Friday, January 13, 2012

Кока кола бүү уу

Хэй, сайн байцгаана уу?

Сэтгэгдлүүдийг уншаад би бүүр уярчихлаа. Хам нь ойрдоо их завгүй байнаа. Би өмнө бичсэнээрээ 7 хоног халуураад босож ирсэн. Одоо зүгээрээ, асууж сурагласан нөхдүүдэд баярлаа л гэж хэлж байнаа.

За дээр Анон-С сэтгэгдэлдээ намайг сайхан баярлаарай гээд мөстэй кола ууж байна уу гэж асуусан. Би хариуд нь "би кола уудаггүй" гэж хариулж байлаа. тэгээд өнөөдөр та нарт кола бүү ууж байгаарай, тэр тусмаа хүүхдүүдэд уулгаж болохгүй л гэж хэлэх гэсэн юм.

Та нар мэдэж байгаа дэлхийн хөгжилтэй орнууд ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө олон арга хэмжээ авч явуулдгийн нэг нь Кола бага уулгах талаар маш олон ажил хийдэг. Жишээ нь, сургуулийн ойр орчимд автомат машинд кола заруулдаггүй, эсрэг сурталгаа их хийдэг. Австралид гэхэд сургуулийн хүүхдийн гэрээсээ авчирдаг өдрийн хоолонд кола болон хийжүүлсэн ундаа авчирахыг хориглодог. Гэхдээ Австраличууд колаг их хэмжээгээр уудаг л даа. Яг хараад байхад хэн их уугаад байна гэхээр цагаанууд их ууж байна. Тэгээд баахан өвчний үүр болцон, бүдүүрээд гүзээ нь 20 кг баастай, аахилаад байна. Харин Азиуд кола уудаггүй, эрүүл мэндээ хамгаалж байна.

Кола бол уух тусам дахин уух хүсул төрүүлдэг, өөрөөр хэлбэл, донтуулдаг. Уугаад л байвал уумаар санагдаад л байна. Хар тамхи шиг үйлчилгээтэй. Та нар туршаад үзээрэй, орой аяга кола дотор шүд, эсвэл хэрчим мах хийгээд унт, өглөө босоод юу болсныг нь хараарай. мэдээж кола дотор юу ч байхгүй, ийм  хүчтэй уусгагч, хорт бодис. Ийм юм бидний ходоод гэдэс рүү орж байна шдээ. Муу тал зөндөө зөндөө яс сийрэгжинэ, одоо хүүхдүүдийн гар хөл амархан хугараад шавардуулаад байгаа чинь гаазтай ундаа ихээр ууснаас болж байгаа юм шд. Австралийн цагдаа нар машаандаа кола хэдэн саваар нь авч явдгийн. Юу хийдгийн гэж үү, зам тээврийн ослоор хүний цус зам дээр асгарсан тохиолдолд дээр асгаад л болоо. Кола ууршлаа, зам осол болоогүй мэт цэв цэвэрхэн.

Би бол оогт кола уудаггүй, хүүхдүүддээ уулгахгүй байхыг хичээдэг. Энд бол хүүхдүүийг уулгахгүй хориод байж болно. Монголд болохоор хүмүүс надаас зөвшөөрөл авахгүй, шууд л хүүхдүүдэд маань чихэр боов, кола энэ тэр авчраад өгчихдөг. Тэгэхээр хүүхдүүд чинь мэдээж ууна гээд, би уулгахгүй гээд нөгөө хүнийхээ хажууд баахан хэрүүл болноо. Зарим хүн намайг тэнэгийн гээд ойлгохгүй. Зарим хүмүүс бол дараа кола авчирч өгөхөө больдог, ухамсартай, бүүр "танай хүүхдэд юу авчирч өгч болохгүй вэ?" гэж асуудаг болсон. Энэ бол дэвшил шүү дээ.

Мөн монголд хүүхдийн баяр энэ тэрд хүүхдүүдийн бэлгэнд кола бүү боож байгаарай. Хэрэв би дэлгүүрийн мэнээжэр байсан бол хүүхдийн бэлгэнд кола боохгүй, мөн бэлэг нийлүүлж байгаа компанийг манай дэлгүүрт нийлүүлэх хүүхдийн бэлгэнд кола боохгүй байх шаардлага тавьнаа. Мэдрил сонсогдож байна уу. мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдэд хэзээ ч кола бүү аваачиж өг. Кола уухаар хийсэн эмчилгээг нь устгана, эмчилгээг нь үр дүнгүй болгодог юм.

