Thursday, January 26, 2012

2012-1-26

Өнөөдөр Австралийн өдөр, бүх нийтийн амралтын өдөр. Энэ өдөр Австралийн иргэн болж байгаа хүмүүст Иргэнийх нь паспортыг олгох баяр хүргэх ёслол болоод байгаа нь зурагтаар гардгийн байна шүү. Надаас бусад нь л амарч байна, би яахуу дээ, хичээлээ хийгээд л муу сурлагатан шиг сургууль дээрээ ганцаараа сууж байна. Сургууль дээр надаас өөр хүн байхгүй байхад би их дуртай л даа. Корридороор хөл нүцгэн, дуу аялаад л гал зуух орж юм идээд л, бүжиглэнгээ жорлон орж энтэр эрх чөлөөг эдлэнэ шуу даа.

За тэхээр өнөө өглөөжин би гэртээ хог новшоо нааш нь цааш нь болголоо. Бүтэн 2 цаг зарцуулсан байна шүү. Нэг бүрчлэн ном дэвтэрүүдийг нь шалгаж ангилахаар. Хүүхдүүдийнхээ тоглохоо больсон тоглоом, хуучин ном, хичээлийн хэрэгслийг нь цуглуулаад том 2 уутанд хийлээ. Яг одоо би сургууль дээрээсээ өрөөндөө байх нүдэнд өртсөн илүү дутуу харандаа бал, тодруулагч, үдээсний машин, хайч, өнгийн цаас гэх мэт бүгдийг нь цуглуулан 1 уут болгоод аваад харьна. Ингээд 3 уут юм монгол руу явуулна. Хэнд гэж үү? Доорх зарлалыг уншина биз. Бид монгол буцахдаа эдгээрийг шууд хаячаад л яваад өгнө. Бид зүгээр л аваачаад өгөхөд эд нар үнэгүй монгол руу явуулах юм. Ийм сайхан буянтай ажил хийж байгаа MOZFORYOU-гийнхандаа баярлалаа.


http://www.mozforyou.com/
MOZ FOR YOU хандив өргөхийг уриалж байна


Австрали улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд та бүхнийг "MOZ FOR YOU"-гаас Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоотой хамтран зохион байгуулж буй Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн ажилд тусламжийн гараа сунгахыг уриалж байна.
Та бүхэнд хэрэглэдэггүй шинэ хуучин гутал, хувцас, тоглоом, ном, бичиг хэрэгсэл, чихэр гэх мэт хүнсний зүйлс болон бэлэг дурсгалын зүйлс, оо саван шампунь гэх мэт ариун цэврийн хэрэглэл зэрэг байгаа бол 1 сарын 29-ний бүтэн сайн өдөр 4-5 цагийн хооронд Yurong St Parkway, Woolloomooloo-д байрладаг сагсны талбайд авчирч өгнө үү. Мөн бусад цагаар бидэнтэй холбогдон хандив өгч болно. Хандивын зүйлсийг бид Монгол руу гарах контейнерээр явуулахаар төлөвлөж байгаа болно.

Лавлах утас: Заяа 0413408788; Мөөгий 0433167805

Жич: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, байгуулагдаад 10 жил болсон. 17 аймагт салбартай, 4500 гаруй гишүүн эцэг эхчүүдэд үйлчилдэг. бүх л төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэхийг зорьдог, сонсголгүй, хараагүй, Тулгуур эрхтэний болон оюуны бэрхшээлтэй гээд олон хүүхдүүдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах зорилготой байгуулагдан ажиллаж байна. Харамсалтай нь эсэн мэнд амьдрах, сурч боловсрох гэх мэт олон эрхүүд нь зөрчигдсөөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байна гэдэг нь тухайн гэр бүлийг ядууралд оруулдаг, яагаад гэвэл хүүхдийг нь цэцэрлэг, сургууль хүлээн авдаггүй тул хүүхдээ хараад гэртээ ажилгүй байхаас өөр сонголтгүй болдог. Тэгээд л гэр бүл бүгдээрээ ядуурна.

ХБХЭЭХ- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116р сургуулийн 1 давхарт байрладаг.

Сүхбаатар дүүргийн 11р хороо, Улаанбаатар хот

Утас- 976-70123336

Гилийн хатан: Би нээрээ уяхан болсон гэж юүгхэв. Зүгээр л энэ зарлалыг уншаад л нулимс гоожоод хэрэг алгаа. Сайн үйлс дэлгэрэг. Мөн Сиднэйн монголчуудыг идэвхитэй оролцоорой гэж уриалъя. Сиднэйгээс нилээн хэдэн хүн миний блогийг уншаад байдгийн, блогийн хандалт тодорхойлогчийг харахад.
Манай сургууль судлаач оюутнууддаа жилдээ хэрэглэх ноормын бал харандаа, дэвтэр, тодруулагч, есөн шидийн хичээлийн хэрэгслүүд өгдгийн, би 2012 оны ноормоо монгол явуулчнаа. Энэ ноормын хангамж маань шинэ юмнууд байдгиимоо. Би бол яахав, учир нь олдоно, энэ тэндээс үнэгүй бал үзэг олдоод л байдгийн. Ер нь ПиСи байхад л надад хангалттай л даа.

Monday, January 23, 2012

Өнгөрсөн хагасайнд

Гуталчин минь чамайг энэ дор хүн хайгаад байна, та олдоод өгөөч гэсн, хэхэ. Юу тохиолдоод блогоо хаасын болдоо? Надад заримдаа аливаа юм утга учиргүй болоод, амьдрал зогсчихсон юм шиг санагдаад ирэхээрээ блогоо хаачдыншд, үнэнгээ хэлии, хэхэ.


