Wednesday, February 15, 2012

Блогоо хайрлахгүй байхын аргагүй

Намайг маш олон найз нөхөдтэй болгож, сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг юм. Би яг одоо гарахаасаа өмнө хурдхан шиг хэдэн үг холбоод баярласнаа илэрхийлэх гэсэн юмаа.
Шотландад Peakfinder амьдардаг, миний блогийг уншдаг гэж мэддэг байсан ч, бид хувийн харилцаа байхгүй байсан тул би наашаа ирэхээсээ өмнө холбогдсонгүй. Харин ирсний дараа манайд зочлоорой гээд урьсан байхаар нь хичнээн их баярлаваа. Тэгээд цаг боломжоо тооцлоо. Би 11ний үдээс хойш Бэлфастаас гараад Манчэстэрт ирээд, 12нд амралтын өдөр тул би онц хийх зүйлгүй байлаа. 13нд бүтэн өдөр, 14нд хагас өдөр Манчэстэрийн Их сургууль дээр ажилтай байв. Tэгэхээр ердөө 12нд Гласгов явах боломж байв. Гэвч амралтын өдөр тул галт тэрэгний тоо цөөнөөс гадна, нэг талдаа 40 паундийн, нөгөө талдаа 100-аад паундын үнэтэй билээт үлдсэн байлаа. Эрт захьсан бол хямд билээт таарах л байсан байх. Хамгийн гол нь би талдаа 3 цаг гаран яваад, очоод ердөө 3 цаг хамт байхаар ирэх очих галт тэрэгний хуваарь таараад, би явсангуй ээ. Тэднийхээр зочилж гэр бүлийнхэнтэй нь танилцахыг их л бодлоо.

Peakfinder-д бичсэн захианы хэсгээсээ орууллаа. "Намайг гэртээ урьсанд маш их баярлалаа. Ийм сайхан боломжийг ашиглаж чадахгүйдээ их харамсаж байнаа. Чиний хэлснээр эрт холбогдсон бол би Бэлфастаас шууд Гласгов рүү  нислэг захиалаад, тэндээ 1 хоноод, Манчэстэр явах байж. Би чамайг гэртээ урина гэж бодоогүй тул алдлаа, хэхэ. Ирээдүйд бид уулзалдана байхаа. Энэ удаа бид уулзалдаагүй ч, хамгийн гол нь чи намайг гэртээ урьсан чинь л их чухал, сайхан байна шүү дээ." гээд бид нэр нэрээ мэдэлцээд, өдөр тутам шалгадаг хаягаа солилцоод найзууд боллоо.

Мөн Wonderer, Tsомо 2 US дахь гэртээ урьсанд баярлалаа. US явах бол хэлнээ, зочилноо, хаха нээх хундтэй хун шиг уриулаад, бас зочилоод очих санаатай.

Миний блогоо нээж хаадаг аашийг маань тэвчин барин уншдаг андууддаа баярлалаа.

8 comments:

Aamregled said...

нээрээ энэ блог бичигчидтэйгээ уулзах сайхан боломжуудыг хайж байя.. Өөрийнхөө блогт өөрийн танилцуулга болоод майл бичнээ би ерөөсөө нэмэх нэг нь нэмнэ биз тээ хэхэ

peakfinder said...

Дараа ирэх бол заавал эртхэн мэдэгдээрэй дээ...

Тэмээчин бүсгүй said...

Хэлээд юүхэвээ блог гэдэг аугаа ертѳнц юмаа.

Та аялан тоглолт их хийдэг юм чинь дараа зѳндѳѳ явнаа. Тэгээд манай энүүгээр бас дахиад ирээрэй.

Мишаа said...

Giliiin hataan chi bitii tenegt zaa. Door bgaa zurag chini Yamaanii zurag bn. Shard hadand ochij gevt mini hoo. Husvel ariin haalga bgaa shu nadad
:-)

nomin said...

btw, tanii neriig olj medsen shuu hihihi


nmn

zz said...

Mongold irheer bol Manaid ireerei :)

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Блог ч яахын аргагүй сайхан шүү.

Гилийн хатан said...

Terbumtan-zuv zuv, chamaig neg listendee nemii geed l bodood baidgiin, oroi butsaj irj nemne dee
Peakfinder-daraa oirhon ungurvul zaaval uulznaa
Temeechin busgui-uu bayarlalaa, ochno ochno, haha baahan gazraar l yavah ni dee bi
Mishaa-naad ugee umnuh postiin dor zuv gazar ni hel zaa
Dreamer-007 yu gui yu? hehe
Zz-za yag shuu, ochnoo
SSA-tiim shuu