Thursday, February 18, 2016

2016 оны 1-р сарын тайлан

Сүүлийн үед нээг л их тайлан тавьдаг хүүхэн, хэхэ.

2016 оны 1-р сарын тайлан

12 сарын тэмцээнийхээ тухай 12 сарын тайландаа орхигдуулан алдаа дутагдал гаргасан байнашд. Манай сургууль дотроо 4 салбараараа 5 төрөлт тэмцээн зохион байгуулваа. Угаасаа жил бүр зохион байгуулдгийн. Амьдралдаа олон л тэмцээн уралдаанд орж байлаа гэж, гэхдээ энэ удаагийнх шиг их хохирол амсаж байсангүй. Сагс волейбол тоглоод бөөн гэмтэл бэртэл авлаа. Гар бөмбөг тоглохдоо хэд хэдэн уналт хийгээд баруун гарын тохойгоо шалбалж цусаа урсгав, сагс тоглож байгаад зүүн ташаагаараа унаж хөх няц, өөрийн талын хүнтэй мөргөлдөж баруун шанаа хөх эрээн хавдар, зүүн гарын ядам хуруугаа тулгаж, зүүн өвдөг нялга гээд яахуу дээ, тоглох нь кайфтай шуудаа. Энэ тэмцээн бүтэн сайн өдөр болсын. Гэтэл дараагийнх нь 3 дахь өдрийн орой гэртээ нүцгэн сууж байтал манай ноён гэнэт: чиний шагай яагаад хавдчив гэхэд нь хартал баруун хөлний шагай аймаар хавдчихсан байдгиймдаа. Бодтол нээрээ сагс тоглож байгаад самбарын бөмбөгөнд үсрээд буухдаа нээх эвгүй бууснаа сандгиймдаа. Тээд л шууд 4 дэх өдрөөс нь баруун хөл доголоод эхэлсэн. Уг нь тэмцээний дараах 3 өдөрт доголоогүймдаа, хаха. Хүн гэдэг ийм л сэтгэлийн амьтан юм байнашд.

12 сард бас нэг тэмцээнд орсийн байнаа. Манай магистр оюутнуудын спортын тэмцээнд багш нарын баг бүрдэж ороод, бас л алалцсын байна шүү. Ингээд л хөөрхөн хөөрхөн жижиг тэмцээнд орж хөлс баасаа урсгаад л амьдрал буцлаад байна.

1 сарын 2. Шивээс
Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр тул аниа нь завтай байлаа. Завтай дээрээ бодож явсан ажлаа амжуулах гээд л гараад алго болло. Шивээсчин залуу руугаа залгаж 2 шивээс хийлгэв. Эдгээр шивээсэндээ майр хаппи байгаа шд.