Удахгүй нэг найз маань энд ирнээ. Тэрнээс хойш хүн амьтан урих бодолгүй байна.
Сая ирсэн найзаа дөнгөж явууллаа, одоо ирэх найздаа 7 хоног зарцуулах юм. Мань чинь тээд энэ алдсан хоногтоо төлөвлөсөн хийж амжаагүй ажлаа нойроо хасан шөнө сууж байж гүйцээдэг тул байнга хүн уриад байж чадахгүй шүү дээ. Харин манайд ирээд, манай хүүхдүүдийг зөөгөөд, миний хоолыг хийяаа гэж байгуул мань урилга явуулж болох юм, хаха. Яг үнэндээ гэртээ ийм хүнтэй, үгүй ядахдаа намайг мангар завгүй байх үед хааяахан хүүхдүүд хараад, зөөгөөд өгөх хүн байдаг ч болоосой гэж би горьддииншд. Энд нээрээ гарии ории гэхэд хүүхдүүдээ яах билээ дээ, тэгээд хэнээр ч харуулахиин, хамаатан садан байхгүй тул жоохон тиймхэн, заримдаа. Гэхдээ эндхийн гэртээ хүүхдээ хараад суудаг монголчууд мөнгөөр хүүхэд хардаг л даа, бие биедээ тустай. Би нээг л их сайхан зугаалсан амьтан харагдаад байнуу, яг үнэндээ нэг өдөр зугаалцан бол тэр өдөртөө хийх байсан зүйлээ шөнө сууж хийдгиимаа. тэгэхээр би аль болох шоу цэнгээнд оролцохгүй, өмнөх юмаа л нухаад суухыг бодох юмдаа.


Хагасайнд найзыгаа дагаж ирсэн захирлуудтай нь далайн эрэг дээр элсэн дээр тоглуулаад гэхгүй юу, хаха. Бяд чинь далайн усанд сэлж чадкуу шуу даа. Эрэг дээр нь л давалгаа ирэхэээр нь давж үсэрч орилолддогийн. Харин нэг захирал залуу нь усанд овоо байх шиг байна лээ, за тэгээд бусад нь өвдөгнөөсөө доошоо усанд л дэвхцэв шив, хэхэ. Гэхдээ л өвдөгнөөс доошоо ус мөртлөө заримдаа давалгаа гээнэт босч ирээд, савж унатал шиддиин. Бид хэд ч хэд хэдэн удаа сарвайтлаа арагшаа унажайгаан. Тэгээд баахан элс энэ тэнд ороод шигцэн, гоё. Тэндээ баахан мах сосээсог шарж өгөөд, пиав, вино уугаад. Тэгсэн оройхон тиишээ өөр хотод сурдаг манай найз над руу залгахгүй юу, Гилийн хатан хөөрхий амьтан байнгын дасгал сургуулалт байхкүү тул 4хөн шил пиаванд халчихсан, утсаа авснаа хүн болгонд сонсогдохоор "найз нь согтуу байнаа, ааан?, согтуу байнаа, маргааш залгии" гэж мэгж нөгөө оюутан найздаа онгирч энэ тэр, хаха. Хөөрхий оюутнууд чинь барагтаа уух зав нь олдохгүй, уух мөнгө нь бүүр ч олддоггүй юм шдээ. Тэгээд би аймаар гоё ууж байгаагаарай онгирч байхгүү юу, ичиж үхмэр чинь. Он гараад би огт юм олж долоогоогүйм байна шд, нээрээ. Орой болсон чинь пиавны халуунд мании чинь онгод ороод тэнд зүгээр л гол дүрд тоглоод, хаха. Нөгөө зочдоо тойруулж суулгаж байгаад баахан хөгийн хөгтэй хөгжилтэй хөөрүү хөлдүү юм яриад, нөгөө хэд чинь савж унаад, их сайхан байсоон. Тэгээд сүүлийн сосээсогоо шараад гаргасан чинь талх дуусцан байхаар нь би бяцхан оюутнаараа дэлгүүр рүү гүйлээ, ямар том том захирлуудыг дэлгүүр гүйлгэлтэй биш. Би уснаас гарч ирээд шүршүүрт ороогүй, тэр чигтээ бөгсөө алчуураар ороогоод уугаад суусийн. шүршүүр нь хүйтэн устай байна гэхээр нь гэртээ очиж орох санаатай. энд тэндээс элс унаад байхаар чинь гоё палаажаа өмсөхөөс хайрлаад (ядуу оюутан ганц палаажаа хайрлахгүй бол болохгүй шд. Сурв), усны хувцсан дээрээ банны алчуур ороочоод л байгаад байлаа. Намайг дэлгүүрээс ирсэн чинь нэг захиралынх нь нүд нь том болцон "хүүе чи ингээд алчуур ороочоод шалдан дэлгүүр яваад ирсэн юмуу?" гэнээ. Онгод нь орцон нөгөө күүкэн чинь "энэ юу ч биш, сая дэлгүүрт талхаа бичүүлэх гэжиитал алчуур нь мултарч унаад бандааштайгаа зогсож байлаа" гээд ичихгүй үнэнгээ хэлээ наахын, хаха, аймаарын. Тэгж тэгж нэг юм салах ёс үйлдээд бэлэн сэлтээ солилцоод тэндээсээ баая баая (баах гэсэн үг бус, баяртай гэжаагаанв Сурв), нөгөө эрчиндээ "Монгол улсын төлөө зүтгии" гэж мэгээд алсоон, хаха. Нөгөө хүмүүс нь тоглоом ойлгох, бололцооны захирлууд байсан тул мань балайрч байхгүй юу. Тэрнээс номын царайлаад байвал би бас чадииншд, тэрэн шиг амархан юм байхгүй. Бас ихэмсэг царайлж чадна, хүйтэн байж чадна, халуухан ч байж чадииншд өө юу вэ энэ дарсан хэсгийг би бичээгүй шүү, хэн миний өмнөөс бичээд байнаа, хаха. Мундаг сурган хүмүүжүүлэгч шиг ухаантай ухаантай юм яриад байж болно, хүн амьтан сэнхрүүлээд ухуулга хийгээд байж чадна, эсэргүү юм яриад хүний дургүй хөдөлгөөд байж чадна, ер нь л би олон баг зүүдгиймдөө, энд л элиирээд, та нарыг айлгаад байдаг болохоос.

