Sunday, November 18, 2012

Идсэн уусан гэж гарчиглахаас

Өнгөрч байгаа 7 хоногт аймаар завгүй байлаа. Өнөөдөр л тухтай нэт ухаж сууна.
Байхгүйд сургуулийн маань Ситрус багшээ орж ирээд сурагчдаа дүн тавьцан байнашд, би ч уяхан хүн чинь шууд нулимс цийлэгнэж энтэр, баярлалаа баярлалаа. Бас тэр Мишаахан блогоо хааж дургүй хүргэдгийн.



За ингээд хэсэг тайланг тавиадхии.
Саяны 14, 15нд манай сургуулийн сэмнаар болоод 2 өдөржингөө бөгсөө хавтгай болтол сууж бүдүүн болтлоо идлээ. Харин сэмнаар дээр нэг цагаан залуу надтай шинээр танилцаад, намайг Монгол гэдгийг хаанаас ч сонсчихсын "манай эхнэр монгол хүн, гэхдээ хятадын монгол" гэнээ. Би ч Аан л гэлээ. Эхнэр нь Өвөрмонгол хүүхэн юм байна лд. Тээд бүр сайн танилцах гээд байх шиг байсан ч би өөр хүмүүстэй уулзах сонирхол байсан болохоор яалт чгүй тэр залууг орхиод яваад байлаа. Бодвол намайг эхнэртэйгээ танилцуулах гээд байсан байхаа.

16нд манай хүүхдүүдийн сургуулийн Диско болоодоо. Үдээс хойш 4 цагаас бага ангиуд нь дискодоод, орой 6 цагаас дунд ангиуд, 5 доллар төлж орно, тэрэнд нь нэг жүүс нэг гэрэлтдэг савх өгч байна. Тарахад нь очиж авсан чинь тэр жоохон хүүхдүүд чинь ямар аймаар мундаг бүжиглэдгийн. Тэгээд тэндээ бас баахан хоол унд зарнаа. Бид бас баахан идэж ууна биддээ. Хүүхдүүд ийм сайхан боломжийг сайн ашиглан, хэдэн доллар ээж ааваасаа салгахаа мэднээ. Ангиараа хөөрцөн хөөрхөн хүүхдүүд бүүр нэг баясгалантай гээч. Бас нөгөө муу Ганган стайл гэдэг дуу дисконы оргил дуу нь болтоймаа, дахиулж махиулаад л. Энэг хачин дуу Австралид бас күүээ мөн удаан дуугарч байнаа, хаа л бол хаа хангинаад, хажуугаар зөрсөн машаан болгон тэр дууг тавьцан гээч, би угаасаа тэр дуунд дургүй байгаан. Яагаад ч юм бүү мэд. Би хөгжмийн боловсрол муу болохоороо ойлгохгүй байгаам байлгүй. Нөгөө дуучин нь Сиднэйд ирээд нэвтрүүлэг энтрт ороод ОД болоод л, Сиднэйн төв гудманд зам хааж байгаад хэдэн мянган хүнтэй нөгөө гажиг бүжгээ бүжээд чухам байвшд, өнгөрсөн сард.

17нд өглөө хүүхдүүдийн усны хичээлд хамт ороод, тэндээсээ шууд айлын хүүхдийн үсний найранд очоод. Сая 9 сард эдний бага хүү 2 нас хүрээд бид бас төрсөн өдөрт нь уригдсан юм. Эднийх хүүхдийнхээ төрсөн өдрийг нүсэр тэмдэглэнээ. Нэг том пааркад бараг 200-300 хүн цугларсан байх шүү. Яг л сумын наадам шиг л хөл толгой нь мэдэгдэхгүй гээч. 2 ширхэг 20-н битоноор хорхог хийгээд, 20 гаруй төрлийн хоол хийцэн байгаан. Эхнэр нь хоол сайтайгаас гадна бас мэнэжмээнт сайтай, кк. Өчдөр хүүгийн үсний найранд 150 гаруй хүн ирнэ гэнэ. Бүүр хэвийн боов хийгээд тавьцан, барилга дээр ажилладаг гартаа бүлтэй залуучуудаар гурилаа нухуулцан байгаам. Бас том том үхрийн мах ястай нь чанаад тавьцан, бараг л үхрийн өвчүү байсан уу яасан. Ааруул хийсэн байгаам, гэхдээ энд хийсэн ааруул яагаад ч монголын ааруулыг гүйцдэггүй юм. Тээд хуйцаа бууз хэдэн төрлийн ч саладтай байв, ходоодоо сунатал л хоол идэж бүдүүрээд хаясоон. Би бас хүүхдүүдээсээ нууж газтай ундаа хулгайгаар уув. Хүүхдүүддээ газтай ундаа уулгахгүй гэж дайн зарладаг мөртлөө өөрөө нүдэн дээр нь уултай бишдээ тээ, кк.

