Friday, September 2, 2011

Үргэлжлүүлнээ

Зарим нэг биелээгүй зүйлс бас үлдцээн. Би 24, 25 нд Торонто ороод, тэндээсээ блогчин Soulmate-н амьдардаг болон ажилладаг хотын хажуугаар гараад, Ниагара хүрхрээ үзэх план байсан боловч амжаагүй. Ниагараг үзэх бол миний бүүр багын мөрөөдөл юм байгаан. Бас буцахдаа Нью Иорк-т 2 өдөр, 1 шөнө болно гээд хотэл захиалсан байсан чинь, тэр хавиар далайн шуурга болоод, онц байдал тогтооцон учраас би шууд харьсан нь дээр болоод. Тэнд боогчихвол дараа дараагийн ажлууд бөөгнөрөөд хэцүүдэх байлаа. Дараа Нью Иорк ордог л юм бол арагшаа хил гараад Ниагара үзнэ дээ, ойрхон юм байна лээ.


Дугуйн хот Монтрэал. Манай Сиднэйг дугуйн замтай гэхгүй юм билээ. Монтрэал хаа сайгүй дугуйдах боломжтой, авто замаа танаад паралель дугуйн зам хийсэн. Гэрлэн дохион дээр дугуйчид ногоог гэрэл хүлээгээд багширч байгаа юм чинь. Хүмүүс хувийн дугуйгаа унахаас гадна улсын дугуй хаа сайгүй байнаа. Тэгээд унаж явжаагаад хаа таарсан газраа үлдээчихнэ, зориулалтын дугуйн пааркинг байна, хүмүүс тэгээд картаараа мөнгөө төлчихнө. Өвөлдөө өвдөг өнгөртөл их цас ордог ч хүмүүс жилийн 4 улирал дугуй унадаг гэнээ.

Би их дасамхай амьтан шуу даа. Манай энд машины урсгал монголоос эсрэг, үүн шигээ хүмүүс нь бас буруу зөрдөг юм. Өөрөөр хэлбэл, бид корридорт зөрөхдөө зүүн ханаа дагаж явна. Монтрэал авто машааны урсгал нь зөв тул хүмүүс нь бас монгол шиг зөв зөрнөө. Би яаж байна, Монтрэалд очоод байнга хүнтэй мөргөлдөөд, тулж очоод хэд хоноод овоо даслаа. Гэтэл Сиднэйд ирээд нөгөө дасамхай хүүхэн чинь Монтрэалынх шиг зөрөх гээд хүнтэй мөргөлдөөд салахаа больсон. Одоо л хэд хонож байж хуучиндаа дасаж байна. Удахгүй монголд очихоороо бас Сиднэй шигээ буруу зөрөх гээд Улаанбаатарын гудманд баахан хүн мөргөх байхдаа, хөөрхий. Тэгээд удаогүй бас дасчих л байлгүй.

Амжиргааны өртөг хамаагүй хямд санагдсан. Найзын 2 унтлагын өрөөтэй байр нь хотын төвөөсөө манайх шиг зайтай, манай өрөөнүүдээс хамаагүй том, байр нь шинэвтэр мөртлөө тэд сардаа 700 канад доллар төлдөг. Гэтэд манайх тэднийхээс маш муу байр, 7 хоногт 350 доллар, 28 хоногт 1400 доллар төлөөд байна. Мэдээж цалин ялгаатай байх л даа. Би ямар хүнээс цалинг нь асуултай биш дээ. Манай сарын цахилгааны мөнгө 150 орчим доллар гардаг бол тэднийх 20 хэдэн доллар гардаг гэсэн шүү. Кибээк муж цахилгаан үйлдвэрлэж урагшаа Америк руу гаргадаг болохоороо өөрсдөө их хямд хэрэглэдэг байх.