1 сарын 8. Эрдэнэт
Өдрийн 12 цагт сургууль дээрээс хар цагаан 2 машаанд 12 хүн хуваагдан сууж ажлаар аяны замд гарлаа. Би нь Р-н цагаан 200-д суулаа. Хар 200-д сургуулийн захирал, 2 гавьяат, нэг их хурлын экс гишүүн гэх мэт 7 хүн суув. Манай багаас хамгийн бүтэлгүй нь би юм байна гэдгээ батлаад ирсөөн. Эрдэнэт рүү явах замд арын хар машааны дарга нар: урд талын машаанаас тэр цовоо охиныг олоод ир гэсэн тушаал иржээ, тэр нь би, хаха. Мань чинь Р-н арын суудалд сууцан байтал нэг зогсолтон дээр хаалга сапхийтэл онгойгоод арын хар машааны 2 залуу нааг хүчээр өргөөд машаандаа суулгачихдаг гэнэшд. Хүчинд автсан мань чинь орилоод арын машаан руу ачигдлаа. Тээд машаан хөдлөхөөс өмнө амжиж ориллоо: цагаан машааны араас 3 пиав авчир. Арын машааныхан ажил, улс төр, сонгууль ярьсан баахан дарга нар. Аниа нь арын машааны ярианы сэдвийг шууд өөрчлөөд, дарга нараар дуу дуулуулаад, тэд нарыг командлаад машааны дарга болоод сүйд хийлээ шд. Машаан хөдлөөд удаагүй маний пиав дуусчихдгийн. Тээд л Р руу залган зогсож бай, араас чинь авдар пиаваа авъя, авлаа дууслаа, дахин утасдаад араас чинь архи авъяа, авлаа дууслаа гэх мэтээр л замыг дор нь хороож явлаа хө. Манийг арын хар машаанд сууснаас хойш хар машаан явахаа больсон гэнээ. Яасан гэхээр хар машааныг нөгөө цовоо охин 50 км тутамд зогсоож байна гэнэ шүү. Цагаан машаан энд тэнд хүлээгээстэй. Тээд хар машаан гүйцээд очингуут машааны хаалга нээгдэнгүүт хар машаан хөгжмөө чанга тавьцан, доторх зорчигчид нь бууж ирэнгүүтээ идэр 9-н хүйтэнд шууд цасан дээр бүжиглээстэй, хаха. Тээд бид Эрдэнэтэд очих цагаасаа хоцорч шөнө орж байгаа юм. Гол буруутан нь мань нь. Арын машаанд сууж, байнга түр зогсолт хийж, дарга нарыг дуулуулж бүжиглүүлж, цөсийг нь хөөргөсөн ялд унав, хаха.
Эрдэнэт явах буцах замд би нь 2 удаа анх суусан цагаан машаанаасаа гээгддэг юм даа. Эхнийх нь яахав Эрдэнэт явах замдаа хүчинд автаад арын машааны зорчигч болсон. Нээрээ нэг зогсолтон дээр би нүдэндээ матарын нулимс цухуйлгаж байгаад Р-д гомдлоо хэллээ: Чи намайг арын машаанд хэдээр зарсан гэсэн чинь, Р: 200 гэж байна. Тэгэхээр нь нөгөө цухуйлгасан нулимсаа унагаагаад би: Би ердөө 200хан мянгын үнэтэй юмуу? гэсэн чинь, Р: би чамайг хар 200-аар зарсыншдээ, чи 136 саяын үнэ хүрсэншд. Ингээд нэг явалтаар чи хар 200-тай боллоошд, энэ чиний машаан гэхээр нь хагас галзуу төлөвт байгаа би чинь хөөрөөд нөгөө матрын нулимсаа арчаад инээлээшд, хаха. Тэгсэн буцах замдаа би Р-д: одоо цагаан машаантайгаа л хот ордог юм шүү гээд л хөдөллөө. Гэтэл хот руу орж ирэх замдаа хар машааны ганц бүсгүйтэйгээ морь харчаад: Чи тамхи татах биш түрүүлээд машаандаа сууж бай, би нэг тамхи татаадхии гээд үлдвээ. Гэтэл хар машаан хөдөллөө, харсаар байтал цагаан машаан дагаад хөдөлдөг юм даа. Би дотроо Эд нар надаар тоглож байна даа, жооохон яваад зогсож, намайг машаан руугаа гүйлгэх нь, Р-г алнаа л гэж бодоод тамхиа татаад зогсож байв. Гэтэл цагаан машааны гэрэл байхгүй шөнийн харанхуйд алго болчдымдоо. Би тамхи гал 2-оос өөр юу ч үгүй цагаан зам дээр торойтол үлдлээ. Утсаа машаанд үлдээсэн, Р-н утсыг цээжээр мэдэхгүй, гар хоосон. Тээд яахав. Эхлээд тамхиа татчии, тамхи дууслаа. Тээд Б төлөвлөгөөндөө ордгиимуу даа гэж бодоод: хэрэв зун байсан бол гуяа гаргаад зогсохсон, өвөл юм чинь ядаж мөрөө гаргаад зам дээр гараа өрсөөд зогсохоосдоо. Хот руу ордог поостын хажууд хаягдсан учраас хотоос гарч орж байгаа машаануудын хурд удаан миний 2 талаар хөлхөлдөөд, бодвол хүмүүс: энэ нэг хүүхэн хээр замын голд юу хийж зогсоом болоо гээд гайхаж л байсан байхдаа, хаха. Тээд би ямар ч байсан дахиад нэг тамхи татии даа гээд нэг тамхи зуугаад, галаа хайгаад, кармаагаа ухаад, доошоо тонгойчихсон зогсож байтал хажууд нэг машаан тоормослоод зогсдымдаа. Би ч өндийгөөд хартал Р. Машаандаа суутал зорчигчид нааг шоолоод, гээгдсэн хүүхэн зам дээр уйлж байгаа байх гэтэл, би хээв нэг тамхи зууцан, юу ч болоогүйм шиг лаг поозтой зогсож байна гэнэ шүү, хаха, бас найгачихсан. Гэтэл цагаан машааныхан нааг хар машаанд суусан гэж бодоод хөдлөсөн юм байж. Муу найз минь л хар машаан руу нааг суусан эсэхийг шалгасан байгаам.

