Friday, September 2, 2011

8 сарын 20-27 Монтреал

Монтрэал аялалын тухай товчхон.


Монтрэал руу. 20-нд өглөө нисэх байсан болохоор, арай эрт сэрүүлэг тавиад, өглөө боссон хойноо ачаагаа баглаж энэ тэр. 20-ны өглөө эндээс гараад 14 цаг нисээд Лос Анжелесд буулаа, буусан чинь дахиад л 8 сарын 20-ны өглөө. Хагас сайн учир Америкийн хил дээр цөөхөн хүн ажиллаж байдгийн, маниус хичнээн оочирловоо, би лав 2 цаг оочирлож гар хурууны хээгээ дахин өгөөд, ачаагаа аваад, хилийн цаана гарлаа. Ядаж байхад Сиднэйгээс онгоц 40 минут хоцорч нисээд, дараагийн онгоцноосоо хоцорсоон. Сиднэйгээс Монтрэал хүртэл шууд ачаагаа ачуулмаар байдаг, гэтэл Америкийн дүрмээр анх газардсан газраа ачаагаа авч, хил, гааль иммигрэйшнээр ороод дахин ачаагаа ачуулдгийн гэнээ. Үүнийг нь мэдэхгүй би дараа дараагийн онгоцуудаа хооронд нь 2 цагийн зайтай захиалж гэнэджээ. Дараагийн Нью Иорк нисэх онгоцноос мэдээж хоцорсон, тэрний дараагийнх нь 1 цагт байсан чинь, 1 цагаас өмнө нь нисэх онгоцонд суух хүмүүсээ оочиргүй маний өмнүүр бичээд, суулгаад нисгээд байдаг. Би бүүр өлсөж цангаж тэсэхээ байгаад, Нью Иоркоос цаашаа Монтрэал ниснэ гэж байж өөрийгөө нэг юм бүртгүүллээ. Тэгсэн би 1 цагийн онгоцонд суусан ч, цааш Монтрэал явах онгоц байхгүй гэнээ. Тээд Айр Канадын Лос Анжелесоос шууд Монтрэал нисэх онгоц удахгүй хөөрөх гэж байна гээд, намайг дор нь бичиж өгөөд, тэр онгоцоо бараг л хүлээлгэсэн байхаа, би гадуур нь терминал сольж сэгсэлзтэл гүйж байж нэг юм амжсан. Дэлта Айрлайн, Айр Канада 2 портнёр болохоор мөнгөний зөрүү энэ тэргүй зохицуулчих юм байна лээ. Ингээд очихдоо Нью Иорк гэдэг хотоор дайрч чадсангүй. Лос Анжелесоос 8 сарын 20ны өдөр Монтрэал руу 6-7 цаг нисээд дахиад л 20-ны өдөр буучихсоон.

Цаг агаар. Тэнд зун болж байгаа юм чинь гэж бодоод шалдан дээрээ тохируулчаад явсан чинь зун нь монголын зун шиг өглөө оройдоо сэрүүн, бороотой өдрөө дааруулж байна лээ.

Монтрэалын Монголчууд. Манай найз хүүхэн тэнд охинтойгоо амьдардаг юм. Тэднийх 2 унтлагын өрөөтэй байр хөлсөлнөө. Намайг очихоор найз маань өөрөө найз залуугийнх руугаа явцан. Би охинтой нь гэрт нь байлаа. Тэнд бараг 200 монгол амьдардаг юм байна. Бүгд франц англиар яриад, мундагөө. Би анх Сиднэйд ирээд 5 хоногийн дараа харамсалтай мэдээ монголоос авсын, надтай хамт ажилладаг, манай фракцын залуу зуурдаар нас бараад, би ганцаараа түүнийг бодоод харамсаад л зөндөө уйлсын. Австралид ирэхээс Хэдхэн хоногийн өмнө шинэ жилээр бид 2 ангалзаад л байгууллагынхаа шинэ жилээр гол дүрд тоглоод, бүжиглээд байсан чинь нээх итгэмээргүй юм болсын. Гэтэл тэр талийгчийн маань төрсөн эгч нь гэр бүлээрээ Монтрэалд цагаачлаад ирцэн амьдардаг юм байна. Тэднийд бас нэг оройг өнгөрүүлээд, найзыгаа баахан дурслаа. Би бас өөр 1 айлд уригдаад баахан айлын хоол буудаж яваад ирсөөн. Манай найз өглөө эрт ажилдаа яваад, өдөр 4 өнгөрөөгөөд ирдгийн. Тээд нийлж аваад айл хунар хэснэ, бар саваар орно доо. Харин би өдөр нь ганцаараа хүн музей үзвэр, үзчихмээр юм юу байна гээд л өмнөх орой нь маргаашийнхаа маршруутыг гаргаж аваад л доншуучлана шүү дээ. 2 музэй үзсэн ч, үзмэрийн дандаа үнэгүй хэсгийг нь үзлээ. Бас мэргэжилтэйгээ холбоотой 2 газраар зочилсон.

