Koyuki-н санал болгосон гарчгийг өглөө.
Японд дугуйгүйгээр өдөр тутмын амьдралыг төсөөлөх аргагүйг та нар андахгүй. Дугуй бүр машин шиг бүртгэлтэй. Намайг Японд байх хугацаанд ганц л удаа цагдаа агаа зогсоож, дугуйг маань шалгасан. Гартаа барьсан гар утас шиг машиндаа миний унаж яваа дугуйны ноомерийг хийхэд дугуйны эзний болон дугуйны тухай мэдээлэл гарч ирнэ. Миний амьдарч байсан хотод цагдаа нар халтаруудын унаж яваа дугуйг их шалгаад байх шиг санагддаг байлаа. Гаднаас нь хараад шууд Япон биш юм чинь.
Гадаа гудамжинд, ер нь хаа сайгүй шинэ шахуу дугуй зөндөө хэвтчиидиин. Гэхдээ чи гаднаас дугуй авч унаж болохгүй.
Манай Мезба гэдэг бангладеш бидэнтэй нийлдэггүй байлаа. Нийтэч биш бөгөөд этгээд ааштай, хүн чанар гэж түүнд байхгүй юм шигээ, хүмүүстэй эелдэг харьцдаггүй болохоор бид ч нээх найзлаад байдаггүй байваа. Нэг өдөр утас дуугарлаа. Мезба байхаар нь гайхаж байгаам чинь, онцгой тохиолдолд л утасдах магадлалтай. Өөр бусад найзууд өдөр шөнө ялгалгүй байнга залгаастай, байнга хэлхэлдээстэй байдаг байв.
Гэтэл нөгөөх чинь надаас тусламж хүсэж байнаа, цагдаад баригдаад, цагдаагийн хэлтэс дээр байна, би хэл мэдэхгүй болохоор хүрээд ирээч гэнээ. Би “цагдаа дээр байгаа бол чи Япон координатороос тусламж гуй” гэсэн чинь, “би тэдэнд энэ талаар мэдэгдмээргүй байнаа” гэнээ. Тэгээд яаж Нөү гэхэв дээ, цагдаагийн хэлтэс дээр очлоо. Мезба гаднаас дугуй аваад унаж яваад цагдаад баригдчихсан байгаам. Гол нь тэр дугуй нь хулгайлагдсан гэж цагдаад бүртгэлтэй учир ноцтай байдал үүсчээ. Одоо яахав, би батлан даагч нь болоод нөгөөхийг чинь харгалзаж байна гэж гарын үсэг зуран суллууллаа, хаха аймаар сүртэй суллууллаа гэнээ. Тэгээд мангараа зөндөө мөнгө авч сурдаг байж ичээч гэлээ, өөр юу гэхэв дээ. Мезба бид нараас тэс өөр, хувцас хунар авч өмсөхгүй, гангална гэж байхгүй, пиво уух, тамхи татах бол нүгэл, мөнгөө хэмнэнэ, бүр юм авч идэхгүй байвал яахуу. 2007 онд түүний тухай би “тэр мөнгөө сээвлээд, юу ч идэхгүй олон хоноод, амаар нь дүүрэн юм гараад” гэж бичиж байсан даа. Бүр юм идэхгүй амьдраад байна шүү дээ. Манай төсөл хичээлийн үеэр бид нарт зориулан хүлээн авалт энэ тэр, амралт болгоноор өөр хотууд руу туур зохион байгуулдаг, байнга тансаг зочид буудалд буулгаж, үнэгүй хоол идүүлж, үнэгүй үзвэрээр нүд ам ангайлгаж, Японы үзэх ёстой бүх юмнуудаа үзүүлж харуулж, биднийг эрхлүүлдэг байлаа. Тийм үдэшлэг, уулзалтын үеэр үнэгүй хоолны бараа харсан бол нөгөө Мезба маань ичихгүй хоол руу дайрна, нүд нь өлөн гэж жигтэйхэн, өмнөөс нь ичмээр шд.
Мезба үнэхээр айсан бас гэмшсэн л дээ. Хаа сайгүй байх дугуйг эзэнгүй хог гэж бодсон байгаам. Дахин нэг удаа цагдаа дээр хамт очиж байж, энэ явдал дуусгавар болсон л доо. Хэрэг нааштайгаар шийдэгдсэн. Учир нь Мезбаг Японы хилээр орж ирэхээс хэдэн сарын өмнө тэр дугуй хулгайлагдсан байсан нь аз болж, Мезба манайхаар бол тэгсэнтэй салсан даа.
Ингээд л би чинь загалмайлсан эх болчдийн. Мезба баярласнаа илэрхийлж намайг оройн хоол гадуур идье гэсэн. Оройн хоол гадуур идэх нь Мезбад маш их бодлого бодож, эр зориг гарган байж шийдэх санхүүгийн маш том хохирол тул би татгалзсаан.