Би тэнд байнга автуусаар, метрогоор явсан. Гэхдээ хүмүүс нь Австраличуудыг бодвол найрсаг бус санагдсан. Манай энд автуусанд настай хүн, тахир дутуу хүн, жирэмсэн хүмүүст зориулсан суудал дээр хэн ч суудаггүй. Яахав зарим нэг нь сууцан байсан ч тийм хүмүүс ороод ирэхээр өөрсдөө босоод өгчдийн. Гэтэл Монтрэалд тэгэхгүй байна лээ. Хэн ч хамаагүй суучаад, нэг удаа тогоо шиг том гэдэстэй ази хүүхэн орж ирчээд байхад нэг хар хүүхэн босоод өгчихгүй, тэгсэн нэг цагаан залуу тэр хар хүүхнийг босоод өг гээд хэлцэн чинь автуус дүүрэн хэрүүл болоод, нөгөө хар хүүхэн чинь “намайг хар болохоор чи цагаанаараа дээрэлхэж байна” гээд хашгичаад босож өгөөгүй шд. Бас нэг өдөр тийм дээшээ сөхөгдөөд, тэргэнцэртэй хүн ороод явчдаг 4 суудал дээр баахан цагаанууд сууцан явж байтал нэг тэргэнцэртэй хүн орж ирсэн чинь оймсныхоо түрүүнд асаагуураа шургуулцан дунд нь сууж явсан орос охин босоод өгчлөө, дуурайгаад нэг настай эмэгтэй бослоо. Тэгсэн нэг эрэгтэй, нэг хүүхэн босдоггүй. Нөгөө тэргэнцэртэй залуу өрөвдмөөр нэг гараараа тэргэнцрээ удирдаад, нөгөө гар нь бас татанга. Тээд шууд босоод өг гэж хэлж чаддаггүй. Тэгсэн хоосорсон 2 суудлын нэг дээр нь нэг хар хүүхэн ичих ч үгүй очоод суучдын. Тэргэнцэртэй залуу автуусны хамаг зайг эзлээд, тэрэндээ өөрөө санаа нь зовоод байдаг, тэгсэн нөгөө орос охин тэссэнгүй, аймаар чангаар нөгөө 3 хүнийг хөөж өгөөд, нөгөө тэргэнцэртэй залууд тусалсан. Би ч нулимс дуслангаа алдав. Тэр тэргэнцэртэй залуу байх ёстой газраа л очихгүй бол угаасаа автуусанд дахин хүн орж ирэх аргагүй байгаа байхгүй юу. Би ч франц хэлгүй хүн худлаа л нүдээ бүлтэлзүүлээд л Корэлло царайлаад санаа зовоод зогсож байлаа. Энд зарим хүн англиар ярихгүй байгаа юмуу, хүсэхгүй байгаа юмуу бүү мэд, зарим хүн оогт англиар ярихгүйм. Ямар ч байсан Франц хэлгүй бол ажил олдохгүй гэжээлээ шүү.

Сүм ихтэй газар байна лээ. Хаа сайгүй уран барилгын шилдэг бүтээл болсон эртний сүм байх юмаа. Нэг онигоо байна гэсэн шд. Нэг хүн хотын дарга дээрээ ороод “би нэг сүм баримаар байна” гэсэн чинь хотын дарга нь “чи сүм дээр дахин сүм барих гээ юу” гэсэн гэнээ. Одоо тэр олон сүмийнхээ заримыг өөр зориулалтаар ашигладаг гэнэ.

 Oratoire Saint-Joseph du Mont-Royal
1904 онд баригдсан, анх бариулсан хүнийх нь зүрх нь дотор нь байна лээ.

Basilique Notre-Dame
1656 онд баригдсан гэнэ. Үнэтэй болохоор нь дотор нь ороогүй ээ.
Сиднэй руу. За далайн шуурганаас болж Нью Иорк орж чаддаггүй ээ, тээд Атланта, Лос Анжелесоор дайраад гэртээ ирлээ. Би чинь гадаад явахаараа нөхөртөө тамхи авдаг хүн шд. Манай Сиднэйн Duty Free-д 2 блок Марлборо 146 австрали доллар байна лээ, гэтэл Америкийн Duty Free-д 2 блок нь 69 америк доллар, өнгөрсөн жил америк явахад бүр 45 доллар байж билээ. Одоо чинь Австрали доллар чангараад, Америк доллараас үнэтэй болсон цаг шүү дээ. Монтрэалаас 27 ны өдөр гараад Атганта хүртэл 4 цаг нисээд бас 4 цаг хүлээгээд, Лос Анжелес хүртэл 4 цаг нисээд, тэндээ 2 цаг хүлээгээд, дахиад 27-ны орой Лос Анжелесаас Сиднэй хүртэл 15 цаг сэнсэртлээ нисээд буусан чинь 29ны өглөө болсон байлаа. Монтрэал явахдаа надад 20ны өдөр 3 удаа таарсан шиг буцахад, надад 2011 оны 8 сарын 28 гэдэг өдөр байсангүй ээ. Яахав, дэлхийн бөмбөрцгийн тэнхлэгийн эргэлтийн дагуу нисэж байна уу, эсвэл эсрэг нисэж байна уу гэдгээс хамаараад байгаан.


