Saturday, November 3, 2012

Шүтлэг 6

Зургаа.
2010 оны судалгаанаас ирлээ. Тэгээд би блог дээрээ нэг бөө охинтой уулзав гээд бичсэн чинь нөгөө докторт сурч байгаа залуу маань анх над руу ярьснаас хойш 18 сарын сарын дараа дахин  залгаад өөрийгөө зайран гэж хэллээ. Ингээд надад бас бус юм хэлж өгөв. Бөө хүмүүс чинь өөрийгөө "би бөө хүн шүү" гэж хэлдэггүй юм байна.



Ингээд би бөөгийн тухай уншиж эхэллээ. Авчирсан номнуудаа уншаад, Галаарид гуайн болон бөөгийн хэдэн блогуудыг эргүүлдээд, бичлэг болгоны доорх сэтгэгдлүүдийг уншина. Аль ч билээ зурагтын сайтан дээр Тэнгэрийн цаг нэртэй бараг 20-оод нэвтрүүлгүүд байна, бүгдийг нь үзлээ. Харин одоо тэр нэвтрүүлгүүд байхгүй болсон байна. Ютууб дээрх бөөгийн бичлэгүүдийг үзлээ. Ингэж би бөө хүн гэж хэн бэ, юу хийдэг хүн бэ гэж мэдэж авлаа. Хамгийн их сэтгэлд хүрсэн бөө судлаач бол Дулам гуайн хүү Кэмбрижид доктор хамгаалсан Бум-Очир байлаа. Түүний энд тэнд өгсөн бөөгийн тухай ярилцлагууд бүүр нэг жинтэй.

Ингээд нэг жил бөөгийн тухай уншиж жоохон ойлголттой болоод дахин монгол явахаар шийдлээ. 3 дахь удаагаа судалгаа хийх шаардлага надад байхгүй ээ. Бас явах зардал байхгүй ээ. Гэхдээ би бөөднө гэхээр миний бүх юм бүтээд, олон оюутнуудтай өрсөлдөөд би монгол явах зардал олоод авлаа. Манай багш бүүр гайхчихсан, яаж чи энэ зардлыг олоод авав, 2 удаа судалгаанд явсан хүнд өгөх ёсгүй дээ гээд. Зардалтай болчихсон юм чинь 2011 оны 9 сард монгол явахыг багш зөвшөөрлөө. Яахав өмнөх судалгааны үр дүнгээс ойлгомжгүй, бага зэрэг зөрөөд байгаа зүйлээ тодруулах зорилготой гээд сургуулиасаа чөлөө аваад гарлаа.

Энэ удаа миний монголд ирсэн гол зорилго бол бөө хүн дээр очиж бөөлүүлэх байлаа. Өмнө ирэхэд бөөдөхөд хугацаа их хэрэгтэй гэдгийг ойлгосон учир зургаан 7 хоногоор ирлээ. Гэтэл би хүмүүсийн нөлөөнд автаад бөөдмөөргүй болоод ирлээ. Хүн бүр л бөө хүнийг муулж, шулаач, чамайг Австралиас ирсэн гэхээр чи бол мөнгө болж харагдана, бөө хүн хараал хийдэг гэж намайг баахан хүмүүс бөөдөхийг хориглов. Манай найзуудын 2 нь оогт шүтлэггүй, нэг нь баахан бөөдөж байгаад итгэхээ болиод хаясан, 2 нь Бурханы шашинаа шүтээд, ганц нөгөө тогооч бөөг таньдаг найз маань л бөө дээр оч гэв. Тэр найзад маань тогооч бөө охин их тусалсан юм байх. Манай хамаатнууд бүр оогт тоохгүй. Би энэ үед эгчтэй эсвэл эмэгтэй дүүтэй байсан бол надтай хамт бөө дээр очоод өгнө дөө гэж бодож байв. Манай ах дүү нар өөрсдийнх нь хүүхдүүд өвдөж зовоодоггүй болохоор бөөдөх ямар ч сонирхол байхгүй. Манай хүүхдийн биеийг асуухаас өөр надад сэтгэлийн ч дэм байхгүй. Яахав бөөднө гэхээр машин тэргээрээ хүргэж өгөөд авна л даа, гэхдээ яг бөөлүүлэхэд хамт байх хүнгүй. 

Ингээд Сиднэй рүү нөхөр лүүгээ ярьлаа "хүмүүс бөөдөх дэмий гээд байна. Бас надтай яваад өгөх ч хүн алга. Нэг мөсөн бүгдээрээ монголдоо буцсан хойноо чамтай л хамт бөө дээр очъё" гэлээ. Манай хүн ч яахав тэгьеэ л гэж байна. ингээд би онгоцны тийзээ наашлуулж эртхэн буцъя гэж шийдээд асуутал "боломжтой, 90 доллар төл" гэхээр нь эртхэн буцахаар шийдлээ. Монголд ийм хямдхан билетээ өөрчилдөг байх нь. Австралид хэдэн зуун доллараар билетээ өөрчилдөг. Тэрийгээ ч нөхөртөө хэллээ.

