Sunday, May 13, 2012

4 сарын аялан тоглолт

Аялан тоглолтынхоо талаар бичих гэсээр байтал мартагнаж байна шд. Аниа нь 4 сард Америкаар аялан тоглолт хийгээд, аяны богцоо дүүргээд, ачаа хэтрээд, олз омог ихтэй, бас бага зэргийн жин хасагдалттай ирлээ. Гол ажил нь Питтсбургт байсан ч өмнө нь Хонолулуд нэг өдөр өнжөөд, дараа нь Нью Йорк-д 3 хонов.
Аялалд гарахаас өмнө манай найз бид 2-н дунд болсон яриа,
найз: Аялалын гол зорилгыг чинь ойлгож байна. харин Хонолулу, Нью Йоркт очиж яахжаагаан?
ГХ: Хавайгаас хотын ээждээ болон хөдөөний ээждээ сувд авъя. Монголд очоод өгөхөд их сайхан бэлэг болно шд. Мань чинь сувданд мангар дуртай шдээ.
найз: тэгвэл Нью Йорк?
ГХ: АНУ-н ерөнхийлөгч Обама манай ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нүүрийг санамсаргүй гараараа таглаж дэлхийгээр нэг шуугисан даа. Би Монголын ерөнхийлөгчийн өмнөөс Нью Йорк хот дахь Лааны тосон баримлын музейд нэвтрэн орж Обамагийн нүүрийг гараараа таглаж байгаад зургаа даруулах план байнаа. Ориг Обаматай таарахгүйгээс хойш одоо яахуу дээ.

Аялалаас ирээд тайлангаа тавьлаа.
найз: за тэгээд сонингоо яриач хө.
ГХ: өө сонин ихээ, энэ сувдыг хотын ээждээ, энэ сувдыг хөдөөгийн ээждээ, энийг өөртөө, бас энийг өөртөө, гоё байна уу? хаха.
найз: заассс, ойлгомжтой, шуналтай хүүхэн өөртөө л юм авах гэж Хавай явсан байна шд. Нью Йорк-т яав хэнтэй уулзав учрав?
ГХ: Америкийн ерөнхийлөгчтэй уулзлаа. Гэхдээ яг Обамагийн хажууд оччоод, нүүрийг нь алгаараа таглаж байгаад зургаа даруулах зориг хүрсэнгүй ээ, хэхэ.

Энэ ярианаас намайг юу хийж явсныг та нар гадарлаж байгаа байлгүй. Энэ аялалын
онцлог нь өлсгөлөн (өлссөөн өлссөн, энэ дээр жин хаясан гэжаагаа биддээ),
оргил нь Нью Йорк (дараа зураг мураг оруулии),  
шигтгээ нь Wonderer (блог уншигч) байлаа. Иргэний зориг гарган танихгүй танхай хүүхнийг гэртээ урьсан Wonderer-т баярлалаа. Дараа түүний тухай дэлгэрэнгүй бичнээ. Хорвоо дэлхий уужим гэдгийг би мэднэ л дээ, тэгтэл Wonderer гэж хэн байсан гэж санана? Зүүдэнд ч оромгүй явдал боллоо. Ийм нэртэй кинуу бас байдгийншд, хүүхдүүдээ. Ёстой зүүдэнд ороогүй шүү, хэхэ.

3 comments:

Anonymous said...

Yooyo bur horhoi hurchihlee...Bichlegiig chini tesen yadan huleej baiya........

NB Canada

Nogoohon said...

Тэгээд хэн байсан юм бэ хэлээч дээ. 10 жилийн ангийн чинь хүүхэд байна уу, их сургуулийн ангийн хүүхэд чинь байна уу? Хэн байна?

zz said...

esvel mongoliin aldartai xun bsn tee?

taasan xund shagnal ene ter ogohguimuu daa?