Энэ блогспоот бөөстөөд байхын, зарим блогт сэтгэгдэл үлдээж болохгүй, зарим нь бүүр бүтэн уншигдахгүй байна шүү.

Friday, January 20, 2012

Манайх зочинтой байлаа

Мармелаадын сэтгэгдлээр энэ бээгиигээ эхэлчии яадгийн гэсн.
Мармелаад: нэг хэсэг миламин гээд монголд бөөн юм болсийшдээ хуванцар аяга тавагнаас миламин илэрдэг гээд

гэр хорооллын айлуудын усаа зөөдөг усаа нөөцөлдөг хуванцар савнуудын хувьд????? бас л хортой байлгүйдээ
яанаа ингээд бодсон чинь гэртээ бол хуванцар юм хэрэглэдэггүй юм байна тэгсэн зусландаа хуванцар саванд усөө хийдийшд
ер нь манайхан дууссан тос чихэр жимсний хуванцар савыг ахиж ашиглах гээд байдагдаа тэр бол буруу гэж би боддийн. Нэг удаа хэрэглэх зориулалттай байдаг байх
Ма эгч хүүдээ сүүлний тос түрхэх гээд сүүл шаргаагаад гарсан тосыг нь хуучин тосныхоо саванд савласийн би шууд хэлсэн наадах чинь дпахин ашиглах зориулалтгүй саваа ингэж хэрэглэвэл хор болийшүү гээ
Нэг тэмдэглэгээ байдаг гэсийшд PP гээд тэр талаар мэдээлэл бичээч гурвалжин дотор 5-н тоо байвал дахин ашиглаж болно нтр гээд. Маслоны савыг хүртэл харж байжл авах хэрэгтэйм байна лээ
Мармелаадад Баярлалаа. Ямар ч гоё нэртэй юм. Бага байхдаа мармелаад идэхиимсаан гээд л боддог байжуулээ.

За хүүхдүүд минээ, тэгэхээр ундаа усны сав, масло, чихэр жимсний пиавар савнуудыг дахин ашиглах гээд байхгүй шууд хаяж байх хэрэгтэй шүү. Хөдөөний хүмүүс ундаа усны саванд сүү цагаан идээгээ хийгээд зөөвөрлөөд, хадгалаад байхаас гадна, өвөл хөлдөөгөөд гэсгээд л байдаг. Энэ бол маш муу. Мөн зарим хүмүүс уугаад дууссан усны савандаа дахин ус хийгээд уугаад явдаг. Ундаа усны сав бол доторхи нь дуусвал шууд хаях зориулалттай эд.


За зочныхоо тухай ярии, хэхэ. 1 дэх өдөр манайд манай найз ирээдээ. Нөхөр нь захирлуудтайгаа өөр хотод ажлаар ирсиин. Манай найз 3 хоног Сиднэйд манайд буудаллаад, өчдөр нөхөр нь Сиднэйд ирэхээр нь би найзыгаа нөхөрт нь бүрэн бүтнээр тушаалоо. Энэ 3 хоногт найзыгаа дагуулан гадуур юм үзүүлэн, хэд гурван дэлгүүр хэслээ. Хэрэгцээт зүйлсийг нь цуглуулахаас гадна мань чинь цас мөстэй газар өмсчихөөр гутал хувцас хайлаа. Энд надад дулаан хувцас юу ч байдаггүй юм байнаа. Тээд гадуур зуны хувцас хямдраад баахан сээл болцон ч пальто, дулаан гутал олддоггүй дээ.
Найзтайгаа 3 хоног амаа урагдтал чалчсан мөртлөө бид 2 пиаваа уухаа мартцан байгуул яахав. Бүр ганц ч хундага вино уугаагүй байгаам даа. Уг нь гэрт ганц хоёр шил пиав, задалцан 2 литрийн вино байсаар байхад оогт уух санаа төрөөгүйдээ гайхаал суужээн. Энэ Гилийн хатан одоо хүмүүжээд байгаамуу, эсвэл бүр хүн биш болоод байнуу, гэлэнмаа царайлцан сууж байхын. Маргааш хагасайнд найзаа дагаж яваа захирлуудтай нь живүүлчилгүйхэн шиг далайд тоглуулжаагаад, барбэкүү хийж өгөөд, нөгөөдөр онгоцонд суулгаад бая бая. хаха, найзыг нь баахан захирал дагаж яваа юм шиг л бурхиин, энэ күүкэн.

Дараагийн зочин тун удахгүй ирэх гэжээн. Урилга хүлээн аваад, визэнд ороод авцан гэнэ. Бид бие биеэ огт хараагүй, өөрөөр хэлбэл она блоогчин. Түүнтэй богино хугацааны экспрээс аялан тоглолт хийнэ дээ.

