Thursday, December 22, 2011

2012-12-22

Өнөөдөр чинь нээрээ энд хамгийн урт өдөр болж байгаан байна шд. Тээ одоо энэ үйл явдалд зориулан хэдэн үг шахчии, хаха, аймаар худлаа шалтаг гаргаж ирээ л тээ. Уг нь би майр завгүй байгаа байхгүй юу, нэг юм өгөх ёстойэн. Гэтэл яагаад юмаа хийхгүй инкээд хэнд ч хэрэггүй юм сараачаад суужээдиинбээ. Ингэхэд хэн нааг удирдаад байнаа, яршиг зүгээр миний блогийг хаагаад аль тэгвэл би блог бичихгүй санаа амар хичээлээ хийгээд сууя.

хоорондоо холбоогүй утгагүй хэдэн өгүүлбэр шүү. Сүүлд би сургуулийнхаа усан санд сэлэлтийн хичээлд 6 удаа явлаа. Яг ч 6 удаа биш лдээ. 7 хоногт 1 удаа, 6 хичээл нь нэг куурс оюутны хөнгөлөлтөөр 55 доллар. Өмнө нь би гэрийнхээ хажууд нэг удаагийн 30 доллараар, усны гаднаас зайнаас заадаг багш дээр хоёр гурван удаа заалгаваа. харин сургуулийн сэлэлтийн багш нь эмэгтэй, мөн өөрөө усан дотроо орж хичээлээ заадаг. Гэхдээ би 4 удаа л сэлэлтийн хичээлдээ явсан. Учир болбоос хичээл эхлээд, дараа нь дуусах алдаад нөгөө сард ирдэг найз байдаг даа, тэр ирээд сэлэлтийн хичээлээ тасалж байгаа байхгү юу. Гэхдээ бас тэрмуу найзыгаа оройтож ирэхэд нь хичнээн их үгүйлэн санаж, дахин дахин "би найздаа маш их хайртай, чи хугацаандаа ирж байлдаа, ирэхгүй байхаар чинь чиний төлөө санаа зовоод байх юм" гэж ам өчгөө өгөөд л чухам сүйд болноо, гэхдээ ирэх болгонд нь дургүйг минь яанаа. Дараа төрөлдөө л эр хүн болж төрөх юм шүү, Бурхан гуай, та мартахгүйн тулд бичээд авдаа, хаха, ингэж байж алуулах нь. Миний гайхаад байгаа зүйл бол манай сэлэлтийн багш эмэгтэй хэзээ ч хичээлээ тасалдаггүй байхгүй юу. Она тэгэхээс байна шд, хэдүүлээ таамаглал дэвшүүлии. 1-рт, жирэмсэн байх. 2-рт, тусгай ус нэвтэрдэггүй паампарс бөгсөндөө хийдэг. 3-рт, эм ууж найз майгиигаа зохицуулдаг. 4-рт, өөр хувилбар алгаа, блог уншигчдаасаа туслалцаа авии гэхиимуу, хаха, энэ яг митрэл муутай хүүхээн. Тээд танууд бас яагаад уншаадайдгиин болоо.

Би гэр бүлиинхэндээ шинэ жилийн бэлгийг нь авч бэлдэж байгаан. Бага хүүд баахан лего байдгийн, энэ удаа төмөр жинхэнэ эрэг боолт, мотортой угсардаг тоглоом аваад бооцон. Том хүү ДиЭс гэдэг юм хэд хоногийн өмнө авахуулцан, гэхдээ шинэ жилээр нэг юм авч боодог байхдаа. Өнөө өглөө нөхөртөө надад ихээр таалагддаг Адидас-н пүүз авцоон. 119 долларын пүүз хямдраад 49 доллар болцон. хамгийн гол нь клаасик загварынх тээд урдуураа амьсгалдаг. Би өөртөө бас нэгийг авчмаар байдаг, даанч хосоороо нээх тод өнийн пүүз жиицэн явбал мангар биддээ. ядаж хос цамц байгуул арай дээр байх. Тэгэнгүүт шуналын микрооб хүүхэн өөртөө 179 долларын нью балаанс хямдраад 49 доллар болцон байхаар нь тэссэнгүй, бурхан минь энэ шуналын далайд живмэрийг өршөө. Яахуу дээ, хямдхан дээр нь авчихад. Мануус чинь дагтан л ингэж хямдарсан, загвар нь хуучирсан юм л авдгийн шд. Ядуу оюутан болохоороо гутал хувцасхан гэх мэт анхан шатны хэрэгцээний зүйлсээрээ л бэлэг бэлдэж байна шд, хаха. Би өөрөө цаг бэлгэнд авах дуртай болохоороо нөхөртөө голдуу цаг бэлэглэдэг юм, одоо бас цаг өгөлтэй нь биш.

