Сиднэйн Монголчуудын Цагаан сар хэзээ боллоо? зөндөө олон хоног өнгөрчээ. Лав л бүтэн сайн өдөр байсын гэхгүй юу. Ингэж өдөр тодорхой бус поост хийж л байдаг тээ, хаха.
Мань чинь нэгийн даваанд ялаад, хоёрын даваанд ялагдцаан, хэхэ. Үнэн шүү үнэн гэм. Эмэгтэйчүүдийн гар барилдаанд орсоноо ярьж байгаа санаатай.
Энд нэмээд статусын тухай цухас дурдий. Эндхийн монголчуудыг статусаар ангилбал:
1. Австралийн иргэн монголчууд
2. Автрали улсад оршин суух эрхтэй монголчууд
3. Оюутнууд
4. хараар ажиллаж амьдардаг монголчууд гэж ангилж болох юм. Эдгээр монголчуудыг амьжиргааны түвшнөөр нь эрэмбэлье:
1. мэдээж Австралийн иргэн монголчууд
2. оршин суух эрхтэй монголчууд
3. Хараар ажиллаж амьдардаг монголчууд
4. хамгийн ядуу нь оюутнууд, хаха, мануус эмзэг бүлгийнх.
Үзүүр түрүүний 2 бөхийн барилдаан. Бөх тайлбарлагч маань: Увс аймгийн Хяргас сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт гээд микропооноор зарлахаар нь анхаарлаа хандуулдгийн байгааздээ, Бөх тайлбарлагч үргэлжлүүлж байнаа: чөлөөт бөхийн дэлхийн аварга, сурган хүмүүжүүлэх ухааны дэд дооктор гэхээр нь Ямар мундаг бөх энд барилдаад байнаа, яахаараа надад анкээт СиВи-гээ өгөөгүй эр хүн энд байдаг байнаа гэж мэгээд чихээ дэлдийлгээд л Бөх тайлбарлагч үргэлжлүүлнэ: Хорлоогийн Баянмөнхийн нутгийн залуу бөх үзүүр түрүүнд үлджээ гэдгийн, хаха. Тэр бөх тайлбарласан залуу их хөөрхөн хөөрхөн юм яриад хөгжилтэй л байлаа, аниа нь насны доройтолд ороод юм санахаа больжээ.
Энд хэдэн тоть байна вэ? Хаа хамаагүй зураг шахчхиймаа, энэ күүкэн. Цагаан сарын өглөөний зураг гэж хүчээр энэ гарчгандаа наая даа, хаха.
7 comments:
Сайхан шинэлжээ, манайхан бөх барилдаагүй, дуулаал бүжиглээл, би бол идсээрээн байгаал дууссан ккккккк
Hi,
Ar nuruu ni ongorhoi sexy daashinjtai tsoglog busguy shuu:)
CHMG
сайхан шинэлсэн байна.. энгэхэд өөрөө хэрхэн тэмдэглэснээ бичээгүй байгаам бишүү гэр бүл энэтэр нь яасан
7-8 toti bgmu.
ter ehnii zurgan deer bgaa zaluuchuud yagaad shuudai bogsondoo ugaltsiin bandaashgui bgaamuuu
mishaa
bas bi totitoi bolmoor bna gehdee yaridag shuu bas nogoon esvel tsenher onggtei
mishaa
PS: Ene erembelelt ni arai hudlaa bnaa. Tetgelegtei oyutnuud darjin harlagsadaas deeguur orlogotoi, yahav tansag heregleendee l tarchlaad bdyn bgaz.
Huviaraa surch bga oyutnuudaas bas etseg eh ni joohon tarchigduu bol neeree hetsuu l haragddyn. Bas irgenshil, PR-gui jijig huuhedtei mongolchuud ih yadarsan uls bdyn. Harin irgenshiltei hedees gadaad huntei suusan, ajil hiidgui, australia nohrooroo tejeelgedguud n' Orshin suuh erhtei hedeesee iluu garna gej baihgui l bh gej bodohyn?
Post a Comment