Мань чинь зочинтой тул жоохон завгүй байлаа, мөн дараагийн зочин ирэхээс өмнө ажлаа цэгцэлж авахгүй бол болохгүй. Өдөр нь зочинтойгоо, шөнө нь номтойгоо л наалдан пад байх болов уу.

Сэтгэгдэл үлдээсэн бүх хүнд баярлалаа. Шинэ фолловэрт дахин баярлалаа. Нэмж хэлэхэд, би сайн блогчин болии гэж бодоод байгаа. "Сайн блогчин сардаа нэг бичлэг" гэж монгол ардын зүйр цэцэн үг байдгиин байнаэлээ шд, хаха.

Monday, January 16, 2012

Хуванцар аяга, тавагнаас татгалзацгаая

Мань чинь хүн шиг зөвлөлгөө өгөх гэжиин. Ингээд зөвлөлгөө өгдөг өвчтэй болж байгаан байхдаа. Зарим хүнд мэдээжийн юмыг нь бичээд, уурыг нь хүргээд байгаа боловуу яаж байгаа бол.

Энэ удаа plastic буюу хуванцар сав суулга, аяга таваг, халбага сэрээ бүү хэрэглээчээ гэж сэнхрүүлэх гэжиин. Бидний өдөр тутам хэрэглэдэг хоол иддэг хуванцар аяга таваг бол хавдар үүсгэгч бөгөөд, хүнийг үргүй болгодог гэдгийг мэдэх үү?

Хуванцар аяга, таваг, халбага, сэрээ, хоол хутгадаг шанага энэ тэр нь голдуу халуун дулаан орны хүйтэн голцуу хоол унд иддэг хүмүүст зориулагдсан. Мөн шаазан болон төмөр аяга тавгийг бодвол хямд материалаар хийгддэг тул үйлдвэрлэгчдийн хувьд эдийн засгийн ашигтай байх нь. Монголчууд шиг өвөл зунгүй амаа түлчих гээд л халуун шөлтэй хоол цай идээд хөлсөө баасаа асгаад суудаг маниуст оогт тохирохгүй хэрэглээ юм. Мэдээж халуун хоол унд дотор нь хийхээр тэр аяга тавагнууд урвалд орно. Заавал халуун ч гэлтгүй хүйтэн ус, ундаа уудаг байсан ч BRA free plastic биш л бол хүний биед хавдар үүсгэх бөгөөд, эр эмгүй хөгшин залуугүй үргүй болно. Энэ бол батлагдсан, англи хэл дээр хайлт хийгээд үзээрэй, баахан сайтууд гарч ирэхээс гадна, эрдэмтдийн олон судалгааны өгүүллэгүүд гарч ирнэ. Завтай бол орчуулаад, тийм тийм судалгааны материалаас ингэж ишиллээ, итгэхгүй бол май энэ байна гэхгүй юу.

За тэгэхээр бид одоо юу хийх вэ? Танай гэрт хуванцар аяга таваг шанага байвал голоо цохиод байлгүй, яг одоо гаргаад хая. Огт хэрэглэж болохгүй. Хаяхдаа бас хагалж, хугалаад хаяхгүй бол хог түүдэг ядуу хүмүүс аваад хэрэглэчихнэ. Ядуу ч гэсэн тэднийг бас бодолцъё.

Зарим эзэгтэй нар гоё шаазан аяга тавагнуудаа хэзээ хэрэглэх гээд байгаан, үзүүлэн болгоод сэрваантандаа тоосыг нь арччаад хадгалаад байдгийн, эрүүл мэндээ бодоод тэднүүсээ хэрэглэ. Хэрэглэж чадкуу, хагарчих байх гээд хайрлаад байдаг юм бол цэргийн төмөр тавганд хоолоо идкүү юу. төмөр таваг чинь хуванцарын хажууд ээлтэй за.


Мөн танай албан байгууллага, хүүхдүүдийн чинь сургууль цэцэрлэгүүдийн хоолны газар ийм хуванцар аяга таваг хэрэглэдэг бол цаашид хэрэглүүлэхгүй байх талаар анхаарлаа хандуул. Хүүхдүүдийнхээ ангийн эцэг эхчүүдийг ятган ойлгуулж, ирээдүйд хүүхдээ үргүй болгохгүйн тул, эцэг эхчүүд сургууль цэцэрлэгийн захиргаанд нь хүсэлт тавьж, аяга тавгийг нь солиулах хэрэгтэй. Миний мэдэхийн хүүхдүүд аягаа хагалаад байдаг гээд 1 цэцэрлэг хүүхдүүддээ хуванцар аяга тавганд хоол цайг нь хийж өгч байсан шүү. Миний ажилладаг Их сургуулийн хоолны газар хуванцар аяга таваг хэрэглэдэг. Би энэ талаар нь эзэнд нь хэлтэл халуун хоол унд хэрэглэхэд зориулсан үнэтэй хуванцар аяга таваг гэж хуцжиилээ. Хүүхдүүдийн тань сургууль шаазан аяга тавгаар солихгүй бол өдрийн хоолыг нь бэлдэж өгч явуулаад, хуванцар аяга тавагтай хоолны газар бүү ор гэдэг байх даа. Цаашилбал, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтран энэ асуудалд анхааран, сургууль цэцэрлэгийн гэлтгүй бүх л хоолны газар, баар, рестораны мөрдөх журам дүрэмдээ энэ талаар стандарт тогтоомоор юм. Биелүүлэхгүй, хэдэн шаазан аяга аваад тавьчиж чадахгүй бол үйл ажиллагааг нь зогсоож баймаар. 

