Wednesday, February 29, 2012

Цэцэрлэгийн тухай хэдэн үг

Энд хүүхдийн цэцэрлэг нь их цомхон байшинд байдгийн, нээх нүсэр биш. Цаг уур амьсгалтайгаа холбоотой л доо. Ганц дан байшинг дотор нь хэдэн өрөөнд хуваагаад л болоо. Хүүхдүүд ихэнх цагаа гадаа өнгөрөөнө. 3 анги байх ч хүүхдүүд нь холилдоод л байж байдгийн. Хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа нь монголын цэцэрлэгтэй харьцуулахад арай л өөр, тухайлбал, хүүхэд дуртай юмаа хийгээд чөлөөтэй байж болдог, заавал унтах албагүй, заавал томоотой суух ёсгүй гэх мэт. Өөртөө итгэлтэй, хэнээс ч айж ичихгүйгээр өөрийн санал бодлоо илэрхийлж сурна гэх мэт олон сайхан давуу тал байнаа байна. Энд би цэцэрлэгийнх нь сул талыг бичих гээд байна.



Энд Монголоор Сайн байна уу? гэдэг мэндчилгээг бичсэн байгааг олж харна уу. Багш нар л нэт-ээс авч бичсэн байх даа. Надаас л асуугаагүй юм. Өөр монгол хүүхэд цэцэрлэгт байхгүй л дээ.


Энд эд нар юу хийгээд байнаа? хоолоо идэж байгаан, чааваас, хэхэ. Эдний цэцэрлэг нь монгол цэцэрлэг шиг хүүхэд бүрийг ширээний ард суулгаад, өөриймсгөөр хооллохгүй ээ. Монголд бол нэгдүгээрр хоол, хоёрдугаар хоол, цай, компоод гээд явж өгнө шд.
Ингээд гадаанаа, 6 өнцөгт ширээний 1 талд нь багш нь суучихна. Нөгөө 5 талд нь өлсгөлөн хүүхдүүд ээлжээр сууж хоол ч биш, хэдхэн зүсэм юм иддгийн. Энд бол хүүхдийн ходоод агшина доо. Халуун шөлтэй хоол бүү хэл, 2дугаар хоол ч өгөхгүй, дагтан хүйтэн, бэлэн зэлэн юм л өгдгийн. Гадилыг хиам шиг зүсээд, 1 хүүхдэд 1 зүсэм гадил, алимыг 8 хуваагаад 1 зүсэм, кивийг 8 хуваагаад 1 зүсэм, ганц ширхэг пичээн өгдгиймдөө. Би бодохдоо өглөөний цай, үдээс хойш цай уухдаа л ингэж гадаа тав таваар нь оочирлуулж өлсгөлөн хүүхдүүдийг тамладаг юм байхдаа гэж бодсон чинь, өдрийн хоол нь бас яг ингэж оочирлуулаад, нэг тавганд 20 ширхэг гоймон өгч байхад нь ганц удаа таарсын. Өдрийн хоол гэхэд арай л санагдсан, өдрийн 85 долларын үнэтэй цэцэрлэг байж. Тэгээд хэзээ ч цай гэж юм өгөхгүй. Крантны усаа нэг том саванд хийгээд тавьцан байдгийн, хүүхдүүд өөрсдөө л хийж ууна, тэр усыг нь багш нар нь хийж өгөхгүй. Нэг бодлын хүүхдүүд өөрсдөө бие дааж байгаа байх л даа. Мөн ус бол хамгийн чухал шингэн гэдэг утгаараа эсэн бусын жүүс нэртэй өнгөтэй ус өгснөөс дээр байж магад.
Зарим 2 настай жоохон хүүхдүүд оочирлож хүлээж мэдэхгүй ширээний хажууд нь өлссөндөө чарлаад л байна, чарлаад л байна. Хэн ч урдуураа оруулахгүй. Багш нар нь ч гэсэн уйлаад байгаа хүүхдэд эртхэн аманд нь юм хийчихгүй уйлуулаад л байна, одоо яахав дээ, дүрэм бол дүрэм.
Хамгийн мангар санагддаг нь ингэж багш нь хоол өгөхдөө бүх хүүхдэд хоол өгсөн эсэхээ мэдэхгүй. Гадаа хүүхдүүд тоглоомондоо улайраад, хоол өгч байгаа үгүйг анзаардаггүй байхгүй юу. Монголд бүх хүүхдүүд ширээгээ тойрч суугаад хоолоо иддэг бол энд хоолгүй хоцрох тохиолдол манай хүүхдэд зөндөө л байлаа. Тэгээд нээх сэтгэлгүй, хүүхдүүдийг нэг бүрчлэн дуудаад идүүлэхгүй, лааст кооол гээд нээх унхиагүй дуудна, сонссонгууд нь л ирж иднэ, сонсоогүй бол хоолноосоо хоцорно, хохь нь болно.
Би нэг өдөр хүүхдээ эрт авах гээд очлоо, анги руу нь орох хаалганы үүдэнд нэг хүүхэд тасраад унацан, тэгээд бүх хүн тэр анги руу орохдоо гарахдаа тэр унтаж байгаа хүүхдийн толгой дээгүүр нь алхаад л ороод байна, олон багштай юм байж хэн нь ч тэр хүүхдийг өргөөд өөр газар тавьчих сэтгэлгүй. Би ч гэсэн тэр хүүхдийн дээгүүр алхаад л орсон. Ангиас гарахдаа би хүүхэдтэйгээ хамт тэр хүүхдийн дээгүүр алхаад л гарсан.
Манай хөрш Монгол айлын охин өвлийн хүйтэн өдөр гадаа тоглож яваад нойтон өвсөн дээр, уруу газар толгойгоо уруу харуулаад унтцан байхад нь багш нар нь тэр чигт нь унтуулаад л байсан гэж байгаа.
Энэ сүүлийн зургийг өнгөрсөн 5 дахь өдөр авсын байна. Тэр өдөр хүүгийн төгссөн цэцэрлэг нь сургуульд орсон хүүхдүүдээ ангидаа урьж ярилцлага хийсийн, дараа жил сургуульд орох хүүхдүүд асуулт асуугаад л, хэхэ, нээх хөөрхөн. Би завгүй байсан ч зав гаргаад хүүхдээ дагуулаад очлоо. Заавал очих албагүй л дээ. Манай хүү цэцэрлэгийн нэг ангийн анд Хэйдэн найзыгаа санаад, "гэрт нь очмоор байна, хамт сургуульд явмаар байна" гээд байхаар нь Хэйдэнийг ирэх үгүйг мэдэхгүй ч очлоо. Тэгсэн Хэйдэн ирээд ээ. Тэр шар формын хувцастай нь Хэйдэн. Энд 3 өөр формын хувцастай байгаа нь 3 өөр сургуульд явдгийг илтгэнээ. Тэгсэн Хэйдэний хөөрхөн аав нь "Хэйдэн танай хүүхдийг санаад гээд болдоггүй, тэгээд бид 2 энд ирлээ. Зарим баяраар уулзуулж байя" гээд миний утсыг авсан. Өмнөх өгүүлбэрийг "Хөөрхөн Хэйдэний аав" гэж залруулж уншина уу, хэвлэлтийн алдаа гарсан тул уншигчдаасаа хүлцэл өчии. 

