Wednesday, May 30, 2012

Цаг үе, үйл явдал

Уг нь шуурхай мэдээ гэдэг гарчиг өгмөөр байв. Даанч тэмцээн болоод 3 хоног өнгөрчихсөн байна. Манай баг медаль авсоон авсан. Ямар медаль авснаа харин хэлэхгүй. Манай баг өөртөө бардаж, эрдэж байгаад авъяа гэсэн медалиа авч чадсангүй, хохь нь тээ, хаха. Мань чинь өнөө торгуулиа төлтлөө идэж уухаа хасаж, "бадарчин" дайет барьж байгаа. Тэмцээний үеэр манай багийнхан болон өрсөлдөгч багийн хүмүүс хамт явж кофе авч уух уу гэхээр нь мань чинь НОҮ л гэлээ, хоол авч идэх үү гэхээр нь бас НОҮ л гэлээ. Тэгснээ, үүргэвчнээсээ халуун савтай будаатай хуурга, цай гаргаж ирээд, ичих ч үгүй зааланд хүмүүсийн өөдөөс харчаад идээд байгаамаа, хэхэ. Гэрээсээ хоол авчирч идэж, мөнгөө хэмнэж байгаа ухаантай. Тэмээчин бүсгүйн сэтгэгдэлд хариулахад, тэмцээнд тоглож байгаа тамирчид (өөрийгөө тамирчин гээд өөд нь татчиж. Сурв) 15 доллар хураалгаж, түүгээрээ бид заалаа түрээслэнэ, мөн медалиа захиалж хийлгэдэг юм. Иймээс, медаль дагаж шагналын мөнгө гэж ирэхгүй. Тэмцээн дууслаа, хүмүүс медалиа угаах уу, яах уу гээд энд тэнд бөөгнөрөөд л байлаа, би хичээлээ хийнээ гээд л сургууль дээрээ хүрээд ирсэн, баатарлаг байна уу, ккк. Хүүхнүүд "өө чи одоо болио, дандаа л хичээл гээд алга болчих юм, дарамттай юмаа" гэсээр л үлдсэн шд. Гэм нь 1 дэх болон 2 дахь өдөр булраад суувал босож чадахгүй, босвол сууж чадахгүй, юун дугуйдах, 1 дэх өдөр би сургуульдаа яваагүй шд, гэрээрээ ажиллаад. 4 баг хоорондоо тойргоор тоглоод, хэт их булраад юун "Булрах бол жаргах" болсон доо. Жорлон ороод суултуур дээр сууж чадахгүй, тээр дээрээс лаг хийтэл сууна, за тэгээд жорлонгоос босож чадахгүй, бараг л нөхрөө дуудах шахлаа, энэ 2 өдөр, хаха. Энэ хүүхэн тэгээд л балайраад байдгийн, жорлон морлон гээд, хаха. Нээрээ зарим залуучууд "эмэгтэй хүн баадаг гэхээр шижгийн" гэдэг гэлүү, хөөш айн үнэн үү, хаха. Тэгж хэлдэг хүмүүс бааж шээдэггүй, хийлдэг хүүхэнтэй л амьдардаг байхдаа тээ. 

Шувууны бүсийг хүртэл чангалж байнаа. Уг нь энд байх хугацаандаа хэдэн шувуугаа хооллоод байя гэтэл, бүсээ чангалж байгаа тул, бас шувуунууддаа ирэх болгонд нь өдөрт 5-6 удаа хоол өгдөг байснаа, нарийлаад, зарим үед нь цонхоо хаагаад, хөшгөө буулгаад, хүнгүй байгаа юм шиг хоол өгөхгүй гүриижээн шд, хаха, нээрээ хэнийг хуурч байгаан энэ хүүхэн. Тэгээд шувуу ирэнгүүт л атга атгаар хол тавьдаг байснаа болиод, багасгаад байнаа, хаха.

Энэ 7 хоногийн 5 дахь эсвэл 6 дахь өдөр эх үрсийн баяр тэмдэглэж go out хийнээ. Хэдэн хүүхнүүд нийлж баяраа тэмдэглье гэлээ, би ЗА л гэлээ. Алийн болгон НОҮ гэхэв дээ тээ. Хамгийн сүүлд Мартын 8-наар гарахад би очиж чадаагүй, тэд намайг энэ удаа заавал ир гэсэн, кк. Энд хуанлигаар албан ёсоор өвөл эхэлж байна. Уг нь зун байсан бол өндөр өсгийтөө шахаад, даашинзаа өмсөөд эмэгтэй гэдгээ мэдэрсэн шиг гарахгүй юу тээ. Ганган дээрээ тавиад, гархиа санжигнуулаад гарнаа, гоё доо.

6 comments:

Тэмээчин бүсгүй said...

Эртнээс Эх Урсийн Баярын мэндийг ондор дуугаар хургээд нэг ая дууны мэнд хургий! Ямар дуу захиалахаа хэлээрэй! Сэтгэлээрээ саятангаас дутуугуй их сэтгэлийн жаргал эдлэж баярлаарай!

Nogoohon said...

Хэний янаагүй бүсээ чангалж байнаа. Тэгснээ уур хүрээд алийн болгон өөрөө өөрөөсөө харамлаж явах юм гэж бодогдох юм.
За яадгийн яадгийн алийн бүгд өөрийгөө золиосонд гаргадаг юм яв яв. Хоосон хоночихгүй л байлгүй дээ амьд хүн аргатай. Яадгиймбээ ганц удаа сайхан сэтгэлээ сэргээгээд ав.

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

GH derged 3 sar bolootuuul zugeer bhiin bi nileen humuujnee hahahah

Aamregled said...

би бас бүсээ чангалах хэрэг гарахын даанч тэгээд бас идэмхий нь дийлдээд байхынмаа ._. улам таргалнуу гэхээс туркуум

www.gegeen.com said...

Pooh teed uuj ideed sogtohooroo aav mini ijii mini eks mini bolool boon nus nulims nad shig ?dalaa ?dal gej boddoggui ulsuud hunii zovlon oidgui zovdgui mangar garyn durd huvilaad chuham l jargal daahguin zovlon boldogshde kk

www.gegeen.com said...

HemnehEd chini tiim hecw hatw yum bas bnaa