Доохи линкүүд ЭмСиЭс Кока кола компаний захиалгат бичлэгүүд. Энэ бичлэгүүдийн дор албаар сэтгэгдэл орохгүй байхаар тохируулдаг юм. Учир нь ухамсартай хэрэглэгчид хүмүүсийг "бүү кола уу" гээд баахан сэтгэгдэл үлдээдэг тул ЭмСиЭс-н орлого муудна шд. Би ЭмСиЭс кока кола компанид дургүйдээ ингэж байгаа юм биш шүү.

http://news.gogo.mn/r/99488

http://news.gogo.mn/r/99432

http://news.gogo.mn/r/96126

http://news.gogo.mn/r/98732

http://news.gogo.mn/r/55543

Харин энд коланы хор нөлөөг бичсэн цөөн линк оруулчлаа.
Та нар хор холбогдлыг нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Би ч хавь орчныхоо хүмүүсийг кола бүү уугаачээ гээд ад болдгийн. Энэ мэдээнүүдийн дор сэтгэгдэл бичсэн хүмүүс голдуу л кола бүү уугаачээ гэсэн байгаа. Би яараад мэдээнүүдийг нэг бүрчлэн уншсангүй, бас сэтгэгдлүүдийг.

яс сийрэгжүүлдэг

булчин, зүрхийг сулруулдаг

аюултай бүтээгдэхүүнд тооцогджээ

донтуулдаг

хэт их ууж байгааг анхааруулав

нууц жор

хүүхэд хорджээ

Эцэст нь, монголын хүүхдүүд эрүүл энх байгаасай. Коланы тухай энд дурьдаагүй асар олон муу тал бий. Завтай бол бүүр нэг сайхан нийтлэл бичээд монголын өдөр тутмын сонинд хэвлүүлмээр санагдаад байдаг юм. Та нарын хүүхдүүд чинь ирээдүйд миний л хүргэн бэрүүд болно шд. Миний хүргэн бэрүүд кола уудаггүй, эрүүл биетэй байгаасай, ирээдүйд надад эрүүл ач зээ, Монголд улсад эрүүл хүүхдүүд гаргаж өгөөсэй гэсэндээ энэ бичлэгийг хийлээ.

Дээрх 2 бүлэг линк нэг сонины сайтууд боловч сэтгэгдэл авдаг, авдаггүй гээд 2 янз байгааз дээ.

18 comments:

Заяа said...

өө ёстой сайхан санал нийлж байна, олон хүн уншаасай.

хүүхдүүд гэлтгүй том хүмүүс ч гэсэн уухаа больж болно шүү дээ, би ч бас кола г.м янз бүрийн газтай уухгүй болоод л байна.

byambaa said...

unen goy bichleg oruuljee, bi bas uuhguig hciheedeg, gehdee haaya uuchdag, shahuulaad, tuunees oor uuh yumgui bsn geed l. huuhduudee bas uulgahgui bhiig hicheedeg, butsalsan usaa l uugaad guigeed bdg, hehe.
manai mongoliin huuhduud kolagaas ehleed ih amttam iddeg yum bilee. zambaraagui, bi bas hamaatan sadanguuddaa uglej ad boldog. uglee, yanshaa geed l kkkk

Anonymous said...

харин тиймээ, би ч бараг уудаггүй л дээ, гэхдээ хааяадаа гэв гэнэтхэн кола уумаар санагдаад үхэх гээд байдын хэхэ

miracle said...

Кк дэмжиж байна. Би лав газтай ундаа огт уудаггүй гэрийнхэнийгээ ч уулгахгүй байхыг хичээдэг. Хөөе заавал ундаа уумаар байгаа бол тэр жүүс нтр-ээ л уугаачээ наад газтай ундаа чинь хортой гээл эхэлнэ шд. Эгчи ахындаа очихоороо танайх чинь зогсоо чөлөөгүй газтай ундаа уухиймаа болиочээ гээл эхэлнэ кк. Ёстой нөгөө үглээ яншаад орж байгаан кк тэгээл чадлаараа л тэмцжийна даа кк

Nogoohon said...

