Saturday, May 5, 2012

2 сард бичигдэх байсан бичлэг

4 сарын аялан тоглолтынхоо талаар бичиж эхэлснээ, 2 сарын аялан тоглолтын талаар санасан зүйлээ умалзуулаадхий.
Манчестэрээс буцахдаа онгоцны буудлаас нь нөхөртөө тамхи авлаа. 2 блок нь 65 паунд гэжиин, австралиас хямд тул баясаад авлаа. Тээд онгоцонд суутал би нээх азтай, 4 хүний зэрэгцээ суудалдаа ганцаараа таарсан байдгийн. Бушуухан хэвтэж аваад, замын турш унтаад, жаргалдаа бялуурхан, зүүдлэнхэн сайхан явлаа. Абу Дабид онгоц солих боллоо. Зүгээр суухаар дэлгүүр хэслээ, гэтэл юу вэ энд 2 блок тамхи 35 америк доллар байдгийн, өө шээт, би Манчестэрээс 3 дахин үнэтэй авсан байгаа байхгүй юу. Өмнө нь Абу Дабид онгоц солиход шөнө таарсан тул юм хум нь хаалттай байсан юм.
За тэгээд Сиднэй рүү нисэх онгоцондоо суух гэтэд баахан шалгалт байнаа. Өмнө нь Лондон нисэхэд шөнө болоод ч тэр үү ямар ч шалгалт байгаагүй юм. Эхлээд бичиг баримт тулгаж байна гээд оочирлолоо, миний өмнө 1 залуу авгай хүүхэд нийлсэн зөвхөн нүдээ гаргасан хар нөмрөгтэй 4 бүсгүй дагуулжээ, тэд нь шаагилдаад. Тэгээд оочирлосоор шалгагч дээр очтол харин 4 эхнэрээ дагуулаад аялж яваа ганц нөхөр болж таарав. Хамгийн гайхалтай нь бичиг баримт тулгаж байгаа хүн нь тэднийг нүдээр нь мөн гэж батлаад, цааш оруулчлаа. Гэтэл миний бичиг баримтыг шалгаж болтол, нөгөөх чинь томруулдаг шил гаргаж ирээд баахан үзлээ, ард зөндөө хүн байхад тоох ч үгүй хуудас бүрээр нь шалгаад. Хөөрхий амьтан энэ дэлхий дээр Монгол гэдэг улс байдаг гэдгийг мэддэггүй дээ бантаад, тэрийгээ асууж тодруулж чадахгүй гаццоон. Тэгээд тэр намайг оочироос сугалж гаргаад, өөр хүмүүсээр мануулаад, миний паспортыг өгөхгүй авч үлдээд сүр боллоо. Тэгээд ч яах вэ дээ, онгоц нисэх болчоод хүнээ оруулж байхад, мөн би хэдхэн хоногийн өмнө яг энэ хаалгаар нь нэвтрээд Лондон явцан, гол нь дэлхийн тэргүүлэх гүрнүүд визаа өгчөөд байхад. Тэгээд аргагүй миний бусад визануудыг үзэж байж тайвширсан байх, намайг цааш нь 10 минут хиртээ саатуулж байж явууллаа. Хамгийн инээдтэй нь нөгөө 4 эхнэрийнхээ болон өөрийн нийлээд 5 паспорт үзүүлсэн нөхрийн эхнэрүүдийг нь нүүрийг нь ч хараагүй, зөвхөн нүдээр нь нэвтрүүлчээд, намайг паспортоос гадна бөөн бичиг цаас шаардаж байж гаргаж ялгарлав.
Тэгээд Сиднэй нисэх онгоцонд суутал, бурхан минь нэг тарган хүүхний хажууд суудал таарцан, хажуу тийшээ далийлттай 15 цаг нислээ шд, онгоцонд сул суудал байхгүй тул би тэгээд л зүүн тийшээ далийгаад л, баруун талаас нөгөө хүүхний гар дараастай, нээх дарамттай, тувтан кинуу үзсээр нэг юм газардсан даа. Газар буугаад хөлөөрөө явахдаа хүртэл зүүн тийшээ далиигаад байсан гээд бодохоор их л тарчилж ниссэн байгааз, хаха.

4 comments:

Anonymous said...

Bi deer moskvagaas ongotsond 3 suudaltai egneenii balai gold n taartsan 2 hajuud hogshin zaluu 2 german maygiin etgeeduud suutsan hogshin n ihemsegduu maygtai bi teheer n gojuud hodlood nogoo 2 germaniig nohoinii chinee toosongui yavsaar baigaad irsen neg ih zorchil uuseegui zugeer bituu harakteriin dald tulalt bolj nisch irsen. he he

Hajuud suudluud hooson baihaar ongotsond ovoo tuhtai shuu.

Anonymous said...

ха, ха хѳгжилтэй юм аа.
Бас алчуур нѳмрѳѳд 6-дахи ни болоод дагачихгүй, ядахдаа ногоон нүдээ хальт үзүүлээд л гарна ш дээ. За яахав ѳнгѳрсѳн юм...

PS: умалзуулах гэдгийн оронд гялалзуулах гэж хэргэлбэл зүгээр шиг, олон юмыг гялалзуулдаг, цѳѳхѳн юмыг умалзуулдаг :)

анон-с мутарлабай.

Anonymous said...

Үнэхээр хөгжилтэй юм аа. Сонирхолтой байна. Удахгүй Монгол гэдэг улсыг дэлхий даяаараа мэддэг цаг ирэх байх гэж найдаж байна.

peakfinder said...

He he bi Canada uruu oroh gej bas baahan baicaalgasan sh dee. Baicaanii hun n' chamaig tegeed en passportoor amerikchuud bucaagaad oruulah yum biz dee geed l dahin dahin shalgaagaad baisan. Barag cag bolson baih shuu.
Francad bol dandaa l achaagaa uhuulan shalguuladag. Medehgui bolohooroo tegdeg yum bailgui...