Friday, May 4, 2012

Буцаад хүй нэгдэл рүүгээ

Би их уруудаж байнаа, ухраад хүй нэгдэл рүүгээ алхаж явна. 20 нас хүрэхээсээ өмнө би эр ч юм шиг эм ч юм шиг, гоёж гангалахаа мэдэхгүй маанаагаад тоо бодоод явдаг байсан тэр үе рүүгээ яваад орчиж. Яасан гэхээр,
1. энд ирээд удаагүй, хумсаа будахаа болилоо, залхуураад бас өөрийгөө завгүй гэдэгт итгүүлээд. Ер нь аялан тоглолтоор явахдаа хумсаа янзалж, түр зуур хүний нүд хуурдаг болж. Сая аялан тоглолтоос ирээд, гээнэт стрээс идэвхижээд бүгдийг нь авч хаяад, мухар хуруу гаргачаад сууж байна. Тээд хумсгүй хуруугаар толгойгоо маажихаар нээх сонин, бүүр нээх сонин, хаха. Бас хумсгүй хуруугаараа ПиСи-ний товчлуур товшихоор нээх сонин мэдрэмж төрөөд байх юм. За яахав удахгүй эндхийн Монголчуудын гар бөмбөгийн тэмцээн болно. Намайг нэг баг багтаа тоглооч гэсэн. Мэдээж тоглохоор хумс хугарах тул, эртхэн хумсаа авцан гэж л сэтгэлээ тайтгаруулахаас. Энэ удаа тоглоноо, нөхөр надад монголоос запаас нүдний шил авчирсан, гэхдээ домбоо эмээ загвартай, хаха. Яах аргагүй, би энд, нөхрийн монголд хийсэн домбоо сонголтыг хүлээн зөвшөөрч, зүүхээс. За тэгээд би угаасаа буцаад хүй нэгдэл рүүгээ явж байгаа хүн юу ч зүүсэн одоо яахав дээ тээ.
2. Энд ирээд эхлээд уруулаа будахаа болилоо. Хүрээлж байгаад л уруулын будаг шаваад дээр нь өнгөлөгч нэмээд түрхэнэ, бас хөөрхөн л ажиллагаа шд. Дараа нь сормуусаа будахаа больсон, сормуусны будаг ч байхаа болив. Цаашлаад нүдээ будахаа мартав. Одоо бүүр сүүлдээ нүүрэндээ янз бүрийн тос түрхэхээ больж байна шд. Гэрээс гарахдаа хальт нарны хамгаалалтын тос нялаад гүйгээд алга болно. Хөмсөг будах нь бүү хэл зэрлэг мэрлэг нь багсарч байна доо.
3. Үс. Би сүүлийн 3 жил үстэй эсэхээ мэдэхээ байсан. Янзалж манзлах ч юм байхгүй, боочоод л, арай их болохоор нь өөрөө хяргаад, самнах ч үгүй.
4. анх ирээд гоё гоё палааж цуглуулаад, ээлжилж өмсөөд, эмэгтэй хүн гэдгээ мэдрээд л, бас бусдад мэдрүүлээд л чухам зүгээр л Монрогоор өөрийгөө төсөөлөөд чика байлаа. Гэтэл сүүлийн жил дугуйдаад, майзгий пүүз, уранхай жиинс, үрчгэр майк, урвайсан цамц. Хөлс үнэртүүлээд л жирийгээд байна даа мань чинь.

За тэгээд бяцхан оюутан биш болж, том болохоороо л Хамгийн хөөрхөн сэтгэл булаам бүсгүй болиидоо. Ийм нэртэй кинуу байдгийн шд, одооны хүүхдүүд мэдэхгүй дээ гээд далийчии.

8 comments:

Unknown said...

Harin humstai huruugaar huihaa maijihaar sonin orgiod baidii shd bi lab, kkk. Tegeed bi bol dan muhar huruulj yabdgiin. Uhsen baas sormuus budaj yadgiin, er ni us tolgoi ch yanzalj yadgiin boon har yadargaa. Bi bas ene muu usiig bur uzen yadaj baina aa, yadgiin bilee, gusaad hayachiltai bilee. segsiicheel bur durgui hurgeed baih yum.

mongolbusgui said...

Giliin Khatan egchee ta bid 2 hanisah ym baina daa. Bi bas end ireed ih gangardag blaa, shunu noiroo hugaslaad ch hamaagui humsaa yanzalj avaad untdag blaa. jiremsen bolsonoos hoish bhgui, uurtuu anhaarah n bagassaar nuurendee osoldohgui tos turheed garah ymaa. Usgiitei gutal, palaaj gedeg chini yuu bilee gd l suuj baina. Tanii helsen shig tom bolohooroo Hamgiin huurhun setgel bulaam busgui bolnoo. Jich ene bas Minii durtai kinonuudiin neg, gkk

Anonymous said...

In a nutshell these all means you look hot for the local aussy guys. Bolj l baina!! ;D

Tulipa said...

Hehehe bi n bas hui negdliin uyeesee garah gej ihee yum bolj bnaa. Targalaad usgiitei gutalnii usgii naag daahgui bgaa shd.

peakfinder said...

Nadtai oirolcoo sonsogdoj baina shuu kkk...

Гэгээн Саран said...

би эсрэгээрээ, хүй нэгдэлээс гарах гээл чирмайгаал яваа шд
тэр канууг мэдий шд, Абрамов нээх гоё залуу байсан кино ккк

Anonymous said...

Harin tiim iim uchiraas manai mongol emegteichuuded shar tolgoitnuud ih uhdeg n medegdeed baigaa yumaa.

Erchuud bid bodoltoi baitsgaaya!!!!!

www.gegeen.com said...

aus dah ajil deeree anh "elegant lady" hochtoi l yavlaa. odoo yaasan, ooriigoo tolind harahaas ch gutmaar. iim bxd yaj hajuudah n guij guihev dee..