагдаад бүртгэлтэй учир ноцтай байдал үүсчээ. Одоо яахав, би батлан даагч нь болоод нөгөөхийг чинь харгалзаж байна гэж гарын үсэг зуран суллууллаа, хаха аймаар сүртэй суллууллаа гэнээ. Тэгээд мангараа зөндөө мөнгө авч сурдаг байж ичээч гэлээ, өөр юу гэхэв дээ. Мезба бид нараас тэс өөр, хувцас хунар авч өмсөхгүй, гангална гэж байхгүй, пиво уух, тамхи татах бол нүгэл, мөнгөө хэмнэнэ, бүр юм авч идэхгүй байвал яахуу. 2007 онд түүний тухай би “тэр мөнгөө сээвлээд, юу ч идэхгүй олон хоноод, амаар нь дүүрэн юм гараад” гэж бичиж байсан даа. Бүр юм идэхгүй амьдраад байна шүү дээ. Манай төсөл хичээлийн үеэр бид нарт зориулан хүлээн авалт энэ тэр, амралт болгоноор өөр хотууд руу туур зохион байгуулдаг, байнга тансаг зочид буудалд буулгаж, үнэгүй хоол идүүлж, үнэгүй үзвэрээр нүд ам ангайлгаж, Японы үзэх ёстой бүх юмнуудаа үзүүлж харуулж, биднийг эрхлүүлдэг байлаа. Тийм үдэшлэг, уулзалтын үеэр үнэгүй хоолны бараа харсан бол нөгөө Мезба маань ичихгүй хоол руу дайрна, нүд нь өлөн гэж жигтэйхэн, өмнөөс нь ичмээр шд.
Мезба үнэхээр айсан бас гэмшсэн л дээ. Хаа сайгүй байх дугуйг эзэнгүй хог гэж бодсон байгаам. Дахин нэг удаа цагдаа дээр хамт очиж байж, энэ явдал дуусгавар болсон л доо. Хэрэг нааштайгаар шийдэгдсэн. Учир нь Мезбаг Японы хилээр орж ирэхээс хэдэн сарын өмнө тэр дугуй хулгайлагдсан байсан нь аз болж, Мезба манайхаар бол тэгсэнтэй салсан даа.
Ингээд л би чинь загалмайлсан эх болчдийн. Мезба баярласнаа илэрхийлж намайг оройн хоол гадуур идье гэсэн. Оройн хоол гадуур идэх нь Мезбад маш их бодлого бодож, эр зориг гарган байж шийдэх санхүүгийн маш том хохирол тул би татгалзсаан.

Tuesday, May 3, 2011

Нэг өгүүлбэрээр

За ойрдоо юу хийвээ би чинь.

Буудлагын Алтаа багшаас минь захиа ирээд, би эхэлж захиа бичээгүй байж байтал. Ёс алдлаа, уучлаарай багшаа. хэхэ багш маань мэдээж үүнийг олж уншихгүй.

Найз маань намайг хуримандаа урьсан, 2011 оны 8 сард Монголд болох хурим. 2008 оны 7 сард түүний төрсөн өдрөөр бүх хүмүүс Үхцэн цэцгийн баглаа бэлэглэсийн, би ганцаараа жижиг зүрхтэй монетон бөгж өгөөд "энэ бөгжийг удалгүй хуримын бөгж болгоорой" гэж хэлж байсын. Тэгтэл удалгүй намайг Австрали явсны дараа, бөгж бэлгэнд авснаас хагас жилийн дараа ирээдүйн ханьтайгаа танилцаад, гэр бүл болоод, одоо хүүхэд нь ой гарантай болжээ. Би өмнөөс нь бөөн баяр.

Миний блог өвчин хүндрээд дахин 2 блог нээгээд хаяцан. Нэг дээр нь бүүр 2 бичлэг шахжээ.

П найз өнөөдөр Монгол руу охинтойгоо нислээ. Энэ үйл ажиллагаанд зориулж манайд нээх их идээд, дараа нь тэднийд идэж уугаад, дахиад манайд уух ажиллагаа явагдлаа. П маань захирал хүн тул ажил алба руугаа яараад тогтож сууж чадахгүй, төлөвлөсөн хугацаагаа 2 удаа наашлуулсаар ердөө 4 сар гаран болчоод явлаа. Эхнэр нь 7 сард сургуулиа төгсөөд буцах юм. Тээд би "За найзаа чи түрүүлж очоод улс орноо төвхнүүлж бай, удалгүй би араас чинь зорьсон үйлсээ бүтээгээд очноо" гээд л морьдууллаа. Мандухай хатнаар өөрийгөө төсөөлөөд, морь уначихсан дайчин монгол эмэгтэй шиг л тэгж хэлсэн шүү, яадгийн тээ. Нэг гартаа ташуураа барьчихсан, нөгөө гартаа гар утсаа барьчихсан, за за мэдрэлтээд зоогс. Өнөөдөр үүрээр нөхөр онгоцны буудал руу тэднийг хүргэж өглөө. Нээрээ энд онгоцны буудлаас хүн тосоход заавал паркинг хийж мөнгө төлдгийн, харин хүргэж өгөхдөө мөнгө төлөхгүйгээр, гялс буулгачихаж болдгийн.