За хэдэн зураг шахчий дөө.








 The thinker
 Бас нэг сүм
 Энэ музейн уран зураг юм шүү.

Зарим байрны 2 давхар нь гаднаасаа ордог шаттай.

15 comments:

Nogoohon said...

Ёстой гоё явсан байна шд. Дэлхийг тойрчихоод ирсэн юм биш үү ниссэн замаа тооцвол. Дүү нь бас америк нисэх гээд л өдрөө хүлээгээд сууж байна.

Гилийн хатан said...

hi8 yamar hurdan shuurhai hun be?
namaig ochihoor zurchih vii dee

chuups said...

bi bas niagara-g uzeh huselee moroodol bolgochool baigaa, ta ch goe aylaad irjee.

$a|\/||\/|iE said...

Гоё юм байнаа, Канад их таалагддагаа гэж... Нэг очиж үзэх юм шүү заавал
Нью Йорк орж чадаагүй нь жоохон тиймэрхүүийн тээ

Энзо ба Эрх чөлөө said...

пээ гилийн хатны бичлэгт бундын ноён өглөө хэхэ

Anonymous said...

Sain yavaad irjee. Tegej bgaad Quebec ru yavah sanaatai bgaa. Heden ug surahgui bol bolohgui yum bna daa......

NB, Canada

Гилийн хатан said...

Enzo ba erkh chuluu-teed haa bnaa ter bundiin noyon ni
NB, Canada-heden ug heregteim bilee shuu

Muruudugch said...

Маш сайхан аялжээ. Дараа мөрөөдөл чинь биелэх өдөр ирнээ.

Монгол бүсгүй said...

nil ayalal hiisen jil bolj baigaan baina daa, tegvel. bi bas ter zvg rvv yavna gej muruuduul baidgiin :-)

Гудиггүй эр said...

Жиргацан хүүхэн шүү эдр.

Мишаа said...

bi lav ene teruugeer yavuul bie unelj sharhaa nohohoo hezee ch martkuieeeeee xi xi xi

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

tani shig iim saihan setgel uudrug humuus l az jargal duuren amidardag bhaaa zagaad uguuch nadad /gehdee bas 50 huvi ni tanirhuuu hehe/

soulmate said...

Миний нэр явжийшдээ нүдэндээ үл итгэн хамраа хүртэл зулгааж үзлээ. Гүй хамар ч энд ямар хамаа байхав дээ :р

Монтреал харин их хямд юм шиг байлээ. Манай энд Торонтод бол үгүй шүү дээ, бид одоо нэг өрөөнд 1200-р орох гээл суужийна. Цалин нь танайх гайгүй байдгийм болуу даа. Энд ч яахав ажилтайгаа байхад алзахгүй харин ажилгүй сууваас тэр дороо миарах бүлгээ. За тэр ч хаа газар мэдээжийн биз дээ.

Ниагара ирж үзээрэй, Канадын талаасаа илүү гоё гэдгийн байлээ... Би нөгөө талаас нь үзээгүй болохоороо мэдэхгүй байна үзчээд хэлнээ.

Гилийн хатан said...

soulmate-haha, hamraa zulgaaj baij itgej bna uu? Niagara uznee, Canada talaas ni l uzvel uzsen boloh baih. Setgegdeld bayarlalaa

Urnaa said...

Hedheen tsag Toronto-d saatahiin tuluu uchnuun olon honog huleedeg asuudaltai visa-tai gazar baina lee dee, Sydney-ees applydval 14 honog, Amerikaas applydval buten neg sar huleedeg gejuga ...

daraa l ertnees applydaj baigaad neg ochij uzne dee, sayanii 7 sard tsag ni tulchihaad chadsangui ...

NYC talaasaa ch Niagara Falls uzesgelentei saikhan gazar shuu.