Дэн дун амьтан сургууль дээрээ сууж байноо. Өнөөдөр нэг юм тушаах ёстой, хугацаа нь дуусаж байгаан. Ёоох нэг юм өгч санаа амарлаа. Энийг өгөх гэж өнгөрсөн 7 хоногийн хагас сайн өдрөөс хойш яг бүтэн 7 хоног нойр муутай дэн дун амьтан тэнтэр тунтар алхаж байна шд. Өглөө сургууль дээр 9 цагт ирээд орой 5 цаг гээд харьж хүүхдүүдээ наашаа цаашаа болгоод, хоол ундаа хийж идчээд, орой 8 цагаас сургуулийн паркинг үнэгүй болохоор дахин ирж сууж шөнө 2 цагт харьсаар 7 хоночихжээ.
Нээрээ өчигдөр шөнө 2 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь машааны гэрэлд мангар том шар шувуу хашаан дээр сууж байдгийн. Би яг хажуугаар нь ердөө 20 см-н зайтай машаантай удаан явж өнгөрөхөд үргээд явчихгүй байгаамдаа. Тээд өчигдөр шоппинг өдөр байсан болохоор би орой жаал хүнс цуглуулахдаа шувууны хоол авцан байсын, өлсдөг л байлгүй гэж бодоод хоолноос атгаад хажууд нь очоод газар тавьчаад гэртээ орсон. Намайг хажууд нь очоод байхад хүртэл надаас айхгүй байна лээ, тэгсэн чинь би гэнэт айгаад гялс орц руугаа бажигдлаа шд. Харанхуйд аймаар санагдаад, машаанаа ч гарааждаа хийж чадахгүй тэр чигт нь гадаа орхиод, авсан хүнсээ ч гэртээ оруулалгүй гүйгээд орцоон.
Одоо харьж унтлаа. Байя, хонгоруудаа.
4 comments:
Naadah chine Australiin Toroi Bandi bolson nogoo Ned Kellygiin suns baihgui yu daa. ;D
Sain harval dalavchin deeree buunii durs shig heetei baigaa!!
Barimalch
Haa gazriin PhD adilhan yum aa. Amidral Deadline deer togtono gej duulah ni halag bdg yum.
Tanii ene huvaari barag l minii udur tutmiin huvaari bn daa. 9-18 tegeed yavj hool idej ireed 19.30-1 yumuu 2 zarimdaa tegeed 3 tsagt harina.
Ania postiig ch gesen den dun hiideg boljee hehe. Za amjilt.
Barimalch-chi tal taliin medlegtei mundag hun shuu tegj bgaad. Net-ees owl-n zuragnuud uzeed, dalavchin deerees ni yu ch olj harsangui ee ene nud:)
Koyuki-dahin bayar hurgeed, odoonoos ehlen bi iim huvaarit oroh ni ee. Umnu ni yamar neg deadline baihad l ingedeg bailaa
Anon-hehe, saya unshsan chin neeree den dun post hiitsen bna shd
Post a Comment