Нөгөө хорхой үхэж байгаа. Манай том хүү их гунигтай байнаа. Шавьжны хатаамал шиг юм болчихсон. гар дээрээ авахаар муухан хөдөлж байгаа ч юм идэж уухаа больсон бололтой. Би хаанаас ч билээ, гэртээ амьтан тэжээж бай, хүүхдийг бага насанд нь үхэл хагацал байдаг юм гэдгийг ойлгуул гэж уншиж байсан. Тэрнээс үхэл гэдгийг биеээрээ мэдрэхгүй байж байгаад эцэг эхээ алдахаар маш их шоконд ордог гэж байсан.

Өнгөрсөн 7 хоногт машин маань улаан зам дээр асдаггүй гэнээ. нөгөө NRMA гэдэг рүүгээ утасдлаа. Би чинь нээх үнэтэйгээр гишүүн нь болсон доо. дуудлага өгснөөс 20 минутын дараа дараа ирээд, аккумулятор нь мууджээ гэж оношлоод, 3 төрлийн аккумулятораас худалдаж авахыг санал болголоо. Энэ аккумулятор маань 1 жил болоогүй тул ядаж 1 жилийн баталгаат хугацаа байгаа гэж бодоод, авсангүй. Тэр машиныг маань холбож асааж өгчөөд явлаа, би аккулятор худалдаж авсан дэлгүүр дээрээ ирээд машинаа унтраалаа, дахин машин маань ассангүй. Худалдагч нь шалгаж үзээд шинэ аккумулятор тавьж өглөө.

Эрчүүд тэвчээргүй. Нөхөр гэж тамхичин гэр бүлийн төсвөөс ихээр зулгааж байнаа, 15 долларийн 1 хайрцаг тамхийг 2 өдөрт уугуйлаад болоо. Гэтэл эмэгтэйчүүд маш тэвчээртэй, жишээ нь би яаж байна. Би ч гэсэн тамхи татуул татииншд. Гэхдээ жирэмсэн, хүүхдээ хөхүүлэх үед ухамсраараа тамхи татахгүй. Бас энд гэр бүлийн төсөв хүндрэлтэй байдаг тул би тамхи татахгүй байж чадаж байна. Бас би хэзээ ч хүүхдүүдийн нүдэн дээр тамхи татдаггүй. Тамхийг татмаар бол татна, татахгүй гэж бодвол татахгүй. Гэтэл нөхөр бол тамхинаас гаръя гэж хүсэхгүй л байгаа байхгүй юу. Энэ дээр нэг жишээ авнаа. Нөхрийн нэг найз архи уунаа. Нэг удаа бие нь муудаад бүр эмнэлэгт хэвтэж байж сэхсийн. тэгээд одоо ууж болохгүй хориг тавиулчихсан хүн. Гэхдээ л уух гээд л байна, хааяа жижиг ууна. Эрчүүд бүүр нэг тэвчээргүй шүү. Уувал чи үхнэ гээд байхад л уух гээд хорхойсоод. Эхнэр нь надад энэ тухай ярихгүй юу. Гэтэл Гилийн хатан чинь муу хүн шуу даа, ингэж зөвлөлгөө өгжийн. Ууж болохгүй гэж хэлээд дэмии. Чи нөхөртөө ингэж хэл " миний хөгшин уувал уу уу, яахав чи эрт л үхнэ биз. Ер нь ч намайг хөгшин болоод хэн ч тоохгүй болсны дараа үхэж байснаас чи эртхэн үхчвэл дээр юм. Би насны залуу, зүсний гайгүй дээрээ дараагийн хүнтэйгээ суухаа бодъё" гэж хэлж бай гээд үг зааж өглөө. Тэгтэл энэ үг их нөлөөлжээ. Нөхөр нь эхнэртэйгээ барьцаад урт наслах гээд үзээд байгаа гэсэн шүү, хаха.

Нөгөө бүжгийн визийг хэрэглэж чадахгүй үхүүлж байнаа. зарахиимсан гэсн. Бас Зумба энэ тэрд явж чадахаа больсииншд.

Нээрээ нэг нээлт хийсэн нь хэрэв би зөв бичгийн дүрмээр арзаганахгүй бичлэг хийвэл их комээнт авдгийм байна лээ.