Би хамаатнууддаа хэлээд үгэнд орохгүй болохоор гэрт нь очсон үедээ боломжийг ашиглаад, хамаг халбага сэрээг нь нүдэн дээр нь хугараад, аяга тавгийг нь гаргаж шидээд, харамсаад үхчих гээд байвал надаас мөнгөө аваарай гээд гараад явчдийн, аймаар танхай байна уу, хаха. Мэдээж юу гээл надаас төдөн мянга гээд нэхэх вэ дээ.

Saturday, January 14, 2012

Кола гэдэг гадаад үгийг монголоор орчуулахуй дор

"khora" буюу бүүр ориг монголоор ХОР гэжииншд, инкээл би нээлт хийчдийн, хаха.
Кола гэх хорын тухай дахиад хэдэн өгүүлбэр биччии. Сая та нарын сэтгэгдлүүдийг уншиж байха явцад санаанд ороод ирлээ.

Хэрэв надад ЭмСиЭс кока кола компаниас эрклаамдаа тоглоогч 10 сая төгрөг өгии гэвэл би шууд л НО гэнээ. Учир нь би өөрөө зурагтаар орой болгон л айлын бүрийн хойморт ядаргаа болтол нь "хүмүүсээ хүүхдүүдээ колагаа уугаарай, сайхан ундаа" энэ тэр гэж орилчоод, өөрийнхөө хүүхдүүддээ "кола ууж болохгүй" гэж хэлж чадахаа болино биддээ. Эсвэл би "ээж нь та нарыг биш өөр хүүхдүүдийг л уугаад хордоосой гэж боджээн, миний хүүхдүүд ээждээ итгэ, энэ хорыг бүү уу"  гэх үү. Тэгэхээр чинь миний хүүхдүүд ээждээ эргэлзэж, итгэхээ больно. Энэ бол юун нөгөө 10 сая төгрөгтэй харьцуулахгүй том алдалдал биддээ. за за хэн л намайг эрклаамдаа тоглооч гэхэв дээ, мөрөөджиин, хаха.

Сүүлийн үед хүүхэд гэлтгүй том хүн гаазтай ундаанаас болоод яс сийрэгжээд, гар хөлөө шавардуулаад байгаа гэж би өмнөх бичлэгтээ дурьдсан даа. Тэрнээс чинь аймаар юм бас байна. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн гар хөл хугараад байгааг юу гэх вэ? мэдээж өөр олон хүчин зүйл нөлөөлсөн бйах. Гэхдээ л эх нь жирэмсэн байхдаа кола уудаг байсан, тэр ч бүү хэл эцэг нь колачин байх магадлал маш өндөр. Хүүхэддээ хүрч чадахгүй, хүрэхээр л гар хөл нь хугараад, тэврээд хөхүүлж чадахгүй, хавтгай модон дээр хүүхдээ хэвтүүлдэг, дураараа хүүхдээ энхрийлж чадахгүй байна шдээ, энэ бол маш харамсалтай. Хүүхэд нь мөлхөж чадахгүй, бүр хөлд орж чадахгүй гээд бод доо. Хөлд орох насан дээрээ ирээд хүүхэд тэнцвэрээ олоод босох гэхээр л яс нь биеэ дийлэхгүй хугарна, хугараад л байна, хугараад л байна. Ийм явдал миний таних залуугийн охинд тохиолдож байлаа, 2000 оноос өмнө шүү дээ. Сүүлд бас нэг ээж хүүхдээ ийм өвчтэй гээд хүмүүсээс тусламж хүссэн байсан. Дараа тэгж байгаал жирэмсэн эхийн идэж ууж болох болохгүй юмсын талаар бичдиин билүү. За бүгд мэддэг байлгүй дээ, илүү биз дээ.

За тэгээд би бодлоо. Би хэзээ кола ууж болох вэ? гээд л. Тэгсэн кола ууж болох тохиолдол байж болох л юм. Хөгшрөөд аятайхан мөрөөрөө үхээд өгчихгүй, нээх хэцүү хүнд өвчин тусчаад л, үр хүүхэд ах дүү нарынхаа кармааг тэмтрээд л, тэгээд ч сэхэхгүй өвчин тусчихвал. Ойлгож байгаа биз дээ, баахан эм тариагаар бөмбөгдүүлээд л байдаг, нөгөө үр хүүхэд нь цаашид бас амьдарна шд, нөгөөдүүлдээ зовлон нэмээд л, үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй, хэдэн саяар нь эмчилгээнд зарцуулах дээрээ тулбал, тэгж амиа бодохгүй шүү хө, Гилийн хатан минь. Эртхэн үхээд, нөгөө ертөнцтэй танилцах аялал хийгээд л, шүгэлдээд алхаж байсан нь дээр бид дээ. Гэхдээ хурдан үхэх гээд амиа хорлож болохгүй ээ, нөгөө сүнсийг маань дараа төрөлд нь шилжүүлж өгөхгүй хэцүүднэ. Тэгээд эмч нараас "намайг үүрд унтуулдаг тариа хийгээд өгөөч" гээд гуйхаар, Монголд хүнийг хүсэлтээр нь энэ ертөнцөөс тонилгодог хууль байхгүй гэнэ. Ингэхээр байна шүү дээ хүүхдүүд минь, хурдан үхэх хамгийн зөв сонголт бол Кола уугаад л, нээх сайхан санагдаад л, эрч хүч орцон, босоод гүймээр ч юм шиг мэдрэмж төрөөд, хэсэг байж байгаад чад хийх нь байна шд. За ямар байна, кола чинь хүний насыг богиносгодог юм. 

