Saturday, May 12, 2012

Хүүхдүүд

Манай том хүүд мөнгө их хэрэгтэй гэнээ. Ангийнх нь хүүхдүүд кармааны мөнгө гэж бөөн мөнгөтэй явдаг, би ямар ч мөнгөгүй, гэртээ би ажил хийгээд мөнгө авч байя гэсээр бас хэдэн сар өнгөрөөд байгаа юм. Бид гэр бүлийн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцэн, 5 сарын 1-нээс том хүү гэрийнхээ бүх аяга таваг сав суулгыг угааж, өдөрт 1 доллараар цалинжихаар боллоо. Манай хүн тэрийгээ бас голоод байгаа ч ээж нь оюутан, ажил хийхгүй байгаа гэж байж нэг юм зөвшөөрлөө. Тэгээд овоо хэд хоног угаагаад байж байтал, манай бага хүү барьцаад, нөгөө аяга тавгийг нь авч угаагаад, нөгөө 2 чинь ажлын байраа булаацалдаад хэрүүл тасрахаа болив. Манай бага бидний ярианаас бүгдийг ойлгоод, надад бас мөнгө хэрэгтэй гэдгээ дахин дахин хэлээд, олигтой угааж чадахгүй юм байж, ус асгаж завааруулж, ахынхаа уурыг хүргээд баахан л юм болж байна, сүүлийн 2 өдөр. Тэгээд том хүү мөнгөө бүтнээр нь авна гээд байдаг, бага хүү их мөнгө хэрэгтэй гээд байдаг, би хүн бүрт 1 доллар өгч чадахгүй, 50 цээнт тус бүрт нь өгье гэхээр том хүү зөвшөөрөхгүй хэлэлцээр ид хийгдэж байна шд, хаха.

6 comments:

ZAYA said...

kkk, bi bas gertee heregjuuldeg yumaa, manai ohind ursuldugch baihgui monfoli boloh shinjtei, une ny usuud baigaa kkk

Koyuki said...

huurhun yum be yasan :D

Anonymous said...

hehehehe yasan hoorhon umbe

Nogoohon said...

Хахаха. Манай гэрт бас яаг ийм явдал болоод байгаа. Охин өдрийн 100 иенээр аяга таваг угаая гээд. Тэгсэн хүү би бас 100 иенээр шал угаана гээд. Би одоо өдрийн 200 иений зардал төлж байх болсон. Хүүхэд том болноо гэж.

Bayana said...

Үнэн сэтгэлээсээ инээлээ. Ямар хөөрхөн хүүхдүүд вэ. Яаж шийдсэнээ бас бичээрэй.

zz said...

ix zgr sanaa bn shu..