Би бас гэртээ Коланы эсрэг дайн аль хэдийн зарлачихсан. Тэгсэн манай хүн энд ирснээс хойш кола уугаад байх юм. Нэг Кола аваад хөргөгчний ардуур нуучихсан байсныг нь манай хүү харснаа "Ааваа, ээж таныг Кола уулаа гээд зодохгүй байна уу?" гээд аавыгаа бариад өгчихсөн. Би одоо хэзээ аавыг нь зодчихсон юм бол доо гээд л гайхаад байгаа шд хэхэхэ.

Nogoohon said...

Энэ блогспот бөөстэй болчихсон юм шиг байнаа. Танайд бас өөр хэдэн блогт сээгий үлдээх гээд дарангуут нэг юм шууд даунлоад хийгдээд тэгэнгүүт антивирус ажиллаад нэг юм карантилчлаа гээд байх юм.

Zoey said...

Sainuu GX. Edgerchee ovoo hehe.
Ene chin harin yostoi nohortoo unshuulmaar post bnuu guu yu?
Dandaa hun uruu tataj bdag yum, daraa cola uumaar sanagdval chinii ene postiig sanan sanan ooriigoo horih yum shuu

Khaschuluu Munkhbayar said...

Тийшд, би лав
кока кола уудаггvй. Пээпсий кола хамаагvй дээр.

Мармелад said...

Коланы талаар нэг аймаар бичлэг уншаад тээд шууд уухаа больсон. Жирэмсэн байсныг хэлэхүү тээд уухгүй байхаар сүүлдээ дургуй болчдын байна лээ. Хүүхэддээ ер нь бол жүүс ч бараг авч өгдөггүй дандаа тоортой цай авч өгдийн. Кола уухгүй араг 5 жил болжийно.
Харин нөхрийг бол яажч хичээгээд коланд дургуй болгож дийлэхгүй байгаа хориодл байдаг юм аль хэдийн л аваад уучихна

Cаарал said...

Кока колагийн албан ёсны глобал веб хуудсанд "we do not market any products directly to children under 12" гэсэн анхааруулга байдаг юм байна лээ. Манай Эм Си Эс болон бусад импортлогч нар иймэрхүү анхааруулга хийдэг эсэхийг бүү мэд.

Эртний анд. said...

tsag hugatsaa nadad kolag martuulj chadah bga :)

chuups said...

ene cola uildverlej baigaa gazruudiig l zogsoochmoor sanagdaad baidag yum, muu ur dunteig ni medseer baij sonin shuu tee, delhii niiteeree uugaad baidag.

Anonymous said...

Кола чинь тийм айхтар хортой юм уу? Эсвэл ази хүний биенд зохидоггүй эд үү?
Дэлхий дээр хамгийн их кола уудаг гарууд хэн бэ? Америк хүмүүс үү?

Япон, хятад хүмүүс колаг муулахыг зѳндѳѳ сонссон. Арай цагаан будаатай харшилдаг юм биш бээз?

Ямар ч гэсэн тамхи, кола 2-т хар тамхины тѳрлийн бодис байдаг гэж ойлголоо.

Анон-С бичибэй.
PS: МCS-ийн колагийн эсрэг, тэдний саятан тѳрүүлэх сурталчилгааны эсрэг вэб сайт нээх хэрэгтэй юм биш үү...

3apaa said...

Cola is a sweet poison! Холбогдолтой бичлэг бичих л миний чадах зvйл байх шиг байна. Энэ нийтлэлээ www.monkey.mn сайтын уншигчдад хvргэхийг танаас хvсье. Амжилт!

3apaa said...

Аан тийм, нэг зvйл хэлэхээ мартаж. Шууд хориглох нь тэмцлийн тааруухан хэлбэр гэж. Харин жигшээх байдлаар ухамсарт нь суулгах нь хамгийн их нелеетэй арга. Хориглосон юманд хvн дурламтгай байдаг даа.

Anonymous said...

Bi heden jiliin omno Diet Cola getsen yumiig dajgui geed hed honog uutsan chine lomboduulsan shudnii lombo hailaad unatsan. Tegeed lomboo butsaagaad 600 dollaraar hiilgesen dee.

Teheer manaihan gadaadad yavj baigaad kola uuval ooriigoo olon zuun dollaraar shiitgej bolhiig minii jisheegeer oilgoj hol yavagtun!!!!

Anonymous said...

here on this site a wealth of articles about smart choice [url=http://scypek.ru/skachat-skype.html]скачать clownfish for skype[/url].

Anonymous said...

here on the above site selected a range of smart articles about [url=http://title-publishing.org/]новости мобильных технологий[/url].