Эдгээр зурагнуудыг утсаар авсан болно. Өөрөөр хэлбэл, хулгайгаар зураг дарсан байдал. Хамаагүй хүний хүүхдийн зураг авбал асуудалд орно шүү дээ.

Баяжсыншд, аниа нь

Аниа нь баян болчоод ажил мажил хийхээ больсоон, хаха. Худлаа худлаа, аниа нь хичээлдээ анхаарал хандуулахгүй бол муу сурах гээд байхаар нь ажил хийхээ больсон. Гэхдээ байна шуу даа, энкээд элийрээд блог бичиж байснаас ажил хийж мөнгө олж байсан нь дээр биддээ? уг нь.

Аялан тоглолтоос ирээд, санхүүгийн хямралд өртөөд, одоогоос 8 сарын өмнө авсан Фоссилын цүнхээ буцаагаад дэлгүүрт нь өгцөн. Авах болуу яах бол гэж бодоод, бариад очтол буцаагаад л авцан. энэ нь их сайхан шүү тээ, мөнгөгүй болох үед. Тэр цүнх 370 доллараас хямдраад 115 болсон байсан юм. Бас араас нь жоохон харамсаад байгаа. За тэхдээ
                                     "Алтан шаахай өмсөвч
                                      Алцан майга нь арилахгүй" гэдэг сайхан үгийг бодож байгаад л буцаагаад өгцөн. Мань чинь тээд, үнэтэй арьсан цүнх барьсан ч, Кандилариа эгчийнхээ даавуун торыг барьсан ч хөөрхөн болохгүйгээс хойш одоо яахуу даа, хаха.

1дүгээр сард манайд зочилсон А найзыг дэлгүүрдүүлж байхдаа нөгөө ядуу оюутан чинь level-ээ андуураад бас хэдэн үнэтэй юм авцыншд. Монголоос шоппинг хийх гэж ирсэн хүнийг дагаж намирч байгаад андуурч эндүүрээд авсан ганц хоёр юмаа бас буцаагаад өгцөөн, хаха. А найзаа "монголд очоод өмсөнө гээд авсан пиджаак палаажаа буцаагаад өгцөн шүү, байхкүү".

Би уг нь бичлэг хийх гээд л хэдэн зураг USB flashдаа зөөвөрлөөд л яваад байгаа. Тээд завгүйтээд, тэр олон зураг өдөр бүр цүнхлээд үүрээд дугуйдахаар мөр ч өвдөөд байгаа, овоо хэдэн зураг хүнд вмблээ шүү, хэхэ.

Нээрээ дугуйны тоормос барихгүй байгаа, гэхдээ л дугуйдаад л байгаа. Нөхрийг л засаж өг гэхээс. Мань чинь өглөө сургууль руугаа, өдөр гэр рүүгээ дугуйдаад, орой нөхрийг гэртээ ирэхээр нь сургууль руугаа машаанаараа ирдгийн. Инкээл өдөр хоног харвасан сум шиг өнгөрч байна даа.

Friday, February 24, 2012

Сургуулийн каампуст байх амьтад 2

Сайхан шинэлж байна уу? гадаадад байхаар монголд байгаа хүмүүст атаархдгийн, сайхан шинэлээд, ах дүү нартайгаа уулзаад, золгоод. Зарим хамаатнуудаа Цагаан сараар л жилд ганц удаа хардгийншд. Сайхан баяр шүү. За гэхдээ гадаадад Цагаан сар тэмдэглэхэд бас давуу тал байнаа байна, над мэтийн тэвчээргүй хүмүүст. Монголд бол Цагаан сарын 3 хоногт 3 кил нэмэгддэг байхгүй юу, дараа нь илүүдэл жингээсээ салах гэж бас баахан ажил болдгийн. Тэгэхээр гадаадад шиэнэлэхийн давуу тал бол Цагаан сараар таргалж, ноормоо алдаж, стрээстэхгүй юм байнаа, хэхэ.

Нээрээ дараагийн бичлэгээр би яагаад бөх үзэх дуртай болсон, хэрхэн заалны барилдаан үздэг байв, бүтэн сайны өглөө эрт босч спортын төв ордны гадаа хөлдөж үхчих  гээд билээтэнд оочирлож, хэн гэдэг бөхөд дурлаж байв,   хаха, бас болоогүй ээ билээт шаглаж, өөрөө үнэгүй үздэг байсан тухайгаа Сар шинэдээ зориулсан бичлэг хийнээ, амлажээн, хаха. Ингээд л тийм юмны тухай бичнэ гэхээрээ л алга болчдог шүү, та гуай.

За за өнөөдрийн сэдэв рүүгээ орж, гарчгандаа жаажигнии. Гол нь ямар гарчиг тавьсан, нээх хадуураад байхгүй тэр юмаа бичиж бай даа, Гилийн хатан гуай.   

 Ийм тотьны зураг блогтоо анх удаа л оруулж байна. Хөөрхөөн, бас манай болкоон дээр ирдгийн. Одоо болкоон дээр хоол байхгүй бол тотьнууд чарлаж байгаад хоол нэхээд иддэг болсыншд. Өнөөдөр шувууны хоол авахгүй бол бас дуусаж байналээ. Өглөө унтаж байхад баахан шувуу болкоон дээр ирээд орилолдоно, хоолоо нэхэж байгаан, тэгээд бид гэрээсээ гарахдаа баахан хоол өгчөөд явдгийн, тэгээд орой ирэхэд юу ч байхгүй, нэмж нэхээд л байж байна. Шувуунууд хоол ирж идэх цаг нь өөр өөр. Бас нэг нэгэндээ дээрэлхүү. Том биетэйнүүд нь жижгээ хөөнө. Бас Ижил биетэй, ижил шувуунууд дотор атмаан байнаа. Хоол нэхээд байхаар нь бид хоол өгөхөд биднээс айхгүй шүү дээ.

