За аниа нь сүүлд хэзээ ч блог руугаа орлоо санах юм алгоо. Ер нь сүүлийн мээмории муудаад байгаа. Яг л хүүхэд шиг эргэж хараад л мартааск. Энэ одоо юуу гэсэн үг вээ? залуужаад байна гэсэн үгүү, хүүхэд шиг, хаха.
Саяхан Koyuki сантай таарлаа. Манай хөөрхөн Koyuki ингэнээ: -Одоо хэд болсон гэхээр нь аниа нь асуултыг ойлгосонгүй. Хэсэг бодолхийлснээ би: -Өө аниа нь 72 болсыншдээ гэж хариуллаа. Энэ хариулт нааг энэ поостыг хийлгэх гол хүчин зүйл болжээ. оооё, хаха, аниа нь блог хэллэг энэ тэрээ мартаад, албаны үгээр биччих гээд байнаа. Энэ одоо ариун явдалуу ч гэх шиг.
За юм хумаа мартсан тул өнгөрсөн хугацаанд юу хийж манаргаж байснаа бичих арга алгоо. Явандаа санавал оруулнаа. ойрын үеийн сонин сайхан гэвэл:
-Манай сургууль рефоорм хийгээд, аниа өөр сургуульд очоод жижгээс жижиг хурган дарга болов. Майр завгүй. Надад таалагдахгүй байгаа. Доовтор байх лүд юмаа, өөр хэлтэй байх чинь бас л лүд юмаа. Би мөрөөрөө зүгээр л багшаа хийгээд мөөмөө унжуулаад явах дуртай гар юм байна. Чөлөөт цагаараа хоббигоо хөгжүүлээд л амьдын жаргал эдлээд гэхгүй юу, кк. нэг даруухан инээчихии.
-Манай бага нуган үр 2 нас хүрлээ. Үүнтэй зэрэгцээд нэгдүгээр хорыг хэрэглэхээр заавал хоёрдугаар хор хэрэглэх шаардлага тулгараад байна. Ер нь бол пиив гэдэг чинь шингэн талх биддээ. таанууд өдөрт хэдэн талх иддэг билээдээ. Би ч гэсэн тэр дайны талхыг шингэн хэлбэрээр ууж байгаа болохоор нээх хүн гайхаад байх зүйл бус бөлгөө.
-Ердөө өнгөрсөн 7 хоногт манай сургуулийн багш нарын 4 төрөлт тэмцээн болоод УВ-т зооноос гарсан тамирчид Эрдэнэтэд очиж тэмцээнээ үргэлжлүүлэв. Эрдэнэтэд Дархан Эрдэнэтийн баг маниусыг тосож тоглов. Манай баг сагс волейболоор алт мөнгөн медаль чирээд ирсэн шүү.Аяяаа майр онгироо энэ күүкэн.
-Шинэ жилээр нэг бантсан юм байнаа. Мань чинь шингэн талх идээд ширээн дээрээ сууж байлаа. Нэг ширээнд 10-аараа сууж байсын. Манай ширээний 7 царайлгийг нь хүмүүс бүжгэнд уриад, царай муутай 3 нь хүмүүсийн бүжиглэхийг харсан шигээ сууж байв. Гэтэл манай нөгөө нийлсэн сургуулийн нэг залуу манай ширээг чиглээд л, над руу инээмсэглээд л ирлээ шүү. Би нөгөө 2-тоо би та 2-оос царайлаг биддээ, үнэн биддээ, намайг л бүжгэнд урих ёстой гэсэн юм яриад л хүлээлээ. Би ч биеэ бэлдээд, намайг бүжгэнд урих нь гэж бодоод, ааяя тэр мэдрэмж бас аягүй гоёооо. Тийм сайхан залуу зөвхөн над руу ирж байгаам чинь. Би тэгэхээр тэднээс хамгийн хөөрхөн нь байхгүй юу даа. Энэ үнэн шүү гэж хуцвал, хаха. Үнэхээр над дээр ирсэн тэр гоё залуу. Он ирээд надад: Шинэ оны мэнд хүргий, Та Гилийн хатан уу? Ёооёо би босоод, цэрэг эрс шиг цэх зогсоод, дотроо бодлоо "яаанаа ойрд таанцлаагүй, хөл дээр нь гишгэчихвии, энэ бүжгийн аянд яаж бүжиглэдэг билээ" гээд л 80 юм бодлоо, энэхэн хооронд. Тэр: "1 сарын 5-нд өглөө 9 цагт манай магистрын жинхэнэ хамгаалалт байгаа. Чи манай комисст байгаа шүү" гэчихээд яваад өгдгиймдаа. Өө маая гоод, хаха. Би муухай горьдсон шуу. Тээд ширээнийхээ бүх пиавыг уучихсан, гөлөмцүү хүн чинь зоригтойгоор Оныг дуудаад: паартии болж байхад ажил яриад явж байдаг та хэн бэ, танилции л гэлээ. Түүний нэрийг Р гэдэг юм байна. Би ч шуудхан намайг хэрхэн горидоосныг нь хэлээд тавьчихлаа. Гэтэл Он: өө уучлаарай, одоо бүжгэнд уринаа гэсэн боловч тэрнээс хойш дагтан диско яваад он надад өртэй үлдлээ дээ. Гэхдээ яах вэ, сая Эрдэнэтэд болсон тэмцээний дараа намайг бүжгэнд урисаан, урисаан. Он чика шд. Бид алт мөнгөн медалиа угааж паартий зохион байгуулсын. Тэр үдэш он дижи дээр очоод шинэ жилийн ая захиалж байгаад намайг бүжгэнд урьж, өрөө төлсөн дөө. Он чинь гар бөмбөг гайхамшигтай тоглодгийн. Бас манай охидын багийн дасгалжуулагч юм байхгүй юу.
За за аниа нь хуралд орлоо. Сии яаа
12 comments:
Yeah Gatantan ergeed irj uraaa
wow bi negt comment bichsen shoo
Sain uu :)
Сайн уу Гилийн хатан эгчээ! Таны блогийг бүр бүгдийн нь уншаад дуусгацан хүн байнаа кк. Бүр таныг FB-ээс олчоод байна. Миний request-ийг авчаач тэх үү ккк
Иш та минь ингэж нэг үзэгдэх гэж. Сард хамгийн багадаа нэг бичлэг оруулж өргөн олон түмнийхээ нүдний мэлмийг баясгаж бай л даа, хэ хэ хэ.
Тэрнээс гадна тантай барьцаад энэ блогчид ажилдаа ирэхээ больсоон. Таныг ирвэл гүйгээл ирэх байх хэ хэ хэ.
Дараагийн удаа хүссэн жиндээ ороорой. Гэхдээ мах шөлтэй байх чинь аягүй зүгээр ш дээ. Чөргөр гэснээс гоё сонсогддым шиг.
өө ашгүй та болгтоо буцаад ирсэн үү. одоо арай ахиу цаг блогтоо гаргаарай та.
Sain uu?
Zunduu tursan bna shuu ta. Bi bas turmaar l bgaa
Tanaas aminchlan lavlah zuil bnaa. Duu maani Australia yawj hel surna, daraa n mastert orno gd bgaa. Nz ohintoigoo 2laa yawna gd bgaa, single humuust Australia yawj surahad yamar we? tanii blog unshij bhd ger buleeree ywahad hetsuu sanagdsn.
Tanaas aminchlan nariin shiriin zuil asuumaar bdg boloh uu?
ergeed irsend bayarlalaa. udaan huleesen shuu...
За баярлалаа мен ч их хvлээлээ шvv. Бусад хvмvvсийн блог руу зевхен чинийхээр дамжаад ороод дасцан болоод зарим нэг ор тас алга болсон нехдvvд (цитрус, дамдаа гм) шиг одоо бvvр хаагаад алга болбол яаанаа гэсэн айдастай байв
сайн уу гэх ч хаашааен сайн ч гэх хаашааен этр кк
за сайнуу бүгдээрээ
бүгдээрээ нэг сайхан блог энэтэрээ бичдэг болёоо айн?? бут авяа айн?
Shadar gurvan tseregtei bolsond bayar hurgeye! :) Odoo blogtoo ih tsag gargaad, blog bichih husel sedliig biden dee uguurei;)
Post a Comment