Шар сониноос гэвэл Сиднэйд Баабар гуай ирсэн байгаа гэнэ. Уг нь хэдэн гишүүнтэй ирсийм байх. гэхдээ нөгөө гишүүдийн нэр нь Баабар гуайн сүрэнд дарагдсан болтой би санадаггүй ээ. Тэгээд австралийн монгол айлаар зочлох сурагтай. Үсний найр хийж байгаа айл Баабар гуайг урьж магадгүй ч юм шиг үгүй ч юм шиг яриа явав. Эднийх хэзээ ч юм бэ дээ, үүргэвчтэй аялалынхан Сиднэйд ирэхэд монголд зурагтаар гарсан гэсэн шүү. Тэд нартай хамт авахуулсан зураг гэрт нь байдаг юм. Австралийн монгол айл гэдэг чинь Австралийн иргэн болцон, том хаузанд амьдардаг, гэр орон нь тансаг тавилгаар дүүрэн, ухаантай зурагт ухаантай утас ухаантай компүүтэр ухаантай хөргөгч ухаантай сандал гэх мэт өөр юу байдаг юмсаар иж бүрэн тоноглогдсон байна шүү дээ. Би "Баабар гуайтай уулзах юмсан, бас хэдэн асуулт асуучмаар байхын танайх урьчаач" гэсэн чинь "чи гэртээ урьчаачээ" гэнээ, кк. Одоо ядуу оюутан гэртээ хүн уриад зурагтаар гарчихвал болохгүй биддээ (юугээл Баабар гуай зурагтынхныг дагуулцан явдгийн. Сурв). Мануус шиг гэртээ ор ч байхгүй, хүн суулгах сандал ч үгүй айлд тээ, хаха. Монголд манай найзууд үзвэл тээд намайг өрөвдөөд Хандивын аян зохиож магадгүй шд, хаха. Манайх буцах дөхөж байгаа гээд хамаг юмаа гаргаж хаяад л байгаа, хөнгөрч байгаа гэхүү дээ. Сандалны хөл дөнгөж санжигнавал, хөнжил гудсан дээрээ уух юм асгавал, дургүй болцон хувцас хунараа боломж олдсон дээр нь гээд баярлаад, халаагуур сэнс мэнсхэн эвдэрвэл шуушаа гээд гаргаад хаячихна. Ер нь гэр маань хоосроод л байгаа. Би юм хаях их дуртай байгаа. 