Энд хэдэн дэгдээхий байна вэ? Дэгдээхий гэж бичдэг болсон гэсэн үү? миний багад Дэгдээхэй гэж бичдэг байжүүлээ.
Ангаахай гэж бичдэг байсан. Одоо арай Ангаахий гэдэг болцон юм биш биз дээ?


Энэг голийсон сайхан амьтныг хар даа. Кинуун дээр шорлочоод, түүдэг гал дээр эрүүлээд шарж идээд байдгийн, амттай эд байх даа, идэж үзсиимсаан.

Овоо урт 60 санж байх шиг байна лээ.

Өө энэ одоо амьтан бишшүү. Зураг дардаг өдөр ийм гуталтай явж байжээ (гарчгандаа жаажигнаачээ. Сурв).


Энэ бол цонх угаадаг Спайдэрмээн. Ийм ажил хийдгийм билүү, их л үнэлгээтэй байхдаа. их гоё санагдаад байгаан. Эр зориг шаардсан, хаха. Энэ сургуулийн кампууст бишээ, хотын төвд байна (хөөе гарчгандаа гарчгандаа. Сурв). 

Thursday, February 23, 2012

Сайхан шинэлж байна уу?

Тануудыг шинэлээд алга болцон, шинийн өдрүүдэд блог унших хүн олдохгүй бaйх гэж бодоод, би бичлэг нэмээгүй шд гээд байвуул яанаа, хаха. Тэгсэн Цитрус багшээгээс эхлээд хүмүүс баахан бичлэг шахаа шахаад явцан байна лээ шд.

Аниа нь яахуу дээ, энэ Ням гарагт Сиднэйн монголчуудын Цагаан сард очно гээд бодцон тул жинхэнээсээ яг хэзээ цагаан сар гэдгийг нэг их тогтоож харалгүй яваад байлаа. Тэгсэн Анон-С-ийн үлдээсэн 5 даваатай сэтгэгдлийг үзээд, тэр дор нь л монгол руу ээж рүү залгаад сайхан битүүрч байнуу гэсэн чинь харин битүүний өмнөх өдөр байна лээ. Тэгж нэг юм сар өдрөө мэдлээ шд. Баярлалаа хө.
Би битүүнд сургууль дээрээ шөнө болтол суугаад 2 цагт харьсан чинь нөхөр бууз хийгээд, манай хэд битүүрчаагаад унтсан байв. Ер нь маний чинь нойр солигдцон байгаа шд. Манчэстэрт байхад нойр яг тэндээ таарч эхлээд, энд иртэл нойр солигдчихож байгаан. Одоо энд би өглөө босохгүй, шөнө унтахгүй мангаагаад л байж байна. Битүүнд шөнө харьчаад нойр хүрдэггүй байж байж нэг юм унтсан чинь, өглөө болцон, манай нөхөр ажилдаа явцан, хүүхдүүд намайг "ээжээ сэрээчээ, бид хичээлээсээ хоцорлоо" гэж татаж чангааж байв. Олго үсэрч босоод, хүүхдүүдийн хоол унд бэлдээд, бүгд гарч гүйцгээлээ. Шинийн нэгний өглөө бид золгосон ч үгүй, мөрөө ч гаргасангүй, цай ч амсаж чадаагүй гараад гүйсэн, одоо яахав дээ.

Манай аав ээж биднийг насанд хүрсний дараагаас л хүмүүсийг дуурайж Цагаан сар хийж эхэлсэн юм. Социализмын үед бид ийм баяр байдаг гэж мэддэггүй байлаа. 1990 оноос аавын эгчийнд цагаан сараа тэмдэглээд, гэртээ хийдэггүй байлаа. Яг үнэндээ 2000 оноос манайх гэртээ Цагаан сар тэмдэглэж байгаа юм. Өмнө нь дагтан айлд битүүрээд л, тувтан айл хэсээд, бэлэг цуглуулаад, паразитлаад л гэхгүй юу, хэхэ. Монголд байхдаа гэрийн эзэн мөрөө гаргачихвал болдог гээд манай нөхөр мөрөө гаргадаг, бас яачих ч юм билээ гээд хүмүүсийг дуурайн жилдээ шинийн 15 дотор Ганданд номоо уншуулдгийн. Манай аав ээж үнэн шүтлэг байхгүй, улаан коммунистууд байлаа. Гэхдээ ардчилсан үзэлтэй, ардчилсан намын дэмжигчид шүү. Бид бас юу ч мэдэхгүй, шүтэхгүй. Хүн өөрөө л буруу юм хийхгүй бол тэгээд заавал шашин гээд байхгүй хэсэг хүмүүс байдгийн, манайхан. Ээж л Гандан орж бид нарт ном уншуулаад, бид нар ямар ном уншуулсныг нь ч мэддэггүй, Гандан руу зүглэдэг ч үгүй шд. Харин би энд ирснээс хойш монголд очихдоо 2 удаа Гандан орж хэдэн зураг дарсын байна.
Харин гадаадад манай нөхөр мөрөө гаргадаггүй юм. Бас нөхрийн талынхан юм хум шүтэхгүй, таарсан хэдэн хүмүүс. Хүүхэд өвдвөл л хадам ээж ламддгийн.
Энд мөр гахгах гэхээр их сонион. Австралийн нар ардуур яваад байхаар, нар зөв эргэ гэхээр монголдоо эргэдэг шиг нар зөв эргэх гэхээр энд нар буруу эргээд байдаг, эндхийн нараа дагаад нар зөв эргэх гэхээр монголын ёсноос гажууд нар буруу эргээд, мөрөө гаргадаггүй юмоо. За тэгээд ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэдэг сайхан үг байдгийншд, шүтэж мэдэхгүй манууст таарсан. Уг нь өнгөрсөн жил П найзынх энд байхад бид битүүлээд, шинэлээд, бас өөр айлд очиж шинэлээд, би шинийн 2нд өглөө шартаад хичээлдээ яваагүй тал бии нь бии, хэхэ. Гэтэл энэ жил маний нойр солигдоод ухаан мэдрэлгүй юм шиг шөнө орой сургууль дээр суугаад, цагаан сараа мартжээ. Монголд очихоороо л жинхэнэ утгаар нь сайхан тэмдэглэх байхдаа. Одоо ч Шинийн 2ны шөнө би сургууль дээрээ сууж л байна, харих болоогүй ээ.

Цагаан сар, Наадам болохоор л эцэг эх, эх орноо илүү их санадаг даа, бусад хүмүүс бас тэгдэг байхдаа тээ.