Дээр өөртөө болон найзууддаа авсан, өмсдөг, бас зарах гуталнуудын зургийг үзүүлсэн чинь хэн нэг нь "хоцрогдсон загварын гуталнууд байна, уучлаарай" гэж сээгий үлдээсэн байсан. тэр үнээн үнээн. Хоцрогдсон загварыг л мануус хямдарсан хойно нь, бас улирал солигдохоор авдгийм. Шинэ загварын гутал хувцсыг шууд л худалдаанд гарангуут нь 400-500 доллараар авч чадкуу шд. энэ бол чухам үнэн билээ. Энэ хүүхэн нээг л их Чухам үнэн гэдэг үгэнд дуртай болж.

7 comments:

Гуталчин said...

haa bn ter emegteileg ineej sursanaa gaihuulaad seegiideed bsan zugeer gesen haha.

teheer ona baina shtee yag huisee soliulsan hun bolj taarah ni, jiremsen hun tm udaan usan dotor bj chadhuu. esvel mash sain chanarin bur bidnii meddeggui tampax or tampon ob ntr heregledeg bhaa haha

chuups said...

er ni gehdee usan sportoor hicheelddeg emegteichuud yag tusgai neg yum heregledeg bhaa, bi ene tuhai ayguih boddog baisiin daanch nadaa hariug ni heleed ogoh hun oldogguimaa.

Anonymous said...

Coupontoi shopping hamgiin sain n l daa. 30-50 huvi hyamdruulaad deerees n 10-30 huviin hyamdruuldag coupontoi delguuruud l songoj bai. Negent hudaldaa bzinesiin ergeltiig n hangaj ogch baigaa uchiraas tedgeer buteegdhuun uildverlegchided ooroo buyan hiij l baigaa hereg. Happy Shopping Holiday!!!

Anonymous said...

ene gil ungetei hatan bas gaihuulaad hayachih yum aa.
Yun hamgiin urt uder, hamgiin urt shune baihad chini.
Yus ehellee sh dee Mongold!
Saikhan yumaa tanai odoo baigaa nutagt... tsagaahan tegeed bas hungehen ataarhav.

HAPPY NEW YEAR!

Anon-S bichibei.

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

надад ганц пүүз авчих тэгэхүү зад хямдардын байна ш дээ би танид мөнгөө гуйвуулыы ккк

Aamregled said...

би ч гэсэн хямдралаар нь авдаг шдээ одоо хямдралаар нь дэлгүүр нээх гэж байна даг

Anonymous said...

Австралид сурахыг хүсэгч...
Тэмдэглэлүүдийг нь уншиж баахан инээь. Нээх чөлөөтэй, задгай сэтгэдэг эгч юмаа. Ингэж нэг дотоод ертөнцөө олон найзтай болгож, жаргал эдлэх юмсан.
Усан спортын багшийн тухайд эмэгтэй хэрнээ усанд байнга байдын бол сарын найз нь бүрмөсөн явцын байлгүй дээ. Австрали хүүхнүүд хэдтэйдээ цэвэшдэгийг мэдэхгүй ч бодоход тийм л хувилбар гараад ирлээ. кк