Saturday, November 3, 2012

Шүтлэг 5

Тав. Бөө болох шахав

2010 оны намар би монгол руу дахин судалгаа хийхээр явлаа. Энэ үед тэр докторт сурч байгаа залуугийн хэлсэн үг болон аавын минь амьсгал хураахдаа хэлсэн үгс зэрэг зэрэг бодогдоод байлаа. Хүн нээрээ зовохоороо ламдаад, бүр болохоо байхаараа бөөддөг юм байна.



Манай найзууд миний байдлыг мэдэж байгаа, тэгээд зарим нь бөө дээр оч гээд зарим нь бөө худлаа мөнгө саадаг гээд байдаг. Би судалгаа хийх үедээ ойрхоноор нь өдөр бүр цайны цагаар найзынхаа ажиллуулдаг олон хоолны газар хоол иднээ.Тэр найзын маань газарт бөө охин тогооч хийдэг юм байнаа. Найз маань "ядаж чи энэ охинтой уулзаад үз дээ" гээд, би ч уулзахаар боллоо. Гэхдээ би 2010 гэхэд бөө хүн гэж хэн юм бэ, яг юу хийдэг тухай юу ч мэдэхгүй, бөө хүнийг хараагүй, бөөлж байгааг нь ч хараагүй, бүр бөөгийн тухай оогт мэдэхгүй байлаа.

Бөө хүмүүс чинь онгодоо буулгаагүй байхдаа мэдрэмжтэй, мэлмий нь нээгдчихсэн, хэлэх юмаа хэлж чаддаг юм байна. Тэр охин намайг хараад шууд "Танд учир байнаа. Танд нэг юм ойлгуулах гээд хүүхдүүдээр чинь оролдоод байна. Намайг бөөлөх үед яваад оч. Тэр үед би онгодоороо бүгдийг нь асуулгаад мэдээд өгье" гэвээ. Би ийм хачин юм сонссон хүн, тэр бөө дээр дахин очихоос айгаад очсонгүй ээ.

Ингээд нилээн хэд хонолоо. Буцах хугацаа дөхлөө. Нэг орой зурагт үзээд сууж байтал нэг бөө ярилцлага өгөөд утсаа хэлж байна. Би ч утсыг нь бичиж аваад, маргааш нь залгаад тэр бөө дээр яваад очлоо. Тэгсэн тэр бөө бас л бөөлөхгүй үзчээд баахан юм бэлдээд ир гэв, ердөө 2 хоногт. Тэгсэн бэлдэх юмаа найзтайгаа машинтай нь бэлдэж явав. Нэг хэцүү юм нь манжиг оёулах байлаа. Би хүн танихгүй та манжиг оёж өгөх хүн зааж өгөөч гэтэл шавийгаа оёж өг гэв. Шавь нь оюутан бөө, хичээл ихтэй гээд байхаар нь би үнийг нь хэд нугалж төлөөд амжиж оёулахаар болов. Намайг 18-ны орой 5 цагт хүрээд ир, би 7 цагт урагшаа гарч бөөлөө хийнэ. Чи 5 цагт амжиж ирээрэй гэсэн байв. Би 11 сарын 19-нд буцах байв. 18-нд би бас аймаар их ажилтай, манай найз болон найз залуу нь 2 машинаар зэрэг миний ажлыг хөөцөлдөөд бардаггүй ээ. Хамгийн гол нь 18-ны өглөө болсон чинь нил цас орчихсон, машин урагшаа нэг ч ахихгүй, тийм аймаар болчихсон. Би найзтайгаа зах гарлаа, ав гэсэн хөх торгон дээл, цагаан ултай гутал, хэл хуур, эрх, дотуур монгол цамц өмд гээд баахан юм авлаа. Завсар зайгаар нь өөр ажлаа амжуулчих санаатай. Маргааш би буцах ёстой. Ингээд цас орсноос болж миний ажил амжихаа болилоо. Бүүр орой 6 цаг гэж байхад нөгөө оёулсан манжигаа олж аваад, нөгөө бөө рүүгээ залгатал, тэр "чи одоо над руу ирсээр байтал 7 цаг болчихно, надтай бөөлөх хүмүүс эхнээсээ цугларч байна. Чамайг хүлээн авах арга алга" гэнээ. Ингээд одоо би баахан юм бэлдсэн яах билээ гэсэн чинь "амьгүй эд зүйлс учраас бүгдийг нь орхиод яв" гэвээ. Тэгсэн манай найз надаас өдөржингөө асууж чадахгүй байсан зүйлээ асууж байгаа нь "ингэхэд чи бөө болох гээд байгаа юм уу" гэнээ. Би "үгүй ээ, засал л хийнэ гэсэн шдээ" гэтэл, "чиний бэлдсэн юмыг харахаар бөө болох хүний л юм байна даа" гэв. Ингээд би гэдэг хүн өөрөө мэдэхгүй бөө болох гээд явж байжээ. Би тэр бөө дээр очиж амжаагүй дээ аймаар их харамсаад байв. Тэгээд 19-ний өдөр нисэх байсан тул өглөө дэлгүүр онгойхоор бөөгийн тухай олон ном худалдан аваад, онгоцонд ороод бөө гэдэг зүйлийг судалж эхэллээ. 

Юм мэдэхгүй хүн ингээд хүний идэш болдог юм байна. Хэрэв тэр өдөр цас ороогүй бол би гэдэг хүн хаа хамаагүй завсрын юм өөртөө оруулчихаад, хуурамч бөөгийн тоог нэгээр нэмээд сууж байх байж. Гэтэл намайг буруу хүн рүү явж будаа тээх гээд байхаар нь надад хаалт болгож тэр өдрийн цасыг оруулжээ. Энэ сүүлийн өгүүлбэрт итгэх хүн байхгүй л болов уу. Гэхдээ бөө мэддэг хүмүүс ойлгох байхаа. Үүнийг би өнгөрсөн жил мэдэж аймаар гайхлаа.

3 comments:

Гуталчин said...

Tsas oruulj ogson n boljee, oilgoh neg n oilgonoo. Tseejee deldeed bi bi geed utas shormosoo ch zarlaad, tv soningoor gardag boontsoruud ch bugd hudlaa doo. Jinhene shalgarsan ni chimeegui l uilee hiij yavdag yum bilee

Delgermaa Erka said...

хэхэхэ явган бөөлүүлэх гэж байждээ ..
хүүхдүүдээр чинь оролдлоо гэхэд заавал бөө байх албагүйшт..

Delgermaa Erka said...

гэхдээ нэг учир байна ..
нэг хүүхэн хүүхэд гаргахгүй байсан ч юмуудаа би онгодтой уулзаж байхад нь яваад очсын..
миний ч хэрэг биш л дээ .. би ойлгоо ч гүй..
тэр хүүхэн хүүхдийн асуудалтай ..
тэгсэн онгод аав нь залуудаа лус хилэгнүүлж байсан.. тэгээд аавынх муу юм үр хүүхдэд нь дамжсан.. лус тахи энэтэр гэж байсныг нь сонссон..
тэгэхээр тэр бүсгүй заавал бөө болоод байх албагүй л байгааздээ ..
тахих ёстой тахилгыг нь тахиад болох ёстой юмыг нь болгох л хэрэгтэй байдын билээ..

тэр бөө ямар аймрын тээ:: угтай онгодтой ч гэж хэлэхгүй шууд л хусаж байдаг айн