Та бүхэндээ энэ гарч байгаа Луу жилдээ аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе. Нээрээ баахан мэндчилгээ чаатаар ирсэн байсан, коопи пээст хийсэн бол ганган мэндчилгээ дэвшүүлэх байж дээ, энэ Гилийн хатан.

Monday, February 20, 2012

Тэнгэрийн амьтан шиг

баахан нисэж, энд тэнүүгээр тансаглаж байгаад, өмнөх бичлэгээ хийчээд, хотэлоосоо хөөгдөөд, Манчэстэрт дэлгүүр хоршоогоор нь хэссэн шиг, ганц нэг юм худалдан авсан шиг цаг нөхцөөж байгаад, 15-ны орой нь онгоцондоо суугаад, 17нд Сиднэйдээ буулаа.

Нээрэнгээсээ Австрали их үнэтэй юмаа. Би чухам зүгээр шоппинг хийхгүй гээд байсан хүн хямд юм хараад тэсэхгүй хавар намрын урт түрийтэй гутал авцоон. Хямдраад 65 паунд болцон байх юмаа, нээх хэцүү. Одоо мань чинь монголд очоод өмсөх гувцас хардаг болсыншд. энэ аялан тоглолтонд би нэг жижиг чамдаантай явсан чинь, нэг гутал, 2 том тэмдэглэлийн дэвтэр, бэлэг дурсгалын юмс авсаар чамдаан маань багадаад, дахин нэг жижиг чамдаан авлаа, 21 паундаар. гэтэл би Сиднэйгээс хамгийн хямд жижиг чамдааныг 60 доллараар авсыншд. Өө тийм бас нэг баталгаа гэгүүл, Манчэстэрийн онгоцны буудлаас хотын төв рүү галт тэргээр явахад талдаа 3,80 паунд, автуусаар явахад 2,80 паунд, үнэхээр хямд юмаа. гэтэл Сиднэйн онгоцны буудлаас хотын төв рүү орж ирэхэд галт тэргээр 16,20 доллар байгаа байхгүй юу, тэр бүү хэл Манчэстэрийн онгоцны буудал нь Сиднэйнхийг бодвол хотын төвөөсөө нилээн зайтай байхчуу. Иймд зайд таксидахад Манчэстэрт такси 25 паунд, Сиднэйд 70 доллар. Монтрэйлд ч гэсэн онгоцны буудлаас нь таксидахад типээ өгөөд өгөөд 20 доллар орчим байсан санагдана. Тэгээд бас Канадад юм хямд санагдаад, би тэсэхгүй ганц 2 гувцас авч өмссөн санагданаа. Өмнө нь би бас Америкийн хямд үнийг шагшин магтаж байсан даа. За би юу гэх гээд л олон юм яриад байгаан гэхээр Австрали үнэтэй газар юмаа гэдэг дүгнэлтийг гаргачаад байнаа.

Аниа нь ирээд, тэнгэрээсээ буугаад, уранхай жийнсээ углаад, майжгий пүүзээ жийгээд, дугуйгаараа жирийлгээд, буцаад газрын амьтан болцоон, хичээлээ нөхөх гэж үсээ зулгааж байна. Аялан тоглолтоор явах нь сайхан ч, өмнөх хичээл сургууль хаягддаг сул тал байнаа, тэрийгээ нөхөх гэж үгээ хэлнээ, хаха. Одоо яахуу дээ, хэн ч чамайг яв гэж буу тулгаагүй биддээ, Гилийн хатан гуай.

Wednesday, February 15, 2012

Блогоо хайрлахгүй байхын аргагүй

Намайг маш олон найз нөхөдтэй болгож, сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг юм. Би яг одоо гарахаасаа өмнө хурдхан шиг хэдэн үг холбоод баярласнаа илэрхийлэх гэсэн юмаа.
Шотландад Peakfinder амьдардаг, миний блогийг уншдаг гэж мэддэг байсан ч, бид хувийн харилцаа байхгүй байсан тул би наашаа ирэхээсээ өмнө холбогдсонгүй. Харин ирсний дараа манайд зочлоорой гээд урьсан байхаар нь хичнээн их баярлаваа. Тэгээд цаг боломжоо тооцлоо. Би 11ний үдээс хойш Бэлфастаас гараад Манчэстэрт ирээд, 12нд амралтын өдөр тул би онц хийх зүйлгүй байлаа. 13нд бүтэн өдөр, 14нд хагас өдөр Манчэстэрийн Их сургууль дээр ажилтай байв. Tэгэхээр ердөө 12нд Гласгов явах боломж байв. Гэвч амралтын өдөр тул галт тэрэгний тоо цөөнөөс гадна, нэг талдаа 40 паундийн, нөгөө талдаа 100-аад паундын үнэтэй билээт үлдсэн байлаа. Эрт захьсан бол хямд билээт таарах л байсан байх. Хамгийн гол нь би талдаа 3 цаг гаран яваад, очоод ердөө 3 цаг хамт байхаар ирэх очих галт тэрэгний хуваарь таараад, би явсангуй ээ. Тэднийхээр зочилж гэр бүлийнхэнтэй нь танилцахыг их л бодлоо.

Peakfinder-д бичсэн захианы хэсгээсээ орууллаа. "Намайг гэртээ урьсанд маш их баярлалаа. Ийм сайхан боломжийг ашиглаж чадахгүйдээ их харамсаж байнаа. Чиний хэлснээр эрт холбогдсон бол би Бэлфастаас шууд Гласгов рүү  нислэг захиалаад, тэндээ 1 хоноод, Манчэстэр явах байж. Би чамайг гэртээ урина гэж бодоогүй тул алдлаа, хэхэ. Ирээдүйд бид уулзалдана байхаа. Энэ удаа бид уулзалдаагүй ч, хамгийн гол нь чи намайг гэртээ урьсан чинь л их чухал, сайхан байна шүү дээ." гээд бид нэр нэрээ мэдэлцээд, өдөр тутам шалгадаг хаягаа солилцоод найзууд боллоо.

Мөн Wonderer, Tsомо 2 US дахь гэртээ урьсанд баярлалаа. US явах бол хэлнээ, зочилноо, хаха нээх хундтэй хун шиг уриулаад, бас зочилоод очих санаатай.

Миний блогоо нээж хаадаг аашийг маань тэвчин барин уншдаг андууддаа баярлалаа.