Зараа-өөр сайт энэ тэрт тавих юм бол арай өөрөөр, алдаа мадаггүй, мөн шинжлэх ухааны үндэслэлтэй, эрдэмтдийн судалгааны үр дүнг багтаасан байвал зүгээр юмаа. Ингээд над шиг замбараагүй, уялдаа холбоогүй бичсэн хэдэн өгүүлбэрийг өөр сайтын уншигчид уншвал намайг галзуу л гэх байх дээ, хэхэ.

сэтгэгдэл бичсэн бүх хүмүүст баярлалаа.

Friday, January 13, 2012

Кока кола бүү уу

Хэй, сайн байцгаана уу?

Сэтгэгдлүүдийг уншаад би бүүр уярчихлаа. Хам нь ойрдоо их завгүй байнаа. Би өмнө бичсэнээрээ 7 хоног халуураад босож ирсэн. Одоо зүгээрээ, асууж сурагласан нөхдүүдэд баярлаа л гэж хэлж байнаа.

За дээр Анон-С сэтгэгдэлдээ намайг сайхан баярлаарай гээд мөстэй кола ууж байна уу гэж асуусан. Би хариуд нь "би кола уудаггүй" гэж хариулж байлаа. тэгээд өнөөдөр та нарт кола бүү ууж байгаарай, тэр тусмаа хүүхдүүдэд уулгаж болохгүй л гэж хэлэх гэсэн юм.

Та нар мэдэж байгаа дэлхийн хөгжилтэй орнууд ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө олон арга хэмжээ авч явуулдгийн нэг нь Кола бага уулгах талаар маш олон ажил хийдэг. Жишээ нь, сургуулийн ойр орчимд автомат машинд кола заруулдаггүй, эсрэг сурталгаа их хийдэг. Австралид гэхэд сургуулийн хүүхдийн гэрээсээ авчирдаг өдрийн хоолонд кола болон хийжүүлсэн ундаа авчирахыг хориглодог. Гэхдээ Австраличууд колаг их хэмжээгээр уудаг л даа. Яг хараад байхад хэн их уугаад байна гэхээр цагаанууд их ууж байна. Тэгээд баахан өвчний үүр болцон, бүдүүрээд гүзээ нь 20 кг баастай, аахилаад байна. Харин Азиуд кола уудаггүй, эрүүл мэндээ хамгаалж байна.

Кола бол уух тусам дахин уух хүсул төрүүлдэг, өөрөөр хэлбэл, донтуулдаг. Уугаад л байвал уумаар санагдаад л байна. Хар тамхи шиг үйлчилгээтэй. Та нар туршаад үзээрэй, орой аяга кола дотор шүд, эсвэл хэрчим мах хийгээд унт, өглөө босоод юу болсныг нь хараарай. мэдээж кола дотор юу ч байхгүй, ийм  хүчтэй уусгагч, хорт бодис. Ийм юм бидний ходоод гэдэс рүү орж байна шдээ. Муу тал зөндөө зөндөө яс сийрэгжинэ, одоо хүүхдүүдийн гар хөл амархан хугараад шавардуулаад байгаа чинь гаазтай ундаа ихээр ууснаас болж байгаа юм шд. Австралийн цагдаа нар машаандаа кола хэдэн саваар нь авч явдгийн. Юу хийдгийн гэж үү, зам тээврийн ослоор хүний цус зам дээр асгарсан тохиолдолд дээр асгаад л болоо. Кола ууршлаа, зам осол болоогүй мэт цэв цэвэрхэн.

Би бол оогт кола уудаггүй, хүүхдүүддээ уулгахгүй байхыг хичээдэг. Энд бол хүүхдүүийг уулгахгүй хориод байж болно. Монголд болохоор хүмүүс надаас зөвшөөрөл авахгүй, шууд л хүүхдүүдэд маань чихэр боов, кола энэ тэр авчраад өгчихдөг. Тэгэхээр хүүхдүүд чинь мэдээж ууна гээд, би уулгахгүй гээд нөгөө хүнийхээ хажууд баахан хэрүүл болноо. Зарим хүн намайг тэнэгийн гээд ойлгохгүй. Зарим хүмүүс бол дараа кола авчирч өгөхөө больдог, ухамсартай, бүүр "танай хүүхдэд юу авчирч өгч болохгүй вэ?" гэж асуудаг болсон. Энэ бол дэвшил шүү дээ.

Мөн монголд хүүхдийн баяр энэ тэрд хүүхдүүдийн бэлгэнд кола бүү боож байгаарай. Хэрэв би дэлгүүрийн мэнээжэр байсан бол хүүхдийн бэлгэнд кола боохгүй, мөн бэлэг нийлүүлж байгаа компанийг манай дэлгүүрт нийлүүлэх хүүхдийн бэлгэнд кола боохгүй байх шаардлага тавьнаа. Мэдрил сонсогдож байна уу. мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдэд хэзээ ч кола бүү аваачиж өг. Кола уухаар хийсэн эмчилгээг нь устгана, эмчилгээг нь үр дүнгүй болгодог юм.

Доохи линкүүд ЭмСиЭс Кока кола компаний захиалгат бичлэгүүд. Энэ бичлэгүүдийн дор албаар сэтгэгдэл орохгүй байхаар тохируулдаг юм. Учир нь ухамсартай хэрэглэгчид хүмүүсийг "бүү кола уу" гээд баахан сэтгэгдэл үлдээдэг тул ЭмСиЭс-н орлого муудна шд. Би ЭмСиЭс кока кола компанид дургүйдээ ингэж байгаа юм биш шүү.

http://news.gogo.mn/r/99488

http://news.gogo.mn/r/99432

http://news.gogo.mn/r/96126

http://news.gogo.mn/r/98732

http://news.gogo.mn/r/55543

Харин энд коланы хор нөлөөг бичсэн цөөн линк оруулчлаа.
Та нар хор холбогдлыг нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Би ч хавь орчныхоо хүмүүсийг кола бүү уугаачээ гээд ад болдгийн. Энэ мэдээнүүдийн дор сэтгэгдэл бичсэн хүмүүс голдуу л кола бүү уугаачээ гэсэн байгаа. Би яараад мэдээнүүдийг нэг бүрчлэн уншсангүй, бас сэтгэгдлүүдийг.