Манай Р үнэн чика. Эрдэнэтэд бид ажлаа дуусгаад Сэлэнгэ амралтанд нэг хонолоо. Өглөө нь уулнаас чаргаар чарлалдан бууж, цасаар байлдаж, баахан дэггүйтэв. Мань чинь өглөө босоод ам цангаад 3 пиав хар хүйтэнд гадаа уучихав. Явах болонгуут энд тэндээс мөөг түүгээд 4 пиав Р-н машааны ард хийлээ. Замд гараад удаагүй, нөгөө 4 пиаваа дуусгачихаад, Р-д: чи нэг газар зогсооч хө, мань чинь хэдэн пиав авъяа гэтэл он үнэн чика, машааныхаа ард надад зориулаад 10-аад пиав хийчихсэн байдгиимдаа, хаанаас авсын байгаан, тэнд дэлгүүр байгаагүй дээ. Чика л байгааздээ.
Сэлэнгэ амралтнаас гараад Эрдэнэтээс хөдлөхөөс өмнө хэн нь ч авчирсын, биднийг гаргаж өгөхдөө тарваганы боодог авчирчээ. Р тарвага тарааж байхад нь би нэг мөч аваад талыг нь идчихээд, хайрлаад талыг нь кармаандаа хийчлээ. Машаандаа нөгөө тал мөчөө гаргаж ирээд мөлжөөд, ясыг нь баахан хүлхлээ, хаяж чаддаггүй. Дотроо: Р тарвага тарааж байхад би нэрэлхэлгүй 2-г авахгүй яавдаа гэж өөрийгөө 2 цаг зүхээд л явлаа. Тээд тэсэхгүй Р-д: нээрээ би мангар юмаа, чамайг тарвага тарааж байхад юундаа нэрэлхээд ганцхан мөч авдаг байнаа л гэлээ. Тэгсэн он: тэсвэртэй байж бай даа та гэнээ. Тэсээд л байлаа юу ч болсонгүй, зорчигчдоо буулгасаар хамгийн сүүлд намайг буулгахдаа үлдсэн тарваганы махаа надад гаргаж өгдгиймдаа. Бас л чика байгаам шүү. Би тарваганы мах харж баярласандаа нүдэнд нулимс цийлэгнэдэг юм даа.
Энэ удаагийн явалт бас л адал явдлаар дүүрэн байсан шүү. Нэг багшийн маань лагшин муудаж Эрдэнэтэд эмнэлэгт хэвтэж, найз Б амралтанд бие нь тавгүйрхэж биднийг хөөрхөн сандаргасныг эс тооцвол сайхан явсөөн. Эрдэнэтээс 1 сарын 10-ны шөнө ирлээ.

1 сарын 11. Гар бөмбөгийн тэмцээн
Багш нарын баярын тэмцээн шуу даа. Өглөө 9 цагаас салбар сургуулиудын гар бөмбөгийн тэмцээнд орж, манай охидын баг зооноос 1-ээр гарлаа.

1 сарын 12. Сагсны тэмцээн
Өглөө сагсан бөмбөгийн тэмцээн эхэлж, манай охидын бас хөвгүүдийн баг зооноосоо 1-ээр гарч Дарханд тэмцээнээ үргэлжлүүлэх боллоо.

1 сарын 13.
Өдөржин ажлаа хийж байгаад шөнө гэртээ харилаа. Манай захирал нааг тэмцээн гэхээр л нүд нь сэргээд ажлаа сайн хийхгүй байна гэдэг юм. Гэвч манай багийн охидууд маний тоглолтын бичлэгийг нүүр номон дээр тавьсан байснаа захиралд харуулж, нааг манай гол тоглогч гэж мэгж байж би Дархан явлаашд.

1 сарын 14.
Өглөө 5 цагт машаанаар Дархан руу гарлаа. Теннис, шатрын баг өмнө нь Дархан руу гараад, 13-нд тэмцээнээ дуусгасан байв. Гар бөмбөгийн Тэмцээн 9 цагт эхлэх ёстой. Дарханд орж ирээд Сүхбатын зочид буудалд буугаад шууд л заал руу явлаа. Өдөржин тоглоод медальгүй хоцорлоо хөөрхий гэж. Өмнөх жил бид алтан медаль авсан баг шүү дээ. Ингээд би хуурай гашуудлаа. Учир нь 15-ны үдээс хойш сагсны тэмцээнтэй, ууж болохгүй.

1 сарын 15.
Өчигдөр оройноос эхлэн гашуудаад, хэнтэй ч юу ч ярисангүй. Нөгөө чалчаа хүүхний амнаас ганц ч үг унадаггүй. Хүмүүс бүр гайхаад надыг яачихсын гээд байдаг. Үдээс хойш сагс тоглоод л байдаг бас медальгүй хоцорлоо. Энэ удаа нойтон гашуудлаа. Тэмцээн дуусаад шууд л ууж эхэллээ. Манай багийн охидууд Дарханд бааранд ории гээд байдаг, би ч хотелдоо очоод өрөөнд байсан 1 компоодыг ганцаараа уучихлаа. Охидууд араас ирэхэд халамцуу гар өрөөндөө сууж байвшд. Тэгээд үргэлжилдгийн байгааздээ.