Baidag l negen

Байдаг л нэгэн-ий үлдээсэн сэтгэгдлээр хайлт хийтэл нээрээ л үлгэрийн гэмээр хонь Isle of man гэдэг газар байдаг юм байнаа, аймаар ч юм шиг, гайхалтай юмаа. Ийм сонин сайхан амьтан байдгийг хэлж өгсөн Байдаг л нэгэнд баярлалаа. Харамсалтай нь очиж үзэх боломжгүй байлаа. Дараа ойрхон явж өнгөрвөл тэр хоньтой хамт патиараа татуулнаа, хэхэ. Энэ аралд үнэхээр 6 эвэртэй хонь байдаг гэнэ шүү. Энд 4 эвэртэй хонины зураг байна, эсвэл нөгөө 2 эвэр нь жижиг, харагдахгүй байгаа юм болов уу? 


Monday, February 13, 2012

2012-2-12

Аниа нь гадуур гарлаа. Энэ күүкэн онгироод л
Саарал шинэлээ тайлаагуй
Сэгсгэр шар күүкэн хаана явна вэ
гэж мэгээд дуулаад байсан чинь үнэндээ энд саарал шинэлээ өмсөх боломж олдохгүйм. Дагтан бороотой, ядаж л бүрхэг тэнгэрээс нь жижигхэн усны дусал унаастай. Шинэлээ хайрлаад, тувтан Би энд явж байгаа шүү гэдэг мээсэж илгээсэн яв ягаан куурткатай л явж байна. Энэ пинк өнгө хуний анхаарал татаад байх шиг байнаа.
 
Готын төвөөр нь жаахан явж байгаад, нээх урлаг уран зураг ойлгодог хүн болох гээд уран зургийн галэрэйд өнжлөө.







Яахуу дээ, ядуу оютан үнэгүй юманд нугасгуй шуу даа. үнэгүй гэж мэдээд ороод бүгчиж байгаан. Аан тэгээд хөл өвдөөд байхаар нь мундаг зураг ойлгоод байгаа дүр эсгээд зурагны өмнө очоод суучихна. Тэгээд 5 цагт хаахаар нь аргагүйн эрхэнд гарлаа. Гараад Chinatown хавиар алхаж байгаад газрын зураг хараад зогсож байтал нэг хар залуу Төөрчихсөн үү? гэхээр нь Үгүй ээ гээд цаашаа явтал араас гүйцэж ирээд, Чиний style чин надад таалагдаад байнаа, 2-лаа танилций гэдгийн. Би ч шууд шаа шаа л гэлээ (хаха, наад Гилийн хатанд чинь блог дээрээ бичдэг бүдүүлэг уг хэллэгээ амьдрал дээр хэлж чадах зүрх зориг байхгүй. Сурв). Тэгээд хамуу шиг салдаггуй ээ, даварцан гар Хаана буусан бэ? Аль хотэл вэ? би хүргээд өгий, өнөө орой 2-лаа бааранд орж бүжиглий ч гэх шиг, дургуй хүрсэн гэж яаваа. Бүүр салдаггуй, би таних мэдэхгүй газар ганцаараа тул шууд дургүйцээд мангасдаад унагааж чаддаггуй ээ, жоохон айгаад. Тэгээд худлаагаасаа салахын түүс болоод, би ууж идэх, бүжиглэх дуртай (уг нь дуртай л даа. Сурв), харин одоо би завгуй байна, оройн хоолоо идчээд чам руу залгий гэж мурилаа. Нөгөөх чинь итгэхгүй, нээрээ биз дээ л гээд байлаа. Би утсыг нь бичиж аваад, нээх худлаа инээгээд, бас хий үнсэлт илгээж энтр, хаха, жүжиг тавьлаа. Ёох ингэж салах гэж. Би гайхлаа, надаас үе мултарсан дүү юм байж ямар санаатай, нүүр нь үрчлээтцэн, царай муутай хөгшин хүүхнээр яах гээ юм болоо. Намайг яг хүний наймаанд л шахах гэж байсан байхаа. Үгүй тээд, хүний наймаанд хүүхэн урхиддаг юм бол юун ч царай муутай, доожоогуй залуув дээ, ядаж хүний сэтгэл татахаар тасарцан царайлаг залуу бол бас яахав, хаха. Эсвэл 2-р хувилбар бол нэг муу ядарсан гар намайг шинэ хүн гэж тоочиглоод, орой ууж байгаа пиаванд минь унтуулах эм хийгээд, картан дахь хамаг мөнгийг сэгсрэх гэж бодсон байх. Зааа иймэрхүү юмнуудийг цагаа тулбал би ганц бөлдөгдөөд, тонгойнгуут нь өөрийнхөө хүзүүний ороолтоор боолт хийчнэ шд. Ер нь нэр хүндэд нь халдаад утсыг нь энд биччий, хаха.

