Monday, February 20, 2012

Тэнгэрийн амьтан шиг

баахан нисэж, энд тэнүүгээр тансаглаж байгаад, өмнөх бичлэгээ хийчээд, хотэлоосоо хөөгдөөд, Манчэстэрт дэлгүүр хоршоогоор нь хэссэн шиг, ганц нэг юм худалдан авсан шиг цаг нөхцөөж байгаад, 15-ны орой нь онгоцондоо суугаад, 17нд Сиднэйдээ буулаа.

Нээрэнгээсээ Австрали их үнэтэй юмаа. Би чухам зүгээр шоппинг хийхгүй гээд байсан хүн хямд юм хараад тэсэхгүй хавар намрын урт түрийтэй гутал авцоон. Хямдраад 65 паунд болцон байх юмаа, нээх хэцүү. Одоо мань чинь монголд очоод өмсөх гувцас хардаг болсыншд. энэ аялан тоглолтонд би нэг жижиг чамдаантай явсан чинь, нэг гутал, 2 том тэмдэглэлийн дэвтэр, бэлэг дурсгалын юмс авсаар чамдаан маань багадаад, дахин нэг жижиг чамдаан авлаа, 21 паундаар. гэтэл би Сиднэйгээс хамгийн хямд жижиг чамдааныг 60 доллараар авсыншд. Өө тийм бас нэг баталгаа гэгүүл, Манчэстэрийн онгоцны буудлаас хотын төв рүү галт тэргээр явахад талдаа 3,80 паунд, автуусаар явахад 2,80 паунд, үнэхээр хямд юмаа. гэтэл Сиднэйн онгоцны буудлаас хотын төв рүү орж ирэхэд галт тэргээр 16,20 доллар байгаа байхгүй юу, тэр бүү хэл Манчэстэрийн онгоцны буудал нь Сиднэйнхийг бодвол хотын төвөөсөө нилээн зайтай байхчуу. Иймд зайд таксидахад Манчэстэрт такси 25 паунд, Сиднэйд 70 доллар. Монтрэйлд ч гэсэн онгоцны буудлаас нь таксидахад типээ өгөөд өгөөд 20 доллар орчим байсан санагдана. Тэгээд бас Канадад юм хямд санагдаад, би тэсэхгүй ганц 2 гувцас авч өмссөн санагданаа. Өмнө нь би бас Америкийн хямд үнийг шагшин магтаж байсан даа. За би юу гэх гээд л олон юм яриад байгаан гэхээр Австрали үнэтэй газар юмаа гэдэг дүгнэлтийг гаргачаад байнаа.

Аниа нь ирээд, тэнгэрээсээ буугаад, уранхай жийнсээ углаад, майжгий пүүзээ жийгээд, дугуйгаараа жирийлгээд, буцаад газрын амьтан болцоон, хичээлээ нөхөх гэж үсээ зулгааж байна. Аялан тоглолтоор явах нь сайхан ч, өмнөх хичээл сургууль хаягддаг сул тал байнаа, тэрийгээ нөхөх гэж үгээ хэлнээ, хаха. Одоо яахуу дээ, хэн ч чамайг яв гэж буу тулгаагүй биддээ, Гилийн хатан гуай.

9 comments:

chuups said...

za tgd goe zuragnuud oruulaad baigaarai, tgd er ni hamgiin hyamd ni ali gazar bainaaa?

Aamregled said...

ямар ажлаар аялан тоголсон билээ хэлээч

peakfinder said...

Neeree Australia ih unetei sonsogdood baidag yum. UK huvcas unetei hool huns hyamd sanagddag (ameriktai haricuulahad shuu dee).

Anonymous said...

хээх, нѳхѳр хүүхдээ аль хармаандаа хийчихээд аялан тоглоод байдаг юм бэ дээ... нээх завтай юм аа.
хичээлээ сайн хий.

монголд цагаан сарын барилдаан болоод яг одоо 5-ын даваа ... үзэлцэж нэг, алалцаж нэг байна даа.

сар шинийн мэнд хүргэе, танай гэр бүлийнхэнд! сайхан бууз идэж, сайхан битүүлээрэй. :)

Анон-с бичибэй.

Тэмээчин бүсгүй said...

Манай ажил дээр Австрали-д 5 жил ажиллаад ирсэн хүн байдаг. Үнэтэйг нь гайхаад л байдаг. Гэхдээ өртөг нь өндөр биз дээ тээн.
Монриал бас хямд шүү. Юм хум нь найгүй, жинхэнээсээ 50-70 хувь хямдардаг нь аазгай, шунал 2хөдөлгөөд байдынмаа хэ хэ хэ

Эртний анд. said...

sar shiniin mend

бж said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Гилийн хатан said...

Ta buhend bayarlalaa, saikhan shineleerei

Anonymous said...

End tendees dursgalyn zuils avahaar gert tavih gazar oldohgui, toos shoroo daraad, nad shig zavaan hun archilj chaddaggui yum aa, baahan hogtoi bolchihdog yum. Aav eejees turshlaga avahad. Ingej helsend sorry shuu. Bi ochson gazraasaa gants neg fridge magnet l avdag yum. Tavih gazar todorhoi, zai baga ezelne. Zalhuu hunii ajil bh doo.