1 сарын 16.
Энэ өдөр сагсны финалын тоглолт болж, бид хөвгүүдээ дэмжлээ. Манай хөвгүүд мөнгөн медаль авч арай ч хот руу гар хоосон буцсангүй. Буцахдаа 3 машаандаа хуваагдаж суугаад, замдаа нэг хоолны газар медалиа угаагаад, надад зориулж авсан авдар пиаваа машаандаа хийж аваад хот руу хөдөллөө.

1 сарын 20.
Аниа нь нүдээ тэглүүлээд, одоо нүдний шил зүүхээ больцон сайхан байна. Юмыг сайн харах чинь давуу болон сул тал бас байнаа байна. Давуу тал нь юмыг нэвт шувт хардгийн байна. Хажуугаар зөрөн өнгөрөх, заавал өнгөрөх биш юмаа, залуучуудын шидсэн харцыг алдалгүй хардгиим байна, хэхэ. Сул тал нь таалагддаг залуучуудын үрчлээ нь батга нь харагдаад рейтинг нь унаад байхымаа гэхгүй юу, хаха. Хамгийн гол нь нүдний шилээ авснаар тэмцээнд орж алалдии л гэсиин. Нэгэнт хагалгаа л юм болохоор бас гам барьдгиим байна. Хүнд юм өргөж болохгүй, архи ууж болохгүй, тамхи татаж болохгүй, 6 хийж болохгүй, хоолны цайны ууранд нүдээ цохиулж болохгүй гэх мэт. Барих гамыг би дагж мөрдөж болох болохгүй гээд 2 ангилчихсан. Дагаж мөргөх нь 1-д хүнд юм өргөж болохгүй гэдгийг маш сайн дагж, бага нуган үрээ 1 сар цэцэрлэгт нь хүргэж өгөхгүй, 2-т хоол цайны уур гэдгийг нь 14 хоног хоол хийгүйгээр өөрт ашигтай байдлаар зохицуулалт хийлээ. Дагахгүй, надад таалагдахгүй байгаа гамыг 1-т, архи уудаггүй юм чинь, пиаваа ууж, 2-т тамхиа татнаа, гэхдээ задгай газар буюу гадаа гарч татаж зохицуулж байна. Би ер нь ажлын байрны тамхичин гэдгийг та бүгд мэдэж байгаа байх.

1 сарын 25.
Нэг паартии болоод би нь пиаваа ууж, тамхиа татаж, бас үсэргээ хийлээ. Энэ одоо хагалгаанд орчоод 5 хоноод болсон явдал. Би нээрээ үнэн дэггүй шүү. Одоо буруу л байх даа.

Ёоооё, майр урт поост болохнээ. Дуусгаяаа. Нэг сарын тайлан гэхэд 2015 оны тайлангийн хажууд ном болчжээ.

Жич: Аниа нь дараа 7 хоногт Эрдэнэтэд ганцаараа, тэрний дараа 7 хоногт Дорнодод багаараа томилолтой учир ойрхон поост хийж амжихгүй бололтой.
Мартсанаас мал мэнд үү гэгчээр, сайхан шинэлцгээсэн биз дээ?

  

3 comments:

miracle said...

Хаха та нээрээ хүнд хатан шүү. Таны бичлэгийг уншихаар инээсээрэн бгаад элэг, бөөр өвдөөд дуусахийн.

За таниас тэр хараа 00лүүлэх талаар туршлага судалъя аа. Монголд хийлгэв үү, нөгөө лазер уу эсвэл насан туршийн контакт линз гээд бгаа тэр үү? Тэр тухайгаа дэлгэрэнгүй, хөгжилтэй бичиж өгвөл туйлын их талархнаа.

Дашрамд таныг сардаа нэг ч хамаагүй буцан ирж бгаад талархжийнаа мөн ч удаан хүлээсэн дээ болоод блаа

Тэмээчин бүсгүй said...

Аниа гуай Р та 2 юу үсэргээд байна.

Цагаан сарын романсаа удахгүй бичээрэй :)

Cаарал said...

Хараа ноольлуулах хариу хүлээгээд байдаг, байдаггүй ээ, хэр найдвартай вэ, хаана хийлгэв гэх мэтчилэн сонсмоор байхад нуугаал байх юм, ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэж мартаа юу?