Ингээд цаашаагаа дэлгүүр орж нэг тэмдэглэлийн дэвтэр авах санаатай галт тэрэгний буудлаар эргэлдэв. Тэнд тэгсэн Сураггүй алга болсон хүний зурагнууд ирийтлээ өрөөстэй байнаа, аймаар санaгдавшд. нэг яв ягаан өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр аваад, хоол идэх санаатай, жаал алхлаа. Тэгж тэгж нэг Турк бололтой хоолны газар ороод, захиалга өгөх гэтэл босс нь бүүр цаанаасаа босож ирээд л надад үйлчлээд, мөнгөө төлөх гэсэн чинь авдаггүй ээ. Намайг хоолоо идээд сууж байхад хөргөгчнөөсөө кола авчирч өгөөд л бөнжигнөөд л яах гээд байгаан энэ одоо. Би Кола уудаггүй гэлтээ биш, хүний сайхан сэтгэл рүү, хаха, зүгээр л баярлалаа уухгүй ээ л гэлээ. Тэгээд дахин тооцоо хийхээр хүмүүсийн хажууд очоод мөнгөө өгий гээд дарамтлаад байсан чин 1 паунд гэдгийн. Хүмүүсээс санаа нь зовоо байлгуй. Инкээд гэдэс цадгалан хүүхэн хотэл руугаа харанхуйд алхаж явлаа. Гэнэт хүн дагаад байгаа юм шиг санагдахаар ни эргээд хартал нөгөө хоолны газрын босс харин замын нөгөө талаар дагаагүй царайлцан дагаж явдгийн. Хичнээн уур хүрэвээ. Энэ Манчэстэр чинь ямар хачин газар вэ? эрчүүд нь эргүүлээд байгаа юм уу, хулгайлах гээд байгаа юм уу. нөгөөх чинь надад баригдсан юм чинь шууд ирээд, чи Монгол уу гэнээ, тийм гэтэл, чи оюутан уу гэжээн, тийм л гэлээ. Тэгсэн
-чи гэдэс чинь өлсвөл манайд үнэгүй хоол идэж бай, ажил хэрэгтэй бол би ажил олгий, мөнгө хэрэгтэй бол чамд би мөнгө өгий, өөр юу хэрэг болж байна, би туслий. Миний хоолны газар Сараа, Туул, Амажий гэдэг монголчууд ажилладаг гэнээ.  
Өө над юу ч хэрэггүй гэсэн чинь итгэхгүй, оюутан байх хэцүү гэснээ турүүвчээ уудлаад над 40 паунд өгч байна. Би авахгүй гээд 2-лаа гудамжинд баахан мөнгөө түлхэлцлээ. хав харанхуйд, гудамжинд явган хүн явахгуй байхаар нь айсандаа мөнгийг нь авцоон, хаха. Тэгээд намайг хаана буусан гээд хүргэж өгнө гэж домбоороод, хулгайч чинь. Би хотэл руугаа явж байснаа шууд зуг чигээ өөрчлөөд хаашаа явж байгаагаа ч мэдэхээ больлоо доо. Тэгсэн маргааш манай ажил дээр хүрээд ир, би чамд сим kарттай утас бэлдцэн байя гэнээ. одоо бүүр сайкан аргамжилж авах нь, горьдвоо. Би тэгсэн чинь өөдөөс ни шаал өөр юм асууцан, танайд ажиллавал чи надад цагт хэдийг төлөх юм бэ гэсэн чинь 5 паунд гэжээлээ, хаха, энд оюутнууд хэдээр ажилладгийг л мэдэх санаатай. тэгсэн чи ажиллах хэрэггүй, би зүгээр л мөнгө өгнө гэнээ. Ёx ингэж хотоор баахан худлаа чигт алхаж байж, нөгөөхөөс чин саллаашд. Одоо тэр 40 паундийг нь буцааж өгөх гэхээр дахин тerнийг хармааргуй baidag, одоо аваад л харихаас, ямар нэгэн юманд Ноён Сайидаас гэж бичээд хандивлахаас тээ. Ноён Сайид гуaй манийг чинь нууц амрагаа болгoх санаатай байсан бх. Нөгөөхөөс чинь салаад, зам мөрөө буруулж байж хотэлдөө ирлээвч.

Одоо өнөөдрөөс гадуур гарахдаа бороотой байсан ч хамаагуй саарал шинэлээ өмсөөд явахаас. Хүзүүний ороолтоор араб хуухнүүд шиг зөвхөн нүдээ гаргаад, гатнуул царайлаад тээ.

Sunday, February 12, 2012

2012-2-11

11нд аниа нь Манчэстэрт ирлээ. Бэлфастэд байхдаа тувтан л Мадаам гэж хундлуулээд чухам зугээр мааш өндөр сэтггэдэлтэй Манчэстэр нисэх гээд онгоцны буудал руу таксидлаа. Өмнө нь онгоцны буудлаас буудаллах буудал руугаа таксидахад 12 паунд төлсийн, буцах болоход 6.8 паунд гэхээр нь учрийг асуутал Онгоцний буудлийн такси нь унэтэй байдаг гэнээ. Тэгээд ч надад Бэлфастийн хумуус нь бух юм ни сайхан сэтгэгдэл төруулсэн тул таксиний жолоочид 6.8 паунд биш 10 паунд төллөө. Энд гарын мөнгө төлдөггуй юм билээ, уг нь. Тэр жолооч надад тэрхэн зуур их сэтгэгдэл төрүүлсэн тул баян царайлаад илуу мөнгө төлтөл хөөрхий их баярлана билээ. Туунийг баярласнаа нуухгуй байхад би ч бас их баярлаад, инээмсэглэл төрүүлсэн нуурний арьстай чигтээ буртгуулэх гээд очлоо. Би эрт очсон тул бараг хун байхгуй, оочиргуй байлаа. 3 хун зэрэг буртгэл хийж байв, нэг нь сулраад над руу харахаар нь нуурний баясгалантай гар очоод мэндэлтэл харин ярвайснаа өөдөөс Чи сая юу гэсэн бэ гэж авдгийн, би Сайн байна уу гэтэл дуугардаггуй гэнээ. Нэг муу арьсний узэлтэй Ирланд авгай нэг муу хазгай хэлтэй Монгол авгайг хараад алиргий нь хөдлөөд тэрийгээ нууж чаддаггуй ээ. Бэлфастэд харууд болон шарууд байдаггуй байхаа. Би гудамжинд ганц нэг шар арьстантай тааралддсан болохоос хар хун хараагуй ээ. Манчэстэр руу нисэх онгоцонд надаас бусад нь бугд цагаан байсан шд. Тэгээд нөгөө Ирланд авгай чинь ачаандаа 40 паунд төл гэнээ. Тэгснээ онгоцонд зөвхөн ганц цунх авч орно гэхээр нь би Билээт захиалга хийхэд яагаад ачааний мөнгөө аваагуй ум бэ гэчээд, Лап топ эсвэл зургийн аппаратийн али нэгийг нь ачаанд өгөхийг ойлгохгуй байнаа л гэлээ. Би Лондонгоос БиЭмАй гэдэг орон нутгийн нислэгийн компаниар ниссэн, Манчэстэр руу ФлайБи-ээр нисэж байгаа ум. Манай багш намайг Флайби-ээр буу нисээрэй, наад нислэгээ өөрчил, их муу компани гэж хэлсэн л дээ, гэхдээ Манчэстэр руу өөр сонголт байгаагуй ум. Унэхээр л муу компани санагдсан. Би өөр газар очоод ачааны мөнгө төлтөл харин 30 паунд гэж байна. Тэгээд буцаад очоод оочирлотол яг нөгөө авгай дээрээ дахиад таарчдын. Тэгээд ачаагаа өгтөл, дахин 2 умтай онгоцонд оруулахгуй гэнээ. Би ч За тэгвэл би лап топ эсвэл зургийн аппаратийн аль нэгийг ачаанд өгьэ, гэхдээ эвдэрвэл та нар төлнө биз дээ гэхэд юу гэж төлдгийн гэнээ. Би энэ 2-г онгоцонд авч орж болдгийг мэдээд байгаа тул дургуй хурээд байлаа. Тэгээд миний арын хунийг шууд дуудаад уйлчлээд эхлэхээр ни би хажууд нь жаал зогслоо. Тэгтэл намайг хөөхөөр нь Надаас өөр хумуусийг 2 байтугай л ум онгоцонд авч орж болж байгааг хараад л зогсож байна. Наад хумуус чин 10 кг-ийн гар чэмөдан, бас уургэвчтэй л байна шд, чи намайг ялгаварлаж байна, би чиний супэрвайсөрт чинь гомдол гаргая гээд бас л ачаагаа чирээд мөнгө төлсөн газраа очоод, буртгэл чинь миний лап топ аппарат 2-г онгоцонд оруулахгуй гээд байна яахав би унэхээр ийм дурэмтэй ум бол би зургийн аппаратаа ачаанд чинь өгий дөө, уучлаарай, гэхдээ эвдэрсэн тохиолдолд та нар надад нөхөн төлбөр төлнө гэдэг баталгаа өгчих, плийз гэсэн чинь өнөөдүүл нь буур гайхчихсан, та наад 2-оо онгоцонд авч орж болно шдээ, санаа зоволтгуй уучлаарай гэлээ. Хазгай хэлтэй монгол авгай нөгөө узэлтэй Ирланд авгай руу дахиад л явлаа. Харин энэ удаа нөгөө авгай надаас зугтцан, хажууд нь байсан залуу суудал дээр нь сууж байна. Би өмнө нь энэ залуугаас тусламж хуссэн харцаар харахад надад туслаагуй байж, нөгөө авгайг байхгуйд шууд л бух ум ОК, тавтай зорчоорой гэж хуцдийн. Энэ явдалд би их эмзэглэсээн. Нээх сайхан сэтгэгдэлтэй Бэлфастаас явах гэж байхад, ухрийн суулэн дээр хутга гэгчээр би гомдоод байгаа ум чинь. Хичнээн гомдолтой байсан ч би нөгөө авгай дээр гомдол гаргаагуй, тэр намайг энэ муу хазгай хэлтэн яг гомдол гаргаж магадгуй гэж айсан байх. Цаашаа ороод хулээлгийн зааланд сууж байхдаа хумуусийг хартал, чэмөдаан чирцэн, дээр нь уургэвч уурцэн, зарим хун 3 бөндгөр юмтай л явж байна лээ, би ийм асуудалд их эмзэглэдэг. Харин Монголдоо бол хажуугийн машааны жолооч цонхоо онгойлгоод Хулгайчаа зам тавиачээ, наад будуун бөгсөө замаас аваачээ, Машаан барьж чадкуу замийн бөглөөсөө ч гэдэг умуу, хэн ч юу ч хэлж байсан, тухайн уедээ жоохон эвгүйцээд л мартчихдгийн, сайхан, дунд хуруугаа гозойлговол өөдөөс нь бас дунд хуруугаа гозойлгоод л, алалцвал алалцаад л Монголдоо бол миарах ч угуй. Харин гадаадад ийм мэтхэн уманд их стрээсддэг, дургуй хурдэг, гомддог, мартаж чаддаггуй. Өнөөдөр 12ны өглөө болчоод байхад өчигдрийн энэ доромжлолийг мартаж чадахгуй л байна.
Манчэтсэр луу 1 цаг нислээ, 40 минут нь уулний дээгүүр нислээ, өөрөөр хэлбэл би 40 минутэнд Нар харж баяслаа, тур зуур ч гэсэн гомдож байснаа мартлаа. Харин намайг Нар хараад өөрийн эрхгүй баяр хөөрөөр бялхаад байхад, хумуус оогт тоохгуй байна лээ. Угаасаа бурхэг тэнгэртээ дассан байдаг бололтой. Онгоц газардах гээд дахин уулэн дундуур зусэн ороход надад нөгөө муухай сэтгэгдэл дахин төрөөд эхэлсээн.
За өнөөдөр амралтын өдөр гарч Манчэстэртэй танилций даа.