Одоо би энд жишээ болгоод ганцхан зүүднийхээ тухай бичье. Ингээд бараг тэр оройгоо зүүдэллээ. Манай нөхөр машинтайгаа явж байгаад осолд оржээ. Амьд мөртлөө машинаасаа гарч чадахгүй байна гэж. Маргааш нь би өглөө болонгуут нөхөр лүүгээ залгатал зүгээр байнаа. Би ч санаа амраад, зүүднийхээ тухай хэллээ. Тэгснээ цаашаа балайраад өөр юм яриваа. Сиднэйд нэг монгол хүүхэн осолд ороод, машин нь шууд хог руу ачигдаад, нөгөө хүүхний хөлийн нэг хуруу гэмтээд өнгөрч. Нөгөө жолоочийн 100% буруу байсан тул шинэ машинуудаас сонгож байгаад машинтай болоод энэ явдал дууссан юм билээ. Би тэр хүүхнийг жишээ аваад, манай машин хогонд ачигдвал шинэ машин өгөхгүй л байх даа гэж мэдрэлтэв.

Ингээд 3 хоногийн дараа би Хавдарын эмнэлэг рүү найз руугаа очих гээд такси олддоггүй ээ. Бүр хүлээж цөхөөд нэг машин зогссон чинь нээх жижигхэн хүүхдийн тоглоом шиг бөгсгүй машин зогсов. Би анх суухдаа л араас машин мөргөвөл би үлдэхгүй юм байна гэж бодоод суулаа. Өөр такси олдохгүй. Ингээд хорооллоос Хавдар орох хүртэл замын турш миний араас машин орчих гээд байгаа юм шиг мэдрэмж төрсөөр, би замын турш хажуулдаж суугаад, арагшаа харсаар нэг юм ирэх газраа ирээд, санаа амраад машинаасаа буув. Бид тэр өдөр найзуудтайгаа намайг ирснийг тэмдэглэн хэдэн пиво уух санаатай цугларч байлаа. Энэ тухай тэр үеийн бичлэг дээрээ хагас бичсэн санагдаж байна. Ингээд бид нэг газар ороод найзууд маань эхнээсээ цуглараад найр эхэлж байтал би Сиднэйгээс дуудлага хүлээн авлаа, Нөхөр осолд орсон. Нөхрийн машины араас хурдтай машин ирж ороод, нөхөр харин гайгүй тэр дороо цагдаа түргэний машин ирж тусламж үзүүлээд, эмнэлэг дээр шинжилгээ хийлгээд хариу нь гайгүй гарлаа гэсэн мэдээ авлаа. Манай машин шууд хог руу ачигдаад, бүртгэлээс хасагдан, би written off гэдэг шинэ үг сурлаа. Тэр бол том осол байсан. Гэрлэн дохион дээр хамгийн урд нэг автобус, дараа нь 2 жижиг машин, 4 т нь манай нөхөр зогсож байсан байгаа юм. Урд талынх нь 2 жижиг машин нилээн хүнд гэмтэж, автобусны ар бас авах юмгүй болсон байсан гэхээр их хурдтай машин ирж мөргөжээ. Цагдаа нар базсан цаас шиг болсон машинаас манай нөхрийг амьд гарахад үнэндээ гайхаж байсан гэсэн.

Хамгийн сонин нь би бөөдөхөө болихоор шийдсэний орой тэр ослыг зүүдэлж, манай нөхөр Сиднэйд осолд орж байхад би Улаанбаатарт таксинд суугаад араас машин мөргөх гээд байгааг мэдрээд байсан цаг хугацаа таараад, надад үнэндээ аймаар санагдаад би бөөдөхөөр шийдлээ.

11 comments:

Makoto chinnee said...

Giliin hatan mini amidrald zuud zereglee shig yumnuud ih boldog shuu. Chi bid 2 iin tuulaad bgaa amidral ih tustei yumaa.gehdee ene buhnii ezest ur huuhed eruuleleg buten az jargaltai l baigaasai gej uneneesee chinsetgeleesee huslee. Chinii blogiig suuliin neg sar ehnees ni unshsan. Az jargal husie.

Батгалдай said...

Сайн байна уу. Би бол сүүлийн нэг долоо хоног уншсаан хэхэ. Шүтлэг гээд цуврал бичлэгүүд чинь үнэхээр их таалагдаж байна. Үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж байна.

Delgermaa Erka said...

за яалтачгүй танарыг нэг юм оролдож байждээ хөөрхий

Anonymous said...

Ur huuhed hairtai humuusiinhee tuluu buu bolohod yahav dee. Chinii blogiig bi bainga unshdag chamaig neg l uur tengerleg Hun gej mederdeg umaa. Chinii blogiig unshaad baihad chi bol neg tiim erch huchtei undur gualig bietei, burjgar shar ustei amazon busguigeer nadad durslegddeg shuu. Ausralid ochson neg buu neg iimerhuu huuhentei hamt tendhiin uul hairhaniig tahij buulsun gej bichseniig unshaad bi Giliin khatan baihaa gej yag bodsiin shuu.