18 comments:
yuch idku bhaar teed turaad uhchdeggui ami goltoi hog ve ysn hehe.
harin tiim, bi tuun shig hervee hoolond mungu zardaggui bol bayajih geed bna shd, hehe
тэгээд хөөрхий тэр өлсөж үхэх шахан байж хадгалсан мөнгөөрөө хариад яасан бол доо хөөрхий амьтан. Би бол турж үхэхээр дэлбэрч үх гэдэг уриатай хүн бол тэсэх ч үгүй яагаад өөрөөсөө харамлах ёстой юм ганц амьдрах байж гээд л хэхэхэ.
ee huurhii duuu, zowlong l oilgoj l b,a gehdee arai l aimar umaa kkkk
Зөндөө хүнийг загалмайлсан биз
би нэг загалмайлуулахиймсаан гэж... оронд нь татагнахгүйгээр дайлна этр
Хөөрхий амьтан. Ер нь бол өөрийнх нь буруу биш өссөн орчин, өсгөж хүмүүжүүлсэн хүмүүст нь асуудал байгаа байх даа.
Хэмнэлт нь бишээ биш,
За даа тэрийг нь тайлбарлаад ойлголцохгүй байхдаа.
Bangladeshiin suuld garsan Mezbu bil uu Mehba bil uu ter arai bish biz dee.
Anhny say valutaa Japond hiigeed irjee dee.
Mundag, mundag.
suuld garsan saytan millionet gesen todotgoliig hayachihaj. oruulaad unshrai.
Мэзба шиг болхымсаа
би бол мөнгийг үрээл үрэээл байдаг хүн
тэр мэзба арай хэтэрхий юмаа бүр өрөвдчихлөө
Halter gedeg chini Bangladesh yumuu ter haviin ornuudiin humuusiig heleh u? Restaurand urih sanaa gargaj baigaa ni bas ovoo yum. Tiim hunii garaas yaj hool idne ee, te.
istoo sain huu bna mungu urdgui hool horoodgui shagnahiiinsan gesss,
er ni gehdee barag yum idehgui yavaad baidag humuus mer ser baidgiimaa, tgd bur idehgui baigaad surtsan baidgiim bishuu! gehdee naad nohor chin unegui hool iddeg geheer bas getsuu l asuudaltai nohor baij dee,
Нэг самурайн тухай кино санагдуулчлаа. Гэр бүлийн тарчиг зовлонтой байдлаасаа болоод хэд гурван цаас цааш нь хийдэг байхдаа.. бас хэцүүлдээ хөөрхий өлсөж ядарсан гэр бүл нь нүдэнд харагдахаар голруугаа юм чулуудаж чаддаггүй болуудаа...Гэр бүлээ гэсэн сайхан сэтгэлтэй юмаа...
Naraa-saihan uriatai hun bna, hehe
Mother-life-ter chin Huduu aj ahiun yamandaa tom alba hashdag tom hun bhgui yu, ug ni
Jiguur-tegnee
Gegeenee- buruutgah yu bhav, zarimdaa uruvduud bdgiin
Zaya-tailbarlaad uzeech hu
Anon- ter bishee, gehdee zunduu mungu Japanaas hiisen
Luza-bi ch gesen
Duurnee-harin tiimee, uruvdmuur ch haaya sonin aash gargaad bdgiin
Destiny-ter sanaag gargasand ni l bi bayarlalsan. Haltar gej Aziin haruudiig helj baigaam, bugd l tegj yalgadag um bna lee
Ertnii and-sain huu shuu, um horoohgui
Chuups-um idehgui l bgaad bdgiin, surtsan baidgiim
E-nutagtaa bas huviin emnelegtee gesen shuu, manias l bayan shd ug ni
хмм хүн ямар ч шалтгаантай байж болно.
Yer n hun amid yavahiin tuld zaaval boglorch uhtlee ideh albagui gej bgaashde. Bangladesh bol hetsuu yaduu uls, mongoo huraaj emnej bgaad eh orondoo avch ochood busines orgojuulee biz. ideed baagaad duusdag mglchuudaas hamaagui buteelch bgaa bizdee. mglchuud bolhoor yum surah gej bish idej uuj untaj hevteh gej irsiim shig l nargidag. tegeed sursan yum n tednuusiin hajuud ih baga. ted bolhooor yu ch uzeegui bj bgaad zondoo ih yum suraad butsdag, mglchuud bolhoor haritsangui yum yumnii zah zuhaas bolovsorson bj teriigee deeshluulehgui dorduulaad bitsdag.
Nariillaa gej hun muulah ch haashaa yum, Bangladeshd chin 1$r odort 10 hun hoolloj amidardag bh shuu. mgld yadag bilee odort neg honi uher tsaash haruulah dainii yum bolno.
Post a Comment