Орой нь паартидаад. Энд албан газрууд ийм эрт Крисмасынхаа баярыг тэмдэглэнээ, монголоор бол Ёолкоо тэмдэглэж байгаан. Бид хэд дуртайм болохоороо яваад л очлоо. Өө сайхан хоол идэж, пиаваа ууж, паартидад бүр аймаар бүдүүрцэн шд, нөгөө хүүхэн чинь. Манай нөхөр жолооч, би зорчигч болохоороо би л ууна шуу даа. Нөхөр яахав ирээд 2 пиав уучаад,  шөнө машаанаа бариад харьчина. Энд тийм ноорм байдаг гэж хэллүү. Пиавны шилэн дээр нь бичцэн байдгийн, тэдэн шилийг уу, тэдэн цагийн дараа машаанаа бариад харьж болно гээд. Паарти дээр мануусыг баясгах хуурамч казино байваа. 4 ширээн дээр 4 өөр тоглоом. Хүн бүрт 300 долларын цаас өгөөд бид нар тэрийг нь читоноор солиод, үнэнгээсээ мөнгө хожих гэж байгаам шиг худлаагаасаа казино тоглов. Том хүү аавтайгаа казино тоглоод нилээн хожоод л байх шиг байсан, гүүэ тэгээд хичнээн хожоод мөнгө авахгүйгээс хойш. Яг үнэндээ жинхэнэ казинод бол ингэж хожих аз таарахгүй биз. Худлаа гээд бодоод тоглохоор аймаар хожоод. Паартины төгсгөлд хамгийн их мөнгө цуглуулсан хүн шагналтай гэж байсаан. Би бага хүүтэйгээ баахан бүжиглэв. тэгсэн нөгөө ганган стайл чинь бас явж байлаа шүү. Тэгээд тэр дуун дээр нь нөгөө мангар бүжгийг нь бас хийлээшд, кк.  


8 comments:

Umi said...

Тэр дуу нээрээ больмоор л байшүү кнкн. Даяргаа чинь энд бас өдрийн гурав радиогоор явнашд.

Тэр юм хаях дээр ямар адилхан байнаа. Би ч бас шалтаг шалтгаан олоод л хаячих гээд байдышд. Юм хум нь эвдрээд дутаад нэг л сэтгэлд сэвтэй санагдвал тэгээд л хаяна даа, бас тэгээд гаргаад хаячиж чадахгүй donation гэсэн гудманд байдаг юмны хажууд аваачаад тавьчнаа бас

Anonymous said...

goy bichleg baina, Misha yagaad blogo xaachixvaa, unshix gesen ordoggui

Nogoohon said...

Өө сайхан явсан байна шд. Би ч гэсэн тэр дуунд дургүй. Гэхдээ хүүхдүүдтэйгээ сайхан л байвал одоо тэр дуунд дургүй байсан ч яахав дээ тээ.

zz said...

yamar ix iddiin be kk.
pee Australia n Mongol ail chn tgl tasarxai amidirdgiin bn shd ee..

ter duu zgr shd e.e.korea duuchin bolxoor bi ix durtai l bga kk

mongolbusgui said...

Gannam Style huurhun duu shdee, aguulga n ch gsn yag tsagaa olj garsan gej bodsoon. SHog shuumj gedeg utgaaraa Solongosiin bayan duurgiin yadchihsn nuhudiig (manai zaisangiin hed ch bas bagtnaa :P) shn shuumjilsen, morin sport bayachuudiin sport gedeg utgaaraa baychuudiig bayarhah gd YADCHIHSn nuhud gej morin bujgeeree shuumjilsen utgatai ym bilee. Aya n ch gsn hugjmiin mergekiltenuud sain bolson gd magtaad bhiin bilee (sonsgolgu mani met n medehgui ym). Huuhduud ih durtai bhiig bodohod (huuhduud bilgiin melmii n haagdchihaagui bdg gsn, tomrood ireheeree hugjuulehgui haagddiin gene lee) sain bolsiin blgui dee.

LuZa said...

хүүе ээ юмаа хаяжийхаар над руу явуулчихааа яахуу дараа гэр оронтой болхоороо хэрэглэнэ гээд хадгалчий

Erhtsas said...

Тэр дуунд дургүйгээрээ бас тэр гэр орны юм хаядаг хэсэгээрээ та бид хоёр ойрын үед их адилхан байгаа юм байна даа. Манайх бас 5 сараас нүүж магадгүй сураг дуулдаад би ч болж л өгвөл хаях дуртай болоод байгаа :)

Anonymous said...

Сайн байна уу,

http://giliin-khatan.blogspot.com/ блогийн эзэмшигч та холбогдох мэйл хаягаа үлдээнэ үү.
Баярлалаа.

Zarlig team
http://zarlig.biz/