Монтрэалын нэгэн их сургуульд багшилдаг монгол залуутай танилцаад, түүний удирдсан доктор оюутны хамгаалалтанд суулаа. Хамгаалалтын комисс энд тэндээс нисээд ирж байгаан, тээд 7 гишүүнтэй хамгаалалтын комиссын өмнө нөгөө Хятад оюутныг ажлаа хамгаалах үед нь би түүнтэй хамт зарим үед нь амьсгал давчдаад, заримдаа хөлс асгараад хэцүү л санагдаад сууж байлаа. Гэхдээ амжилттай хамгаалсаан. Баяр хүргэе, удирдагч монгол багшид нь.

Аялалын зорилго бол шоппинг биш. Forever 21 гэдэг дэлгүүр дэлхий даяар байдаг юм байгаа. Манай үүгээр байдаггүй юм. Үнэ нь маангар хямдхан, тээд залуучуудад зориулсан хувцас зардаг. Би дэлгүүрийн нэрийг хараад л тэсэхгүй шуушаа гээд ороод явцан. Канадад харин юм худалдан авахад худалдааны татвараа нэмж төлдөг юм байна лээ. Өөрөөр хэлбэл, хувцасны шошгон дээрх үнэн дээр нэмж 13-15 хувийн татвар төлж байна лээ. Энэ хувийг би багцаагаар л бодож хэллээ, тэрнээс асуусан ч үгүй, үүнийг мэдээд ч яах вэ дээ. Манай энд шошгон дээр байгаа үнээ л төлдгийн, татвараа оруулаад тооццон байдгийн. Тээд тэсэхгүй 2 юбка, 3 цамц авцаан, шуналт хүүхэн. Тэгсэн тэр дэлгүүрт нэг монгол хүүхэнтэй таараад, би л харангуутаа шууд л монгол юм байна гээд мэдчиж байгаан, намайг хараад монгол гэж хүмүүс мэдэхэд хэцүү байж магад. Би “экскүүз ми, аа юу монголиан” гэсэн чинь тийм гэхээр нь шууд л монголоор яриад эхэлнэ биддээ. Зүгээр л гудамжинд нь монгол хүнтэй таардаг цаг болжээ.

Ийм дэлгүүрт нэгэн монгол хүнтэй таарлаа.

4 comments:

Nogoohon said...

За өөр сонин хачнаа оруулаад байгаарай. Би эхлээд сүүлийн чинь постыг уншчихаад одоо л энэ эхний постыг чинь уншиж байгаан.

Anonymous said...

Forever 21 hoorhon umtai, haayadaad ih goy um hyamd olddog. Zarimdaa ch neg timerhuu, gehdee l goy delguur l dee

soulmate said...

ойрхон шүргээд өнгөрсийн байшд. Монтреал их гоё хот гэж дуулдсан тэгж байгаад очих юмшүү. Тэндхийн монголчууд сүрхий байдгийм байлээ Канад дотроо бараг хамгийн коллективтой нь юм бишүү. Холоос л тэгж мэдрэгдээд байдгийн.

Гилийн хатан said...

soulmate-shurgeed l ungurluu, Montrealiin Mongolchuud ih surhii um bilee