Anonymous said...

Би Австралид сурах сонирхолдоо хөтлөгдөөд интернет ухаж байгаад таны блогийг олсон. Бичлэгүүд тань үнэхээр сонирхолтой, дээр нь асуудалд бодитой, тэнцвэртэй ханддаг тань таалагддаг. Шүтлэгийн талаарх бичлэгээс харж байхад та бас гэлмэггүй гэдэг дээ манайхан хэнэггүй нөхөр байна шүү. Би бөөгийн талаар зах зухаас нь гадарладаг. Тэнгэрийн цаг нэвтрүүлгийн байнгийн үзэгч, бас Д.Бум-Очир докторын энэ талаар хэрхэн ярьдгийг сонсож байсны хувьд би таныг улаач буюу удган болох хүн байна л гэж бодож байна. Тэгээд л таны ойр тойрны хүмүүсээр оролдоод л байгаа нь тэр ш дээ. Би хувьдаа ямар нэг юм маань болохгүй бол учир начрыг нь их олон зүйлээр тайлбарлах, тайлбарлуулах гэж оролдноо. саяхан хүртэл надад асуудал тулгараад багшаасаа асуусан чинь учир начиртай байна гэж байна лээ. Миний бодсонтой ч таарсан болохоор хэлснээр нь тэр хаалт энэ тэрийг нь зайлуулах юм хийлгэнэ дээ. Муу хүмүүсээс хол баймаар юм билээ.

Anonymous said...

Австралид суралцахыг хүсэгч байнаа. Шүтлэгийн талаарх бичлэг толгойноос гардаггүй. Ингэхэд аав тань нас барахаасаа өмнө бөөтэй холбоотой нэг юм хэлсэн байж таарах нь. тэр их сонирхолтой байна. бас танд тулгарсан энэ учир битүүлэг зүйлийг одоо яаж даван туулж, ойлголтоо цэгцэлсэн чинь их сонирхолтой байна. Аан нэг хамааралгүй юм таниас гэлтгүй бусдаас асуухад миний баруун хөлний шөрмөс татаад байгаа юм. Өмнөх сэтгэгдэл дээрээ бичсэнчлэн учир начиртай байгаатай холбоотой ч юм болов уу. Нөгөө хүний юм туучихаар чонын шөрмөс шатаадаг гэдэг шиг би ч уг нь тийм юм хийх нь байтугай эсрэгээрээ шударга нь дэндсэндээ муу юм өөртөө наалдуулж мэдэх нөхөр байгаан.

naraa said...

Эхний бичлэгийг чинь уншиж зөндөө уйллаа. Дотор хөндүүрлээд хэцүү боллоо. Та үнэхээр мундаг эмэгтэй шүү. Би таныг их хүндэлж явдаг. Надад ч бас зам заасан гэдгээ мэднэ биз дээ.

Delgermaa Erka said...

За энэ бичлэгийг байнга дагаж уншиж байнаа .. бас дээр нь хүмүүсийн сэтгэгдэлийг мөн дагаж уншиж байна
..
эдгээр хүмүүсийн сэтгэгдэл сүүлрүүгээ бөө бол ухааны юм яриад явчихлаа..

ҮНЭХЭЭР ШИНЖ ТЭМДЭГ НЬ ИРЭЭГҮЙ БОЛ БӨӨ БОЛЖ ХЭЗЭЭ Ч БОЛКУ..
ХҮСВЭЛ ХЭН Ч БӨӨ БОЛЖ БОЛНО.. ГЭХДЭЭ ҮР УРШИГ НЬ АСАР АЙМАР НӨЛӨӨЛНӨ...


ТЭР Анонхүүгийн бичсэн буржгар үстэй австралид амьдардаг эмэгтэй бол том удган байгаамаа.. .гэхдээ би гилийн хатнаа тэрийгг гэж бодохгүй биш гэдгийг баталж чадна..
угаасаа тэр удганы блог бэлхэн байгаа..
зөв бөө байсан ч бас далдхан буруу хүчин байдаг гэдгийг сана ..
эхэндээ зөв явж байснаа сүүлрүүүгээ буруудддаг тийм тогтолцоотой бол хэзээ ч бөө биш.. энийг анхаар хүмүүсээ ..

Бөө бол тоглоом биш .. Бөө болно гэдэг амар ажил биш...

Anonymous said...

ene Delgermaa Erka gedeg hunii setgegdliig unshhaar l uur hureed yavchih yum. iim setgel uvdmuur yum unshchihaad "hehe" "haha" gej bichij chaddag l yum baih da. neg l ih bodloo hund tulgasan hun

Delgermaa Erka said...

хаха хэхэх уучлана биз
автоматаар тэгэж бичиэгдээд байна ..
миний бодлыг миний блогоор ороод үзэхгүй юу..
яагаад бодол тулгаад байгааг мэдэхгүй юу

Anonymous said...

tani shig dandaa sonin sonin yun bichdeg hunii blogiig unshih husel ogt alga daa. "уучлана биз"!