 Belfastiin gudamjaar alhaj yavsnaa ene modeluudiig haraad uhtlee ineesen. Humuus ni neeh setgeliin hudluluu ilerhiilehgui gazar bi ingeed tachignaad baih ni zohimjgui umaa, haha. Gehdee l saikhan ineesen.
Belfastaas iim dusgaliin zuils avlaa. Ene kuukeldei ni segsger shar ustei, nogoon nudtei, nadtai adilhan haragdaad avtsoon. Bi bas nogoon ungund durtai.
Dugui ni endhiinhnii undesnii hugjmiin zemseg gene, Buugiin hengereg shig, ardaa modon tsohiur ni baina lee. Uuniigee em yamaanii arisaar burdeg gene.
Endhiin gol ungu ni nogoon ungu um. Ene kuukeldei deer baih 3 navchtai urgamal golo bileg temdeg ni um baina.
Nogoon

2012-2-10 Giant's Causeway

Криллээр бичихийг зааж өгсөн багш нартаа баярлалаа. Их зугээр ум байна шдээ, би товчлуур дээр л усэг наах ухааний ум бодож байлаа. Бас уур хэдэн усэгний байрлал цээжилчвэл болоо ум байна.


Ганц өдөр гадуур гарлаа. эхлээд Carrickfergus castle гэдэг цайзыn гадаа хэдэн зураг дарлаа. Энэ цайз 1170-аад онд баригдсан гэнээ, 800 жилийн настай гэхээр итгэмээргүй байгааз. туухийг ни уншвал сонирхолтой л байх. Би ч уншихгуй, шууд л чихээр сонссон, нудээр харснаа л гуйлгэж байна шуу.

 Carrick-A-Rede гэдэг газар. үүл ус ни нийлэн харагдаад гайхалтай умоо.

Irish хони. Энд нэг хашаанд 10-15 л хони харагдаад байх ум, тэгсэн муртлuu тод oнгooр бугс эсвэл хузуун дээр ни будаг тэмдэг тавих ум. Хэдхэн хонио ялгадаггуй ум байх даа. Esvel holildchihvol yalgahad amar gedgiin boluu, aa mun alivaa margaaniig taslahad amar gej baigaa bhaa.

 Honichin ailiin house ni tend haragdana. Honicin ailuud ni tasartsan baishind amidardag um bnoo, gadnaa dor hayaj 2 mashaantai. Honi ni alga bolchihgui hashaandaa baih tul hiih ajil baga baihaa.
 Carrick-A-Rede gedeg olson guureer garlaa, bas alhahad hudluud, evgui l um. 30 m undurt, dooguur ni us ursaad.
 Tsahlai shuvuunuud neeh huurhun ingeed suuj baihiin.

 Ene tavan salaa mun biddee.


