Wednesday, February 1, 2012

Завгүй гэж хэн ч хэлж чадна

Тииншд, хэн ч завгүй гэж хэлж чадииншд, Гилийн хатан минь чи ганцаараа өөрийгөө завгүй гэж бодов уу, хаха.
Блогтоо оролгүй хэд хоночихсон байна шдээ, энэ күүкэн.
За байзоо, энэ хэд хоногт юу хийлээ дээ.
27-нд өдрийн цагаар шоппинг хийгээд, дэлгүүр хаахаар хичээлээ хийгээд таарсын байна.
28 болон 29-нд интернээт гэдэг юманд орсонгүй ээ. Эндээс дүгнэхэд, шаардлагагүй тохиолдолд энэ хүн интэрнээтгүй амьдрах чадвартай гэдгээ нотлон харуулжээ, хаха.
30-нд ганц өдрийн хугацаатай экспрээс өвдөөд, өдөржин бөөлжин халуурсан, майр завгүй байхад энэ муу зовлого хүртэл мөрөөрөө мөөмөө унжуулаад байж байхгүй нээх доожоогүй болчлоо, мөрөөрөө мөөмөө сэриилгээд сууж байхгүй өө бас нээх сээгсии болчлоо, мөрөөрөө мөөмөө савчуулаад гүйж байхгүй аа нээх споортлог болчлоо (хэзээ ч билээ дээ, ингээд бичсэн чинь споортлог гэдэг үгийг Хулигаан хүү санал болгож байжуулээ. Сурв), ер нь яах гээд мөр мөөм гэдэг 2 үгийг холбож баглах гээд дайраад байгаан? хаха. За энэ өгүүлбэр ойлгогдох аргагүй болчлоо. Дахиад л эхнээс нь бичихээс дээ. Ганц өдрийн хугацаатай экспрээс өвдөөд, өдөржин бөөлжин халуурсан, майр завгүй байхад энэ муу зовлого хүртэл мөрөөрөө над захирагдаад байж байхгүй, өвдөж дургүй хүргэдгийн. Ийм завгүй өдрүүд үргэлжилж байхад Нэг өдөр ч гэсэн надад хайран байлаа.
Аз болж 31-нд эрүүл болцон босоод ирлээ. 31-нээс хүүхдүүдийн сургуулийн зуны амралт нэг юм дуусаж, хичээл нь эхэллээ. Манай бага хүү 31-нээс сургуульд орлоо. Манай бага сургуульд орох их дуртай байгаа, аль дээр л би бичиж байсан даа. 12 сард сургуулийн форм авахуулчаад, цэцэрлэгтээ өмсөөд яваад байсан гэж. Харин том хүү хичээл номд дургүй, хэнийгээ дуурайсан юм болдоо. Би ч багадаа галзуу тоочин байсан гэж баахан өөрийгөө магтаад бичцэн байгаа, таанууд уншаа л байлгүй. Манай нөхөр бас тас хөдөөний, сумын хүүхэд мөртлөө, аймгаа төлөөлөн улсын Математик, Физикийн олимпиадад нисэж ирдэг гавал толгой байлаа. Ингэхээр энэ том хүүгээ хичээл номд туйлын дургүй болохоор нь би гайхаад л байдгийн, хэхэ. Том хүү Японд сургуульд орсын. Тэгсэн цэцэрлэгээ төгсөөд, сургуульд орох болсон чинь "би сургуульд орохгүй" гэж уйлаад чарлаад алингаа алдаад, бид шооконд орж байлаа. Тэгсэн өнөөх чинь "сургуульд орохоор чинь тоглодоггүй шдээ, би дандаа тоглодог баймаар байна, би цэцэрлэгтээ явна, сургуульд явахгүй, би тогломоор байнаа, ааа" гэж байлаа хө.

Удахгүй мань чинь 2 дугаар сарын аялан тоглолтоор явах гээд бөөн бэлтгэл хийгээд, баахан завгүй амьтан л байна.

Нэг хүн намайг "дагтан хүүхэд нь өвдөж хавдаж үхэж байхын, буян хийжаагаач" гэж хоёр гурван удаа хэлсийн. Ер нь хүн буян хийдгээ зарлаад байдаггүй биддээ. Би монгол явахаараа асрамжийн газраар зочилсон тухайгаа, хэн нэгэн блоггертэй уулзлаа, япон хүнд доллар өгсөн гээд хальт ганц өгүүлбэр бичдэг, эдгээрийн цаана тодорхой хэмжээний мөнгөн тусламж байгаа. Мөн үр хүүхэд нь өвдсөн хүн тусламж эрэхэд би хэзээ ч үгүй гэж хэлж чаддаггүй. Ийм учраас би өмнөх бичлэгээ хийсэн юмаа. Маш олон хүн ийм үйлсэд дуртайяа оролцдог тул хэдэн хуучин ном тоглоом өгснөө гайхуулж байгаа юм биш шүү. Зүгээр л тэр хүнд би бас буян хийчэх санаатай амьтан шүү гэж байгаан.

Сэтгэгдэл үлдээсэн хүмүүст баярлалаа.
Сэтгэгдэлд хариулахаа ч больж би
Сэтгэгдэл үлдээхээ ч больж та нар, хэхэ.

5 comments:

Гуталчин said...

sainuu da ho. yasan ch ih ayalan toglolt hiidgiin, bi ataarhool gsn kkk.

hezee butshhiin nutag ruga bur?

zz said...

hi..
tom xuugin chn orond bi surguulid ayvhiimsaan..odoo ajil hiihgui surguulidaa surmaar bn aaaa..

hed honog gaduur ajiltai guigeed net orj chadaagui..zondoo bichleg bga bh gsn chn ayg nad shg hed honog bicheegui bn shdee..kk..2012-01-26 g suuld unssn bsn..

smile said...

ene blogchid bur bichleg xiixee ch bolij

Aamregled said...

хэхэ би бичээд л байгаа биздээ.. Том хүүгийн чинь оронд нээрээ сургуульд явмаар байна ажил хийх хэцүү байнаа.. хувийн бизнесээ цэцэглүүлээд захиарл нь болод хүн амьтан загнаж байхымсаан гэж мөрөөдөж байнадаа

rdnchr said...

сээгсий аниа маань гоё гоё сэдэв хөндөх юм:) баярлалаа!