яс сийрэгжүүлдэг

булчин, зүрхийг сулруулдаг

аюултай бүтээгдэхүүнд тооцогджээ

донтуулдаг

хэт их ууж байгааг анхааруулав

нууц жор

хүүхэд хорджээ

Эцэст нь, монголын хүүхдүүд эрүүл энх байгаасай. Коланы тухай энд дурьдаагүй асар олон муу тал бий. Завтай бол бүүр нэг сайхан нийтлэл бичээд монголын өдөр тутмын сонинд хэвлүүлмээр санагдаад байдаг юм. Та нарын хүүхдүүд чинь ирээдүйд миний л хүргэн бэрүүд болно шд. Миний хүргэн бэрүүд кола уудаггүй, эрүүл биетэй байгаасай, ирээдүйд надад эрүүл ач зээ, Монголд улсад эрүүл хүүхдүүд гаргаж өгөөсэй гэсэндээ энэ бичлэгийг хийлээ.

Дээрх 2 бүлэг линк нэг сонины сайтууд боловч сэтгэгдэл авдаг, авдаггүй гээд 2 янз байгааз дээ.

Thursday, January 5, 2012

Бэнзээн дууссан үеийн богино бичлэг

Бэнзээн дуусаад 4 хонож байнаа. Бэнзээн дуусна гэдгийг мэджаагаа биддээ, хонгоруудаа. Мэдэхгүйчүүл нь ийшээ ороод анхан шатны ойлголт авчих, хаха. ккк. Би эмэгтэйлэг инээж сурах гээд байгаан уул нь, гэхдээ мартаад хаха гээд хүн цочтол муухай инээх юмаа. Нээрээ би өмнөх бичлэгүүдээ уншихаас гэрэвшээд байдаг болцын байна, бодвол ичдэг юм байлгүй дээ, мангар иин тээ, өөрөө биччээд, дараа нь ичээд.

За тэр ч яахуу, би таануудыг ёстой нэг сургаж байна доо. Жоохон байж байснаа блогоо хаагаад л, танууд "энэг күүкний мээкээ нь хөдөлчөж, энэ удаа хир удаан хаалттай байх юм болоо, за да 7 хоногоос ч хэтрэхгүй дээ" гэж мэгж боддог болсон байх даа, тийм биз дээ? үнэнгээ хэлээрэй.

Өө бас мань дээр хэдэн сарын бичлэгт, хаана ч билээ дээ, сэтгэгдэл бүрт хариулж амжихгүй шүү гэж анхааруулсан тал бии. Одоо мань чинь бүүр л завгүй болж байна. Чаддаг бол блогоо хаачаад, хичээлээ хийгээд сууж баймаар ч ердөө болохгүйм. Ингэхэд таанууд бөөнөөрөө нийлж байгаад "мээкээ күүкэн минь блогоо нээ" гэж баахан залбирдаг байхаа, тэгэнгүүт би өөрийн мэдэлгүй блогоо нээнгүүт юм бичээд л, хаха.

Өө гарчигандаа таарахаа болилоо. Би их л богино бичлэг хийх гээд байгаан, уг нь. Бэнзээн дууссан гэж эхэлж байлуу. Манай хүүхдүүд ээлжлээд 7, 7 хоног халуураад дууслаа, 1 сарын 1нд. Тээд өөр үргэлжлүүлж халуурах хүүхдийн тоо дуусангуут, би халуурдаг гэжииншд, ёстой хогийн байнаа. Өнөөдөр би 4 дэх өдрөө халуурч байна. Халууны эм уугаад халуун жоохон буугаад, дахин халуурахааар нь халууны эмээ уугаад л байж байна. Одоо 3 хоног халуурчуул дуусах юм шиг байна гэхгүй юу. Би энэ алдаж байгаа цаг хугацаанд их харамсаж байна. Жилийн эхний 5 ингээд гэвтээд өнгөрчлөө. Цаана нь 360 хоног үлдлээ. Юувлээ, энэ жил өндөр жил билүү, хэрэв тийм бол 361 хоног үлдлээ гээд би бачуураад, санаа амар олигтой сайхан халуурч гэвтэж чадкуу байна ч гэх шиг. Хамаг ажил овоорцон, хийж гийгүүлж чадкүү энэ зуныг өнгөрөөж байгаадаа уур хүрээд байна.

Нээрээ өчигдөр халуундаа дэмийрсэн байхаа, сургууль дээрээ гүйж ирээд жим, усан санд явна гээд бүхэл бүтэн 4 сараар нь бүртгүүлцэн, тээд өчигдөр оройгоо Зумбадаад хэлээ унжуулцан, хөлөрцөн, тархи толгой нь эргэцэн амьтан нөхрийгөө ирж ав гэж утасдаад, ирэхээд нь би сургуулийн довжоон дээр гэвтэж байлаа шд. Ямар ч байсан мөнгөө төлсөн, энэ 4 сард идэвхитэй Зумбадаж ардах урдахаа сайн сэгсчиж (Soulmate-н үгийг зээлцэн наажиин. Сурв), штанг өргөн гарын болон нурууны булчингаа ажилд оруулан, сайн даллаж сэлж сурах зорилт тавьлаа шүү. Та бүхний өмнө ингээд үүрэг амлалт авлаа. Ингэчүүл ичсэн нэрэндээ жимдээ яваад байх байгаа. Таануудыг хөшүүрэг болгон ашиглаж байна, наа күүкэн чинь. За бака, халуурах ажилдаа орж гэвтиидаа.