 Giant's Causeway gedeg juulchdiig tatdag gol gazar ni. 6 untsugtuudiig uruud tavichihsan um shig.
 Neeree endhiin delguurt ni orood bi um avch baisan chin, hudaldagch ni namaig haanaas irsen um be geed, Mongoliin elchin said end irj baisan gej baina lee. Yag yamar elchin said um be buu med, bodvol Altangerel guya um bolov uu daa.
 Ene bi shuu, hehe.
 Ene pink bas bi.
 Neeh goyo sanagdaad tend baigaad baimaar bailaa. Daanch ih huiten baisan. Bas butsah tsag bolchihson.
Bas neg tsaiz, neriig ni togtoogoogui ee, oi togtoolt muu. Googledvel garaad l ireh baihdaa.
Yer ni uvul juulchilbal davuu taltai met sanagdav, juulchin tsuuhun tul. Ugluu ni haashaa yavahaa shiideed l garaad davhij bolj baina. Ternees yag id zunii juulchdiin ulirlaar ni, tourt oroltsohiin tuld ertnees zahialgaa ugch, erthen shig biletee hudaldaj avah heregtei boldog.
Ene udur iim saikhan um uzlee. Dahiad galiglaad hayasoon.

Saturday, February 11, 2012

Belfast

Belfast City Hall
End turiin baiguullaguud ni 150-200 jiliin umnu barisan baishindaa odoog hurtel uil ajillagaagaa urgejluuleed baih um. Australiad ch gesen dee, hotiin tuviin barilguud ni 200 jil bolson murtluu l ashiglagdaad baidag. Iim l chanartai baridag bh ni shd. Yamar technology baidag bainaa, gaihaltai.

Bas neg gaihash turuulsen zuil bol barilga buriin deer tsag bailaa.

Baishin bur 4 untsugtei, untsug bur ni tsagtai, tsag bolgon ni zuv yavaad bailaa, hehe.

Tsagtai baishin buriin zurgiig oruulj amjihgui ni. Zugeer l baishin bur ni tsagtai geed oilgochih, neeh goyo, tegeed tsagnuud ni todorhoi tsaguudad duugarna, zarim ni goyo hugjim hanginuulaad baih um bilee.


Doorh 2 zurag ni oron suutsnii horoolol. Golduu iim 2 davhar bairand amidardag um baina. Bodvol ardaa bagahan talbaitai baih. Dangaaraa 1 ailiin baishin olj harsangui, tsuunduu 2 baishing buuruur ni niiluulj bairih um. Harin huduu ni dan dangaaraa saikhan baishinguud baina lee. Mun Anglid humuus buur ertnii 300-400 jiliin umnu barigdsan baishind amidrah durtai genee. Historical gedeg utgaaraa iim ertnii baisnind amidrah ni untei gene, orchin uyeiin shin baishin ni hyamd bolovchig. 400 jiliin nastai baishind amidardag geheer gaihaltai biz dee? Manaid hojilt barilgajilt dunguj 1950 ond uussen gehed ter uyeiin baitugai, 1970aad onii barilguud hun amidrah argagui bolood baigaa biz dee.


2 sariin 10nd neg goyo tourt yavsan shuu. Terniihee tuhai daraa bichiye. Odoo garch heden beleg dursgaliin zuils hudaldaj avah sanaatai. Gants neg muzei uzchii getel tsag garsangui dee.

Belfast, Northern Ireland, UK

Krilleer bichih zuvlulguu gusun nuhduuded bayarlalaa. Zurag golduu tul ter zuvlulguug daraa heregjuuliye. Odoo hotel-oosoo huugduhuusuu umnu gyals heden zurag shahchii.

Ania ni Umard Irlandiin niislel Belfast hotod bainaa. Hed honochihvoo, ehnii 3 udur ajiltai garch orj chaddaggui. Udeesh hoish bolonguut noirmoglood, oroi 6 unguruud ajil taranguut ni hoteldoo ireed tas userch bailaa. Tegeed shunu 2 tsag gehed sereed suuchihna daa. Noirnii zuruu arilaagui l tuuj yavna. Irsnees hoish nar, sar, od michid oogt harsangui. Jiliin 4 uliral iim burheg baidag bololtoi. Nartai udriin too ni tsuun. Ugaasaa Angli huniig burheg udur shigee tsuun ineedeg gedeg baihaa.

Medeej Angliin GB-n heseg tul Londongiin beleg temdeg bolson zuils bainaa, hehe bi uuruu Londond baij uzsen um shig avchiina. Londond buuj ongots solison hun shuu daa.

Shuudangiin hairtsag


Zam hundlun garahdaa dohio solih tovchluur. Ih l tom ed baigaaz, PC shig, uur ornuudad jijig evsuurhen baidag daa. Bas endhiin humuus ulaangerleer garah geed l dairaad baih um bilee. Bi mashaangui baisan ch nogoon gerel huleegeed zogchino, humuus naag hari garigaas irj l gej bodjaagaa bhdaa.

Londongiin davhar avtuus ulaan baidag, end iim ereen umblee.

Taxi ni bas London zagvariinh bolovch tsuuhun um. Harin uur olon turliin mashaan taxind yavjeenlee.

Hogiin sav ni. Bi neg iimerhuu hotuudiin uursdiing ni ontslogiig haruulsan zurag avdgiin.

Hotoor yavah zav garahgui baihaar ni udiin zavsarlagaar 7 pound tuluud ene busaar 50 minute-n hottoi taniltsah ayalal hiilee. Sydney-d iim busaar hot toirohod 35$ gej baisan sanagdana. Endhiin buh umnii uniig Sydneytei haritsuulahad hyamdhan sanagdaad baiv. Hyamdhan l sanagdaad baina daa, OZ-oos.
Aldart Titanic hulgiig 100 jiliin umnu Belfast-d barisan um baina. Titanict zoriulan 100 million pound gesen baihaa zartsuulan tom uzveriin baiguulamj barij baigaa, 31 March-d neegdene genee. 

Iim busaar Titaniciig barij baiguulsan haviar zugaaluuldag um baina.

End 2 tom shashnii ursgal baidag um bainaa, terneesee bolj humuus ni olon jiliin tursh 2 huvaagdaad l uzeltsee baidag baij, bur sayahniig hurtel shuu dee. Baahan sumtei. End joohon tsarai muutai sumiin zurag orchij. Ug ni ih goyo goyo sumiin zurag avsan umsan.

Sumuud ni olon heden zuun jiliin nastai. Baahan l sum baih um. Harvaas asar ih hurunguur bosson bololtoi.