Monday, January 2, 2012

Sydney Firework

Он солигдох мөчид Сиднэй хот нөгөө алдарт Харбор гүүрээ хичнээн тонн ч юм дээ салютаар зэвсэглээд, он солигдонгуут буудуулж гарна даа. Үүнийг үзэхийг хүсэгчид 12 сарын 31-ний өглөө эрт ойр орчимд нь очиж, газар авнаа. Тэгээд нөгөө газраа алдахгүйн тулд гудас дэвсгэр дэвсээд хилээ тодорхойлоод хил зөрчигч илэрвэл муу харах гэх мэтээр газраа хэдэн цагийн турш манаж байж, шөнөтэй золгоно шүү дээ. Тээд хүн юм чинь өлснөө, гэрээсээ авч очсон идэх уух юм нь дуусвал хилийн цэсээ мануулан хил хамгаалагчаа олж авсан нутагтаа үлдээн, хоол унданд илч илгээнэ. Тээд идээд уугаад гэвтэх ч яахуу, хамгийн хэцүү нь дагуулж очсон хүүхдүүд уйднаа. Бас тэднийг саатуулахын тулд гэрээсээ баахан тоглоом чирч очноо, нөгөөхөө тоохгүй, хийх юмаа олж ядаад хөрш айлын газар нутаг руу нэвтрэн зодоон цохион үүсгэнэ. Тэднийг зохицуулах гэж бөөн юм болно. За тээд хүн чинь идээд гэвтээд байхаар чинь бас өөр нэг юм хэрэг болноо доо. Юу гээч, мэдээж бааж шээж унгах шаардлага гарна. Энэ нөхцөлд бас итгэлт харуулаа үлдээгээд жорлонд оочирлоно гэж том ажил гарна шүү дээ. Ийм хэцүү, ажиллагаа ихтэй тул мануус зурагтаар л энэ сайхан юмыг үздийн, мундаг тэсвэр тэвчээртэй, хүмүүс л тэнд өдөржин халуун наранд шарагдан барин хамгийн ойроос харах эрхийг олж авдгиймдаа. Зарим хүмүүс бол аугаа шүү, аль байсан өөр хотоос хэдэн салют буудахыг харах гэж нисэж ирнэ шүү дээ, та нарыг шүтэж байноо.

Энд их сайхан бичлэгтэй бидоо оллоо, хуваалции. Харбор гүүрнээс гадна голоо дагаад баахан салютоо. 


Sunday, January 1, 2012

Шинэ оны мэнд

Таанууд хуучин оноо сайхан ёоолкдож үдээд, шинэ оноо бөөн хөөр баяраар угтаж байна уу.
Мань чинь яахуу дээ, бичлэг хийхгүй санаатай блогоо хааж байж нэг юм шинэ онтой учирлаа. Сүүлчийн бичлэг гээд цэг тавьчаад, давхиж ороод нэр хүндээ унагаагаад байж магад гээ хаачлаа, хаха. Блогоо хаачхаар нэвтрэх гэж эмайл хаяг, нууц үг бичих нь бичлэг хийхээс илүү залхуутай байдгийн надаа, хаха.

Аниа нь 12 сарын аялан тоглолтондоо яваад ирсөөн. манайхтай нийлээд 5 айл ойролцоох далайн эргийн амралтанд майхнаа чирээд очиж амарлаа. сайхан газар юмоо, юм юмтай. Гэвчиг явахаас өмнө манай бага хүү өвдөөд, арай гайгүй болохоор нь явчихсан чинь тэнд өвдөөд, бид дутуу хаяад ирсөөн. Ирээд хэд хоног бага өвдөж байгаад гайгүй болсон чинь томчуул нь өвдөөд, 12 сарын 31-нд өдөржин эмнэлгийн эмээржинсии дээр өнжлөө. энэ жил арай л эмнэлэгт шинэ оноо угтсангүй, амжиж гэртээ ирсэн. Жилийн өмнө би жорлонд шинэ оноо угтаж азгүйтжииснийг бодвол бас яах вэ тээ, хаха.

шинэ оны эхний өдөр хэдэн эмэгтэй дуучдын дууг шахчии. машаантай явж байхад эндхийн ЭфЭэм-ээр нь явсаар байгаад чихэнд хоногчиж энэ хэдэн дуу. Тээд өчдөр шөнө он солигдохын өмнө ТиВии гээр оны олон сонсогдсон ч юмуу шилдэг дуунуудын клипииг доош нь уруудуулж тоолсын. Мании дуртай дуунууд нилээн эхэнд жагсчээ. Ер нь энд дууны клипүүд зурагтаар цацагдаад байдгүүм, бодвол бизнэс, мэнэжмээнт, мөнгө сангатай л холбоотой байх даа. 

Happiness Alexis Jordan


Firework Kate Perry


Rolling in the deep Adele


Price tag Kate Perry
Соории сүүлийн дууны оффишиал клип нь энд ордгүй ээ.

Эцэст нь эрхэм блогчид, блог уншигчид, сэтгэгдэл бичдэг болон оогт бичдэггүй нөхдүүдэд 2012 ондоо амжилт бүтээл дүүрэн байхыг ерөөе. Мартах гэжиин, хамгийн гол нь хүсэл мөрөөдлөө биелүүлдгиимшдээ.